
Өнөөдөр 12.00 цагт Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгийн газраас хорооддоо хогны машин хүлээлгэн өгөх арга хэмжээ болно. Уг арга хэмжээнд дүүргийн удирдлагаууд болон тус дүүргийн тохижилт үйлчилгээний ажилчид оролцох юм байна.
Энэхүү машин ирснээр машины хүрэлцээ дутмаг байсан мөн айл өрхийн хогыг хуримтлуулахгүй гээд олон асуудал шийдэх чухал ажил болох аж.
Ц.Болор