
Бразилийн Рио де Жанейро хотын далайн эргээс сүүлийн долоо хоногт л гэхэд 500 оцон шувуу үхсэн байдалтай олдсон байна. Найман сартайгаас хоёр нас хүртэлх оцон шувуунууд байгалийнхаа жамаар хүнс тэжээл эрж Патагониа мөсөн голоос умард зүгт нүүдэллэх болсон ч замдаа туульдаж ядрах, хүнс тэжээлийн дутагдалд орсноос ийнхүү хэсэг хэсгээрээ амь үрэгдэх болжээ.
Эцэж ядарсан оцон шувуунуудыг амьтан хамгаалагчид далайн амьтныг нөхөн сэргээх төвд авч ирдэг ч олонхи нь замдаа үхчихсэн байдаг гэнэ. Энэ тухай малын эмч, биологич Жефферсон Пайрес ярихдаа сульдаж доройтсон далайн амьтдын жинг үзэж, хооллож, эрүүлжүүлсний дараа далайд нь эргүүлэн тавих хэрэгтэй гэсэн юм.
Фаунагийн далайн амьтдыг нөхөн сэргээх төв хэдэн мянган амьтдыг нэгэн зэрэг хүлээж авах чадалтай юм байна. Гэхдээ сүүлийн үед энд авч ирж байгаа оцон шувуунуудын тэн хагас нь ирэх замдаа үрэгдэх болсон гэнэ.
Э. Мөнх