Лондон хотын таксичид эсэргүүцэл зарлалаа

Олимпийн наадмыг нээхийн өмнөхөн Лондонд таксины жолооч нар эсэргүүцлийн арга хэмжээ авч байна. Тэд олимпийн зурвас гэгчээр явахыг хориглосонд дүргүйцэж байгаа аж. Жолооч нар эсэргүүцлээ илэрхийлэхээр парламентын байшинг руу машинуудаараа явж, хотын төвд хөдөлгөөнийг бараг бүрэн тасалдуулжээ. Түүнчлэн дэлхийн янз бурийн орны тамирчид ба хөгжөөн дэмжигчид энэ өдрүүдэд Лондонд олноороо хүрэлцэн ирсэнээс Лондон хотын замууд тэр чигээрээ бөглөрөн замын түгжирэлд ороод байна.
Д.Ундрах 24tsag.mn