Аэро Монголиа авиакомпани SAFRAN группийн нислэгийн өгөгдлийн менежмeнтийн SAGEM программыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр боллоо. SAFRAN групп нь одоогоор олон улсын томоохон авиакомпаниуд болон онгоц үйлдвэрлэгч гэх мэт 400 гаруй хэрэглэгчтэй бөгөөд сансар, авиац, цэрэг, хамгаалалтын тоног төхөөрөмж, программ хангамж үйлдвэрлэл гэсэн үндсэн чиглэлүүдээр үйл ажиллагаагаа явуулдаг.
Энэхүү SAGEM программыг Аэро Монголиа компани үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр нислэгийн явц, нислэгийн өгөгдөлд мониторинг хийх, агаарын хөлгийн хөдөлгүүрийн хэвийн ажиллагааг хянах, нисэх бүрэлдэхүүний сургалт дадлагын чанарыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм.