Хуучин үнэмлэхээ бүртгэлийн ажилтанд хураалгах юм байна

Нийслэлийн шилжилт хөдөлгөөн болон нийслэлийн иргэдэд цахим үнэмлэх олгох ажлыг ирэх сарын 1-нийг хүртэл хойшлуулсан билээ. Гэтэл одоогийн байдлаар шилжилт хөдөлгөөнөө хийгээгүй 40-50 мянган иргэн байгаа аж. Цахим үнэмлэхний хувьд 1 сая 460 мянга 660 бэлдэж байгаа юм байна. Одоо дахин 538 мянга 835 бэлдэц ирэх ёстой юм байна. Түүнчлэн өмнө нь цахим үнэмлэх авахын тулд хуучин үнэмлэхийн баруун дээд өнцгийг хайчилж, иргэн өөрөө авдаг байсан. Тэгвэл энэ журамд өөрчлөлт оруулж бүртгэлийн ажилтан үнэмлэхийн баруун дээд өнцгийг хайчилж, хурааж авахаар болжээ. Цахим үнэмлэхийн үнэ одоогоор тодорхойгүй байна. Иргэний үнэмлэхийг иргэд хаяж, үрэгдүүлсэн тохиолдолд 13300 төгрөгөөр дахин захиалдаг байсан бол шинэ үнэмлэхийн бэлдэц үнэтэй учир 13300 төгрөгөөс илүү үнэтэй байх аж.
Д.Ундрах 24tsag.mn