Зоос банкны удирдлагуудыг маргааш шүүнэ

Зоос банк дампууруулсан хэрэгт буруутгагдаад буй, тус банкны 113 дугаар салбарын захирал Ж.Алтанцаг, гадаад дахь төлбөр тооцоо хариуцсан санхүүгийн албаны дарга П.Сэлэнгэ нарыг Чингэлтэй дүүргийн шүүхэд маргааш шүүнэ. Шүүх хурал энэ сарын 3-нд болох байсан ч улсын яллагч Ц.Насанбатыг сольсон гэх үндэслэлээр хойшилсон юм. Ж.Алтанцаг, П.Сэлэнгэ нарыг бусдын эд хөрөнгө завшсан, хуурамч бичиг баримт, тамга тэмдэг, хэвлэмэл маягт үйлдсэн гэх үндэслэлээр эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3, 233 дугаар зүйлийн 233.2-т зааснаар буруутгаж байгаа аж.
Д.Ундрах 24tsag.mn