
Осол шөнө болсон тул аврах ажиллагаа явагдахад хүндхэн байсан тухай аврагчид хэлж байна. Аврах ажиллгаагаар 145 хүний амийг аварч чаджээ. Онгоцон дээр хичнээн гадны иргэн зорчиж явсан нь тодорхойгүй байгаа ч нас барсан хүмүүсийн дунд нэг гадаад эмэгтэй байгаа ажээ.
Харин аврагчид гадаадын 13 иргэнийг аварч, эмнэлэгт хүргэжээ. Энэ онгоц Танзаниас Занзибар руу ойролцоогоор үд дундын үед далайн аялалд гарсан байна. Онгоц бараг бүхэлдээ усанд живсэн ба онгоцны жаахан хэсэг л нүдэнд харагдаж байгаа ажээ. Энэхүү “MV Salama” гэдэг гатлага онгоцыг “Seagull” компани эзэмшдэг юм байна.
Э.Мөнх