ОХУ экспортын татвараа бууруулна
Ирэх сарын 1-ээс ОХУ нэг тонн газрын түүхий тосонд ноогдуулах экспортын гаалийн татварын хэмжээг 32,7 ам.доллараар бууруулахаар болжээ. Тодруулбал, 369,3 ам доллараас 336.6 ам доллар болгон 8.85 хувиар багасгах юм байна. Экспортын гаалийн татварыг ийнхүү бууруулсны шалтгаан нь өнгөрсөн нэг сарын хугацаанд хийсэн судалгаагаар газрын тосны үнэ нэг баррель нь 95.1 ам.доллар болсонтой холбоотой аж. Мөн Приразломын болон Дорнод Сибирь, хойт Каспийн хэд хэдэн ордын газрын түүхий тосны экспортыг гаалийн хөнгөлөлттэй татварын хэмжээ 24.6 ам.доллараар буурах магадлалтай юм байна. Түүнчлэн нэг тонн шатахуун ногдуулах экспортын гаалийн нэмэгдүүлсэн татварыг 302.9 ам доллар болгон бууруулахаар болжээ.
Д.Ундрах 24tsag.mn