Налайх дүүргийн “Хаан банк”-ны салбарт хоёр иргэнийг буудаж хүнд гэмтээн, нэг хүний амь насыг хөнөөсөн А.Бат-Ялалтад холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 2-ны өдөр Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн.

Харин уг хэргийг нийслэлийн прокурорын газар хянаж дуусаад нэмж шалгах зүйл бий хэмээн наадмын өмнө мөрдөн байцаалтад буюу УМБГ-т буцаасан байна.
А.Бат-Ялалтыг банкинд их хэмжээний өртэй байснаас хэргийг үйлдсэн гэдэг. Харин мөрдөн байцаалтын тэрээр банкинд биш таньдаг гурван хүндээ өртэй байсан нь тогтоогдсон юм. Мөн А.Бат-Ялалтад буу бэлтгэж өгсөн гэх Дархан-Уул аймгийн иргэн Э-г сэжиглэн шалгаж байсан ч хэрэгт холбогдолгүй хэмээн сулласан билээ.
Б.Чимэг