Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

У.Хүрэлсүхийн Засгийн газар эхний дүнгээ 300 мянган төгрөгийн тэтгэлгийн асуудлаар тавиулах нь

2017-10-26
0
ЖИРГЭХ

Манай улсыг халамжийн бодлогодоо идэгдсэн гэдэг. Сонгууль болгоноор мөнгө амлаж, түүнийгээ биелүүлэхийн тулд ашигтай, ашиггүй наймаа хэлцэж, цаашлаад улс орныг дааж давашгүй өрөнд оруулж байгаа нь өнөөгийн үнэн төрх. Хэдэн жилийн өмнө халаагаа өгч буй МАН-ын Засгийн газар Хүний хөгж­лийн мөнгөний үлдэгдэл сая төгрөгийг ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэ­дэд гурав хувааж өгөхөөр болсон. Гэтэл тараах мөнгө нь байхгүй  элдэв  арга сэдэж, энд тэндээс гуйлга гуйж, эцэст нь  Эрдэнэт үйлдвэрээс 100 тэрбумын урьдчилгаа авч байж заримыг нь олгосон.  Ингэж яаран мөнгө тараах болсон нь мэдээж сонгууль­тай холбоотой. Сонгуу­лийн өмнө  иргэдэд амласан мөн­гөө тараачихвал ард тү­мэн тэднийг амлалтаа бие­лүүл­дэг эрх баригчид гэж үзээд дахин сонгоно гэж найд­сан хэрэг. Түүнчлэн иргэдийн саналыг авах гэж улайрсан эрх баригчид Монголбанкнаас ихээхэн хэмжээний мөнгө авсан тө­дийгүй Хөгжлийн банкийг онилсон. Гэвч  Хөгжлийн банк­ны ТУЗ-ийн дарга Батжаргал үүнийг тас эсэргүүцэж, хууль бус үйлдэлд оролцохгүй гэ­сэн ч  эрх баригчдад  дарамт­луулан ажлаа өгөхөд хүрсэн түүх саяхан мэт.

 

 

Түүгээр ч барахгүй зарим албан тушаалтнууд бэлэн мөнгө тараах ажлаа хууль ёсны болгохын тулд хоёр дахь ээлжийн 330 мян­гыг сонгуулиас өмнөхөн тараах шийдвэр гаргасан. Ингэхдээ Сангийн сайд Д.Хаян­хярваа, дэд сайд Ч.Ганхуяг нар эрх мэдлээ ашиглан өөрс­дийн нэр дэвшсэн  тойр­гуудад  сая төгрөгийг нь бүрэн олгосон. Өөрөөр хэл­бэл Монгол Улсын сан хөм­рөгийн түлхүүрийг атгаж суу­гаа тэд өөрсдийн эрх ашгийг бодон сонгуульд өрсөлдөж байгаа тойргийнхоо иргэдэд л сая төгрөгийг нь бүрэн өгсөн гээд сонгуулийн амлалт нь халамж болж, халамж нь хавтгайрч хахууль болсон түүх цөөнгүй.

 

Ийнхүү бид жил дарааллан тараасан бэлэн мөнгөнийхөө өрнөөс цухуйж ч амжаагүй байхад дахиад л бэлэн мөнгө тараах талаар эрх баригчид яриад эхэллээ. Төрийн албан хаагчдад нэг удаа 300 мянган төгрөгийн тэтгэлэг олгох гэнэ.

 

У.Хүрэлсүхийн Засгийн газрыг байгуулагдахад ард түмэн ихээхэн хүлээлттэйгээр хүлээж авсан. Бүхнийг шийднэ, бүгдийг янзлана, болохгүй бол холино, солино, засна хэмээн гарч ирсэн тэд ард түмнээр эхний дүнгээ 300 мянган төгрөгийн тэтгэлгийн асуудлаар тавиулах нь. Харамсалтай нь ард түмэн тэдэнд олигтой дүн тавихгүй л болов уу.

 

Өнгөрсөн 8 сарын сүүлээс эхлээд багш нар цалингаа нэмэгдүүлэхийг хүчтэй шаардаж эхэлсэн билээ. Сануулах ажил хаялт хүртэл зохион байгуулж, хэдэн удаагийн жагсаал цуглаан зохион байгуулж, Засгийн газар хэрэв нааштай хариу өгөхгүй бол хугацаагүй ажил хаялт зарлана хэмээн айлгаад байгаа. Мэдээж тэд нарын араас эмч, эмнэлгийн байгууллагынхан орсон. Тэд ч мөн цалингаа нэмэгдүүлэхийг хүсч, ажил хаялт зарлана гэцгээсэн. Ж.Эрдэнэбатын Засгийн газар солигдох үед ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан Ж.Мөнхбат багш, эмч нарын цалинг нэмэх бүрэн бололцоо бий хэмээн мэдэгдээд авсан нь гал дээр тос нэмж, тэмцлийг улам дэвэргэсэн хэрэг болсон.

 

Тэгвэл У.Хүрэлсүхийн Засгийн газар цалингийн асуудлыг шийдэхийн оронд гал унтраах арга хэмжээ авч, төрийн албан хаагчдад нэг удаа 300 мянган төгрөгийн тэтгэлэг олгохоор ярьж байна. Уг нь багш, эмч нар нэг удаагийн хэдхэн төгрөг авахын төлөө тэмцэл хийгээгүй. Сар болгон авдаг цалингаа нэмэгдүүлэх гэсэн. Харин эрх баригчид энэ мэт зальтай арга хэмжээ аваад өнгөрөх нь хэнд ашигтай вэ. “Цалин нэмнэ” гэсэн сонгуулийн амлалтаа биелүүлсэн гэж үзэх үү.

 

Өнөөгийн нөхцөлд нэг удаагийн 300 мянган төгрөг мөнгө биш болсон цаг.  Харин нэлээд хэдэн сарын 300 мянган төгрөгийн нэмэгдэл албан хаагчдын амьдралд дэм болно. Эрх баригчдын тооцоолж байгаагаар 190 гаруй мянган төрийн албан хаагчдад нийт 55 тэрбум төгрөгийн нэг удаагийн тэтгэлэг олгоно гэж байна. Үнэндээ ч энэ мөнгөөр бид их бүтээн байгуулалт хийж чадна. Тэр хэрээр ажилгүйдэл буурна. Нөгөө талаар алагчилж олгогдоод байгаа хүүхдийн мөнгийг ч багахан хэмжээгээр шийдчихнэ.

 

Ер нь халамж, тэтгэлэг аливаа иргэдийг бэлэнчлэх сэтгэлгээнд сургачихдаг. Манай улсад ажилгүйдэл нэмэгдэж байгаа ч ажил идэвхтэй хайж байгаа хүмүүсийн тоо буурсаар байгаа нь үүний тод жишээ. Сонгуулиар тараасан мөнгийг нь авна. Сонгогдсоныхоо дараа амлалтаа биелүүлж байна гэж халамжаа хавтгайруулах нь ийм байдалд хүргэж байгааг албаныхан сануулдаг ч эрх баригчид дараагийн сонгуулиа л боддог нь нууц биш.

 

Гэвч эдийн засгийн нөхцөл байдлаа улам дордох эрсдлийг У.Хүрэлсүхийн танхимынхан эхний алхамаараа бий болгочихлоо. Уг нь ард түмэн энэ Засгийн газраас арай өөр зүйл хүлээж байсан нь тодорхой. Он гараад их хэмжээний өрийг Монгол улс төлнө. Тиймээс хэмнэлтийн бодлогоо барьдагаараа барьж, тулгарсан асуудлаа ухаалгаар шийдвэрлэхийг хүлээж суусан. Харамсалтай нь У.Хүрэлсүхийнхэн өмнөх Засгийн газруудын алдааг дахин давтчихлаа.      

 

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗГ: Газрын тосны үйлдвэрийг үйлдвэрлэл, технологийн паркийн хэлбэрээр хөгжүүлэх талаар хэлэлцэж байна
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (21)

  • бид (202.21.117.122)
    Хүрэлсүх 300000 -аа өгчих байхаа , хамтрагч С.Баттулга нь найзаа авч гарахын тулд төмөр замаас идсэн хичнээн зуун тэрбумандаа хахаж суугаа юм чинь өгчихнөө чи тэвчээртэй л хүлээж бай. Энэ 2 нийлж МОНГОЛ улсаа ямар болгохыг чи одоохон 1 жилийн дараа л хараарай
    2017 оны 10 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.131.243.190)
    Нэг удаагын тусламж халамжийн чанартай 300 000 төгрөгийг ажилгүй иргэддээ өгөх ёстой тэд нарыг юугаар ходоодоо тэжээгээд БАЙНАА.
    2017 оны 10 сарын 27 | Хариулах
  • Хүрэлбаатар эдийн засгийн алуурчин юи бишүү (202.9.41.232)
    Энэ Хүрэлбаатар гадаадын эдийн засгийн алуурчдын гар хөл болчсон юм бишүү? 300 мянган төгрөгөөр хоолондоо үрээд л дуусгах явуургүй ийм зүйл хийж эдийн засгийг улам хүндрүүлэх алхам хийж байгаа нь санаатай үйлдэл болтой_. Хүрэлсүх ч худлаа л ард түмэнг худалдаж авах алхам хийхийг зөвшөөрч дээ.
    2017 оны 10 сарын 26 | Хариулах
  • Зочин (183.81.171.3)
    Унаж байсан эдийн засгийг валютын сангийн хөтөлбөрөөр торгоосон гэдгийг хэн хүнгүй л мэдэж байгаашд. Монгол хүний За бол Андгай буй за гэдэгдээ, 2019 он хүртэл цалин нэмэхгүй гэж тохирчоод жагсаал цуглаанаар шаардсан, сөрөг хүчин шахаж байна гээд муриж огт болохгүй!!!Хэлснээсээ буцвал хөрөнгө оруулалтын орчин шууд унана. Инфляци, төгрөгийн ханшийн уналтад идэгдсэн төрийн албан хаагчдийн амьжиргааг шийдэх өөр гарц хэрэгтэй. Энэ бол харин ч дөнгөж эхний алхам нь байна. Гишүүн бүрт хуваарилсан 1 тэрбумыг болиулсан, үр ашиггүй, хугацаа алдсан хөрөнгө оруулалт, зардлуудыг танаж байгаа, 2018 онд сургууль, цэцэрлэгийн асуудлыг бүрэн шийдвэрлэнэ гэсэн том зургаа харалдаа таминээ
    2017 оны 10 сарын 26 | Хариулах
  • Г.Батнасан (103.194.176.98)
    Энэ Хүрэлбаатар чинь Хүрэлсүхийг унагах даалгавартай орж ирсэн юм биш үү? Даан ч Ерөнхийлөгч ганц энэ хүн дээр зөвшилчихийг татгалзаад байсан юм нэг юм мэдрээд байж дээ.
    2017 оны 10 сарын 26 | Хариулах
  • зочин (202.179.31.36)
    Би Хүрэлсүх гэдэг хүнд хэзээ ч итгэхгүй Хоёр удаа УИХ-д сонгож хууртсан маш их арга зальтай хүн шүү Зөвхөн МАН-аа аварч үлдэхийн төлөө энэ хүн ажиллаж байгаа
    2017 оны 10 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.179.31.47)
    Buruu ajillaj baina...
    2017 оны 10 сарын 26 | Хариулах
  • зочин (202.9.43.228)
    Энэ маш буруу шийдвэр. Энэ засгийн газар ард түмний итгэл рүү ус цацлаа. Итгэл алдарч эхэллээ. Хэн монгол улсыг авч явах юм өэ??????????
    2017 оны 10 сарын 26 | Хариулах
  • Ц.Б (202.70.47.134)
    Зөв ш дээ. Нэгэнт валютын сантай цалин нэмэхгүй гэж гэрээ хийсэн бол он дуустал цалинг сар 100 000 төгөөр нэмэглдүүлсэнтэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгоод энэ хооронд хэлэлцээрээ цалин нэмэх чиглэлд нэмэлт оруулахаар ярилцах нь зөв ш дээ. нөгөө талаас жагсаал цуглаан хийгээгүй гээд бусад ТА-г орхиж болохгүй ш дээ. Өдөөн хатгаахаа боль
    2017 оны 10 сарын 26 | Хариулах
  • Ц.Б (202.70.47.134)
    Зөв ш дээ. Нэгэнт валютын сантай цалин нэмэхгүй гэж гэрээ хийсэн бол он дуустал цалинг сар 100 000 төгөөр нэмэглдүүлсэнтэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгоод энэ хооронд хэлэлцээрээ цалин нэмэх чиглэлд нэмэлт оруулахаар ярилцах нь зөв ш дээ. нөгөө талаас жагсаал цуглаан хийгээгүй гээд бусад ТА-г орхиж болохгүй ш дээ. Өдөөн хатгаахаа боль
    2017 оны 10 сарын 26 | Хариулах
  • төрийн алба хаагч (180.149.93.14)
    Энэ багш,эмч нар одоо болимоор юм даа.Төрийн алба хаагчдын цалингийн түвшин ижилхэн байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй шүү дээ.
    2017 оны 10 сарын 26 | Хариулах
    • төрийн алба хаагч
      Харин тийн
      2017 оны 10 сарын 26
  • zochin (202.9.40.44)
    hurelbaatar say huraldaan deer mungu avya gechiheed ugie gehed durguitseed bhiin , bi oilgohgui bn uhaani yum yarij bn le, arai ch ingej emch, bagsh nariig doromjilj bolohgui bhaa, yamar neg uda mungu avahiin tuld jagsa yu, iim balai shiidvere erthen tsutsalj, naad mungu uur busad ajliin bair bii bolgoh ajild zartsuulmaar bn shu
    2017 оны 10 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    Багш эмч нараа нэг удаагийн тариур шиг нэг удаагийн 300.000 д хууртагдахгүй шүү
    2017 оны 10 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    хүүхдэд чихэр өгч хуурсантай адил ийм хогийн хөгийн юмыг хэн сэдэж ирж байна. Багш эмч нарын амыг нэг удаагийн мөнгөөр таглах гэсэн амиа аргцаасан арга шүү дээ
    2017 оны 10 сарын 26 | Хариулах
  • Zochin (103.26.193.17)
    55 Terbum... Ene mungiig taraasnaar neg udaagiin chatsga harvalt l bno. Neg ugeer haa, haanaa ur dun avchirahgui. Ternii orond bagsh, surgan humuujuulegch nartaigaa zuvshiltsuj yariltsaad, uchirlan oilguulaad ene munguuruu surguuli nemj barij ug. Uuniig ted oilgono. Ted chini seheetenuud shuu dee.
    2017 оны 10 сарын 26 | Хариулах
  • Өвгөн (202.9.40.175)
    Иймэрхүү жижүүрийн шийдвэр нь яасан ч толгой муутай юм бэ? гэмээр. Залуу хүн өөрөөр харж шинээр сэтгэх болов уу гэсэн тань ... Бахь байдгаараа өмнөхөөсөө бүр дордов бололтой . . Ингэж сайн хүн болох гэж оролдоод яах юм, ард түмэн тэдэнд олигтой дүн тавихгүй л болов уу.
    2017 оны 10 сарын 26 | Хариулах
  • Zochin (192.162.242.11)
    Umnuh zasgiin gazar muu ajillasan uchir ogtsorson. Daraagiin zasgiin gazriin ajil ehleechgui baihad oo haih yumdaa
    2017 оны 10 сарын 26 | Хариулах
  • зочин (192.162.242.11)
    Энэ асуудлыг ахин хэлэлцэж, түтгэлзүүлэх тал дээр арга хэмжээ авах байлгүйдээ. Ард түмний итгэлийг ахин битгий хугалаасайдаа.
    2017 оны 10 сарын 26 | Хариулах
  • Зочин (59.153.87.201)
    Энэ онд ашиг гарсан 500 тэрбумын ашгаас зөвхөн 10 ийн нь төрийн албан хаагчдад олгож байгаа бишүү энэ 300 бүтнээрээ биш шимтгэлээ төлөөд 220 болж гар дээр очно гэдгийг ойлгох л хэрэгтэй байх даа
    2017 оны 10 сарын 26 | Хариулах
    • иргэн
      Ашиг гэж зардлаасаа давсан орлогыг хэлнэ.
      2017 оны 10 сарын 26
  • Зочин (59.153.87.201)
    Шүүх проекурорыхны өндөр цалинг бодоход эмч багш нар маш бага цалингаар хоосон хонохгүй 2 идэхгүй өлөн зөлмөн явж байна 300 биш нэгмөсөн 500 өгсөн бол зөв алхам байлаа Юун бүтээн байгуулалт гэдэс цатгалан биш явж байхад тэр бүтээн байгуулалт хэнд хэрэгтэй юм бэ Энэ нийтлэл бичсэн хүн ихл баян хүн байгаа байх тасарсан баячууд яаж жирийн ард түмнийхээ амьдралыг ойлгох билээ дээ уул уурхайн ашгаас байгалийн баялгаас ард түмэн ашиг хүртэх ёстой харин ч ашиг хүртэж чадахгүй байгаа биш үү
    2017 оны 10 сарын 26 | Хариулах
  • Зочин (122.201.21.33)
    Ард түмээн ҮХ- д хүн бүр тэгш эрхтэй гэсэн. Гэтэл алагчилан үзлээ. Өгвөл бүгдэд нь Эс бөгөөс боль. Ялгаварлагдан үлдсэн 2 сая 800 мянган иргэн шаардаж байна
    2017 оны 10 сарын 26 | Хариулах
  • болд (122.201.20.156)
    ...Хүрэлсүхийн засгийн сайд нар амралтгүй ажилж байгааг харахад чуулганы индэр дээрээс хэлсэн үгэндээ хүрэх янзтай..Шинэ засгийн 100 хоногийг л хүлээж юу юу хийхийг нь харъя даа...
    2017 оны 10 сарын 26 | Хариулах
  • Zagdsvren (185.89.251.35)
    Choijilsvren ywxaasaa umnu bvx xolion bantang xutgasan. Xvrelbaatar tsegtselj bn. Belen mungu taraax ni demii.
    2017 оны 10 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ЗГ: Газрын тосны үйлдвэрийг үйлдвэрлэл, технологийн паркийн хэлбэрээр хөгжүүлэх талаар хэлэлцэж байна
    2 мин
  • MAMA AWARDS хэдэн онд Монголд болох вэ ?
    10 мин
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
    18 мин
  • Хараагүй хүмүүс бусдаас хараат бус бие даан амьдрах боломж ОЙРТСООР байна
    27 мин
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
    46 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
    1 цаг 0 мин
  • Москва хотын ШТС-уудын дийлэнх нь автобензингүй болж үйл ажиллагаагаа зогсоожээ
    1 цаг 11 мин
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
    1 цаг 16 мин
  • ӨНӨӨДӨР: “Өндөр түвшний тогтвортой санхүүжилтийн форум 2026” болно
    1 цаг 42 мин
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
    2 цаг 10 мин
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
    2 цаг 10 мин
  • Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол баасан гарагт болно
    17 цаг 47 мин
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
    18 цаг 22 мин
  • COP-17 бага хурлын цэнхэр, ногоон бүсэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд зөвлөн туслах чиглэлээр ажиллаж байна
    18 цаг 30 мин
  • Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
    18 цаг 32 мин
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
    18 цаг 56 мин
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
    19 цаг 12 мин
  • Баруун салааны гол, бумбат рашаанд 16.9 мянган м3 хөв цөөрөм байгуулагдлаа
    19 цаг 33 мин
  • Филиппинд сургуулийн орчинд буудалцаан болж, хоёр сурагч амиа алджээ
    20 цаг 44 мин
  • Украинчууд энэ өвлийг эсэн мэнд давах уу?
    21 цаг 2 мин
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • EWC 2026: The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүний хоёр дахь том сорилт
  • Колумбид газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 224-т хүрээд байна
24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК