Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Антон Брукнерийн VII симфони Монголд анх удаа тоглогдлоо

2017-10-27
0
ЖИРГЭХ

Симфони сонслоо. Австрийн хөгжмийн зохиолч А.Брукнерийн (1824-1896) VII симфонийг Улсын Филармонийн симфони найрал хөгжим удирдаач Б.Батбаатарын удирдлагаар амжилттай тоглолоо. Үзэгчид удтал алга ташиж баяр хүргэлээ. Хөтлөгч, соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Буянхишиг "Романтизмын үеийн,симфонизмын оргил болсон, дуурьсал төгс, цараа өргөн ийм сайхан бүтээлийг хамтдаа сонсч, хүлээж авсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Улсын Филармонийн симфони найрал хөгжимчдийн шинэ бүтээл бүрээр уулзацгааж байя" гэж хэлснээр тоглолт өндөрлөсөн юм.

Удирдаач Б.Батбаатар уг симфонийг нэг цаг 10 минут тоглууллаа. Гэсэн ч сонсоод суухад 30-40 минут л болов уу гэхээр тийм сонирхолтой, сонсголонтой. 


Бүтээл дөрвөн ангитай. I ангийг хөгжмийн зохиолч нойрон дундаа олж авсан санаагаа өглөө сэрмэгцээ буулгаж бичсэн түүхтэй юм байна. 1864 онд бичсэн нэгэн бүтээлээсээ ишлэл болгож оруулсан аж. II анги удаавтар, намуундуу, ялангуяа төгсгөл өлмий дээрээ болгоомжтой явахад ч сонсогдом тийм намуун. Энэ ангийг 1883 оны нэгээс дөрөвдүгээр сарын хооронд бичсэн бөгөөд суут хөгжмийн зохиолч Р.Вагнерийн бие муу байх үед зохиож байжээ. Хүндлэн биширч явдаг хөгжмийн зохиолч нь өөд болсныг дуулаад хөгжимдөө аянга цахилгаан буугаад ирэх мэт дуу чимээ оруулж өгсөн байх аж. III анги нь скерцо. Хөгжүүн,тэмүүлэлтэй. IV анги нь төгсгөл хөгжим. Эрч хүч, баяр баясгалан, 


Ийм хөгжим сонслоо. Бидний хөгжмийн мэдлэгийн санд А.Брукнер хэмээх хөгжмийн зохиолч нэмэгдлээ. 


Нэгэнт хөгжмийн тухай ярьж байгаа болохоор болох, болохгүйн тухай бас хэлмээр санагдав. Ихэнх хүмүүс симфонийн ангиудын хөгжим түр завсарлах үед алга ташиж болохгүй гэдгийг хэлье ээ. Өчигдөр орой анх удаа хөгжим сонсохоор очсон хүн олон байх шиг байсан. Хөгжим үнэхээр таашаалтай байсан болохоор аргагүй анги хооронд алга начигнатал ташаад байсан. Симфони гэдэг бол нэгэн том, цул бүтээл бөгөөд ангиудаас бүтдэг. Ангиуд хоорондоо өгүүлэмж, илэрхийлэл, темпийн хувьд ялгаатай. Тоглож байгаа хөгжимчид болон удирдаач нэг ангиас нөгөөд шилжих зуур эхний ангид тоглох явцдаа бий болгосон сэтгэлзүйн байдлыг хадгалангаа дараагийн ангийн уур амьсгалд бэлтгэлтэй шилжих тэр процессыг тасалдуулахгүй, тэдэнтэй хамт дараагийн анги руу орох нь үзэгчдийн мэдэж байвал зохих зүйл бөгөөд мөн л үзэгчийн сэтгэлзүй юм. Нэг талаар үзэгчийн үүрэг ч гэж ойлгохоор. Энэ нь сонгодог хөгжмийн хөгжлийн явцад бичигдээгүй хууль болж дархлаажсан зарчим, соёл билээ. Үүнийг манай үзэгчид санаж, ойлгож, гэр бүлдээ, хүүхдүүддээ ярьж өгч, хөгжим сонсох соёлд суралцах нь зүйтэй байна. 
Бас нэг хэлэх юм байна. Хөгжим сонсохгүй л юм бол танхимаас гарч явах хэрэгтэй. Хийх юмаа олж ядахдаа хажуудаа байгаа, хөгжим сонсоод сууж байгаа найзаа уруу татаж, элдэв яриа өдөх, найз нь уруу татагдахгүй байхад дахин дахин чангааж байгаад эсэн бусын юм ярих, тэгж байгаагаа "баатарлаг" явдал мэт ойлгож ихэд додьгор суух, чимээгүй байхыг сануулахад өөдөөс муухай харах зэрэг нь тэвчээр барсан явдал билээ. Ийм явдал Брукнер сонсох үед гарав. Арын эгнээний хоёр охинд хоёронтоо сануулаад үг авахгүй, өөдөөс тохуурхаад байхаар нь нэгийг хуруугаар дуудаж байгаад чихэн дээр нь"Гадаа гарч ярь" гэж хашгирав. Хашгирахгүй бол төгсгөлийн ангийн оргилуун хөгжмийг давж гарахгүй байсан болохоор тэр л дээ. Тэгсэн өнөө охин цочсондоо огло харайчих шахав. Төгсгөлийн ангийн оргил хэсэг өгссөөр дуусах гээд байдаг, бүтэн цагийн турш сонсч таашаасан мэдрэмжээ алдах гээд байдаг, ард хоёр охин хөгжим давж чалчаад байдаг. Дуудаж, "чихийг нь авчирч" байж хашгирч ярихыг нь зогсоогоод хөгжмөө дуустал сонссон ч өмнөх шигээ тааашаан сонсч дуусгаж чадсанүй. Миний Брукнер нэг иймэрхүүгээр өнлөрлөв.


ФБ найзууд бүгд л насанд хүрсэн хүмүүс. Илэн далангүй ярья. Симфони, сонат ч тэр ер нь хөгжмийн том хэлбэрийн бүтээл гэдэг эхлэлтэй, өрнөлтэй, салахын аргагүй үйл явдалтай, гайхамшгийн гоё төгсгөлтэй, яг л "хос хунгуудын" хоёулхнаа хийдэг ажил лугаа нандин зүйл юм. Хос хун яг сайхан болдгийн даваан дээр толгой дээр тэс хөндлөн нөхдүүд хашгираад байвал юу болох вэ. Үлгэр яаж төгсөх вэ. Симфони сонсох, анги хооронд нь чив чимээгүй сууж, дараагийн ангийг удирдаач болон хөгжимчидтэй хамт эхлүүлэн үргэлжлүүлэн сонсож, дөрвөн ангийг гүйцэд сонсоод эцэст нь баяр хүргэж алга ташаад босох зэрэг нь яг л хос хунгуудын ариун хэрэг лугаа юм. 


Гоё хөгжим сонсгосон хөгжимчдөд, удирдаачид баярлалаа.

 

Р.Оюунжаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
Ариана Гранде сүүлчийн тоглолтоо хийж, нүдэндээ нулимстайгаар фенүүдтэйгээ салах ёс хийлээ
Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    17 мин
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
    17 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
    20 мин
  • Улаанбаатарт 18 градус дулаан байна
    47 мин
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    21 цаг 31 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    21 цаг 37 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    23 цаг 11 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    Өчигдөр 09 цаг 49 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Уржигдар 15 цаг 18 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    Уржигдар 15 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    2026-09-04
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    2026-09-04
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    2026-09-04
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    2026-09-04
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    2026-09-04
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК