Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хятадын Мөнгөний ХҮЧ

2018-3-22
0
ЖИРГЭХ

Монгол Улс 1990-ээд оны дунд үеэс эхлэн “Гуравдагч хөршийн бодлого” гэгчийг хэрэгжүүлэх болсон. Батлан хамгаалах бие бүрэлдэхүүнээ социализмын үеийнхээс бараг хоёр дахин цомхотгосон хэрнээ НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд цэргүүдээ илгээж, дотоодын компаниуддаа татварын хөнгөлөлт үзүүлдэггүй хэрнээ гадаадуудад найр тавьж байгаагийн шалтгаан нь чухамхүү энэ гуравдагч хөршийн бодлоготой холбоотой гэдгийг монгол хүн бүр ухаарч ойлгодог. Гэвч дэлхийн улс орнуудын эрх ашгийг Монголд тэнцүү хэмжээгээр оруулж ирээд дунд нь тоглолт хийх энэ бодлого эдийн засгийн салбарт санасан шиг амжилт олоогүй. Харин ч геополитикийн хувьд тэнцвэр алдагдуулж, эргээд тэнцвэр олохын тулд золиос гаргахаас өөр аргагүй нөхцөл байдалд оруулж ирснийг түүх гэрчилнэ. 

Хоёр хөршийнхөө дунд тэнцэж үлдэх Монголын боломж

Гэвч эдийн засагтаа гуравдагчийг оруулж ирэх гэсэн оролдлого тухай бүрт БНХАУ гэсэн том ханыг мөргөн унадаг байлаа. Гэхдээ хятадууд одоогийнх шиг стратегийн чухал ач холбогдолтой салбарт шууд хөрөнгө оруулагчаар орж ирж байсангүй. Харин Монголд эзэмшилтай “Гуравдагч” орны компанийг мөнгө цохин худалдаж авах замаар ашиг сонирхлоо илэрхийлдэг байв.

Өмнө нь:

Монголыг гуравдагч хөрштэй нь хамтад нь “залгидаг” байв 

Эхний жишээ нь Дорнодоос газрын тос олборлож байсан “Соко ойл” компани. АНУ-ын энэ компани газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах зөвшөөрөл авч чадалгүй, олборлолт хийх зөвшөөрлөө Хятадын хөрөнгө оруулалттай “Петрочайна Дачин Тамсаг Монгол” компанид зараад гарч явсан байдаг. “Петрочайна Дачин Тамсаг Монгол” одоо Монгол-Хятадыг холбосон шугам хоолой тавьж, хяналтгүй олборлолт хийхээр санаархаж буй. 

Хоёр дахь жишээ нь Монголчуудын сайн мэдэх Оюутолгой. Канадын “Айвенхоу майнз” компанийн захирал Роберт Фрийдланд “Рио Тинто”-гоос авсан мөнгөө хятадуудаас авч өгөөд хувь эзэмшүүлж, өөрөө хяналтын багцаа авч үлдэхээр оролдсон. Үүнийг хятадууд Р.Фрийдландыг ашиглан Оюутолгойд ашиг сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй байсан гэж ч гэж хэлж болно. Энэ санаархал нь бүтэхгүй болмогц Хятадын төрийн өмчит “Чайналко” корпораци “Рио Тинто”-г тойглосоор (Хойд нутгууддаа хайгуулын лиценз өгч, хамтарсан олон төслүүд эхлүүлсэн) хөрөнгө оруулж, хувь эзэмших болсон билээ. “Рио Тинто” эдүгээ эрчим хүчээ Монголоос биш, Хятадаас авах сонирхолтой байдаг нь энэ хувь эзэмшилтэй холбоотой. 

Дараагийнх нь Канадын “Хан Ресурс”-ын асуудал. Дорнодын Мардайд олборлолт явуулах тусгай зөвшөөрлийг эзэмшдэг “Төв Азийн уран” компанийн хөрөнгө оруулагч байхдаа Канадын компани өөрийн эзэмшлийн 58 хувиа Хятадуудад үнэ хүргэж зарахыг оролдсон юм. Тэдний хувийг худалдаж авахын төлөө БНХАУ, ОХУ хоёулаа тэмцэлдсэн. Эцэст нь БНХАУ-ын Үндэсний цөмийн корпораци ОХУ-ын “Атомредметзолото”-гийн санал болгож чадахаас хамаагүй илүү үнэ буюу хувьцаа нэг тус бүрт 0.95 канад доллар амласнаар зөвшөөрүүлсэн байдаг. 

Үүний дараа Монголын тал Мардайг Дорнодын нефть шигээ алдчихгүйн тулд Канадын компаниас татгалзсан билээ. 

Хятадууд Монголын уул уурхай эрчим хүчний салбарт орох оролдлогоо орхиогүй. Дорнодын Гурванбулагийн ураны ордыг Канадын “Проспектор Вестерн” компаниас мөн худалдан авсан. БНХАУ-ын компаниуд Монголд ашигт малтмалын 300 гаруй орд эзэмшдэг гэсэн мэдээлэл одоогоос хэдэн жилийн өмнө гарч байсан бол хайгуул, олборлолтын чиглэлээр олгогдсон нийт тусгай зөвшөөрлийн 70 орчим хувийг хятадууд хянадаг гэсэн мэдээлэл олон улсад цацагдаж байв. 

Хятадын Мөнгөний ХҮЧ

Манайд өмчтэй болсон Канад, Америкийн компаниуд оруулсан хөрөнгөө хэд дахин нугалахуйц үнээр БНХАУ-ын аж ахуйн нэгжүүдэд худалдчихдаг энэ байдал тасралтгүй явагдсаар буй. Энэ байдлыг хязгаарлах зорилготой Үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх тухай хууль батлагдсаны дараа БНХАУ нүүрсний худалдан авалтаа зогсоож байсан нь яавч тохиолдлын хэрэг биш юм.

Одоо:
Илүү амар боллоо

Хятадууд ийнхүү Монголын стратегийн ач холбогдол бүхий салбарт мөнгөний хүчээр ноёрхлоо тогтоохыг эрмэлздэг байлаа. Одоо эргээд харахад тэр үед мhttp://Linkedin.comанай улс гуравдагч хөршийн бодлогодоо үнэнч, бага ч гэсэн дархлаатай байж. Одоо харин Хятадын төрийн өмчит компани шууд тендерт өрсөлдөөд л ялалт байгуулах хэмжээнд хүч нөлөөгөө бэхжүүлжээ.

Сү.Батболд Ерөнхий сайд байхдаа БНХАУ-д айлчлаад “Бид танай улстай аль ч салбарт хамтарч ажиллахад бэлэн. Гагцхүү тэр компани нь хувийнх байх ёстой” хэмээн Монгол Улсын байр суурийг илэрхийлж байлаа. Тэгвэл Багануурт баригдах цахилгаан станцын тендерээс харвал энэ байр суурь өөрчлөгдсөн бололтой. 

Засгийн газраас Багануурт Дулааны цахилгаан станц барих концессийн шалгаруулалт явуулахад БНХАУ-ын “Цөмийн энергийн барилгын 22-р товчоо”, “Пинггао групп”-ийн консорциум шалгарчээ. “Цөмийн энергийн барилгын 22-р товчоо” нь БНХАУ-ын Цөмийн энергийн инженер барилга угсралтын корпорацийн охин компани бол “Пинггао групп”нь Төрийн цахилгаан дамжуулах шугам сүлжээ компанид харьяалагддаг аж. Аль аль нь БНХАУ-ын төрийн өмчлөлд байдаг талаар хэвлэлүүд бичиж буй.

Өмчлөлийн хэлбэр, ажилчдын тоо нь бүрхэг “Цөмийн энергийн барилгын 22-р товчоо” компани 

Юуны өмнө, интернэт орчинд энэхүү компанийн тухай мэдээлэл маш хомс аж. “Блүүмберг” зэрэг эдийн засгийн чиглэлээр дагнадаг цахим хуудас дээр нь тавигдсан мэдээлэлд “Хувийн компани” гэж тодтгосон боловч Хятадын худалдаа аж үйлдвэрийн танхимын албан ёсны хуудсанд тавигдсан мэдээлэлд 1958 оны гуравдугаар сард байгуулагдсан уг компани улс орны цөмийн эрчим хүчний салбарт олон бүтээн байгуулалт хийснийг онцолжээ. Хувьчлагдсан талаар нэг ч өгүүлбэр байсангүй. Албан ёсных гэх cni22.com.cn цахим хаяг нь ажиллахгүй байв.

Харин Linkedin.com цахим хуудсанд байх танилцуулгад ““Цөмийн энергийн барилгын 22-р товчоо” (CNI22) нь төрийн өмчийн гол компани биш, Төрийн зөвлөлийн зөвшөөрлөөр батлагдсан хөрөнгө оруулалтын байгууллага, хөрөнгийн удирдлагын нэгж юм” гэж тодорхойлсон байх юм. Уг танилцуулгад дурдсанаар бол цөмийн болон ердийн цахилгаан станц, аж үйлдвэр, иргэний барилга байгууламжийн чиглэлээр ажилладаг. Байгуулагдсан цагаасаа хойш нийтдээ хоёр сая гаруй м2 талбай бүхий 2000 гаруй байгууламж ашиглалтад оруулсан гэнэ. Компанийн үнэлгээ нь 2011 онд 1.13 тэрбум ам.доллар байжээ. Тэр цагаас хойш үйл ажиллагаа нь улам бүр өргөжсөн. 

Цахилгаан станц, үйлдвэр, орон сууц, нисэх онгоцны буудал, гүүр, зам гэх мэт олон тооны барилга угсралтын ажил хийж олон улсын болон улс, орон нутгийн чанартай 80 гаруй шагнал хүртэж байсан, дэлхийн 39 оронд салбар оффистой, Африк, Азийн Алжир, Судан, Вьетнам, Зүүн Тимор зэрэг улсуудад төсөл хэрэгжүүлж байгаа гэнэ. Тэдгээр орнуудын тоонд Монголыг мөн багтаажээ. Хамгийн сонирхолтой нь ажилчдын тоогоо 1000-5000 хэмээн хэтэрхий зөрүүтэй бичсэн байсан юм.

ОХУ, Хятадын Монгол дахь тэнцвэр эрчим хүчний салбар дээр тогтдог

Бид гуравдагч хөршийн бодлого гэж гүйхээс илүү хоёр хөрштэйгөө тэнцвэр барьж байж аюулгүй байдлаа сахина гэдэг бол хэнд ч тодорхой зүйл. Тиймдээ ч Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд эхлээд хоёр хөршийн талаар (3.1.1.4), дараа нь гуравдагч улсуудын талаар (3.1.1.5) оруулсан байдаг. 

УИХ-аас 2010 онд баталсан Үндэсний Аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.1.1.4-т “ОХУ, БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, өргөн хүрээтэй хамтын ажиллагааг хөгжүүлнэ. Ингэхдээ үндэсний эрх ашиг, харилцааны түүхэн уламжлалыг харгалзан бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг эрхэмлэж, бүхэлдээ тэнцвэртэй харилцахыг эрмэлзэнэ” гэж заажээ. Яагаад зүгээр “Тэнцвэртэй” гэлгүй “Бүхэлдээ” гэдэг үг нэмж оруулаа вэ. 

Яагаад гэвэл Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол энэ үг дээр тогтож байж ч мэдэх учраас тэр юм. Монгол Улс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний импорт, түүхий эдийн экспорт тал дээр БНХАУ-аас бүрэн хараат. Харин газрын тосны бүтээгдэхүүн, эрчим хүчний тал дээр ОХУ-аас хамааралтай. Одоо нэмээд эрчим хүчний салбарт БНХАУ-аас хараат болох аюул ойрхон байна. 

Эрчим хүчний салбарт халуун чадал гэж ойлголт байдаг. Нэг том хэмжээний эх үүсвэр зогслоо гэхэд нөгөө нь нөхөж, тэр хэмжээний эрчим хүч ялгаруулан хэвийн ажиллагаа хангах тэр бололцоог халуун чадал гэж нэрлэдэг. Манай улсын хувьд халуун чадал нь ОХУ-д байдаг. Доголдол гарсан тохиолдолд тэндээс нөхдөг. Сул талаа улам нэмж БНХАУ-д “Халуун чадал”-аа эзэмшүүлэх нь зөв шийдэл мөн үү гэдгийг бодох л ёстой. 

Хятадын компани Багануурын цахилгаан станцыг эзэмшиж, хэвлэлд бичсэнээр “Монгол Улсын нийт эрчим хүч нийлүүлэлтийн болон суурилагдсан хүчин чадлын 50 хувийг эзэмших, нийлүүлэх болж байгаа” нь үнэн бол Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд харшлах, биднээс хамааралгүйгээр үүсэх бэрхшээл үүсгэх хүчин зүйл яалт ч үгүй мөн юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Виржиниа мужийн дэд захирагч асан Ж.Фэйрфакс эхнэрээ буудаж хөнөөгөөд, өөрийн амийг егүүтгэжээ
АНУ-Ираны хэлэлцээр ямар ч нэг шийд олох хүртэл гал зогсоох хугацааг сунгав
Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.179.11.10)
    энэ гэрээг хийсэн хүн эх орноосоо урвасан байна
    2018 оны 03 сарын 24 | Хариулах
  • mgl (202.9.40.167)
    hyatadad hezee ch ugch bolohgui.
    2018 оны 03 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл хэрэгжих талбайн үнсийг зөөж эхэллээ
    9 мин
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Б.Жавхланг сонгохыг дэмжлээ
    40 мин
  • Жэффри Эпштейн Rio Tinto-той байгуулсан гэрээгээр дамжуулан Монголын эрх баригчдыг удирдах боломжтой байсан уу?
    47 мин
  • Ирэх амралтын өдрүүдэд ХОЁР барилдаантай
    1 цаг 7 мин
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
    1 цаг 11 мин
  • Багш, ажилчдын үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлж, нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг үндсэн цалингаас тооцож олгохоор боллоо
    1 цаг 28 мин
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
    1 цаг 31 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Найз байя” үндэсний нөлөөллийн аян улс орон даяар эхэллээ
    1 цаг 34 мин
  • НИТХ-ын засаглал, эрх зүйн хороо хуралдаж 8 асуудал хэлэлцлээ
    1 цаг 37 мин
  • С.Бямбацогт: Ард түмний хүсэж буй шударга ёсыг тогтооход хууль тогтоох, шүүх эрх мэдлийн хамтын ажиллагаа чухал
    1 цаг 40 мин
  • Баянгол дүүргийн 22-р хороонд Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих ажил үргэлжилж байна
    3 цаг 53 мин
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
    4 цаг 9 мин
  • Виржиниа мужийн дэд захирагч асан Ж.Фэйрфакс эхнэрээ буудаж хөнөөгөөд, өөрийн амийг егүүтгэжээ
    4 цаг 58 мин
  • Монголбанк Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндэсний банктай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    5 цаг 4 мин
  • Х.Нямбаатар: Миний бие Улаанбаатарчуудад амалсан түгжрэл бууруулах зорилгоосоо нэг ч алхам ухрахгүй ээ
    5 цаг 8 мин
  • Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
    5 цаг 18 мин
  • Мексикт жуулчдын эсрэг гарсан халдлага ДАШТ-ийг зорих хөлбөмбөгийн хорхойтнуудын айдсыг төрүүлэв
    5 цаг 37 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны парламентын дарга бараалхлаа
    5 цаг 40 мин
  • АНУ-Ираны хэлэлцээр ямар ч нэг шийд олох хүртэл гал зогсоох хугацааг сунгав
    6 цаг 0 мин
  • Туул голын экосистемийг хамгаалах “Туул голоо аваръя” цогц хөдөлгөөнийг өрнүүлнэ
    6 цаг 3 мин
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • Ах дүү Райт нарын "боломжгүйг болгосон" гайхамшигт түүх
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • УИХ: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэнэ
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК