Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Бямбасүрэн: Үндсэн хууль зөрчиж Дубайн гэрээг байгуулсан Ч.Сайханбилэг хүнд асуудалд холбогдоно

2018-4-24
0
ЖИРГЭХ

Дэлхийд данстай томоохон орд болох Оюутолгойтой холбоотой маргаан үргэлжилсэн хэвээр. Орд газрын гэрээг байгуулсан, Дубайн гэрээ гээд улс орны газар нутагтай холбоотой асуудалд холбогдох эрхмүүдийг шалгах зорилгоор баривчлаад байгаа. Цаашид асуудал хэрхэн шийдэгдэх бол гэсэн хүлээлт өдгөө үүсчихээд явна. Энэ талаар Монгол Улсын 17 дахь Ерөнхий сайд Д.Бямбасүрэнтэй ярилцлаа.

-Оюутолгойн гэрээний асуудал өнөөдрийн топ сэдэв болчихлоо. Эдийн засгийн хамгийн том хөшүүрэг байх ёстой орд газрын хувь заяаг хэрхэн харж байна вэ?

-Оюутолгойг үр ашигтайгаар ашиглаж чадах уу, үгүй юу гэдэг эдийн засгийн тогтолцооны амин чухал асуудал юм. Хэрэв бид байгалийнхаа баялгийг одоогийн гэрээний нөхцөлөөр ашиглавал Монгол Улс улам ядуурч, доройтолд орж, шинэ клончлолын талбар болно. Ийм л хувь заяа биднийг хүлээж байгаа. Тухайн ордод 42 сая зэс, 1800 тонн алт, 11 мянган цагаан мөнгөө гадаадын компанид эзэмшүүлчихээд, ард нь өөрсдөө өртэй, баялагтай нутаг дэвсгэрээ гадны банкинд барьцаалсан сууж байна. Бүр гадаадынхан төрийн бодлогод оролцож, жолооддог ийм эвгүй зам руу хальтраад орчихсон. Гэрээг зөв, ашигтай болгох талаар ярьж байгаа нь Монгол Улсын эдийн засгийн зам мөрийн асуудал л даа.

-УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан. Энэ талаар ямар бодолтой байна вэ?

-Их эргэлзээ төрүүлж байгаа. Энэ гэрээг байгуулсан үйл явцыг шалгах, дүгнэлт өгөх зорилгоор ажлын хэсэг байгуулаагүй. Зөвхөн гэрээний хэрэгжилтийг шалгах гэсэн байгаа юм. Хүний нүд хуурсан үйлдэл юм уу даа. Мөн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд монголчуудын итгэлийг хүлээсэн хүмүүсийг оруулж чадсангүй. Ажлын хэсэг ахлагч нь Дамба-Очир байхаар ямар хэрэг байх вэ. Лүнгийн замын талаар Монгол хүн бүр мэддэг. Ямар их хэл аманд орж, будлиан хутгаж байсныг мэдэх учир ийм хүн өнөөдөр үндэснийхээ эрх ашгийг хамгаалж чадах уу. Үүнээс гадна Оюутолгойн гэрээний асуудал яригдах үеэс одоогийн Засгийн газрын Уул уурхайн сайдын байр суурь маш их гулзайж байна. Яг л хайлж байгаа лаа шиг л бөхийсөөр явна. Эрхэм сайд эхлээд гэрээг сайжруулах тухай ярьснаа сүүлдээ өөрчлөхгүй одоогийн байгаагаар нь дагана ч гэх шиг хачин юм ярихын. Оюутолгойг хаах тухай ярих болж. Ер нь, хэн ч хаая гэж яриагүй харин Овутолгойгоо ашиглаж эдийн засгаа сэргээх асуудлыг хөндөж байгаа. Шударга гэрээ байгуулж л ашиглах тухай монголчууд яриад байхад хаах асуудал байхгүй. УИХ дахь 65-ын бүлгийн дарга Хаянхярваа бас сонин мэдэгдэл хийсэн нь Оюутолгойгоос болж монголчууд ядуураагүй гэх юм. Уг нь, эдийн засгийн хүндрэлтэй үед түүнээс гэтэлгэх хөшүүрэг нь байх учиртай. Ийм байхад тэс хөндлөн зүйл ярьж хэлж байгаа нь улстөрчдийн хариуцлагагүй үйлдэл.

-Парламентын гаднах улс төрийн хүчнүүдийн шахалтаар ажлын хэсэг байгуулагдсан тухай яриа бий?

-Ажлын хэсгийн ахлагчийн хэлсэн бас нэг хариуцлагагүй мэдэгдэл л дээ. УИХ-ын чуулганаар Тэрбишдагва гишүүн ажлын хэсэг байгуулах санал гаргасны дагуу л хурлын дарга захирамжилж ажлын хэсэг байгуулсан. Гэтэл Дамба-Очирын өгсөн ярилцлаганд УИХ-аас ажлын хэсэг томилоогүй, парламентын гаднах намуудын шахалтаар бий болсон гэж хэлсэн нь мордохын хазгай л юм уу даа. Ийм байхад яаж зөв шударгаар хяналт шалгалт хийх юм бол гэж гайхаж л сууна.

-Асуудал дагуулсан гэрээ, орд газрын талаархи таны байр суурийг сонирхвол?

-За даа, ихэс дээдсүүдийн шуналын бүх төрлийн нян цуглуулсан бохирын сав. Яагаад гэвэл шууд хахууль авахаас эхлүүлээд хүүхдээ сургуульд явуулах санхүүжилтийг гаргуулах, төрөл садангаа ажилд оруулах, үйлчлэх компанийг шургуулах гээд л шуналын бүх микробууд цугласан байгаа. Гэрээ анх байгуулагдахаар хэлэлцээ ид явагдаж байх үед АНУ-ын нэр төртэй зөвлөх үйлчилгээ үзүүлдэг томоохон компаниуд луйврын сонгодог гэрээ байна гэдгийг албан бичгээр мэдэгдэж байсан. Гэвч үүнийг ойшоолгүй гэрээг баталж, баталгаажуулсан нь өнөөдөр асуудал дагуулж байгаа хэрэг. Тухайн үед нягталж, эх оронч сэтгэхүйгээр хандсан бол одоо уйлж дуулан нааш цааш хөдөлгөх, засч залруулъя гээд байх шаардлага үүсэхгүй байлаа.

-Хөрөнгө оруулалтын асуудал ч эргэлзээ төрүүлсээр байгаа. Нэг их том бүтээн байгуулалтын ажил ундраагүй хэрнээ асар өндөр зардал гаргалаа гэдэг?

-Гурван сайдын шалгалтаар 7,9 тэрбум ам.долларын зардалтай хөрөнгө оруулалт оруулсан мэдээлэл бий. Үнэндээ монголд бий болгосон объектын үндсэн өртөг нь 1,1 тэрбум. Гэтэл 6,8 тэрбумыг нэмж байгаа нь гаднах зардал, татвараа оруулсан асуудал. Түүнээс үйлдвэр барихдаа ийм зардал гаргаж, хотхон босгоогүй. Үүнээс харвал гадаадын түнш маань өөрөө луйварчин гэдгийг харуулж байгаа юм. Луйварчин гэж хэлэхийн учир нь өнгөрсөн жил л гэхэд зэсээс гадна 17 тонн алт олборлох ёстой байсан. Гэтэл дүн мэдээлэлд нь энэ талаархи ганц үг, үсэг, тоо байхгүй явна. Олборлосон алт мөнгө нь хаашаа орчихдог юм бол. Үүнийгээ тэд тайлбарлах л ёстой. Монголын Оюутолгойг хамтран ашиглаж байгаа хуулийн дагуу данстай компани шүү дээ. Тиймээс нуун дарагдуулсан уу, эсвэл оффшор бүсэд гаргасан уу түүнийг нь асууж тодруулах л хэрэгтэй.

-Ажлын хэсэгт багтсан хүмүүс дотор шударга хүн цөөн байна гэж та хэлсэн. Тэгэхээр шалгалт үр дүн авчрахгүй нь гэж ойлгож болох уу?

-Бүгд эх орон хүмүүс биш гэж хэлээгүй. Тэрбишдагва, Бат-Эрдэнэ гээд монголынхоо төлөө сэтгэл зовнидог улстөрчид бий. Маш бага хугацаанд их зүйл шалгана. Хэрэв энэ удаагийн шалгалтаар асуудлыг ил гаргаж чадахгүй бол Оюутолгойгоо үүрд алдлаа гэсэн үг. Ахиж тийшээ шалгалт оруулах ч хэрэг байхгүй. Өмнөх сайд нарын шалгалтаар ямар ч но-той зүйл үүсээгүй гэж дүгнэсэн. Уг нь, маш их тоо баримттай зүйлийг тавьсан ч Дубайн гэрээг байгуулах шалтгаанаар асуудлыг нуун дарсан байдаг. Энэ нь, улсынхаа эрх ашгаас тэрсэлж байгаа үйлдэл. Эх орноосоо урвасан гэхэд арай ихдэх юм уу даа. Газар нутаг, эх орны худалдсан гэвэл онох байх.

-Монгол Улсын эзэмших хувь хэмжээ 34 гэдэг бага гэсэн шүүмжлэл олон жил үргэлжиллээ. Тэгвэл энэ хувиа рояалти болгох асуудлыг МАН-ын гишүүдийн зүгээс тавих болж?

-Хувьцаа, рояалти хоёр тэс өөр ойлголт. Рояалти гэдэг нь тухайн баялгаа худалдаж байгаа ханш гэж ойлгож болно. Манайхан үүнийг татвар ашиг л гэж ойлгосоор ирсэн. Ер нь, газрын хэвлий дэх баялгаа өгчихөөд оронд нь авч байгаа мөнгийг рояалти гээд байгаа юм. Дэлхий практикт энэ зүйлийг хэрэглэсээр хэдэн зуун жил болж байна. Манай эрх баригчид 2006 онд өөрчлөлт оруулахдаа үүний учрыг олж, ялгаж салгаж чадаагүй. Богд хаант засаглалын үед буюу 1913 онд алтны орд эзэмшүүлэхдээ рояалтиг нь 16,7 хувиар тогтоож байсан түүхтэй. Гэтэл өнөөдөр 2,5 хувиар тооцож авч байгаа нь хэтэрхий бага юм. Хуульд рояалти хэд байх хамгийн доод хязгаарыг зааж болно. Харин дээд хязгаар хэд ч байж болно гэсэн үг. Ер нь, орд газрын нөхцөл, агууламжаас шалтгаалан дээд хувиа тохиролцох ёстой. Гадныхны шахалтаар хувь, рояалтигаа тогтоож байгаа учраас эдийн засагт орох үр өгөөж муу, монголчууд баялгаа зөв үнэлж чадахгүй явсаар байна. Төрийн бодлого хэрэгжүүлж, баталж байгаа хүмүүсийн мэргэжил чадвар дэндүү дорой байгаа юм уу даа. Их сайндаа л барууны оронд очиж курс дамжаа дүүргэж, Рейгиний эдийн засгийн бодлогын лекц сонссон улсууд. Тэр л бодлогыг нь хэрэгжүүлэх гэж зүтгэж яваа нөхдүүд байна. Сонсоод байхад техником, коллежийн сурах бичгийн түвшинд л боловсролтой хүмүүс ярих юм. Эдийн засгаа бодлогоо явуулах, арга хэлбэрээ сонгодог, мэддэг хүн төрд ховор болж дээ.

-Улстөрчид нь чадамжгүй байна гэж хэлж болох нь?

-Мэдээж хэрэг. Хоосон толгой, албан тушаалын хэнээрхэлд автсан нөхдүүд явна. Тийм нөхдүүд төрд орж ирээд улс орныг хохироож байгаа хэрэг.

-Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор Ерөнхий сайд асан хоёр хүнийг хорьж шалгахаар болоход дэлхийд муухай харагдана гэж нэг нь хэлсэн. Ингэж хорьж, цагдах нь хэр оновчтой шийдэл вэ?

-Ерөнхийлөгч, Ерөнхий сайд ч бай хуулийн өмнө адилхан. Энэ хэрэгт хоёр Ерөнхий сайд ч биш өшөө олон хүн хамаарна. Буруу зүйл хийсэн бол гэм бурууг нь хүлээлгэх ёстой. Бусад улс оронд Ерөнхийлөгчдөө ч хариуцлага тооцсон зүйл бий. Толгойг нь байтугай өөр бөндгөрийг нь аваад ч яах вэ дээ. Харин Оюутолгойн гэрээг одоогийн энэ балчиг, намгаас нь гаргах асуудлыг л хөндөх нь чухал. Энэ хүмүүсийн хэлэх үг гэрээг өөрчлөх, дахин харах боломжийг бүрдүүлнэ. Ямар оролцоогоор асуудалд хандаж байсан тэр баримтуудыг нь гаргуулах нь хамгийн нэн тэргүүний ажил. Анх гэрээ хийж байх үеийн зүйл С.Баярт байгаа. Гэрээнд ямар өнцөгөөс хандсан, өрнөсөн процесс, зарчмын асуудлын талаархи мэдээллүүд л хэрэгтэй. 

-Дубайн гэрээний асуудалд газар нутгийг барьцаанд тавьсан асуудал бий?

-Маш ноцтой нь гадны компани гадаадын банкнаас зээл авахдаа Монгол Улсын баялаг, газар нутгийг барьцаалсан явдал. Үүнийг нь тухайн үеийн Засгийн газрын тэргүүн зөвшөөрсөн явдал юм. Бүр хязгаар олон дахин зээл авахдаа монголын газрыг барьцаалах эрхийг Рио Тинтод нээж өгсөн. Магадгүй муугаар сэтгэвэл Рио Тинто дампуурлаа үарлан яваад өгөхөд Арабынхан өрөндөө Оюутолгойн ордыг авах нь байна шүү дээ. Гэхдээ энэ асуудлыг хийхдээ Ерөнхий сайд асан хүн УИХ-тай зөвшилцөөгүй, огт дуулгаагүй. Үндсэн хууль зөрчсөн учир Сайханбилэгийн хувьд асуудал нэлээд хүнд яригдах байх гэж бодож байна.

-Гэхдээ Ч.Сайханбилэг гарын үсэг зураагүй гэж байсан?

-Хоёр компанийн захирал л гарын үсэг зурсан юм билээ. Өнөөдөр Сайханбилэгээс илүү тэр хоёр нөхрийг барьж асуух хэрэгтэй байгаа юм. Яагаад газар нутаг барьцаалав, хэн үүрэг даалгавар өгсөн гээд асуух зүйл олон. Ингээгүй байж Сайханбилэгийг буруутгах эртэднэ. Тэр хоёроос баримт нотолгоог гаргуулчихаад Сайханбилэг та асуудалд ингэж ханджээ гэвэл оновчтой гэж харж байгаа.

-Нэгэнт манай хууль тогтоомжид харшилж зөрчсөн, УИХ-д мэдэгдээгүй, Ерөнхий сайд нь гарын үсэг зураагүй учир гэрээ хүчин төгөлдөр биш гэсэн үг болох нь?

-Хүчингүй гэдгийг өөрсдөө нотлоод олон улсын шүүхэд хандах хэрэгтэй. Ингэхийн тулд хөдөлшгүй нотлох баримт л чухал. Хамгийн гол олон улсын чанартай гэрээ хэлэлцээрийн асуудлыг УИХ хэлэлцээгүй. Дубайн гэрээний талаар тухайн үеийн парламент нэг ч зүйл мэдээгүй явсан. Уг нь, энэ асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандаж, дүгнэлтийг нь гаргуулаад, түүнийг баримт болгох л шаардлагатай. Гэтэл өнөөдрийг хүртэл ийм алхам хийлгүй зөвхөн дэлхийд нэртэй компани хөрөнгөө татчихна хэмээн айж суугаа. Монгол Улсын хууль дүрмийг зөрчиж байгаа компаниудын толгойг илж суухгүй, хатуу шаардлагаа тавьж байх нь зүйтэй.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Лхагва (202.9.40.69)
    Ямар их алдаатай бичдэг юм бэ. Их л хэцүүхэн асуудал байна даа. Хууль хяналтийнхан их зүйлийг судалж, мэдэж байж асуудлыг зөвөөр шийдэх юм байна даа.
    2018 оны 04 сарын 24 | Хариулах
  • Зочин (64.119.17.38)
    DUBAIN GEREEG HUULI ZORCHSON UNDESLELEER ZAHIRGAANII HERGIIN SHUUHED OGOOD ZAHIRGAANII HERGIIN SHUUHEER ZAHIRAMJ GARGUULAAD ASUUDLIIG SHIIDEJ BOLDOGGUI YOUM UU. ZAHIRGAANII HERGIIN SHUUH UIHURLIIN TOGTOOL ZASGIIN GAZRIIN TOGTOOLIIG HAYNAAD BAIDAG HUULIIN ERHTEI GEED L BNA LEE
    2018 оны 04 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Жинни Лу нэртэй нохой "Дэлхийн хамгийн царай муутай нохой" шагналыг хүртлээ
    13 цаг 52 мин
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
    14 цаг 0 мин
  • COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашин үйлчилж байна
    14 цаг 31 мин
  • SpaceX компани 38 минутын зайтай хоёр пуужин хөөргөж сансрын нислэгийн хурдны шинэ дээд амжилт тогтоолоо
    15 цаг 38 мин
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
    15 цаг 41 мин
  • “COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    16 цаг 29 мин
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
    16 цаг 51 мин
  • Бельгид барилгын ажилчид 10 сая ам.доллартай дүйцэх хэмжээний алт олжээ
    17 цаг 45 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    18 цаг 43 мин
  • Альцгеймерийн өвчний нууцад шинэ сэжим олдлоо
    19 цаг 0 мин
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
    19 цаг 5 мин
  • БНАКУ-д тархсан Эбола өвчний дэгдэлт тус улсын түүхэн дэх хамгийн аюултайд тооцогдож эхэллээ
    19 цаг 24 мин
  • Оросын тал нэг шөнийн дотор Украины 800 гаруй дроныг сөнөөсөн гэж мэдэгдэв
    20 цаг 13 мин
  • Сицилийн музейгээс Сэргэн мандалтын үеийн дөрвөн үнэт бүтээлийг сэм хулгайлсан хэрэг
    20 цаг 25 мин
  • Жүжигчид мэс засал, ботокс, филлер хийлгэж байгаа нь кино урлагийг СҮЙТГЭЖ байна
    20 цаг 33 мин
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
    20 цаг 42 мин
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
    20 цаг 57 мин
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
    2026-08-15
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
    2026-08-15
  • ДАДАЛ эсвэл ЗОРИЛГО - Хүн өөрийгөө өөрчлөх боломжтой юу?
    2026-08-15
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК