зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Дэлгэрмаа: Төрийн өмнөөс худлаа хэлдэг Элчин сайд болох шиг шившигтэй юм байхгүй

2018-4-26
0
ЖИРГЭХ

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаатай ярилцлаа.

-ЧУУЛГАНЫ ҮР ДҮНД ОЛОН ГЭРЭЭ ХЭЛЭЛЦЭЭР ХИЙГДЛЭЭ-

-“Транзит Монгол” чуулган амжилттай зохион байгуулагдаж, Монгол орноо чамгүй сайн сурталчиллаа. Энэ арга хэмжээний үр өгөөжийн талаар та ямар бодолтой байна вэ?

-“TransRussia/TransLogistica” тээвэр зууч, логистикийн компаниудын 23 дахь удаагийн том үзэсгэлэн худалдаа, форум яриа хэлэлцээнд дэлхийн 26 орны 360 гаруй аж ахуйн нэгж оролцлоо. Монгол Улсын хувьд анх удаа 11 компаний өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон. ОХУ-д олон улсын шинжтэй томоохон арга хэмжээнүүд зохион байгуулагддаг боловч манай Монголын компаниуд оролцож, өөрсдийгөө төлөөлж таниулж чаддаггүй. 145 сая хүн амтай, эдийн засгийн хориг арга хэмжээтэй холбоотойгоор нэлээн шахалт дарамтад байгаа ОХУ-ын энэ том зах зээлд Отгонзул захиралтай “Ozone visions” компаний хамт олон их том зориг гаргаж, Монголын компаниудаа авчирч, 26 орны дунд Монголоо төлөөлж арга хэмжээ зохион байгуулна гэдэг үнэхээр гайхалтай. Их том бахархал. Ялангуяа Европ, Азийг холбосон хамгийн дөт, хамгийн аюулгүй зам бол Монгол юм шүү гэдэг утгаар “Транс Монгол” павильон нээж, анх удаа оролцож буй компаниудын шилдгээр тодорч шагнал авлаа. Дээр нь төрийн байгууллагуудын оролцоо их байсан. Манай Иргэний нисэх, МИАТ ХК, Орос-Монголын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” ХНН ачааны хүндийг үүрч зохион байгуулсан явдал үнэхээрийн бахархууштай. Чуулганы үр дүнд олон гэрээ хэлэлцээр хийгдлээ. Монголоороо бахархах арга хэмжээ зохион байгуулж оролцсон төр, хувийн хэвшлийн бүх байгууллагад талархал илэрхийлье. “TransMongol”, “TransRussia” чуулган нийлбэр дүнгээрээ үр өгөөжөө өгнө гэдэгт итгэлтэй байна.

-Монгол, Орос хоёр орны харилцаанд ажиглагддаг, сэтгэлд таагүй ямар асуудал байна вэ?

-1990 оноос хойш Монгол, Оросын уламжлалт харилцаа тодорхой хэмжээгээр холдсон. Хамгийн том хөрш, геополитик, геоэдийн засгийн хувьд хамгийн том түншлэгч байх ёстой байтал харамсалтай нь манай Монголын хувьд илүү Европ, гуравдахь хөрш, эсвэл өмнөд хөрш рүүгээ ханддаг хандлага харагддаг юм.

-Өнгөрсөн онд Монголын ЭСЯ-наас нийт хичнээн айлчлал хэрэгжүүлсэн бэ?

-2017 онд манай Элчин сайдын яамнаас 35 айлчлал хэрэгжүүлсэн. Петербургийн эдийн засгийн форумын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Д.Эрдэнэбат төрийн болон хувийн хэвшлийн 16 уулзалт зохион байгуулсан. “ТрансРоссия”-тай адилхан уулзалт бүрийн үеэр тодорхой гэрээ хэлэлцээнүүд явагдсан. Дараа нь Дорнын эдийн засгийн форумд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцсон. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нартай гэрээ хэлэлцээнүүд хийсэн. Манай Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын оролцсон хурлууд эргээд өгөөжөө өгч байна.

-Хойд хөрштэйгөө бид цаашид ямар салбарт илүү ашигтай хамтран ажиллах боломжтой вэ?

-Манай улс хөдөө аж ахуйн орон. Монгол Улс дэлхийн ноолуурын 40 хувийг үйлдвэрлэж байна. “Говь” үйлдвэрийн захирал Баатарсайханд би “Чиний зах зээл Япон, Ази биш ээ. Итали загвар оруулаад, жаахан том хэмжээтэй хувцас үйлдвэрлээд, энэ зах зээл рүү орвол илүү ашигтай юм биш үү” гэсэн санал хэлж байсан. Дорнын эдийн засгийн форумын дараа Баатарсайхан захирал Москвад “Говь”-ийн бүтээгдэхүүний их том дэлгүүр нээсэн.

-Эгийн голын усан цахилгаан станцын асуудал хэрхэх бол?

-Байгаль нуур ЮНЕСКО-гоос зарласан дэлхийн үнэт объектод ордог. Хөвсгөл нуур, Байгаль нуур хоёр хүйн холбоотой. Энэ хоёр нуурын экологийн байдлыг эвдэхгүйн тулд бид усан цахилгаан станц барихаа больё гэхэд эрчим хүчнийхээ аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ? Дулааны цахилгаан станцуудаа шинэчлэх байдлаар явах уу, сэргээгдэх эрчим хүчний бүх боломжоо ашиглаж, түүн дээр хамтарч ажиллах уу гэхчилэн стратегиа тодорхойлох хэрэгтэй. Түүний дараа төр засаг “Энэ асуудлаас татгалзлаа гэхэд бидэнд ийм хувилбар байна” гэсэн орчим үеийн дэлхийн түншлэлийн яриа хэлэлцээний хэлбэрт орох хэрэгтэй байна. 2017 оны найман сард Эрчим хүчний яаман дээр сүүлийн үед огт хөдлөхүй байсан хамтын ажиллагааны яриа хэлэлцээ хийгдсэн. Сэлэнгийн хязгаарт ус хуримтлуулах талбайн асуудлаар өөрсдийнхөө их том байр суурийг илэрхийлсэн. Ямар ч байсан энэ ажил хоёр орны Засгийн газрын хуралдаанаар хоёр тал ширээний ард сууж, яриа хэлэлцээ эхэлж байна. Монгол Улсын хувьд эрхэм зорилго нь эрчим хүчний аюулгүй байдал. Гэтэл манайх сүүлийн 20-иод жил уул уурхайн салбарт асар их хөрөнгө оруулалт хийсэн. Жил бүрийн хавраас хаварт хил дамнасан ой хээрийн түймэр гардаг. Израиль зэрэг улс ОХУ-аас ойн түймрийг унтраах онгоцууд авч байна. Оросын Онцгой байдлын яамнаас манайх руу онгоцуудаа явуулахад бэлэн байна гэх мэтчилэн илэрхийлж байсан.

“ДАРААГИЙН УДАА БИТГИЙ ШИНЭ САЙДТАЙ ИРЭЭРЭЙ”

-ОХУ-ын талаас монгол малыг эрүүлжүүлэх, энэ чиглэлээр хамтран ажиллах санал санаачлага гаргаж байна уу?

-Хоёр орны хөдөө аж ахуйн салбарын сайд нар бараг 6, 7 дахь удаагаа уулзаж байна. Тэр болгонд манай талаас монгол малыг эрүүлжүүлэх асуудал тавьдаг. Одоо гуравдугаар хөтөлбөр рүүгээ орох гэж байна. Орос вакцинд манай мал тэр бүр реакц өгөөд байдаггүй болчихсон. ОХУ танай малын, ялангуяа хонины махыг зах зээлдээ оруулах сонирхол их байна гэж хэлэх жишээтэй. Тэгэхээр бид энэ том том хамтын ажиллагааны чиглэлүүдээ тодорхойлж гаргаад, яриа хэлэлцээгээ харилцан ашигтай байх чиглэлээр ажиллах бүрэн боломжтой байна. Мэдээжийн хэрэг хуучин байсан Боловсрол, соёл, спортын салбарын  уламжлалт харилцаагаа сэргээх хэрэгтэй байна. ОХУ бол спортын их гүрэн, оюун соёлын асар их нөөцтэй орон юм. Бид шинжлэх ухааны, хамтарсан геологи, палеонтологийн экспедицүүдийг сэргээх хэрэгтэй байна. Ер нь яривал хамтын ажиллагааны их олон салбар байгаа.

-Одоо ОХУ-д хичнээн монгол оюутан суралцаж байна вэ? Ямар чиглэлээр боловсон хүчин бэлтгэх шаардлагатай гэж үзэж байна, та?

-Өнөөдөр ОХУ-д 2224 монгол оюутан сурдгаас 1234 нь Монгол Улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцаж байна. ОХУ нефтиэрээ дэлхийд толгой цохиж буй орон. Хүмүүнлэгийн салбарт сурахаасаа илүү нефть боловсруулах үйлдвэртэй болох гэж байгаа бол нефтийн инженерүүд бэлтгэх хэрэгтэй байна. Би түрүүн хэлсэн. 35 албан ёсны төлөөлөгчдийг хүлээж авсан гэж. Салбарын хүмүүс, сайдууд ирэхээрээ нарийн мэргэжлийн хүнээ бэлтгэмээр байна гэдэг. Яг мэргэжлийн хувьд аваад үзэхэд дипломат, улс төрийн чиглэлээр суралцаж байна. Энэ чиглэлийн боловсон хүчин Монголдоо бэлтгэх бүрэн боломжтой. ОХУ-д эрчим хүчний, төмөр замын ч гэдэг юм уу Оросоос ямар хөрөнгө оруулалт оруулах гэж байгаа тэрэндээ тохирсон боловсон хүчин бэлтгэх хэрэгтэй.

-Оюутны квотыг нэмэгдүүлэх боломж байна уу?

-Намайг анх ирэхэд 360 оюутны квоттой байсан, одоо 500 болсон. Сайд 2016 онд айлчлаад оютуны квотыг 450 болгосон. Дараа нь Ерөнхийлөгчийг Дорнын эдийн засгийн форумд оролцоход би бэлтгэлийг нь хангахаар ОХУ-ын Ерөнхийлөгчийн захиргаан дээр очсон. “Айлчлалын үеэр юу хүсч байгаа вэ" гэхээр нь оюутныхаа тоог 50-иар нэмэгдүүлэх хүсэлтийг Ерөнхийлөгч тавьж байгаа гэхэд “Тэгэлгүй яах вэ” гээд 500 квоттой болсон юм.

-Манайх төмөр замын асуудалд ямар тоглолт хийвэл онох бол?

-Бүс нутагтаа Казахстан гол тоглогч болох сонирхол байгаа. Ямар ч улс өөрийнхөө л эрх ашгийг бодно. Монгол Улс өөрсөддөө татахын тулд ямар бодлого явуулж баймааж Орос, Хятадын хооронд гол тоглогч болох ёстой вэ гэдэг дээр л бид ухаанаа зарах хэрэгтэй. Энэ нь төрийн залгамж холбоо, төрийн ой санамж, дэлхийн түншлэлийн зарчим буюу ядаж засаг төр нь тогтвортой байх, хийснээ залгамж холбоогоороо уламжлаад явах ёстой. Дотроо биенээ үгүйсгэж, намчирхаж улс төрждөг юм байгаа биз. Гадна талдаа Монгол Улсын эрх ашиг байх ёстой. Хоёр их гүрний дунд бид ямар бодлогоор тусгаар тогтнолоо хадгалж, эдийн засгийн ашиг олж авах вэ гэдэг л тоглолт хийх ёстой. Манайд АСЕАН, Япон, Хоёр Солонгосын хэлэлцээнүүдийг санаачлах боломж гарч ирж байна. Хятад улстай манайх стратегийн түншлэлтэй. Өнөөдөр манай худалдааны хамгийн том түншлэгч Хятад болчихсон учраас энэ их том эдийн засгийн балансууд дээр ажиллах гэдэг өөрөө их том бодлого л доо. Дотроо зодолсон ч гадагшаагаа Монгол Улс гэсэн нэгдсэн байр суурьтай хандах хэрэгтэйг ОХУ-ын бүхий л түвшинд хэлдэг.

-Яг юу гэж хэлдэг вэ?

-“Монголчууд их ярьж байна, хэрэгжиж байгаа нь ховор. Юмаа их үгүйсгэж байна” гэдэг. Зарим сайд нар дараагийнхаа сайд нарыг дагуулаад орохоор тоглоом шоглоомоор “Дараагийн удаа битгий шинэ сайдтай ирээрэй” гэж хэлдэг. Хэцүү л дээ хэцүү, манай Монголын улс төр. Би ойлгож байна.

 

-БИ 25 ДАХЬ БУЮУ 95 ЖИЛИЙН ТҮҮХЭН ДЭХ АНХНЫ ЭМЭГТЭЙ ЭЛЧИН САЙД-

-Таныг Ардчилсан намыг төлөөлж энд суугаа гэж ярих хүмүүс бий. Үнэхээр тийм үү?

-Би Монгол Улсаа л төлөөлж суугаа. Тэрнээс аль нэг хувь хүн, улс төрийн хүчнийг төлөөлж суугаа юм биш. ОХУ-ын хувьд тогтвортой бодлого, Монголын эрх ашиг энэ орны өөрийнх нь эрх ашгийг хөндөж, хүндэтгэж харьцах асуудал өөрөө их чухал.

-Оросууд “Эрдэнэт” үйлдвэр тойрсон асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Танай дотоодын асуудал, ОХУ-д хамаагүй гэсэн байр суурьтай байдаг. 

-Ажлаа авахад ямар байдал угтав, өнгөрсөн хугацаанд та юу өөрчилж, ямар асуудлууд хийж амжуулав?

-Би 2016 оны дөрөвдүгээр сарын 20-нд итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж байсан. Дөрөвдүгээр сарын 23-нд ажилдаа орсон. Ер нь ОХУ-д манай дипломатууд томилогдохоосоо илүү том улс төрийн шийдвэрээр Элчин сайд нар томилогдож ирсэн түүхтэй. Би 25 дахь буюу 95 жилийн түүхэн дэх анхны эмэгтэй Элчин сайд. Эмэгтэй хүн гэдэг утгаар инээдтэй юм ярьж байж магадгүй. Анх Элчин сайдын яамныхаа хашаагаар орж ирээд “Яасан гайхалтай гоё барилга вэ, ямар халтар юм бэ” гэж бодсон (инээв.сурв). “Өөдлөх айл үүднээсээ” гэдэгчлэн дааман халгаа сольсон, зургаан хашаа нурж байсан, соёмбот зургаан баганаа босгосон. Энд Эрдэнэтийнхэн тусалсан. Энэ ар талд манай ёслолын гэр байгаа. Шал нь цөмөрсөн, хамаг юм нь навсайчихсан. Нэг л эзэнгүй айл шиг харагдсан л даа. Диван нь ямбийгаад. Төрийн Думын гишүүнийг өрөөндөө урьсан. Их том биетэй хүн, суусан сандал нь хугараад уначихсан жишээтэй. Ер нь эмэгтэй хүн хаа явсан газраа тийм субботникийн ажил хийдэг юм шиг байгаа юм.

-Монгол-Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ой тохиосон. Энэ арга хэмжээг нэлээн өвөрмөц байдлаар тэмдэглэн өнгөрүүлсэн гэж сонссон. Энэ талаар ярихгүй юу?

-Бид 2016 онд Москвагийн “Риц-Карлтон” зочид буудалд 400 гаруй хүн урьж, 95 жилийн ойн арга хэмжээгээ зохион байгуулсан. Урд өмнө нь хэзээ ч ирж байгаагүй том зочид хүрэлцэн ирж, Кремлийн дэргэдэх залуучуудын хоор хоёр орны төрийн сүлд дууллыг дуулсан. Орос хүмүүс “Сүүний үнэр шингэсэн...” гээд монгол дуу дуулсан чинь оросууд бүр гайхаад. “Манай оросууд Монгол дуу дуулдаг юм уу, та ч манай оросуудыг дэглэж байна аа” гээд тоглоом шоглоом хийж байлаа. Манай ЭСЯ-ны энэ бүх хүчин зүтгэл маань эргээд эргээд өгөөжөө өгдөг. Жишээлбэл хүндэтгэлийн арга хэмжээ, хүлээн авалт гэдэг эцсийн эцэст жижиг чулуугаар том чулууг хөдөлгөнө буюу тухайн орны томчуудыг сайхан хүлээж авсан гэдэг утгаараа айлчлалуудыг зохион байгуулахад үг өгөөжөө өгдөг. Бид дор хаяж Дорнын эдийн засгийн форумын павильоны 150 мянган ам.доллараас чөлөөлүүлэхээр Конгрессийн удирдлагыг урьсан байх жишээтэй. 200 мянган тонн буудай, дараа нь 4.2 сая вакциныг хүмүүнлэгийн тусламжаар авах гэх мэтчилэн ийм тактик дипломат харилцаанд өөрөө их чухал байдаг. Бидний ярилцаж суугаа манай Элчин сайдын яамны хүлээн авалтын хүндэтгэлийн энэ танхимд бид маш их олон арга хэмжээ зохион байгуулдаг. Энд арга хэмжээ зохион байгуулах тоолонд оюутны квот нэмэгддэг, тэр тоолонд манай харилцаа сайжирдраг гэдгийг л ойлгох хэрэгтэй. Тэрнээс зүгээр нэг  хүлээн авалт зохион байгуулах сонин биш.

-Элчин сайдын яамны энэ байранд ойрын хугацаанд засвар хийгдээгүй бололтой?

-Энэ манай Элчин сайдын яамны нэгдүгээр байр. 1956 онд манай улс худалдаж авсан, манай өмч. 1956 оноос хойш их засвар хийгдээгүй. Өнөөдөр суурь нь суучихсан. 3 метр доор нь гүний ус урсаж байгаа. Сайн нарийн ажиглавал цууралт явагдчихсан. Засвар хийхэд ихээхэн хэмжээний хөрөнгө орно. Манай сантехник 1956 оноос хойш солигдоогүй. Өнгөрсөн жил 130 жил ороогүй цас орсон. Манай дээвэр цөмөрсөн. Ерөнхийдөө маш хүнд байгаа. Би тав, арван төгрөгөөр боломжоороо косметик засварууд л хийгээд яваад байгаа шүү дээ. Хоёрдугаар байрны хувьд Спасопесковскийн гудамжинд буй найман давхар барилга, 1965 оных, бас Монгол Улсын Засгийн газрын худалдаж авсан байшин. Тэр байранд 2007 онд С.Баяр элчин сайд байх үедээ “Центр-Регион Эстейт” компанид түрээслүүлсэн байдаг. Тэр байр бас л маш хүнд байдалтай байсан. Их засвар хийх хэрэгтэй, засварын төлбөр одоо хүртэл үргэлжилдэг. 2017 оны есөн сарын 15-нд түрээсийн гэрээ дууссан. “Центр-Регион Эстейт” компани тодорхой бус шалтгааны улмаас манай байрыг чөлөөлж өгөхгүй байгаа. Ийм л байдалтай байгаа. Сая Засгийн газар хоорондын хуралдаанаар манай Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Ням-Осор дарга ирж, бүх байруудаа төрийн өмчийн эзэн гэдэг утгаар үзэж, харж, тодорхой шийдвэрүүд гаргаж эхэлж байна. Ямар ч байсан манай сантехникийн засварыг эхлүүлэх шийдвэр гарсан. Хоёрдугаар байрны асуудал их олон засгийн газар дамжсан, комисс гардаг. Би бас ирэнгүүтээ ажлын хэсэг гаргаад ажилласан. Бас асуудал ихтэй. Би энэ талаар хэвлэлээр яримааргүй байна.

-ОЮУТНУУДЫНХАА ДУНД УРЛАГИЙН НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛЖ, “НОРОВБАНЗАД САН”-ГААС 1000 ДОЛЛАРЫН ШАГНАЛГАРДУУЛСАН-

-Оюутнууд руугаа чиглэсэн ямар арга хэмжээнүүд зохион байгуулж байна вэ?  

-ОХУ дахь манай оюутнуудын хувьд өрнөдийн оуютнуудтай харьцуулахад их онцлогтой.  Өглөө 08-17 цаг хүртэл хичээлтэй байдаг. Суралцахын сацуу ажил эрхлэх боломж байдаггүй.  Тийм учраас манай оюутнуудыг бусад орны оюутнуудтай харьцуулвал ядуу гэж хэлж болно. Орлогын эх үүсвэр байдаггүй учраас оюутнууд маань өөрсдийн санаачлагаар юм зохион байгуулаад, өөрсдөө мөнгө төгрөгөө нийлүүлээд, өрнөдийн оюутнуудтай адилхан юм зохион байгуулах гэхээр санхүүгийн хүндрэлүүд учирдаг юм шиг байгаа юм. Тэгээд ЭСЯ-даа хандана даа. Би явсан газартаа Элчин сайдын нэрэмжит сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулдаг юм. Шилжин явах цом гээд. Бид арван сарын 5-наас 11 сарын 5-ны хооронд жил болгон “Найрамдлын сар”-ын хүрээнд гурван тэмцээн зохион байгуулдаг. Нэг нь, тухайн үеийн Элчин сайдын нэрэмжит сагсан бөмбөгийн цомын аваргын төлөөх тэмцээн. Нөгөө нь Даваагүний нэрэмжит ширээний теннисний тэмцээн. Даваагүн бол манай Монгол Улсын анхны Элчин сайд. 1921 онд анхны хэлэлцээр байгуулагдаад, 1922 онд анхны Элчин сайдаар Даваагүн гэдэг хүн томилогдож байсан. Тэр хүнийг хүндэтгэж би оюутнуудын дунд ширээний теннисний тэмцээн зохион байгуулдаг юм. “Найрамдлын сар”-ын хугацаанд Самбуу гуайн нэрэмжит шатрын тэмцээн оюутнуудын дунд зохион байгуулдаг. Энэ хүн дэлхийн II дайн болоод, Москваг бөмбөгдөж байхад бусад орын Элчин сайдуудаас ганцаараа үлдсэн гэдэг. Тэрнийх нь төлөө Оросын тал манайд энэ их гоё байрыг өгсөн байхгүй юу. Тийм учраас бид Самбуу гуайг үеийн үед дурсах ёстой. Москваг бөмбөгдөж байхад шатар тоглоод сууж байсан гэдэг юм. Энэ жил гуравдугаар сард оюутнуудын дунд гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулсан. Оюутнуудын урлагийн их наадам зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд би их онцлог наадам болгоё гээд.

-Яагаад тэр вэ?

-Өнгөрсөн жил Сочи хотноо Дэлхийн оюутан залуучуудын XIX их наадам болсон. Манай Монголын 62 төлөөлөгч оролцсон. Миний ээж Намжилын Норовбанзад 1957 оны Москвагийн Дэлхийн оюутан залуучуудын их наадамд анх удаа 19 настайдаа оролцоод, анхны алтан медалийг авчирсан юм. Урд нь манай Монгол Улс олон улсын арга хэмжээнээс хэзээ ч алтан медаль авч байгаагүй. Би ээжийнхээ дурсгалд зориулаад, оюутнуудынхаа дунд Урлагийн их наадам зохион байгуулахдаа “Норовбанзад сан”-гаас шалгарсан оюутанд 1000 долларын шагнал өгнө гэж зарласан. Цөөхөн оюутан урлагийн номер бэлтгэж байсан бол шагналын санг сонсуут маш олон буюу 150 оюутан оролцож, маш их өрсөлдөөнтэй болсон. Оюутнууд “Ганцхан номерт 1000 доллар өгчихөөр харамсалтай байна. Ядаж та тэргүүн байрыг 600 мянга, 2 дугаар байрыг 400 мянга болгочих” гэсэн. Оюутнууд өөрсдөө ийм санаачлага гаргаад, бид хөөрхөн арга хэмжээ зохион байгуулсан. Миний сэтгэл хөдлөөд. Маш олон оюутан шалгарч чадаагүй, дахин тусгай шагнал гаргаад таван оюутанд 100, 100 доллар гардуулж, хөөрхөн арга хэмжээ зохион байгуулсан.

-Жил бүр зохион байгуулагдах уу?

-Оюутнууд маань “Ирэх жил зохион байгуулна биз дээ, шагналын сан нь хэвээрээ биз дээ” гэж асууж байсан. Ямар ч байсан би Элчин сайд байх хугацаандаа ээжийнхээ нэрэмжит энэ шагналыг олгоно гэсэн бодолтой байдаг. Пүрэв гариг бүр БСШУСЯ-ны оюутнуудаа хариуцсан төлөөлөгч маань хоёрдугаар байран дээр оюутнуудаа хүлээж авдаг. “Union club” гээд оюутнуудын өөрсдийнх нь санаачилсан клуб байдаг. Монголын оюутны холбоо, “Union club”-ынхан бүгдээрээ цугларч Консулын байранд мэтгэлцээн зохион байгуулдаг. Удахгүй АСК болох байх. “Эх орноо хөгжүүлэхэд миний хувь нэмэр” гэсэн оюутны эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан бий. Энэ мэтчилэн ЭСЯ-наас зохион байгуулж байгаа арга хэмжээндээ оюутнуудаа оролцуулахыг хичээдэг. Бид Элчин сайдын нэрэмжит цом авсан оюутнуудаа ЭСЯ-наасаа дэмжээд, Төмөр замтайгаа нийлээд Австрид болсон тэмцээнд явуулсан. Харамсалтай нь манай оюутнууд “Үхлийн зон”-д орчихсон(инээв.сурв). Хамгийн эхлээд сугалсан чинь Европын аваргыг сугалчихгүй юу. Тэгээд хожигдчихсон. Гэхдээ хөөрхөөн, оюутнууд маань сэтгэгдэл их өндөртэй ирсэн.

-Гадны улсуудын хориг арга хэмжээ ОХУ-ын эдийн засагт нөлөөлж байна уу?

-Сая Скрипалийн хэрэг гээд ОХУ-ын Гадаад харилцааны яаман дээр бүх дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нарыг урьж оролцуулж, мэдээлэл өгсөн. Гурван сарын 22-ны өдөр Их Британий ЭСЯ-наас бүх дипломачийг урьж өөрсдийн мэдээллээ өгсөн. Бид аль аль юманд нь оролцоод л явдаг. Хориг арга хэмжээ мэдээж хэрэг ОХУ-ын эдийн засагт маш хүндээр нөлөөлж байна.

-ГУРВАН САРД НЭГ ЭМЭГТЭЙ ХАР ТАМХИ ЗӨӨЖ БАЙГААД СААТУУЛАГДСАН БАЙХ ЖИШЭЭТЭЙ-

-ОХУ дахь Монголын ЭСЯ хүнд суртал ихтэй, монголчуудаа хайхардаггүй гэсэн асуудал үе үеийн Элчин сайд нарын үед яригдсаар ирсэн. Өнөөдөр энэ байдал өөрчлөгдсөн үү?

-Ер нь харьцааны асуудлаас болж янз бүрийн асуудал үүсдэг л дээ. Миний хамгийн гол баримталдаг зарчим бол Элчин сайдын яам бол онцгой объект. Бид жишээлбэл, АНУ-ын ЭСЯ-нд ороход яаж дугаар авч, яаж үүргэвч саваа хадгалуулдаг, яаж материал авдаг билээ. Энэ бол ерөөсөө л аюулгүй байдлын асуудал. Энэ бол онцгой объект, Монгол Улсын нутаг дэвсгэр. Тийм учраас нэвтрэх асуудал хаалттай байх ёстой. Иргэддээ үйлчлэх асуудал дээр жишээлбэл манай консулын газар 24 цаг ажиллах ёстой. Тэнд 24 цагийн турш жижүүрүүд ажилладаг. Ажлын цагаар консул иргэдээ хүлээж аваад ажилладаг. ОХУ-д ирж, явж байгаа манай улсын иргэд өөрсдөө асуудалд орох явдал их байх юм. “Европ руу гаргана” ч гэдэг юм уу ямар нэг зар мэдээгээр зорчиж байна. Өчигдөр л гэхэд Беларусст хоёр монгол хуурамч албан паспорттой зорчоод саатуулагдсан. Гурван сард нэг эмэгтэй хар тамхи зөөж байгаад баривчлагдсан байх жишээтэй. Бид 2018 оны нэгдүгээр улиралд төлбөрийн чадваргүй болсон, янз бүрийн хэрэг төвөгт орсон, визийн зөрчилтэй зэрэг 26 иргэнийг өөрсдийнхөө ЭСЯ-ны байранд байршуулаад, туслалцаа үзүүлсэн. 40 хүнд консулын зөвлөгөө өгч тусалсан байна.

-Нандин-Эрдэнэ гэж оюутан их гомдолтой явдаг юм билээ?

-Шөнийн нэг цагт нэгдүгээр курсын оюутан дотуур байрнаасаа гарч гадуур явж байгаад таксины жолоочид дайруулчихсан. Шөнийн гурван цагт манай оюутан хариуцсан гуравдугаар нарийн бичгийн дарга Батсайхан эмнэлэг дээр нь, таван цагт цагдаа дээр очоод, дараа нь эцэг эхийг нь дуудаад, ахтай нь хамт ирсэн. Бид 14 хоног ЭСЯ-даа үнэгүй байлгаад, хооллоод, 185 км машинаа ашиглуулаад, байдгаараа үйлчилсэн. Манай ХЗДХЯ-ны  Азбаяр,   яваад ажиллаж байхад ЭСЯ үйлчлээгүй гээд ярьж байна. Гурван сарын 18-ны өдөр эх нь нутаг буцсан юм байна л даа. Тэгэхэд нь манайх унаа гаргаж өгөөгүй юм. Тэр өдөр ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуультай байсан учраас тэр. Өглөө 8 цагаас УИХ-ын гишүүн Лүндээжанцан, Лу.Болд, Энх-Амгалан бид ажиглагчаар бүх сонгуулийн тойргоор явсан. СЕХ-ны дарга Содномцэрэн ирчихсэн байсан. 10 цагт Пампилова СЕХ дээр хэвлэлийн бага хурал хийж, сонгуулийн дүн танилцуулсан. Бид 11 цагт харьсан. Бүх машин сонгуулийн тойргуудаар явж байгаад тэр оюутны эхийг Шерметьево хүргэж өгөөгүй, унаа байхгүй гээд хэлчихсэн. Тэгэнгүүт ЭСЯ-ныхан иргэддээ үйлчилдэггүй гэсэн яриа гаргаж байна. Үгүй бас, бид чинь, уучлаарай. Бас ийм байж болохгүй. Иргэд минь хариуцлагатай бай. Бид иргэддээ үйлчлэлгүй яах вэ. Эрх ашгийг нь хамгаалахын төлөө явж байна. Харин ч манай ЭСЯ шиг иргэдтэйгээ харьцаж ажиллаж байгаа газар их ховор байх аа гэж бодож байна. Гэхдээ би хүмүүстээ та нар минь сайхан мишээж, мэндэлж бай. Хүмүүстээ сайхан харьцаж бай. Бүх хүнийг хүн гэдэг утгаар нь хүндэтгэж хүлээж ав гэж хэлдэг.

-Өнгөрсөн онд Монгол Улсын ЭСЯ-ны мэдлийн байрнаас илэрсэн нууц казиногийн асуудал хэрхэн шийдэгдсэн бэ?

-Наад асуудалтай холбоотой түрээсийн гэрээний тэдийн тэдийг үндэслэн манайх байраа буцааж авна гэсэн асуудлыг хоёрдугаар байрны түрээслэгч “Центр-Регион Эстейт” компанид тавингуут манайхыг Арбитрын шүүхэд өгсөн. Гэрээний хугацаа болоогүй байхад өөрсдөө цуцлах гэж байна гэсэн үндэслэлээр. Тэр асуудал таг болсон. Москва хотын Мөрдөн байцаах газрын шалгалтаар казино ажиллуулж байсан нь тогтоогдсон. Одоо ямар нэгэн арга хэмжээ аваагүй байдалтай байна.

-Визгүй зорчдог болсонтой холбоотойгоор манай иргэд гэмт хэрэг зөрчилд хэр их холбогдож байна вэ?

-Өнөөдөр ОХУ-д 224 монгол иргэн хууль бусаар оршин сууж байгаа гэсэн мэдээ байдаг. Гэхдээ визгүй болсонтой холбоотойгоор янз бүрийн хүндрэл учрах нь гайгүй дээ. Гэхдээ иргэддээ хэлэхэд хаа явсан газраа тухайн орны хууль журмыг хүндэтгэж бай. Дүрэм ёсоороо л амьдарцгаая. Ялангуяа дэлхий нийтээр алан хядах, терроризмын ажиллагаа улам өргөсөж, арга нь улам нарийсч байгаа энэ үед мэдээж хэрэг аль ч улсын шалган нэвтрүүлэх байгууллагын шаардлага маш их өндөр байгаа. Иймд иргэд аливаа гэмт хэргийн золиос болохгүйн тулд өөрсдөө анхаарал болгоомжтой хандаж, хувь хүнийхээ хариуцлагыг дээшлүүлэх л хэрэгтэй.

-МОНГОЛ УЛСЫНХАА ӨМНӨӨС НҮҮР УЛАЙХ ШИГ ХАМГИЙН ТОМ ЗОВЛОН  ЭЛЧИН САЙД НАРТ БАЙХГҮЙ ГЭЖ БОДОЖ БАЙНА-

-Таныг казино их тоглодог гэсэн шүүмжлэл дагадаг юм билээ. Та юу хэлэх вэ?

-(инээв.сурв). Тийм тоглох зав байвал их сайхан л байна. Би жишээлбэл энэ хагас, бүтэн сайн өдөр Брюсель явна. Элчин сайд нарын бүсийн зөвлөгөөн болно. Тав дахийн орой найман цагт ниснэ. Шөнө очоод маргааш нь бүтэн өдөржин хуралдаж байгаад бүтэн сайн өдөр 16:10-д Шерметьевод бууна. Найман цагаас Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Гансүхийн айлчлал эхэлнэ. Дөрөвдүгээр сарын  23-нд хэлэлцээрүүд нь эхэлнэ, 24-нд Сочи явна. Сочигоос ирээд би Австрид их том хуралд оролцоно гэх мэтчилэн ажил ундардаг.

-Бас ажилчидтайгаа маш хатуу чанга харьцдаг Элчин сайд гэж дууллаа?

-Би нэг зүйлийг хэлье. Орчин үед ажлаа цаг хугацаандаа хийх өөрөө их чухал. Ийм байдал тэр болгон хүмүүст ажиглагдахгүй байна. Бид Монголоосоо таван цагийн зөрүүтэй ажилладаг. Тэр утгаараа өглөө 8 цагт манай ажил эхэлдэг. Дээр нь илүү цагаар сууж маш их ажилладаг. Би Япон, Солонгосын Элчин сайд нартай их сайн харилцаатай. Тэд Ерөнхийлөгч, Ерөнхий сайдынхаа айлчлалд яаж бэлтгэж байна вэ? Дорнын эдийн засгийн чуулганы үеэр Японы ЭСЯ-наас 75 хүн, ГХЯ-наас нь 75 хүн, нийт 150 хүн Владивосток хотноо очиж бэлтгэлийг нь хангаж байгаа байхгүй юу. Манай Ерөнхий сайд Эрдэнэбат Санкт Петербургэд айлчлахгүй, форумд оролцохгүй гэж байснаа гэнэт 12 хоногийн өмнө бидэнд оролцоно гэж мэдэгдсэн. Бид 16 уулзалт, Энэтхэгийн Ерөнхий сайдтай нэг тэрбумын асуудлаар уулзах уулзалтыг хүртэл зохион байгуулсан. Энэ мэт байдлаас болж манай ЭСЯ-ны ажилчид заримдаа 20 цаг ажилладаг. Бид бараг нойр хоолгүй ажилладаг. Зарим хүн тэр ачааллыг даахгүй. Маргааш нь залуу хүмүүс унтах, алга болох асуудал байдаг. Би нэг хэлдэг, хоёр хэлдэг. ЭСЯ-ны ажилчид ийм юм боловсруулсныг би ингэж засдаг гэж үзүүлээд яах вэ...

-Иргэдийн дунд Элчин сайдаар явсан хүмүүсийг гадны оронд очоод, төрийн мөнгөөр тансаглаад, жаргалын дээдийг эдэлдэг гэсэн ойлголт байдаг. Яг бодит байдал дээр ямар бэрхшээл тулгардаг, зовлон нь юунд байна вэ? Засгийн газрын бодлогын түвшинд анхаарах ямар асуудал байдаг вэ?

-Би карьерын дипломат биш. Анх Сингапур явахад тэнд төрийн протокол бүх юм нь тодорхой. Тийм сайхан зохион байгуулалттай орон ховор л доо. Тэр нь надад асар их туршлага болсон. Монголын дотоодод тохиолддог бүх зовлон манай бүх элчингүүдэд тохиолддог гэж би боддог. Ер нь төрийн өмнөөс худлаа хэлдэг элчин сайд болох шиг шившигтэй юм байхгүй. Ялангуяа Сингапурт байхад “Темасек Холдинг” манай Оюу толгойд хөрөнгө оруулалт хийчихсэн, Оюу толгойн хоёр дахь гэрээ гэж яриад байгаа. Тэрийг манайх олон жил түгжчихсэн. Хөрөнгө оруулалтаа хийчихсэн байгууллага, улс орон яах билээ. Манай мөнгийг аваад түгжчихлээ, тэгээд дотроо улс төр хийгээд суугаад байна гэсэн үг сонсож байгаа Элчин сайд ямар байх вэ. Яг тэрэнтэй адилхан энд ч “Та гурав дахь сайдаа дагуулж ирж байна. Гурав дахь сайд нь гурав дахь өөр юмаа ярьж байна” гэдэгтэй адилхан. Тийм учраас Монгол Улсынхаа өмнөөс нүүр улайх шиг хамгийн том зовлон Элчин сайд нарт байхгүй гэж бодож байна.

-Танд баярлалаа. Ажлын амжилт хүсье.

Эх сурвалж: мэдээ.мн

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
Л.Мөнхбаясгалан: Засгийн газар “Онтрэ” ХХК-тай яаралтай хэлэлцээр хийх ёстой
Ази тивээс анх удаа Монгол Улс “Хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индекс”-тэй болно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (25)

  • тэнэг (103.240.241.32)
    улс бодлогоор үр хүүхэдтэй гэр бүлтэй хүн элчингээр тавих хэрэгтэй, тэр улсын ёс заншил-г багаасаа мэдсэн хүн хэрэгтэй, нөхөргүй онгон авгайчууд элчин, үр хүүхэд гаргаж үзээгүй хүн гэрээ засаагүй гэсэн
    2018 оны 04 сарын 27 | Хариулах
    • zochin
      c.bayrt husuumlj shagnal ni elchin bosiim huurhii . doroos ni noiton sormuus unaagvi yum chin bariu baisiim bailgvi.
      2018 оны 04 сарын 27
  • ГХЯ (1.25.90.12)
    Төрийн өмнөөс худлаа хэлэхгүй бол сайн л байна. Харин төрийн өмнөөс худлаа хэлээд өөрийнхөө дипломат буюу консулаа айлын талд буруу мэдээлэл өгч татуулбал урвагч гэх үү.эх орныхоо эсрэг гэх үү. БНХАУ д суугаа элчин сайд Ганхуягийг...хөрш хоёр орны түүхэнд байгаагүй.хоёр орны ГХЯ дууд хэзээч бие биениихээ томилсон дипломатад хүлээж авахгүй татгалзах тохиолдол гарч байгаагүй билээ.
    2018 оны 04 сарын 27 | Хариулах
  • Зочин (66.181.178.207)
    Elchin said baih hun shuu
    2018 оны 04 сарын 27 | Хариулах
  • Алтан (202.70.47.158)
    ЗХУ-д сурч байхдаа харуудад балбуулсаар байгаад хүүхэд гаргадаггүй болсон, сувай гичий учраас ширүүн, догшин аашны тулам шүү дээ. Яг нэг тосгоны тариачин орос авгай байгаа биз дээ.шившиг.
    2018 оны 04 сарын 27 | Хариулах
  • зочин (202.21.97.90)
    нас тогтсон эмэгтэйчүүдээ элчингээр чвуулах нь маш зөв
    2018 оны 04 сарын 27 | Хариулах
  • zochin (24.15.87.15)
    kazino toglox gemt xereg bish shuu dee durtai bol togloj l baig ta naryn mongoor togloogyi biz dee
    2018 оны 04 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.70.34.78)
    door comment bichsen durakuud ene mundag emegteigiin hulnii huruunii humsand ch hureh medleg bolovsrol, yos surtahuungui. Chadaltai, zarchimtai humuust manaihan ugaasaa durgui. Chadaltai uchraas busad humuusees chadal shaarddag, chadahgui, aryn haalgany uhruud huniig neree ch bichheesee ain muuldag. Ene emegtei bol Mongold mash hovor oldoh bolovsrol erdem chadaltai emegtei. Odoo iim emegtei maaash tsoohon bii
    2018 оны 04 сарын 27 | Хариулах
    • hahahaha hovor em shvv. 60 jil suvarsan jartgai ulaan chavgants . aash gej . adsaga . norovbanzad gej emgen zaluudaa sotsialiemiin veiin ahmad opetseruudiig urduuraa ungruuguugvi yum gene lee . shiiriig ni hataasan udam damjsan . shulmas . iig zailuulaa ulsiin ner buzarlaad
      2018 оны 04 сарын 27
  • Зочин (182.160.37.162)
    энэ хятад авгай чинь юу билээ
    2018 оны 04 сарын 27 | Хариулах
  • энэ тэнэг (202.21.117.162)
    энэ хөгшин бульдог шиг тэнэг авгайг зайлуулаачээ ерөнхийлөгч өө
    2018 оны 04 сарын 27 | Хариулах
  • уншигч (202.21.112.150)
    архаг казиночин ш дээ. Олон хүн мэднэ дээ. Займруулаад өнгөрч. Манайхан томчууд бүгдээрээ л тоглодог юм чинь хэн нь хэнийгээ хэлэхэв дээ. Бидний байгаа байдал нэг иймэрхүү....
    2018 оны 04 сарын 27 | Хариулах
  • Зочин (112.72.14.191)
    Mergejliin hun tomilj bgaa chee! AN bol arai l denduu gudamjnii malnuudiig tomilson. Ene bid 2 ch duurseen. Halit hulit oros heltei geed turund baridag hen bee? Balai amitan
    2018 оны 04 сарын 27 | Хариулах
  • Нүүр улайгч (103.57.94.211)
    Энэ балай авгайг томилсноор 2 орны харилцаа хамгийн доод шатанд очсон.Энэ сээхэлзүүр толгой одоо болтол сууж байгаа байр, өмнөх элчин сайд нараа ч мэдэхгүй чалчсан байна.Тэр байран доогуур ус урсаагүй, сантехникийн засвар хийсэн, 2 дугаар байрыг Баяр биш Хангай \Сугар\ түрээслэсэн юм. Тэр гэрийг чинь Баяр барьсан, болдийг нь танай Алтангэрэл гэдэг архичин хутгасан юм шүү. Бас болоогүй сайхан сүүдрэвч байсныг нурааж, чулуу овоолж хог болгосныг харахгүй, хэлэхгүй ангалзаж явах шив дээ.Заа аль баасыг чинь тоочхою, ингээд зогсоё.
    2018 оны 04 сарын 26 | Хариулах
  • Того (66.181.182.213)
    Хариуцлагатай байх нь зөв шүү дээ, зөв л шаардлага тавьж бна, ажил хэрэгч, өөртөө хатуу шаардлагатай ийм хүмүүс бусдыг адилхан хариуцлагатай байхыг шаарддаг. Улс эх орноо төлөөлөн суугаа элчин сайд хүн энэ зэргийн шаардлага тавьж ажиллалгүй яахав дээ, Дэлгэрмаа сайд боловсрол мэдлэгтэй, нялцганадаггүй шулуун шударга үгтэй, мундаг эмэгтэй, энэ албан тушаалыг хаших л ёстой хүмүүсийн нэг, амжилт
    2018 оны 04 сарын 26 | Хариулах
  • ЗОЧИН (66.181.189.68)
    ДУБАЙН ГЭРЭЭ БАЙГУУЛЦСАН ХҮН ШДЭЭ. ЭДИЙН ЗАСГИЙН ЗӨВЛӨХ БАЙСАН.
    2018 оны 04 сарын 26 | Хариулах
  • zochin (185.39.141.32)
    ene emeeg zailuulah heregtei . deerelhvv . omgorhuu . ydahad aimaar arhichin .. bas man iin tonuulchid . moskvad tsuglaj uulzahad . bair sav . nargih bvh saviig ni beldeed . 7 honog harin ch 1 mansuuuran . shaaltsana daa ... petrovis oyungerel chavgantsiin tursun udur bolohod . cv.batbold odjargal . . ungeraas . evropoos . bvr angilaas .s.bayr bvgd irchihsen . shivnelden arhidaj . mongoliig tulmuh opshoroo nuuh . shiljvvleh bvh deermee yariltsaj. amjuuldag . yum bilee . mongolchuudaa ser tvgei .
    2018 оны 04 сарын 26 | Хариулах
  • Зочин (79.98.213.82)
    Дэлгэрмаа сайд их ажил амьжуулж байгаа.Ажилчидтай хатуу уедээ хатуу байдаг.Ажилаа хийж чадахгуй байгаа бол тэгэхгуй яадаг юм бэ.
    2018 оны 04 сарын 26 | Хариулах
    • ГАЙХСАН ХҮН
      ЭНЭ ХҮНД ХҮМҮҮС ЯМАР ДҮРГҮЙ ЮМ БЭ?
      2018 оны 04 сарын 26
  • Зочин (66.181.182.61)
    Маш будуулэг, танхай, муухай эмэгтэй. Ийм элчин сайдтай байх харин шившиг. Яагаад одоог хуртэл суудал дээрээ бгаад бна?! Ийм албан тушаал, хариуцлага уурч явах хун яагаад ч биш.
    2018 оны 04 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.57.94.112)
    Galzuu u avgaig erguulen tataachee.Kasinogoo togloh geheer zav olddoggui gej bna shdee.
    2018 оны 04 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.72.240.5)
    ухаантай боловсролтой хүн дээ ийм хүмүүс монголыг төлөөлж байх ёстой доо
    2018 оны 04 сарын 26 | Хариулах
    • ЗЭВ
      БӨГС ДОЛООГЧ УУ?
      2018 оны 04 сарын 26
  • Зочин (202.70.34.78)
    mundag hun. Mash sain elchin said.
    2018 оны 04 сарын 26 | Хариулах
    • zochin
      doodhiig ni dolooj ug .! mundag elgen shulamiin
      2018 оны 04 сарын 26
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголын спортын их гэр бүлд давтагдашгүй оюуны бүтээл мэндэллээ
    14 цаг 55 мин
  • ЖҮДО: "Астанагийн их дуулга" тэмцээний хоёр дахь өдрийн дараах байдлаар Монгол Улс 13-р байрт бичигдэж байна
    15 цаг 13 мин
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
    15 цаг 39 мин
  • Будапешт хотноо “Улаанбаатар хотын соёлын өдрүүд” үргэлжилж байна
    16 цаг 15 мин
  • Парис Сен-Жермен vs Интер: Аваргуудын Лигийн финалаас юу хүлээх вэ?
    20 цаг 9 мин
  • NBA-ийн аварга цолыг хүртэж үзээгүй таван агуу сагсан бөмбөгчид
    20 цаг 19 мин
  • УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
    20 цаг 34 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    20 цаг 42 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    20 цаг 54 мин
  • Дугуйтай өдөрлөгтэй холбоотойгоор автобусны 42 чиглэлд өөрчлөлт оруулжээ
    Уржигдар 11 цаг 57 мин
  • Хуурайшилт нэмэгдэх тул гал түймрийн аюулаас сэрэмжлээрэй
    Уржигдар 11 цаг 41 мин
  • Улаанбаатар хотын үерийн байгууламжийг сайжруулахад Будапешт хоттой хамтран ажиллана
    Уржигдар 11 цаг 33 мин
  • "Дугуйтай Улаанбаатар – 2025" өдөрлөг тохиож байна
    Уржигдар 11 цаг 30 мин
  • Амралтын өдрийн жор: Алфредо паста
    Уржигдар 11 цаг 21 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
    Уржигдар 11 цаг 17 мин
  • Энэрэх сэтгэлийг хөгжүүлэх сургалт болно
    Уржигдар 11 цаг 11 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    Уржигдар 11 цаг 06 мин
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
    2025-05-09
  • Төрийн банк харилцагч хүүхэд багачуудынхаа дунд уралдаант аян зарлалаа
    2025-05-09
  • Олон улсын автомашин, мотоциклийн “Power Expo & Festival” өнөөдөр 20:00 цагт эхэлнэ
    2025-05-09
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • "Казахстаны Их дуулга"-д зодоглох Монголын 22 жүдоч
  • "Харанга" хамтлагийн ХАЙРЛАМ дуунууд
  • Х.Сумъяадорж: Хангай агийн дүрийг бүтээхийн тулд би зургаан кг жин нэмсэн
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • "Казахстаны Их дуулга"-д зодоглох Монголын 22 жүдоч
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
24 баримт
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК