Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийллээ

2018-5-04
0
ЖИРГЭХ

Ё.БААТАРБИЛЭГ: ШИЛНИЙ ЦААНААС ЧИХЭР ДОЛООЛГОСООР 2020 ОНЫ СОНГУУЛЬТАЙ ЗОЛГОХ ВИЙ

Чуулганы хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

-Эдийн засгийн өсөлт иргэдийн амьдрал дээр бодит өсөлт болж байна уу гэдгээр л дүгнэвэл зүгээр байна. 2016-2020 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт 50 хувьд хүрсэн, амжилттай хэрэгжиж байгаа салбарууд байхад зарим салбарт 10 хувьтай байгаа зүйл байна. Тэгэхээр нэгэнт зорилт, хариуцах эзэн, хугацаа тодорхой байгаа нөхцөлд цонхны шилний цаанаас  чихэр долоолгосоор 2020 оны сонгуультай золгочих вий дээ. Боловсрол, эрүүл мэнд, хөрөнгө оруулалтын асуудал маш удаашралтай байна. Цаашид энэ тал дээр анхаарч ажиллах, томоохон төслүүдээ хөдөлгөх, одоо хэрэгжээд явж байгаа ажлууд руугаа эрчимтэй орохгүй бол хагас жил орчим явлаа, энэ Засгийн газар. 20*100 хөтөлбөрийн хэрэгжилт ямар байна вэ.

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Батзориг:

-Аж ахуй нэгж иргэдээ дэмжиж байж бид эдийн засгаа тогтворжуулна. Тэгэхээр зээлийн хүүг нэг оронтой тоо руу оруулах нь маш чухал. Манай салбар бодлогын дэмжлэг, татаасгүйгээр явахад хэцүү. 2017 онд улаанбуудайн урамшуулал олгоход газар тариалангийн салбарын сэргэлт нэмэгдсэн. Яг үүнтэй адил манай салбарт тодорхой дэмжлэг хэрэгтэй. 21*100 хөтөлбөрийг ажил үргэлжилж байна. Аймаг орон нутгийн санаачилга маш чухал. Орон нутагт ажлын байр бий болох, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний борлуулалт нэмэгдүүлэх зорилготой ажиллаж байна.

УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэллээ. Үүгээр УИХ-ын үдээс өмнөх чуулганы хуралдаан өндөрлөчихлөө.

 

Т.АЮУРСАЙХАН: ЭДИЙН ЗАСАГ ӨССӨН Ч ИРГЭДЭД ХҮРТЭЭМЖГҮЙ БАЙНА

УИХ-ын чуулганы өнөөдөр /2018.05.04/-ийн хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийллээ. Тухайлбал,

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

-ДНБ-ний нэг хүнд оногдсон хэмжээ 3500 ам.доллар байна. Энэ бол эдийн засгийн нийт орлого л доо. Энэ нь иргэддээ хүртээмжгүй байсаар ирсэн. Тиймээс иргэддээ хүртээмжтэй болгохын тулд юу хийж, ажиллаж байна вэ. Мөн сүүлийн хоёр жилд төсвийн орлого давж биелэгдэж байна. Энэ мөнгийг харахад цалин, тэтгэврийг нэмэх бодит боломж харагдаад байна. Яагаад гэвэл сүүлийн хэдэн жил гадаад валютын өсөлтөөс болж төгрөг суларсан. Иргэдийн худалдан авах чадвар унасан ийм цаг үед цалин нэмэх ёстой. Тэр давсан орлого хаашаа орж байна вэ. Түүнээс гадна иргэдээс хадгаламжийн татвар авч байгаа нь буруу гэсэн шүүмжлэл ирж байна. Хүүхэд бүрт 20 мянган төгрөг өгнө гээд тэр мөнгөөр нь хадгаламж нээхэд түүнээс нь татвар аваад байна. Хадгаламжийн хүүгээс татвар авахыг болих уу. Засгийн газраас бодлого шийдвэр оруулж ирэхдээ шинжлэх ухааны үндэслэлтэй оруулж ирмээр байна.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Бодлого боловсруулахдаа судалгаа, шинжилгээтэй хийх ёстой гэдэгтэй санал нэг байна. Тухайлбал, шатахууны үнийг нэмнэ, бууруулна гэхэд савлагаа үүсгэдэг. Нефть импортлогч компаниуд хүнд байдалд ордог. Тиймээс бид судалгаатай, бусад орны туршлагыг судалж бодлого боловсруулахаар бэлтгэж байна. Хадгаламжид байршуулсан орлоготой холбоотойгоор татвар авч байгаа нь хуулийн дагуу явж байгаа. Энэ татварын хувь хэмжээг өөрчлөхгүй гэсэн байр суурьтай байгаа. 2017 онд нэг хүнд ДНБ-ний хэмжээ 3660 ам.доллар болж байгаа. Эдийн засгийн өсөлт иргэдэд хүртээмжтэй орлого болоход тодорхой цаг хугацаа ордог. Эдийн засгийн зөв бодлогоос шалтгаалж ард иргэдэд бодит байдлаар хүрнэ.

УИХ-ын гишүүн М.Билэгт:

-2016 оны сонгуулиар бүрдсэн энэ УИХ, Засгийн газар тухайн үед хасах түвшинтэй, хүнд үеийг даван туулсан. 2017 онд өсөлт бий болсон байна. Гэхдээ иргэдээ ажилтай, цалин орлоготой болгоход цаашид ямар арга хэмжээ, бодлого хэрэгжүүлэх вэ. Хөдөлмөр эрхэлж буй иргэдийн 80 хувь нь хувийн хэвшилд ажиллаж байна. Татварын орлогын 80 хувийг хувийн аж ахуй нэгж хэрэгжүүлдэг. Тэгэхээр хувийн аж ахуй нэгжээ яаж дэмжиж, ажлын байраа хадгалах, нэмэгдүүлэх шаардлагатай вэ. Ажилгүй залуучуудын 40 хувь нь дипломтой боловсон хүчин байна.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

-ДНБ-ний 80 хувийг бий болгож байгаа хувийн аж ахуй нэгжийг дэмжихийн тулд арилжааны банкны зээлийн хүүг бууруулах чиглэлээр тодорхой арга хэмжээ авахаар ажиллаж байна. Мөн татварын багц хуулийн төслийг УИХ-д удахгүй өргөн барина. Энэ хуульд аж ахуй нэгжид ирэх дарамтыг бууруулах заалтуудыг тусгаж байгаа. 2016 онд өрхийн хэрэглээ есөн хувиар буурсан байхад 2017 онд 4,3 хувиар өссөн нь эдийн засагт гарч байгаа нааштай үзүүлэлт юм. Мөн өрхийн орлого 944 мянга байсан бол 2017 онд нэг сая 35 мянган төгрөг болж өссөн.

2017 ОНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

УИХ-ын чуулганы өнөөдөр /2018.05.04/-ийн хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцэж байна.

Нефтийн үйлдвэр болон төв цэвэрлэх байгууламжийн талаар ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар чуулганы хуралдаанд мэдээлэл хийлээ. Тус үйлдвэрийг барих ТЭЗҮ-ийг хийсэн. ТЭЗҮ нь нь сайн гарсан. Энэтхэгийн гадаад харилцааны сайд Монголд айлчлах үеэр энэ асуудлыг хэлэлцсэн. Төв цэвэрлэх байгууламжийг барих ТЭЗҮ бэлэн болж байгаа. 

Тавантолгойг уурхайг дагасан дэд бүтцийн асуудал, авто замын тендер зарласан. Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд анхаарна. Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Банк хадгаламжийн зээлийн хүүгээ бууруулж байна.Тэгэхлээр хадгаламжийн хүүгээс авдаг хувь бас буурдаггүй юм уу. (103.206.195.163)
    Зочин
    2018 оны 05 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    19 цаг 50 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    19 цаг 58 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Өчигдөр 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК