Сонгомол барилдааны төрлөөр Лондонгийн олимпоос хүрэл медаль хүртсэн ойрад монгол үндэстэн, Халимагийн уугуул Мянган Семеновт ОХУ-ын Бүгд найрамдах Халимаг улсын баатар цол олгожээ. Халимагийн тэргүүн Алексей Орлов ээлжийн амралтаа авахаасаа өмнө ийм шийдвэрт гарын үсэг зурсан байна.

Халимагийн тэргүүний хэвлэлийн албаны мэдээнд Мянган Семенов бол орчин үеийн олимпийн түүхэн дэх анхны медальтан халимаг хүн гэж дурджээ.
Алексей Орловын зарлигаар мөн баатрыг 0,5 сая рубль буюу 20 сая төгрөг, дасгалжуулагчийг нь 0,3 сая рубль буюу 12 сая төгрөгөөр шагнахаар болсон байна. Харин түүний байнга оршин суудаг Красноярск мужаас 2,7 сая рубль /110 сая төгрөг/-ээр мялаах юм.

24tsag.mn
Сэтгэгдэл (1)