
82 настай тэрбумтан Жорж Сорос сүй тавьснаа зарлалаа. Соросын санг
үндэслэгч тэрбээр 82 насныхаа төрсөн өдрийн баяраар 40 настай Тамика
Болтонтой сүй тавьжээ.

82 настай тэрбумтан Жорж Сорос сүй тавьснаа зарлалаа. Соросын санг үндэслэгч тэрбээр 82 насныхаа төрсөн өдрийн баяраар 40 настай Тамика Болтонтой сүй тавьжээ. “Ройтерс” агентлагийн мэдээлснээр Ж.Соросын хувьд энэ нь түүний гурав дахь гэрлэлт болох бол Т.Болтоны хувьд хоёр дахь гэрлэлт нь болох аж. Тэрбумтны сүй тавих ёслол түүний найз нөхөд болон ойрын хамаатнуудынх нь дунд болжээ. Ж.Сорос ёслолын үеэр сүйт эмэгтэйдээ очир алмаазан шигтгээтэй цагаан алтан бөгж зүүж өгчээ. Харин тэд хуримын өдрөө хараахан товлоогүй байгаа аж. Дашрамд дурдахад, тэд 2008 оны хавраас хойш уулзаж байгаа юм.
Ц.Болор