
УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаярыг салаавч гаргасных нь төлөө Тагнуулын Ерөнхий Газраас шалгаж байгаа хэмээн хэвлэлээр цацагдсан. Энэ талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү “ТЕГ гэдэг бол Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд үүссэн асуудлыг хэлэлцэх ёстой байдаг. Гэтэл салаавчны асуудал хөөж байгаа нь утгагүй асуудал” хэмээн мэдээлсэн. Харин ТЕГ-аас “УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаярыг Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйл анги буюу “Төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь болон олон нийтийн байцаагчийг хэв журам сахиулах үүргээ биелүүлж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн” үндэслэлээр Нийслэлийн прокурорын газраас харъяалал тогтоож, ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтэст шалгуулахаар ирүүлсэн. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр “салаавч” гаргасны төлөө шалгаж байна гэх мэдээлэл ташаа болохыг мэдэгдэж байна” гэв.
Б.Чимэг