
Өнөөдөр 12.00 цагт товлогдоод байсан Төрийн байгуулалтын байнгын хороо 14.00 цагаас хуралдахаар болсон. Гэвч МАН-ын бүлгийн хурал давхацсан учир түр хойшлуулаад байсан билээ. Харин МАН-ын бүлгийн хурал дууссан учир Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж эхлээд байна. Хурлаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийн хүрээнд яамдын тоо, сайд нарын томилгоог авч хэлэлцэж байгаа юм.