Аавыгаа даган “Дангийн даавуу майхан” нэртэй дуу дуулж, анх тайзан дээрч
ирж байсан Баяраагийн Хонгор хүүхэд байхын Хятадад суралцаж,
боловсролоо дээшлүүлж, өөрийн гэсэн бизнесээ эхлүүлсэн авьяастай нэгэн

Аавыгаа даган “Дангийн даавуу майхан” нэртэй дуу дуулж, анх тайзан дээрч ирж байсан Баяраагийн Хонгор хүүхэд байхын Хятадад суралцаж, боловсролоо дээшлүүлж, өөрийн гэсэн бизнесээ эхлүүлсэн авьяастай нэгэн. Тэрбээр уран бүтээлийнхээ гарааг 2004 оноос эхэлсэн бөгөөд бие даан гаргасан хэд хэдэн цомогтой. Хуучны дуунуудыг түүвэрлэн дуулдаг байсан Хонгор шинэ уран бүтээлүүддээ өөрийн өнгө аясыг тусгаж, залуусын сонирхолд нийцсэн шинэлэг бүтээлүүд гаргаж байгаа билээ. Үүний хажуугаар тэрээр сүүлийн хэдэн жил үерхсэн найз бүсгүйтэйгээ хуримаа хийх гэж байгаа гэнэ. Тэрбээр монголын арван баяны эхний гуравт бичигддэг “MCS” группын ерөнхийлөгч Ж.Оджаргалын охин О.Анарыг гэргийгээ болгож, хүргэн орохоор болсон байна. Тэд саяхан сүй тавьсан бөгөөд өнөөдөр 17:00 цагаас "Sky resort"-д хуримаа хийнэ.
Д.Ундрах 24tsag.mn