
Монгол банк хувиар ёсоор валютын дуудлага худалдаагаа өчигдөр зохион байгууллаа. Гэхдээ Монгол банк энэ удаагийн дуудлага худалдаанд оролцсонгүй. Энэ талаар тус банкны албан ёсны цахим хуудсанд “Валютын дотоодын захын ам.доллар, юанийн эрэлт, нийлүүлэлт тэнцвэртэй байна гэж үзээд энэ удаагий арилжаанд оролцоогүй болно” гэсэн тайлбар хийжээ. Харин арилжааны банкууд мягмар гаригийн гадаад валютын дуудлага худалдаагаар ам.долларыг 1351-1361.50 төгрөгийн ханшаар худалдан авах, юанийг 212.80-214.10 төгрөгийн ханшаар худалдан авах санал тус тус ирүүлсэн байна. Дараагийн дуудлага худалдааг ирэх пүрэв гаригт зохион байгуулах юм байна.
Д.Ундрах 24tsag.mn