Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

У.Цогтбаяр: Мөрөөдөл хэмээх уулынхаа бэлд нь явна

2019-1-03
0
ЖИРГЭХ

“+17” төслийн гишүүн, жүжигчин Ц.Цогтбаяртай ярилцлаа.

 

-Таныг урлагт хэрхэн хөл тавьснаас ярилцлагаа эхлүүлж болох уу?

-Бололгүй яах вэ. Би тавдугаар ангиасаа хүүхдийн жүжгийн дугуйланд хамрагдсан. Тэгж анх драмын урлагтай холбогдож байлаа. Түүнээс өмнө анх дөрөвдүгээр ангидаа шүлэг бичээд “Залуучууд” театрын тайзан дээр уншиж байв.  Манай ээж зохиолч, сэтгүүлч, нэвтрүүлэгч хүн. Харин аав маань гарын ур дүйтэй, зураач, мужаан хүн. Аав, ээж хоёр маань хоёулаа урлагийн хүмүүс. Тиймдээ ч яах аргагүй намайг урлагаар хүмүүжүүлсэн. Урлаг гэдэг зүйл өөрөө гоё, сайхан ухагдахуун шүү дээ. Хүн үүсэхээс өмнө байгаль гэдэг урлаг үүссэн гэж би боддог. 

-Урлагийн хүний хувьд өөрийгөө хэрхэн хөгжүүлдэг вэ?

-Би бусдаас юугаараа илүү билээ гэж бодож, тэр талаа сайн хөгжүүлэхийг хичээдэг. Нэг ном байвал тав, арван хуудас гүйлгэхийг боддог. Сонин хачин зүйл байвал үзэж, судлахыг зорьдог. Автобусанд явахдаа ч хүмүүсийн хоорондын харилцааг анзаардаг. Нөгөөтэйгүүр, уран зохиолын авьяас үл ялиг илүү байх гэж боддог. Үүгээрээ  бусад жүжигчдээс давуу болов уу. Тиймдээ ч текстэн дээрээ илүү их ажилладаг. 

-“+17” цуврал нэлээд шинэлэг зүйл болсон. Хэн ийм зүйл хийе гэж санаачилсан юм бэ?

-Яахав. Төслийн хувьд Орос, Америкаас санаа авсан гэж болно. Гэхдээ хамгийн гол нь хөрөнгө босгох ажил байсан юм. Хөрөнгө босгосныхоо араас жинхэнэ оюуны өмчийн бүтээлээ гаргана гэж төлөвлөсөн. Энэ ч төлөвлөгөөгөө дагаж байна. “UB comedy”, “Онц дүмд” зэрэг төслийн хувьд бидний өмнө гарсан шүү дээ. Эдгээр нь ямар ялгаатай вэ гэхээр “Онц дүмд” гэхэд аниме буюу зурган хэлбэрээр контентоо гаргадаг. Харин манайх бол арай амьтай. Үүгээрээ ялгарч байгаа. Текстийн хувьд “UB comedy” ёс бус үг их хэрэглэж гарч ирсэн. Төсөл санаачилсан хүн гэхээс илүүтэй бид гар нийлж ажиллаж чадах эсэхийг харуулсан бүтээл болсон гэж дүгнэмээр байна. Жижигээ ах “Маск” продакшинд 11 жил, би “Эмоци”-д зургаан жил болж байна.  

-“Эмоци” продакшинтай ажил амьдралаа холбосон дурсамжаасаа яриач?

-Хувийн ажил, хувьсгалын ажил гэж ярьдаг шүү дээ. “Эмоци” продокшин бол миний хувьсгалын ажлын маань нэн тэргүүнд тавигдана. Хамт олонтойгоо гар гараасаа атгалцаж “Эмоци”-ийг байгуулаад зургаан жил өнгөрлөө. Миний амьдралын хамгийн чухал зүйлсийн нэгдүгээрт, гэр бүл хоёрдугаарт, хамт олон маань байдаг.

 

-Хошин урлагийн салбар олон залуу жүжигчинээр цус сэлбэсэн. Тэдний нэг нь та. Яагаад ийм сонголт хийсэн юм. Чухам юу таныг ингэж татав?

-Би хошин урлагийн ах, эгч нараа арай даруухан гэж боддог. Тэд нар маань үзэгчдээ их хүндэлдэг. Тиймээс алдаа гаргахыг хүсдэггүй. Жижигээ ах бид хоёрыг хошин урлагийг шинэ төвшинд хүргэсэн гэж яриад байдаг юм. Ямартай ч төсөл хэрэгжүүлсэн. Тэр маань амжилттай болсон. Миний амьдрал хошин урлагтай салшгүй холбоотой. Учир нь зохиолч, сэтгүүлч Б. Цэнддоо “Би хүнийг доромжилдоггүй. Шоолдог юм” гэж хэлсэн үг байдаг. Түүн шиг яагаад бусдыг шоолж болохгүй гэж. Гэхдээ зөв байдлаар шүү дээ.  Жишээлбэл, манай ангийн Баатар хувцас, шүдээ угаахгүй явдаг бол би түүнийг шоолно. Тэр эмзэглээд шүд, хувцасаа угааж өмсөөд ирвэл тэр хүнд би буян болж байна гэсэн үг биз дээ. Тиймээс  л амьдралын бүхий л шатанд хошин урлаг зайлшгүй байх смтой гэж боддог. Гэхдээ хэм хэмжээ гэдэг зүйлийг баримтлах хэрэгтэй. 

-Танай цуврал нэг хэсэг хулгайд алдагдсан. Мэдээж уран бүтээлч хүний хувьд хэцүү л байсан байх. Оюуны өмчийг үл хүндэтгэгч нарт хандаж юу гэж хэлмээр байна?

-Бүүр цаад нарийн учрыг нь би ойлгосон л доо. Саяхан би гадагшаа яваад ирлээ. Уран бүтээлч хүний хийсэн бүтээлүүд хүний амьдралыг хөглөдөг шүү дээ. Тухайлбал, эхнэрээсээ хол байлаа гэж бодоход хайрын дуу сонсоод л эхнэрээ санаад л ирнэ. Орлоод байна гэсэн үг байгаа биз. Гадаадад бол уран бүтээлчийг, оюуны өмчийг нь маш ихээр дээдэлж, хүндэлдэг юм байна лээ. Харин Монголд бас л хэцүү шүү дээ. Учраа мэдэхгүй хүмүүс хулгайлдаг юм байна даа гэж бодсон. Эдгээр хүмүүсийн ухамсрынх нь гүнд ойлгуулж өгөх хэрэгтэй байх. Зүгээр хэлбэл ойлгоод больчих зүйл бийш байх. Тэдэнд хэлээд ч нэмэр байхгүй. Тоглоомоор хэлэхэд “хулгай хийвэл буудна” гэж хууль батлаад хэд хэдэн хүнийг “цааш нь харуулж” байж л зогсох байх. Гэхдээ хэсэг хугацааны ард оюуны өмчийг дээдэлдэг болно гэсэн итгэлийн өчүүхэн хэлтэрхий сэтгэл дотор байдаг. 

-Уран бүтээлээ хийж байх үед мэдээж хэцүү үе тулгардаг байх. Үүнийгээ даван туулах хүчийг юунаас авдаг вэ?

-Миний амьдрал дардан, сайхан байгаагүй. Улаанбаатар хотод дүүгээ хөтлөөд, цүнхтэй хувцсаа бариад орж ирж байлаа. Хүнд хэцүү үе тохиолдоход яаж эхэлснээ санадаг. Ингэж бодохоор одоогийн энэ даваа, шалгуур юу ч биш юм шиг санагддаг. Энэ л миний урам зориг, эрч хүч юм даа.

-Таныг амьдрал дээр ч ялгаагүй шогч хүн байх гэж боддог. Та үүнийг юу гэж бодож байна вэ?

-Ёстой үнэн байх шүү. Хошин урлаг, хошин мэдрэмж гэдэг өөрөө гайхалтай зүйл. Хүн болгон өөрийн гэсэн хошин мэдрэмжтэй. Харин тэр хошин мэдрэмж энгийн хүмүүст будааны ширхэг шиг заяадаг гэж үзвэл, надад сармисны хумс чинээ заяасан юм шиг ээ. Гэхдээ амьдрал дээр марзагнах үедээ марзагнана. Таг чимээгүй суувал сууна ш дээ. Дандаа л маазарч явна гэж хаа байхав. 

-Жүжигчин Жижигээ та хоёр бие биедээ сайн зохицдог хамтрагчид. Хамтрагчдаа хандаж сэтгэлийн үгээ хэлээч гэвэл та юу гэж хэлэх бэ?

-Манай эхнэр ямар ч харгүй, сайхан сэтгэлтэй бүсгүй байдаг. Би эхнэрийнхээ тэр сайхан сэтгэл, уян зөөлөн занд нь уярсан байх. Тэгээд эхнэр маань хааяа тоглоомоор “Чи арай ижил хүйстэн юм биш биз дээ” гэдэг. Ингээд бодохоор эхнэр маань ингэж хэлэх хэмжээний дотно ах дүү, хамтрагч болсон байна аа даа. (инээв). Жижигээ ах бол хэдий надаас жижигхэн, туранхай ч гэсэн хайр халамж, сэтгэл нь надаас хамаагүй том. Түшиг тулгууртай, хариуцлагатай, ганхашгүй эр хүн гэж би боддог. Ямар хувь тохиолоор энэ хүнтэй учрав даа гэж бодон, баярлаж явдаг юм. Миний бүх амжилт Жижигээ ахаас шууд хамааралтай. Тандаа баярлалаа, ах аа. 

-Анх урлагт хөл тавьж байх үеийн Цогтоо, өнөөдрийн Цогтоо хоёрын хооронд ямар өөрчлөлт гарсан бэ?

-Эргээд харахад, яг үнэнийг хэлэхэд тухайн үеийн хүсэл мөрөөдөл маань биелсэн. Би энэ цэг дээр ирэхийн тулд өөрийгөө маш их дайчилж, хөдөлмөрлөх ёстой гэж бодсон байхгүй юу. Тэгсэн чинь ерөөсөө тийм зүйл болоонгүй. Би зүгээр л ажлаа хийсэн. Зүгээр л амьдарсан. Цогтоо байгаагаараа л байсан. Хамгийн гол нь би дуртай юм аа л хийж байсан нь гол юм шүү дээ. Нэг л мэдэхэд хүмүүсийн мэддэг, заримынх нь хүндэлдэг уран бүтээлч болсон байна. Гайхалтай биш гэж үү. Энэ нэрээ цааш нь ганхуулахгүй авч явахыг хичээнэ. Хичээхийн төлөө мэрийнэ. Нэрээ хүндээ авч явна гэдэг нь их том хариуцлага юм байна.

-Нэг их хичээсэнгүй гэхээр хэтэрхий даам хариулт биш үү?

-Тэгж ойлгож болохгүй байх аа. Би өөрийнхөө байж, хөдөлмөрлөсөн. Үүнд бас л хичээл зүтгэл гарна шүү дээ. Магадгүй би өөрөөсөө тэс өөр Цогтоог бий болгох гэж хичээсэн бол ийм амжилтад хүрэх байсан ч юм уу, үгүй ч юм уу хэн мэдлээ.

 

 -Аливаа уран бүтээлчид үлгэрлэн дуурайдаг хүн гэж байдаг. Танд тийм хүн бий юу?

-“Оргил цаг” кинонд Жэкки Чантай хамтарч тоглодог Крис Такер их таалагддаг. Учиргүй их шүтэж, дуурайдаггүй л дээ. Бас “Hangover” буюу шарталтын Alan их дажгүй. Хамгийн гол нь зураг, хөргийг нь цуглуулаагүй ч гэсэн хайрлаж, хүндэлдэг хүмүүсээ хайрлаж явсаар өдийг хүрлээ дээ.

-Таны мөрөөдлийг уултай зүйрлэе. Та тэр уулын яг хаана нь явна вэ?

-Би яг бэлд нь явна гэж хэлнэ. Одоо дээшээ авирна даа. Цуцаж, ухрахгүйг хичээнэ. Тэгэхийг өөртөө зөвшөөрөхгүй.

                                                                                                                                   Ч.Энхнамир

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ариана Гранде сүүлчийн тоглолтоо хийж, нүдэндээ нулимстайгаар фенүүдтэйгээ салах ёс хийлээ
Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (103.229.121.1)
    Орос Монголоор хараал хэлсэн мэдрэлийн согогтой халтаруудыг юунд нь даврааж шизоог нь хөдөлгөөд байдаг юм бэ хүмүүс минь ? Яав ч эрүүл бус хүмүүс ажгуу? Эсвэл найруулагч нь мэдрэл муутай юм болов уу? Соён гэгээрүүлэх ёстой урлаг яасан бэ? Одоо бүүр ийм болчихсон юм уу?
    2019 оны 01 сарын 06 | Хариулах
  • m (66.181.183.164)
    tmaanag yunuud bvvr sedevni oldohgvi,,hvvhdedee eejidee pp heleed hol yavhuu,,zailuul,,zah deer gaduur bugs yaridag hvnshg..
    2019 оны 01 сарын 03 | Хариулах
  • Avaral (202.179.25.92)
    Jijgee ahaa hairlaj yavaarai dyy mine
    2019 оны 01 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    14 цаг 17 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    14 цаг 23 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    15 цаг 57 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    16 цаг 53 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    17 цаг 0 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    17 цаг 15 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Уржигдар 15 цаг 18 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    Уржигдар 15 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    2026-09-04
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    2026-09-04
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    2026-09-04
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    2026-09-04
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    2026-09-04
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    2026-09-04
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    2026-09-04
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    2026-09-04
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    2026-09-04
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК