
Монголын бурханы шашины 3-н зулын нэг Ламын гэгээнийн 8 дахь дүр
Данзанжамбалчойжишинэн нь Өмнөд Энэтхэгт дахь Гоман дацанд шавилан
суралцаж байгаа билээ.

Монголын бурханы шашины 3-н зулын нэг Ламын гэгээнийн 8 дахь дүр Данзанжамбалчойжишинэн нь Өмнөд Энэтхэгт дахь Гоман дацанд шавилан суралцаж байгаа билээ. Өнгөрсөн оны 11-р сард Ламын гэгээн Далай багшид бараалхах үеэрээ Монголчуудад зориулан тусгайлан ном айлдаж өгөөчээ гэж айлтгасан байна. Далай багш энэхүү айлтгалыг нь баяртай хүлээн аваад “Би Монголд ойр ойрхон очиж чаддаггүй, очсон ч цөөн хоногоор очдог Япон, Солонгос, Бирм, Орос, зэрэг улсуудын сүсэгтнүүд надад айлтгаад энд ирж номонд сууж байна. Түүнтэй адил Монголчууд маань Ламын гэгээний айлтгасанаар энд Дарам-салад хүрээд ирвэл олон хоногоор дэлгэрэнгүй биш ч 3-4 хоногоор ном айлдаж болно. Ер нь номын жинхэнэ утга болсон хоосон чанар асран нигүүлсэхүйд анхааран авлага ажиглан шинжлэл хийлгүйгээр Жигжид, Сандуй, Дэмчиг хичнээн уншивч үлгэрлэвэл тосгүй зуурсан замбаа адил бутарна хэмээн айлджээ”.
Энэхүү сүнчээ айлдварын номын болон өдрийн тов нь гарчээ. Энэ оны 11 сарын 20-22 өдрүүдэд Далай багш маань Дарамсала хотод Монголчуудад зориулан Сэржи ян шүн буюу Бодь мөрийн зэргийн хөтөлбөр тунгаамал алт болон Очирвааны ван хайрлахаар болжээ.Далай багшийн энэхүү номонд явах монголчууддаа зориулан “МИАТ” компаниас шууд нислэг гаргаж байгаа болно. Явахыг хүссэн хүмүүс зохион байгуулах комисст бүртгүүлнэ үү. “МИАТ” компани энэхүү бүртгэлийг үндэслэн кассуудаараа тасалбарыг борлуулна.
Д.Ундрах 24tsag.mn