
Замын-Үүдэд
энэ сарын 19-ний 15.00 цагийн орчимд хүчтэй шороон шуурга дэгдсэний
улмаас ачааны галт тэрэгний хоёр чингэлэг унасан байна. Тухайн үед
салхины хурд секундэд 14-25 метрт хүрч байсан бөгөөд үзэгдэх орчин
хязгаарлагдмал байжээ.

Замын-Үүдэд энэ сарын 19-ний 15.00 цагийн орчимд хүчтэй шороон шуурга дэгдсэний улмаас ачааны галт тэрэгний хоёр чингэлэг унасан байна. Тухайн үед салхины хурд секундэд 14-25 метрт хүрч байсан бөгөөд үзэгдэх орчин хязгаарлагдмал байжээ. Энэхүү аюулт үзэгдэл 34 минут үргэлжилжээ. Хүчтэй шороон шуурга галт тэрэгний хөдөлгөөнд саад учруулаагүй ч 15.58 цагт салхины өрөвхийлэл огцом нэмэгдсэний улмаас БНХАУ-аас Замын- Үүд-2 өртөөнд орж ирж байсан 1202 дугаар галт тэрэгний 34 дэх вагонд ачсан хоосон чингэлгүүдийг авч шидсэн аж.
Энэ талаар тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн орлогч дарга н.Энхжаргал хэлэхдээ “Чингэлэг унасан тухай дуудлагын дагуу манай аврагчид очиход төмөр замынхан чингэлгийг босгоод хэвийн байдалд оруулчихсан байсан. Мөн өдөр холбооны агаарын шон хугарч, шилжүүлэн ачих гуравдугаар талбайн гараашийн дээвэр хуурч, тус сумын хэд хэдэн айлын гэр нурсан” хэмээв.
Ц.Болор