“МАХН-МҮАН”-ын “Шударга ёс” эвслээс УИХ-д сонгогдсон М.Сономпилийг өчигдөр УИХ-ын анхдугаар чуулганаар Эрчим хүчний сайдад 100 хувийн саналаар дэмжин баталсан.

“МАХН-МҮАН”-ын “Шударга ёс” эвслээс УИХ-д сонгогдсон М.Сономпилийг өчигдөр УИХ-ын анхдугаар чуулганаар Эрчим хүчний сайдад 100 хувийн саналаар дэмжин баталсан. Түүнийг Батлан хамгаалахын сайд байсан, Засгийн газарт ажиллах туршлагатай улстөрч гэдгийг Ерөнхий сайд онцолсон юм. Харин тэрээр сайдын суудалд суухын тулд 1 тэрбум төгрөг зарцуулсан байна. Тэрээр сонгуулийн үеэр МҮАН-аас ганцаараа тэрбум төгрөг гарган, сурталчилгаанд зарцуулжээ. Тиймээс МҮАН-ын дарга М.Энхсайхан түүнд сайдын суудал амлаж байсан аж. Харин тэрээр хэлсэндээ хүрч, өчигдөр сайдын суудлаас татгалзан, сайдын суудлаа М.Сономпилд өгсөн юм.
Б.Чимэг