Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ямаагаа ул боовоор дайлж, охид нь бараашагтаа согтсон битүүний өдөр

2019-2-09
0
ЖИРГЭХ

Шиний нэгний өглөө ойртох тусам сэтгэлд нуугдаж үлдсэн бага насны дурсамж сэмэрч, холын холд одсон ээжийгээ санан гэгэлздэг юм. Ээжийтэйгээ угтдаг байсан шинийн нэгний өглөөний нар, гал дээр даргилан буцлах цайны үнэр, сар, жил өнгөрөх тусам улам бүр тод санагдахыг яана.

Манайх аймгийн төвд амьдардаг, цөөн малтай, хэдэн ямаагаа дөрвөн охин шигээ эрхлүүлдэг айл байлаа. Аав, ээж хоёр маань ёсорхуу ч гэж жигтэйхэн, цагаан сарын бэлтгэлээ бүр эртнээс базааж эхэлнэ. Бэлэг сэлтээ цуглуулж, хоол ундаа бэлтгэн хөлгүй их ажил ундардагсан. Тэр жил аав, ээж хоёр их л аминчлан ярилцаж бараашиг исгэхээр болдог юм байна. Ээж урд орой нь уут дүүрэн элсэн чихэр, хатаасан алим, чавга авчирч, аав тогоо, тогоо ус буцалгаж 40-ийн бидон дүүрэн бараашиг эсгэхээр тавьлаа. Зуухны дэргэд тавьчихсан, битүү таглаатай том бидоныг дүү нар их л шохоорхоно. Хатаасан алим, чавга дүүрэн байгааг мэдэж байгаа болохоор тэр. Амттан дүүрэн тэр савыг хэзээ онгойлгохыг тэсч ядан хүлээж чихээ нааж сонсоно. Шир шир дуугарах чимээ, чихрийн хорхойтой хүүхдүүдийн сэтгэлийг байж ядтал татсаар хэд хонов.

Битүүний өглөө бүгд л ажилтай, хичээл сургуультай байсан болохоор ээж тавгийн идээгээ засах чихэр, ул боовоо оруулж тавиад ажилдаа явлаа. Дүү нар гэрээ цэвэрлэж би хичээл тарж ирээд цай чанах үүрэг хүлээлээ. Хичээл тараад гэртээ иртэл гэрийн хаалга дэлгээтэй. Гэрээр дүүрэн ямааны баас хөглөрч байх юм. Тавгийн ул боов энд тэнд хугарчихсан, эрх хөх ишиг орон дээр гараад хэвтчихсэн, хамаг юм ундуй сандуй… Ээж, аав хоёр ажлаасаа ирээгүй нь илт. Ээжийн орон дээр тухлах хөх ишгийг хөөж, хогоо шүүрдэж зогстол хоёр дүү хаалгаар багтаж ядан орж ирцгээлээ. “Томоо та ирсэн юм уу? Бид хоёр бараашигний чавга идсэн. Ёстой гоё. Нээрээ, ямаа ул боовонд их дуртай юм байна шүү. Сонин юмаа. Цагаан сар болох гэж байгааг манай хөх ишиг мэддэг юм байхдаа” хэмээн ээрч түгдрэх зургаан настай дүү маань удсан ч үгүй ор налаад унтаад өгөв. Найман настай дүү охин маань баяр ёслол болох гэж байгааг ч мэдэж байгаа ч шинж алга. Нүд нь байдгаараа сүүмийчихсэн, бага дүүг тэврэн дуу аялан тонголзох нь инээтэй.

Тэд бараашигны чавга түүж идсээр байгаад согтсон нь илт. Айлын том охин учраас ээж ааваас айж, ирэхээс нь өмнө гэрээ цэвэрлэж, цай чанаж тавих санаатай хэрэндээ л сандарлаа. Тогоон дээр бор цай чанаж байсан бололтой. Галаа түлж, цайгаа сүлтэл өнгө нь нэг л биш ээ. Сүү нэмээд л байдаг, цай маань цэхийсэн хөх өнгөтэй болчихоод болдоггүй. Аргаа бараад самарч үзтэл тогооны ёроолоос аавын тамхины хайрцаг цухуйдаг байгаа. Хамаг ул боовоо хугалчихсан, тавгийн чихрээ идэхийг нь идэж, тараахыг нь тараачихсан, гэрээ ч цэвэрлэж амжаагүй суутал ээж, аав хоёр давхиад ирлээ. Ээжийг уурлаж загнана гэж үнхэлцгээ хагартал айж билээ.

Харин ээж маань эрх охидуудынхаа тарьсан хэргийг харж, толгой сэгсэрч сууснаа үг дуугүй гараад явчихлаа. Удсан ч үгүй хайрцаг дүүрэн идэж уух юм, тавгийн боов чихэр барьсаар ирлээ. Харин гай дагуулсан өнөөх бараашгийг хэрэглэсэнгүй, муу усны нүх рүү асгаж, дахиж хэзээ ч манайх бараашиг исгээгүй юм даг. Орой нь ээж мааь өдөржин бараашигний чавга идэж, “тас үсэрсэн” гурван хүүхдээ өхөөрдөн харж сууснаа “Чихэр, хор хоёрыг ялгаж танихгүй балчир амьтад шүү дээ” хэмээн санаа алдаж байсан нь өнөөдөр ч нүдэнд харагдаж байна. Алдаа бүхнийг минь цайруулдаг аав, ээж хоёрыгоо сандаргасан энэ битүүний өдөр хэзээ ч мартагддаггүй юм. Цагаан сар гэхээр битүүний үдшийн найр наадам, шинийн нэгний өглөөний нар л миний сэтгэлд хамгийн тод үлдэж.

Олон хоногийн угаалга цэвэрлэгээ, хоол ундны ажил сая л нэг цэгцэрч, битүүний өдөр ээж маань хонь цагт идээ будаагаа засан, арц хүж уугиулна. Хүүхдүүд нар жаргахыг тэсгэл алдан хүлээцгээж, зочин ирэхийг битүүхэн харуулдацгаадагсан. Нар шингэнгүүт битүүлэг тараах ажилд гарахаар зэхэж, хэн хэнийд очихоо ярилцан хөөрхөн маргаан болдог байлаа. Битүүний үдэш нохой хуцах, хашааны хаалга цохих чимээ тасарна гэж үгүй. Хүүхдүүд тавагтай бууз, хуушуур, тавгийн идээ, халуун савтай цай барин гүйлдэцгээнэ. Битүүлэг авчирч өгсөн хүүхдийг айлууд хоосон гаргана гэж байхгүй. Хамгийн хүндтэй зочин нь болж, хоймортоо урьж дайлж цайлаж бэлэг өгөөд гаргана. Хөгшид хорол тоглож, хатуу дарс задлаж, битүүний үдшийн битүүхэн найр их л хөгжилтэй.

Шинийн нэгний өглөө Уранмандалын оройг нэвт гийгүүлэх нарны туяа, хаврын урь орж байгааг зарлан мандаж, хүүхдүүд айл хэсэх их гарцгаана. Гудамжныхаа айлуудыг үлдээлгүй золголт хийж бэлэг цуглуулна. Хэн ч тэднийг төвөгшөөхгүй, хэр чадлаараа л бэлэг сэлт бэлтгэж тавьдагсан. Хамрын алчуур, дэвтэр, харандаа голдуу бэлэг цуглуулсаар дороо л өвөр түнтийгээд ирнэ. Таван айлд ороод л бэлгээ хийх газаргүй болж, гэрлүүгээ гүйхээс өөр аргагүйд хүрдэгсэн. Хүүхэд л юм болохоор бэлгээ чамлаж, таалагдахгүй бол гэрийнх нь бүсэнд хавчуулчихаад орхидог байж билээ. Хөгжилтэй, хоргүй, гэмгүй, багын дурсамж эргэн санахад дэндүү сайхан.

Хот суурин газар бараадаж амьдраад цөөнгүй жилийг үдэж байна. Олон олон битүүний үдэш, олон олон шинийн нэгний өглөөг угтлаа. Битүүний үдэш хэн нэгэн нь хаалга тогшиж, битүүлэг авчирч өгөхийг битүүхэн хүлээсээр…

Шинийн нэгний өглөө золгуут хийхээр орж ирэх хүүхдүүдийг харуулдсаар… Гэвч хажуу хаалгандаа хэн амьдардгийг ч сайн мэддэггүй хотынхны битүүлэг, цагаалга миний сэтгэлд мөрөө үлдээсэн хээгүй, гүндүүгүй, хоргүй тунгалаг тэр л дурсамжаас шал өөр аж.

“Утгын чимэг” 2018 наадмын гуравдугаар байрын шагналт зохиолч Б.Цоожчулуунцэцэг

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ариана Гранде сүүлчийн тоглолтоо хийж, нүдэндээ нулимстайгаар фенүүдтэйгээ салах ёс хийлээ
Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • иргэн (202.180.218.37)
    Битүүнд юу гэж ул боовоор дайлж байхав. Ширээгээ засах гээд ихдэхдээ л 1-ийг хувааж амсацгаана. Монгол ахуйд байгаагүй юм уу
    2019 оны 02 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    14 цаг 15 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    14 цаг 22 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    15 цаг 55 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    16 цаг 51 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    16 цаг 58 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    17 цаг 13 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Уржигдар 15 цаг 18 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    Уржигдар 15 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    2026-09-04
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    2026-09-04
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    2026-09-04
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    2026-09-04
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    2026-09-04
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    2026-09-04
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    2026-09-04
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    2026-09-04
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    2026-09-04
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК