зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Яргуй нүдлэх цагаар

2019-2-16
0
ЖИРГЭХ

Мөр өвгөнийх өвөлжөөнөөсөө нүүлээ. Сайхан хөх ямаад нь үүр цүүрээр тургилан хөлнөөс хөглөрсөн хөх бууцаа орхин хөх гол нь бургилан урсдаг хөх уулс нь тэнгэрийн өехийд тулан ихэмсэгхэн дуниарах хангайгаа зорилоо. Нар дээр мандсан хойно Мөр өвгөнийх энд байгаагүй юм шиг алга болсныг мэдэж багагүй сандарсан хүн бол Дамба даргынх гэх эх адаггүй хөглөрсөн айлын тарган шар авгай.

“Залуу хүн гэхэд дандаа нөмгөн явж байх... Айлд нөмгөн орох муу л гэдэг, тэгээд өглөө босох дургүйг нь яав аа”. Мөр өвгөн ингэж дургүйцэнгүй байдаг ч “Олон нялх нойтон хүүхэдтэй ядарсан бүсгүй амьтан...Миний хоёр охиноос ялгаа юу байхав. Бүсгүй хүн ном эрдэм, ажил төрөл муутай байна гэдэг мөн ч тусгүй ээ. Тэгээд энэ хань ижил шүү юм нь Дамба байж таардаг нь ч юув. Дарга ховордсон цагийн дарга даа зайлуул. Багийн дарга гээд л айл хэсэж аяга тагш юм эргүүлэхээс өөр ямар ажил энэ хүнд байна аа. Өөрийнхсөн юм бол ганц сайн ороолгоод авах юмсан. Дарга нэр зүүгээд самбаганаж явахын оронд хэдэн хүүхэд, орон гэр, эхнэр хүүхдээ өөд нь татдаг болоосой” гэж халаглан, хайрлан бодох нь ч бий.

 Дамба даргын эхнэр тарган шар авгай сурсан зангаараа тарагны хөрөнгө авах санаатай аминдаа л эрт босоод Мөр өвгөнөөс эмээн хоёр гурав залгасан хүүхдийнхээ өлгийний бүсээр цулцгар харвингаа ороосон болоод хойд хамар дээрээ аахилан гартал өвөлжөө бууц нь цэмбийгээд өөрийнх нь саяхан боссон ор дэрнээс ч цэвэрхэн харагдаж байлаа.

“Хм...Мөр гуайнх хачин айл шүү. Нүүлээ, энээ тэрээ гэж хэлж болноо доо. Саахалт улс байна даа. Тэгээд ч хаврын хаварт тарагны хөрөнгө залдагийг ямар мэдэхгүй биш...

Одоо ч мөд тараг бүрэхээ өнгөрөв байна. Уул нь мал жилбэтэй тараг байтугай л элбэг байхаар байна санж” гэж бодмоглон гэртээ орвол Дамба дарга гуай хиртэй шар бүсээ хайн хэдэн хүүхдийнхээ ор дэрийг хөглөрүүлж байлаа.

-Чи чинь унтаж унтаж босоод цай цүй ч уусан юмгүй хаачих нь вэ. Ганц удаа ч болов хурга ишиг тавилцаад өгдөг болоосой. Жаахан жаахан саагаад тавихгүй бол цаадуул чинь сүдээд бараг сүүгээр чацга алдаж байна.

-Чи дуугүй бол гэм...Хэдэн хурга ишгээ яахыгаа өөрөө мэд. Мөр гуайнхыг ачаалалцаж өгөхгүй бол оройтох нь...Алив, чи бүс олоод өгөөч. Багийн хурлын зар тараах гэж бас нэг том ажил байна цаана чинь...

Ийм нэг яриа хөөрөө Дамба даргынд өрнөж байхад Мөр гуайн нүүдэл газрынхаа талд ороод хэдэн хөх ямаа нь нүүдэл хөсгөө дагаж биш дагуулж явлаа.

Мөр гуай ганц жаргаж явлаа. “Сайхан амьтад даа, миний хэдэн хөх золигнууд. Та нарыгаа яргуйнд цатгахгүй юм бол Мөр Мөр биш болог” гэж бардам давилуун бодож явахад хөгшин нь аанай л хоёр охиноо эгээ дэргэд нь байгаа адил өхөөрдөн энхрийлж явлаа.

“Зусландаа буунаа гэдэг охид минь ирлээ л гэсэн үг дээ. Олон л жил сурлаа, яасан ч дуусдаггүй эрдэм ном юм. За тэгээд дууслаа гэхэд ус нутагтаа ирэхгүй л гэлцэх юм. Энэ өвгөн л их юм мэдэж байдгаараа миний хоёр охины мэргэжил энэ суманд байтугай аймгийн төв дээр ч байхгүй гэх шив.Мөдхөн охидоо сургууль номоо дүүргэхээр нь хот орноо гээд иш мухаргүй зүтгэх вий дээ. Санаагаар болдог бол нутаг орондоо ирвэл аштай юу даа. За даа, тэгээд Мөрийнх гэдэг айлын явдал суудал ажил төрлийг би ч, өвгөн ч биш энэ хэдэн хөх ямаа л мэддэг болоо шив.Эд хаашаа зүглэнэ. Манайх тийшээ. Хүн өтөлнө гэдэг хачин юм. Малд хүртэл мэдүүлээд...Өнөө муу Дамбынд тарагны хөрөнгө өгч амжилгүй үүр цүүрээр хөдөлсөн нь эдний л аяг аашийг дагаад тэр.

Энэ хэдэн цадиггүй хөх ямаа яргуйнд цадах нь Дамбын хэдэн халтар хүүхэд тараг идэхээс илүү болтой”.

Мөр гуай хөгшинөө ажиглангуй...

“Зайлуул хоёр охиноо л бодож яваа даа. Зусландаа буугаад хэд хоног хот явуулна байгаа. Охид маань зун ирээ ч үү, үгүй ч үү. Зав зай гэж байх биш. Ээж нь очвол гэр орон нь нүүгээд очсоноос ялгаа юун билээ. Би яахав. Энэ хэдэн хөх золиг байхад хамаг л ажил ундраад байх нь тэр” гэж бахтайхан бодоод хэдэн сөрөвгөр сахлаа хөдөлгөн мишилзэх нь их л сэтгэл хангалуун байгаагийнх.

Ямаандаа мэдүүлсэн ч юм шиг, яргуй нүдлэх урин цагийг дагуулсан ч юм шиг ийм нэгэн нүүдэл хангайгаа өгсөж явахад Дамба дарга хойд хамар дээрээ гараад өвгөний эзгүй өвөлжөөг халшран харж дэмий л шилэн хүзүүгээ гэмшингүй илж зогсоог тарган шар авгай нь хотон дотроосоо доогтойхон харж, “ачаалалцах айл чинь байгаа л биз дээ...Дамба дарга гуай” гэж доогтойхон бодонгоо “ёстой л нүүж баймаар өдөрсанж.  Хэзээ нэг Мөр гуайнх шиг хүүхдүүд томроод санаж бодох юмгүй сайхан айл болж налайх юм бол доо” гэж санаашран сааг...сааг...сүүг...сүүг...гэн асгарах сүүний чимээгээр сэтгэлээ сүлэн тулман хөхтэй халтар ямааныхаа халуун хондлойд нүүрээ наалаа.

Дамба дарга их л ундууцангуй эхнэрийнхээ хажуугаар өтөг бургиулан өнгөрч үг дуу ч үгүй мордоод арилж өглөө.

Яргуй нүдлэх цагийн урь орсон амгалан хөх өдрийн наран дэргэд юм шиг ээж Дамба даргын хэдэн бор хүүхэд хотон дотроо хурга ишигээ ноолон хөглөрнө.

Энэ өдрөөс хойш бараг хагас сар болж ээ.

Мөр өвгөн өдөр бүр сэрвийсэн хөх цохионы хэцээс Дамба даргын зуслан өөд дурандаж дэмий л толгой сэгсэрнэ.Санахын аргагүй холоос усны шувууд хүртэл ирээд үүр саваа засчихаад байхад...Мал хуйгаа боддоггүй юмаа гэхэд нялх нойтон хүүхэдтэй бүсгүй амьныг бодож болмоор доо...Мод толгойных нь хөх утаа тийм гэх шиг суунаглана.

Хариугүй борооших янзтай хөх үүрээр Дамба даргын гадаа тэрэгний хөллөгөө буулгах чимээнээр тарган шар эхнэр нойроо харамлан сэрж ядаад,

-Хэн бэ...Дамба уу...Яв чи цаашаа, тэр чигээрээ яв. Битгий ирээрэй, би эндээ хэдэн хүүхэдтэйгээ хөх өтгөн дотор шигдээд зусая яадгийн. Хүн амьтан намайг биш чамайг л муу хэлнэ биз гэж үглээд чимээ хүлээтэл дуу гарсангүй. Харин өрхийг нь цэлийтэл хуулаад гэрийн бүс шурдхийн тайлах сонсогдлоо. “Энэ чинь айл хунар хэсэж яваад солиорчихоогүй байлтай” гээд мөн л урд хормойгоо өшиглөн нөмгөн гарвал Мөр өвгөн хөмсөгөө өргөн сүрдэм ширвээд туурганы уяа тайлангаа

-Юугаа хийгээд дэмий зогсоод байгаа хүн бэ чи?! Орж тогоо шанагаа янзал. Хүүхдүүдээ хувцасла гэм...гэжээ.

Ачаалаад дуусах алдад Дамба дарга сүнс сүлдгүй болсон амьтан айлын хотны захад чөдөрлөж орхисоор байгаад турж эцсэн хөгшин морио давиран сажлангаа “За байз үүцээ задлаад сайхан өөхтэй хавирга чанаж байхаа өнөөх минь юу л мэдээ аж” гэж бодмоглон урд гүвээн дээрээ гартал яах аргагүй гэр бараа нь ачаалаад хөдлөх янзтай.

Үгүй ерөө, энэ муу эхнэр чинь бүр задрах нээ,эзгүй хойгуур гэр бараагаа сандаагаад,юун нүүж суух манатай,улс нийгмийн ажлын араас явсаар ядарч үхэх гэж байхад мунхаг амьтан ч болдоо гэсээр омог ихтэй давхиж ирээд Мөр өвгөнийг харан хий нь гарсан гүзээ шиг шалчийн  толгойгоо илэн мориноосоо буулаа. Мөр өвгөн үг дуу ч үгүй чөдрөөр ар нуруун дундуур нь гөвшиж өгөөд түүчээ тэрэгний хайнагны чөрхийг өөдөөс нь шидлээ.

    Дамба дарга ачаагаа хөтлөн Мөр өвгөний аль хэдүйн тоосруулан тууж одсон малынхаа араас “Очихгүй гээд яалтай” гэсэн шиг  халшран алхаж явахад эхнэр нь эгээ л зөгий дүнгэнэх адил яршигтайгаар ар өвөрт нь үглэн бас нэг муу хардмар аядан бага хүүгээ бүр нэг сурцтай аргагүй алхаан дундаа хөхүүлж явлаа.

     Түүчээ хайнаг үе үе чөрхөө чангаан арагш суух нь “тэнэж тэнэж ирчихээд өнгөрсөн хойно юундаа яараав дээ,Дамба дарга минь гэх шиг,замын хажуугаар үй зайгүй дэлгэрсэн хөх яргуй дөрөөний суранд элэгдэж түрий нь эргэсэн муу банхар гутлыг нь шоолон инээх шиг ч алив бүхнээс жийрхэн халширч явахдаа “Хм,Төр улс нь төрхөө алдсан цагийн дарга ч бол доо,ядарсан чавганц ч чамаас арай дөнгүүрсэн” гэх Мөр өвгөний үг чихнээс нь салахгүй нургиж нүүр нь халуу оргиход ичиж нэрлэхсэндээ ойрд бараа нь харагдаагүй эзэндээ эрхлэх аядан урд хойно нь орон бөөвөгнөн гүйх хөгшин нохойгоо “Жов,жов гэм”хэмээн сүр бараа далайлган хөөх дуунаар үглэж гомдоллосоор нэгэнт залхаж байсан эхнэр нь  ч бас алхаа сааж сүүлчийн тэргэн дээр эвлэгхэн зассан хашлаганд үүр ноохойндоо эрхлэх гөлөгнүүд шиг шомбойлдон байх хэдэн хүүхдээ бараадан алхлаа.

Хаврын цэнхэр зэрэглээнд хучуулан үлдэх говийн бор уулсаас алхам алхамаар алсарч их нүүдлийн сүүлчийг мушгин хөдөлсөн ийм нэгэн нүүдэл Дамба даргын ухааны үүдийг нээж хөдөлсөн юм болов уу.

Бүсээ засаж бүслээд дориун дуугаар хөөг хөөг хэмээн залхуутайхан алхах нүүдэл хөсөгт хүч нэмээд тооно даруулсан уяаг ягштал чангаллаа.

Тэгээд эхнэрээ дуудан морио өгч ачаа хөсгөө хөтлүүлээд сүү үнэрсэн сөөвгөрхөн хүүгээ гар тосон авч өвөртөө хийн өхөөрдөн үнэрлэх зуур “Миний хүүхдүүд, томоотой суугаарай, хашлага даваад унав” хэмээн овоо нэг эцэг хүн шиг зоримог чанга алхав.

 

Зохиолч Балсангийн ЛХАГВАСҮРЭН

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
Д.Цахилгаан “Илиада”, “Одиссэй”, “Тэнгэрлэг туульс” бүтээлийн орчуулгаар нь Төрийн шагнал хүртлээ
Д.Жаргалсайханы Төрийн шагнал хүртэж байгаа ГУРВАН дуу
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СЯНЬБИ-гийн ТҮҮХ БИЧЛЭГ БАЯЖИХ НЬ
    6 цаг 44 мин
  • Бүгд найрамдах Хорват Улсын Гадаад хэрэг, Европын сайд албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
    14 цаг 54 мин
  • Бөхийн өргөөний уулзвараас Натур хүртэлх замыг нээлээ
    14 цаг 58 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргиз улсад төрийн айлчлал хийнэ
    15 цаг 3 мин
  • Улаанбаатарт 31 градус дулаан байна
    15 цаг 6 мин
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
    Уржигдар 14 цаг 00 мин
  • Танилц: Хэвийн ажиллаж буй зах, худалдааны төвүүд
    Уржигдар 10 цаг 35 мин
  • Манай эмэгтэй шигшээ баг өнөөдөр Күүкийн арлуудын эсрэг тоглоно
    Уржигдар 10 цаг 27 мин
  • Танилц: Энэ жил 100 жилийн ойтой нэг аймаг, 24 сум байна
    Уржигдар 10 цаг 14 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
    Уржигдар 10 цаг 02 мин
  • Энэ онд хот, нийтийн аж ахуйн салбарт 301 тусгай зориулалтын машин механизмаар парк шинэчлэлт хийнэ
    Уржигдар 09 цаг 49 мин
  • Ихэнх гол мөрөн үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
    Уржигдар 09 цаг 44 мин
  • Улсын хэмжээнд гол мөрөн, нуурын эрэг дагуу 400 орчим алба хаагч завьт, морьт болон явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна
    Уржигдар 09 цаг 32 мин
  • Улаанбаатарт өдөртөө 30 хэм хүрч хална
    Уржигдар 09 цаг 25 мин
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
    Уржигдар 00 цаг 13 мин
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
    2025-07-15
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
    2025-07-15
  • Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж байна
    2025-07-15
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12400 болжээ
    2025-07-15
  • Аюулт үзэгдэл, осолд 2880 хүн нэрвэгджээ
    2025-07-15
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Э.Батмагнай: Энэхүү сайхан мэдрэмжийг өглөө босохдоо бодож, шөнө унтахдаа зүүдэлж, 15 жилийг зориулсан байна
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • Гачууртад шүлхий бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • ФОТО: УИХ-ын гишүүдийн наадмын гоёл
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Наадам: Манлай уяач, УИХ-ын гишүүн З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
  • Яруу найрагчдын НААДАМ гоёсон шүлгүүд
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК