Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Гэр бүлийн үнэ цэнийг мэдрүүлсэн урлан

2019-2-26
0
ЖИРГЭХ

 

Ажилсаг хүнийг бурхан шагнаж, амжилтынх нь замыг нээдэг гэдэгт итгэдэг. Аливаа зүйлийг хийхэд мэдлэг чухал ч мэрийлтгүй бол хүн юу ч хийж бүтээж чадахгүй. Хичээл зүтгэлийг эрхэм болгож хийж бүтээх чин хүсэлтэй С.Ганчулуун бүсгүйг “БҮТЭЭЛЧ ЭЭЖ” цуврал нийтлэлдээ онцолж байна.

Түүний ээж насаараа оёдолчин хийсэн хөдөлмөрч буурал. Ээжийн оёж хатгах, урлаж шаглах үйлс үр хүүхдүүдэд нь өвлөгдөн үлдэж, өнөөг хүртэл уран чадварын үргэлжилсээр яваагийн нэг нь С.Ганчулуун. Тэрээр 20 жилийн турш өөрөө өөртөө багшилж өнөөгийн өндөрлөгт хүрчээ. “Хөндлөн хөх зүү барьж чадахгүй. Оёж сур” гэж ээж нь хэлэхэд хэнэггүй хандсандаа одоо ч битүүхэндээ харамсдаг гэдгээ тэрээр нуусангүй. Арван жилийн сургуулиа төгсөөд амьдралын далайд хөл тавихдаа сэлүүрээ тэрээр зөв сонгосон.

Түүний сэлүүр оёж, мэтгэх. “Би л хийж чадна” гэж өөртөө байнга хэлж зоригжуулдаг тэрээр оёдлын сургалтад ч сууж үзээгүй. Оёж сурах хүсэлдээ хөтлөгдөн Нарантуул захаас 200 мянган төгрөгийн материал авсан нь инээдтэй ч гэлээ ирээдүйг нь гэрэлтүүлж чаджээ. Учир нь 100 ширхэг хувцас оёх материалаар нэгийг ч оёж чадаагүй нь өнөөдөр түүний амьдралд дурсамж болон үлджээ. “Өөрөө эсгүүр гаргаад өдөр шөнөгүй оёсон ч хүн өмсөх ганц  хувцас гараагүй ээ. Гэхдээ шулуун оёдлын машин сайн оёж сурсан. Аргагүй л дээ. Тийм их материалаар оёсон юм чинь сурах нь дамжиггүй. Тэр үеэс өөрийгөө оёж чадахыг мэдэрсэн. Тэгээд л оёх ажилдаа ханцуй шамлан орсон юм. Анхны бүтээл маань шуба байсан. Тухайн үед 38 мянган төгрөгөөр зарж, хүмүүсээс урмын сайхан үгсийг их сонссон” гэв.

 

Бурмаар тэтгэхээр урмаар тэтгэвэл хүн юуг ч хийж чаддагийг С.Ганчулуун үйлдлээрээ харуулж яваа бүтээлч нэгэн. Мэргэжлийн сургуульд сураагүй ч мэдрэмжээрээ оёж сурсан. “Тэгж оёно шүү” гэж түүнд хэн ч заагаагүй. Өөрөө л оролдож, оёж, ханзалж, янзалсаар өнөөдөр төрөл бүрийн хувцсыг урлаж, түмэн олноо гоёж явна. Мэргэжлийн гэх тодотголтой өөрийгөө өргөмжилдөг хэн нэгнээс илүү гэхэд бараг л хилсдэхгүй. Энэ талаараа “Мэргэжлийн сургууль төгсөөгүй ч мэдлэгээ тэлээд явж байна. Олон хүнээс их юм сурсан. Одоо ч суралцаж явна. Өөрийнхөө хэмжээнд загвар зохион бүтээнэ. 

Зохион бүтээсэн загвараа өөрөө эсгээд, оёдог. Оёх тусам л хүний чадвар сайжирна. Тэгэхээр хүн хийж байгаа ажилдаа тууштай л хандах хэрэгтэй. Хэзээ нэгэн цагт сурна. Хамгийн гол нь зүтгэлтэй хүний итгэлийг алдахгүй сэтгэлийг сэвтээхгүй л амьдрах учиртай” гэсэн юм. Шөнөжин сууж оёсон хувцсаа өглөө нь Нарантуул зах дээр очиж зардаг худалдагчийн ажлыг давхар хэдэн турш хийжээ. Халуунд халж, хүйтэнд хөрдөг гэж тэрээр шантраагүй ч харшил гэх өвчтэй болсноо халаглан ярьж байсан юм. Ажил хийвэл ам тосдоно  гэдэг үгээсээ няцаж, цуцах эрх түүнд байгаагүй. Урлах болон унтах цагийн хувиараа ч гаргадаг байжээ. Түүний хэлж буй үг бүрээс аливаа зүйлд сэтгэлтэй ханд гэдгийг ойлгож болно.

Ээжийнхээ эгэлгүй хайрынхан ачийг  бага ч гэсэн хариулахсан

Зориод ирсэн үйлчлүүлэгчдийнхээ сэтгэлд нийцтэл урлаж шаглах уран ажлаа хийдэг. С.Ганчулуун “ГОО-ЦАЦАА” хувцас загварын урлантай. Түүний урлангаас гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, хэн нэгнээ хайрлах халамжлах, хамтарч ажиллахын сайхныг мэдэрнэ. Гэр бүлийн тэр дундаа хадам талынхаа хайрыг хүртсэн бичил бизнес гэхэд бараг л хилсдэхгүй. Өнөөгийн нийгэмд аливаа зүйлийг хийж эхлүүлэхэд хэн нэгний дэм заавал хэрэг болдог. С.Ганчулуун ч энэ замналыг тойроогүй дайраад гарсан.  Бизнес эхлүүлэхэд санхүүжилтийн асуудал тулгарах нь мэдээж.

Гэрээрээ болон хувцас загварын салонд ажиллаж байсан түүнд өөрийн гэсэн урлантай болоход хадам дүү нь дөрвөн сая төгрөгийн цалингийн зээл авч өгсөн гэдэг. Урлан ажиллуулахад ажлын байрны асуудлыг хадам ах нь ажлынхаа нэг өрөөг суллаж өгч түүнд тусалсан нь тав тухтай орчинд ажлаа хийх боломжийг бүрдүүлж өгчээ. Ханийнх нь хоёр охин дүү нь эгчдээ тусалж, хамтын бизнесээ эхлүүлээд нэг сарын хугацаанд зээлээ төлсөн байна. Өөрөө загвараа зохион бүтээж, фэйсбүүк хуудастаа зураг байршуулснаар сар шинийн загварын монгол цамцны захиалга авчээ. Олон захиалга авсан тэд өдөр шөнөгүй оёж, ажлын байрандаа хэсэг байрлажээ.

Дүүгээрээ авхуулсан зээлээ төлөөд зогсоогүй хадам ээждээ хамгийн гоё булган шуба авч бэлэглэсэн талаараа С.Ганчулуун нулимс цийлэгнүүлэн ярьсан юм. “Ээж минь үргэлж миний ажил үйлсийг дэмжиж, санаа тавьдаг юм. Яг л намайг төрсөн охин шигээ хайрладаг. Охиныгоо төрүүлээд хөхөнд сүү орохгүй хэцүү байсан. Үүрээр гараад захаас гүзээ авч ирээд шөл хийж “Миний охин идчих. Сүү орно” гэж билээ. Ээжийнхээ энэ их сэтгэлийнх нь ачийг  бага ч гэсэн хариулахсан гэж бодож явдаг. Эмэгтэй хүн гоё, ганган явахыг л хүсдэг. Ээж минь ч мөн адил. Тэр үед бас л захиалга орж ирсэн. Хоёр дүүтэйгээ ярилцаад ээжийгээ баярлуулахаар боллоо. Тухайн үед би хослолоо ломбардад тавьсан байв. Сонголттой нүүр тулсан. Гэхдээ би бөгж зүүсэн ч зүүгээгүй ч яалаа л гэж бодогдож билээ.

Тэгээд ээжийгээ дагуулаад дэлгүүр явсан даа. Ээжийгээ баярлаж байхыг хараад илүү жаргалтай болсон” гэв. Хайраар дүүрэн газрыг л гэр бүл гэдэг бол “ГОО-ЦАЦАА” хайраас бүтсэн урлан гэж хэлж болохоор. Хань нь түүний арын албыг хариуцаж, гадаа гарч эр, гэрт орж эм болдог ажилсаг нэгэн, төрийн албанд нэр төртэй ажиллаж, түмэн олныхоо төлөө ажил үүргээ биелүүлж яваад харамсалтайгаар бэртэл авсан тангараг өргөсөн цагдаа. Ханийгаа үргэлж дэмжиж, хөөрхөн охиноо харах үүргээ сайн биелүүлдэг гэдэг нь С.Ганчулууны ярианаас мэдрэгдэж байв. Хийсэн бүтээлийг минь магтаж, шүүмжилдэг ганц хүн гэдгийг тэрээр онцолсон юм.

 

Хамтдаа хөтлөлцөөд оёсон хувцсаа зарах гээд хотын зах, худалдааны төвүүдээр явж байсан үе ч тэдэнд бий. Бие давхар байхдаа оёсон 20 ширхэг нэхий малгайгаа зарах гэж хотын нэг захаас нөгөө зах хүртэл ханьтайгаа хамт алхаж, худалдагч бүрээс малгай авах уу хэмээн  асууж явсан нь тэдний  амьдралын сайхан түүх.  
Бүх мөнгөөрөө материал авч, шөнөжин сууж оёсон малгайнуудаа зарагдахгүй бол яанаа гэж айж явсан хоёр бүх малгайгаа таван мянгад зараад харьсан гэдэг. Хөдөлмөрч хүний хөлс дусалж, хийсэн бүтээлийнхээ шагналыг авна гэдэг л энэ биз.

С. Ичинхорлоо  
Гэрэл зургийг Б.Гэрэлчулуун

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ариана Гранде сүүлчийн тоглолтоо хийж, нүдэндээ нулимстайгаар фенүүдтэйгээ салах ёс хийлээ
Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    14 цаг 15 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    14 цаг 22 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    15 цаг 55 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    16 цаг 51 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    16 цаг 59 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    17 цаг 13 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Уржигдар 15 цаг 18 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    Уржигдар 15 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    2026-09-04
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    2026-09-04
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    2026-09-04
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    2026-09-04
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    2026-09-04
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    2026-09-04
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    2026-09-04
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    2026-09-04
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    2026-09-04
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК