Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Эмпати Стар” наадмын шилжин явах цомын анхны эзнээр “Улаанбаатар Элит” сургууль шалгарлаа

2019-3-07
0
ЖИРГЭХ

Сурагчдыг зөв төлөвшилтэй иргэн болоход үргэлж анхаарч, хүүхдүүдийн хөгжлийг дэмжиж байдаг Эмпати сургуулиуд өнгөрсөн амралтын өдрөөр “Эмпати Стар-2019” урлагийн их наадмыг өөрийн харьяа буюу “Улаанбаатар Эмпати”, “Дархан Эмпати”, “Орхон Эмпати”, “Баян-Өлгий Эмпати”, “Улаанбаатар Элит” олон улсын дунд сургуулийн нийт сурагчдынхаа дунд анх удаа зохион байгууллаа.

Эмпати сургуулиуд үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ойн босгон дээр зохион байгуулсан энэхүү наадамд таван сургуулийн сурагчид дуу, бүжиг, хөгжим, чөлөөт үзүүлбэр гэсэн дөрвөн төрөлд өрсөлдөж, нэгэн өдрийг дуу хуур дүүрэн өнгөрүүлсэн юм.

“Манай сургуулиудын зорилго бол та бидний гэрэлт ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа сурлага боловсрол, урлаг, спортын авьяас чадварыг цогц хөгжүүлэх. Иймээс бид хүүхдүүдийнхээ урлагийн авьяасыг нээж илрүүлэх, дэмжих, ялах, ялагдахын амт, өөрийгөө илүү хөгжүүлэх чадварыг нь хөгжүүлэх үүднээс энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа юм” хэмээн Эмпати сургуулиудын Ерөнхий захирал Б.Ганбат “Эмпати Стар” урлагийн наадмыг нээх үеэрээ онцолсон.

 

Түүний хэлсэнчлэн Эмпати сургуулиуд 1994 онд байгуулагдсан цагаасаа хойш 2014 он хүртэл харьяа сургуулиудынхаа дунд олон арга хэмжээ зохион явуулдаг байсныг энэ жилээс ийнхүү дахин эхлүүлж байгаа бөгөөд цаашид спорт, ерөнхий мэдлэг, мэтгэлцээний төрлүүдээр үргэлжлүүлэн явуулж, сурагч хүүхдүүдээ улам хөгжүүлнэ гэдгийг Б.Ганбат захирал тэмдэглэн хэлсэн. 

Сургууль бүр дээрх дөрвөн төрөлд нэг нэг үзүүлбэр бэлдэж ирсэн бөгөөд тэдний тоглолтыг 

  • Монгол Улсын Ардын жүжигчин, дуучин Б.Жавзандулам
  • Урлагийн гавьяат зүтгэлтэн, бүжигчин Н.Оюун
  • Урлаг судлалын ухааны доктор, хөгжимчин С.Озила нарын нэр хүндтэй уран бүтээлчид шүүн явууллаа. 

Сурагчид сонирхолтой, шинэлэг үзүүлбэрээр Улаанбаатар чуулгын тайзыг доргиож, ширүүн өрсөлдсөний эцэст дараах тоглолтууд хамгийн өндөр оноогоор шилдгээр шалгарсан юм. Үүнд:

Шилдэг бүжгийн үзүүлбэр: “Улаанбаатар Элит” олон улсын дунд сургуулийн 3-р ангийн сурагч Баттөмөрийн Гэгээнсар “Торгууд биелгээ”

Шилдэг дууны үзүүлбэр: “Улаанбаатар Элит” олон улсын дунд сургуулийн 10-р ангийн сурагч Очирбаярын Эмүжин -  Майкл Бублэйн “Feeling good” дуугаар

Шилдэг хөгжмийн үзүүлбэр: “Улаанбаатар Эмпати” сургуулийн үндэсний хөгжмийн хамтлаг - “Үүлэн бор” аяар

Шилдэг чөлөөт номер: “Орхон Эмпати” сургуулийн 6-р ангийн сурагч Даваадоржийн Болор-Эрдэм - “Монгол бүсгүй” уран нугаралтаар тус тус шалгарч, шагнуулсан юм. 

Харин шилжин явах “Эмпати Стар” цомын эзнээр хоёр авьяаслаг сурагчдаа шалгаруулж чадсан “Улаанбаатар Элит” олон улсын дунд сургууль шалгарав. 

“Багш нар маань биднийг бүх талаар дэмждэг”

Тус сургуулийн 3-р ангийн сурагч Б.Гэгээнсартай уулзаж тэмцээнийх нь талаар сэтгэгдлийг нь сонсоход “Монгол бүжиг миний хамгийн сайн хийж чаддаг бүжиг. Сургуулийнхаа бүжгийн дугуйлангийн багшаар заалгасан бүжгээрээ сургуулийнхаа “Элит Стар” тэмцээнд түрүүлээд, “Эмпати Стар”-д шинэ бүжиг заалгаж орсон. Миний нэрийг дуудахад нь өөртөө итгэхгүй, маш их баярласан.

Надаас бусад нь дандаа том ангийн ах, эгч нар байсан. Ээж минь маш их баярласан. Би урлагт үнэхээр дуртай” гэсэн бол 10-р ангийн сурагч О.Эмүжин “Сургуулиудын дундах урлагийн тэмцээнд маш олон авьяаслаг хүүхдүүд оролцож, их өрсөлдөөнтэй болсон. Манай сургуулиуд урлагт анхаарч, хүүхдүүдийг хөгжүүлж, энэ тэмцээнийг маш гоё зохион байгуулсан” хэмээн ярилаа. 

“Орхон Эмпати” сургуулийн сурагч Д.Болор-Эрдэм уран нугаралтаар гурван жил хичээллэж байгаа бөгөөд сургуулиудынхаа дунд явагдсан тэмцээнд шилдгээр шалгарсандаа маш их баяртай байгаагаа хэлсэн юм. “Багш нар маань биднийг бүх талаар дэмждэг. Сандралгүй тоглолтоо үзүүлээд, түрүүлнэ гэдэгтээ итгэлтэй байгаарай гэж захисан. “Эмпати Стар” тэмцээн маш гоё болсон. Аав, ээж маань намайг амжилттай оролцсонд их баяртай байгаа” хэмээн ярилаа.

Н.Оюун: Хүүхдүүдийн хүмүүжилд анхаарч ажилладаг нь тод анзаарагдсан

“Эмпати Стар” тэмцээний шүүгчээр ажилласан Урлагийн гавьяат зүтгэлтэн, бүжигчин Н.Оюунтай ярилцаж, сэтгэгдлийг нь сонслоо. 

Тэрбээр олон жил багшлахдаа улсын мэргэжлийн бүжигчдийн тэмцээнээс эхлээд албан байгууллага, дунд сургуулиудын дундах олон түвшний тэмцээнүүдэд шүүгчээр ажиллаж ирснээ дурдаад “Эмпати сургуулиудын дунд болсон урлагийн их наадмыг шүүх явцад надад нэг зүйл маш тод анзаарагдсан, хүүхдүүдийн хүмүүжилд анхаарч ажилладаг нь.

Үзэгчдийн танхимд сууж байгаа хүүхдүүд маш эмх цэгцтэй байсан бол урлагийн тоглолт үзүүлсэн сурагчид зөвхөн өөрийгөө дөвийлгөх бус, анги, хамт олон, сургуулиа төлөөлж байгаа гэдэг хариуцлагаа ойлгосон, мэддэг, чаддаг зүйлээ гарган, хичээж буй нь их таалагдсан. Яагаад гэвэл би олон жил багшилсан, тэр дундаа манай бүжгийн хүүхдүүд эмх цэгцтэй, хүмүүжилтэй байх ёстой гэж өөрөө заадаг учраас хүүхдүүдийн хүмүүжлийн өөрийн эрхгүй анзаардаг. Тиймээс бусад төлбөртэй, хувийн сургуулиудын хүүхдүүдтэй харьцуулахад энэ талаараа үнэхээр өөр сэтгэгдэл төрүүлсэн” хэмээн ярьсан юм. 

Мөн цаашид хичээлийн зэрэгцээ хүүхдүүдийн урлагийн мэдрэмжийг хөгжүүлэх ийм арга хэмжээг үргэлжүүлэн явуулах нь сурагчдад өндөр ач холбогдолтой гэдгийг Н.Оюун багш онцоллоо. 

Сурагчдын авьяас чадварыг нээн илрүүлэх, хөгжүүлэх, дэмжиж урамшуулах, багш, сурагчдын нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцож, харьяа сургуулиудын хамтрын ажиллагаа, уялдааг бататгах зорилготой “Эмпати Стар” урлагийн наадмыг цаашид жил бүр уламжлал болгон зохион явуулах юм. 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ариана Гранде сүүлчийн тоглолтоо хийж, нүдэндээ нулимстайгаар фенүүдтэйгээ салах ёс хийлээ
Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.229.123.172)
    Saihan surguuli shuu! Ene surguulid ohin maani surch bgaa, bi ohinooroo baharhaj bn. Bagsh nart n amjilt husye, bayariin mend hurgey
    2019 оны 03 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    13 цаг 15 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    13 цаг 22 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    14 цаг 55 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    15 цаг 51 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    15 цаг 58 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    16 цаг 13 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Уржигдар 15 цаг 18 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    Уржигдар 15 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    2026-09-04
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    2026-09-04
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    2026-09-04
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    2026-09-04
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    2026-09-04
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    2026-09-04
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    2026-09-04
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    2026-09-04
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    2026-09-04
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК