
Оросын Уралын эрдэмтэд шинэ сортын төмс гарган авчээ. Улаан хүрэн
өнгөтэй төмс нь антиоксидант болон С аминдэмээр баялаг. “Гайхамшиг”
хэмээн нэрлэсэн энэ сортын өөр нэгэн давуу тал нь цардуулгүй юм байна.

Оросын Уралын эрдэмтэд шинэ сортын төмс гарган авчээ. Улаан хүрэн өнгөтэй төмс нь антиоксидант болон С аминдэмээр баялаг. “Гайхамшиг” хэмээн нэрлэсэн энэ сортын өөр нэгэн давуу тал нь цардуулгүй юм байна. Жирийн төмс цардуул ихтэй учраас сүүлийн үед эрүүл хүнсний жагсаалтаас хасагдахад хүрээд буй.
Тэгвэл төрөл арилжиж, хүрэн манжингийн өнгөтэй адилхан уг төмс нь асуудлыг бүрэн шийдэж чаджээ. Одоогоор туршилтын талбайд бага хэмжээгээр тариалж буй хүрэн төмсийг ирэх оноос худалдаанд гаргах аж.
Ц.Болор