
Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын 12 уран бүтээлч өчигдөр БНСУ-ыг зорилоо.

Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын 12 уран бүтээлч өчигдөр БНСУ-ыг зорилоо. Тэд БНСУ-ыг Үндэсний театрын уран бүтээлчидтэй хамтран энэ сарын 30-нд "Монголын сайхан орон" тоглолт хийх юм. ҮДБЭЧ-ын Үндэсний хөгжмийн найрал байгуулагдсаны 50 жилийн ойн баярын хүрээнд болж буй хоёр орны уран бүтээлчдийн хамтарсан тоглолтын анхных нь энэ сарын 10-нд манай улсад болсон. Харин Сөүлд болох "Монголын сайхан орон" тоглолтыг ҮДБЭЧ-ын удирдаач Н.Буянбаатар дохиж, тус улсын үндэсний найрал хөгжимчид Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Б.Шаравын "Сэтгэлийн эгшиг", Э.Чойдогийн "Монголын сайхан орон", М.Бирваагийн "Алтайн сарьдаг уулс" зэрэг зохиолыг тоглох аж. Солонгосын ардын найрал хөгжимчидтэй манай чуулгын морин хуурч, лимбэчин, цохиур хөгжимчид хамтран тоглох юм. ҮДБЭЧ-ын дарга Г.Цоггэрэл энэ сарын 30-нд Сөүлд очиж, тоглолтын нээлтэд оролцох аж.
Д.Ундрах 24tsag.mn