
"Bregenz Festival" наадам өнгөрсөн долоо хоногт эхэлсэн бөгөөд өмнөх
жилүүдээсээ Ж.Верди, Ж.Пуччини, Л.Бернштайн, А.Моцарт нарын бүтээлээс
толилуулж байгаагаараа онцлог юм байна.

"Bregenz Festival" наадам өнгөрсөн долоо хоногт эхэлсэн бөгөөд өмнөх жилүүдээсээ Ж.Верди, Ж.Пуччини, Л.Бернштайн, А.Моцарт нарын бүтээлээс толилуулж байгаагаараа онцлог юм байна. Энэхүү наадам жил бүрийн долоо, наймдугаар сард зохион байгуулагддаг, дуурийн хорхойтнуудыг нуурын эрэгт цуглуулдаг юм. Өнгөрсөн жараад жилийн хугацаанд тайзыг улам боловсронгуй болгосоор өдгөө нуурын эрэг орчим бетонон суурь тавьсан байна. Өнгөрсөн баасан гаригт Ж.Вердийн "Аида" хөвдөг тайзнаа морилжээ. "Guardian" сэтгүүлээс жил бүр явуулдаг санал асуулгаар дэлхийн хамгийн алдартай наадмын жагсаалтыг байнга тэргүүлдэг "Bregenz Festival"-ыг жил бүр ойролцоогоор 300.000 хүн зорин ирдэг юм байна. Сонирхуулахад, энэхүү наадам нь дэлхийн II дайны дараа зохиогдож байсан юм.
Д.Ундрах 24tsag.mn