

Одоогоор нийт 360 мянган иргэнд 660 мянган төгрөгийг олгосон байна. Харин 30 мянга гаруй хүнд нэг сая төгрөгийг бэлнээр өгсөн. Сангийн сайд Ч.Улаан хэлэхдээ “ Хүний хөгжил сангийн” орлого бүрдээгүй байгаа хэдий ч иргэдэд өгөх ёстой санхүүжилтийг хийхээс аргагүй. Мэдээж төсөвт суулгасан учраас иргэдэд олгогдох нэг сая төгрөгийг гүйцээж олгох болно” гэжээ. Тиймээс шинэ Засгийн газар эмхлэгдэн, ажил нь жигдэрч, төсвийн орлогын бүрдэлт сайжиртал хүлээх үлдлээ.
Ц.Болор