БНХАУ-ын тусгай захиргааны бүс Хонгконгод гэмт этгээдийг эргүүлэн өгөх хуулийг шинэчлэх төслийг эсэргүүцсэн олон нийтийг хамарсан жагсаал болж буй. Үүнээс үүдэн тус арлын тусгай жижиглэн худалдаа болон аялал жуулчлалын салбар алдагдалд ороод байгаа юм байна.
Түүнчлэн жагсаалын үеэр жагсагчид БНХАУ-ын төрийн далбааг далайд хаясан хэрэг гарчээ. Эл үйлдлийг Төрийн зөвлөлийн Хонконг, Макаогийн ажил эрхэлсэн албаны хэвлэлийн төлөөлөгч 4-ний өдөр хатуу зэмлэл хүртээжээ.
Энэ нь “БНХАУ-ын төрийн далбааны хууль” болон Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн “Төрийн далбаа, төрийн сүлдний дүрэм”-ыг ноцтой зөрчиж, үндэсний нэр төрийг гутаан доромжилж, “нэг улс хоёр систем”-ийн үндсэн зарчмыг эвдсэн гэжээ. Үүний улмаас жагсагчдыг хүчээр тарааж магадгүй байна.
CCTV.COM
Сэтгэгдэл (2)