Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ч.Баяндэлгэр: "Хоригийн ам"-аас хосгүй олдворууд илэрсэн. Гэхдээ 90 хувийг нь тоносон байна лээ

2019-8-19
0
ЖИРГЭХ

Монголын Үндэсний музей хэдхэн хоногийн өмнө шинэхэн олдворуудаа танилцуулсан билээ. Уг судалгааг үргэлжлүүлж ажиллана гэдгийг тэд тодотгож байгаа юм. Гэвч тухайн олдворуудыг хадгалах байр савны хувьд манайд нэн дутмаг. Цаашид зайлшгүй шаардлагатай зүйлийн нэг гэдгийг энд тодотгох хэрэгтэй. Энэ асуудлаар Монголын Үндэсний музейн эрдэм шинжилгээний мэргэжилтэн Ч.Баяндэлгэртэй ярилцсанаа хүргэе.


-Монголын эзэнт гүрний үед хамаарах олдворуудыг саяхан танилцуулсан. Олдворыг судлахад хэдий хугацааг зарцуулсан бэ?

-2016 онд энэ талаарх мэдээллийг авсан юм. Тухайн үед зөвшөөрөл байхгүйн улмаас 2017 оноос судалж эхэлсэн. Нийт 20 орчим булшин дээр ажилласан.

-Дээрх олдворуудыг 700-800 жилийн өмнөх үеийнх гэдгийг хэрхэн тодорхойлсон юм бол?

-Нарийвчилсан он цагийг олох хамгийн эхний алхам бол харьцуулалт. Тухайлбал, Дундад зууны үеийн булш чулуун дараастай байдаг. Тухайн чулуун дараас ямар байхаас шалтгаалаад таамаг гаргана. Үүний дараа малтлагын явцад олдсон олдвор дээр ямар нэгэн хээ, дүрс, чимэглэл байлаа гэхэд тухайн хэлбэр дүрсийг аль үед хэрэглэж байсан эсэхийг харьцуулах аргаар дараагийн он цагийг авч үзэж болно. Дараа дараагийн гарсан олдворыг үүнтэй адил харьцуулна. Мөн С14-/лаборатори/-ийн гэсэн шинжилгээ байдаг. Амьд организм үгүй болох үед нүүрстөрөгч задардаг юм. Тухайн задралыг лабораторид шинжилж хэдий хэмжээний нүүрстөрөгч задарсныг олж тогтооно. Уг шинжилгээгээр тухайн олдворын нарийвчилж тогтоож болно.

-Малтлагын явцад ваартай өрөм, шар тос олдсон тухай?

-Өнгөрсөн жил зургаан хүний ясан дээр С14 судалгаа, шинжилгээ хийсэн. Шинжилгээгээр XI-XVI зууных гэж гарсан. Олдворуудыг Юань гүрний үеийн дурсгал гэж тогтоосон. Тухайлбал, XIII зууны үеийн сумны зэв зэрэг олон зүйлээс баталж болно. Монгол булшны гол элемент шагай чөмөг гэж байдаг. Энэ нь “Хоригийн ам” /Хөвсгөл аймгийн Улаан Уул сумын Мунгараг багийн нутаг/-нд ажиглагдаж байгаа юм.

Монголын эзэнт гүрний үеийн иргэдийн булш байдаг. Өмнө нь цөөнгүй судлагдаж байсан юм. “Хоригийн ам” нь байршил зүйн хувьд өөр. Иргэдийн булш голдуу уулын бэлээр байдаг бол бидний малтсан булш уулын хяраар байрлаж байснаараа онцлогтой. Их сонирхолтой. Өмнө нь язгууртны гэж нэрлэгддэг булш Сүхбаатар аймгийн Түвшинширээт сумын Тавантолгой гэдэг газраас олдож байсан. Энэ нь дараагийн олдсон Монголын эзэнт гүрний үеийн язгууртны томоохон булш байсан юм. Харамсалтай нь хэдхэн жилийн өмнө тонуулчид бүгдийг нь эвдлэн сүйтгэсэн. Үзмэр болгож тавьсан олдворууд бидний олж ирсэн олдворын ердөө 10 хувь нь. Өөрөөр хэлбэл, асар их түүх, шинжлэх ухааны мэдээлэл агуулж байгаа олдворыг үгүй хийсэн гэсэн үг шүү дээ. Өөрсдийнхөө түүхийг баллуурдаад хаячихаж байгаад харамсаж байна.

-Музейд хэчнээн хувь нь байна вэ?

-“Хоригийн ам”-наас олдсон олдворын 10 орчим хувь нь музейд хадгалагдаж байна.

-Үлдсэн олдворыг хаана хадгалдаг юм бэ?

-Бид сан хөмрөгийн өрөөтэй. Тэнд баглаа, боодолтойгоо бий. Бага багаар нь гаргаж судалж байгаа.

-Олдворуудыг зөөх тусгай тоног төхөөрөмж гэж байдаг уу?

-Тусгай машин байдаггүй. Харин гэмтээхгүйн тулд цаасан хайрцаг болон зөөлөн жийргэвчээр авчирдаг.

-Өрөм, шар тосны хувьд хадгалалтын горимыг барилаа гэхэд цаашид хэдэн жил хадгалах боломжтой вэ?

-Хадгалалт хамгаалалтын тусгай мэргэжилтнүүд байх ёстой. Тэд хадгалалтын асуудалд түлхүү анхаарах байх. Хүйтэн хөргөгчинд хадгалж байгаа тул хэдэн жилдээ гайгүй байх гэж бодож байна. Хамгийн гол нь аливаа олдворыг хадгалж хамгаалах лаборатори, байр алга. Мөн ажлын байр их дутмаг байдаг.

-Төрөөс ямар нэгэн дэмжлэг байдаггүй юм уу?

-Байхгүй.

-Археологийн нэг судалгаа хийхэд дунджаар хэдий хугацаа зарцуулдаг вэ?

-Тухайн малтаж байгаа объектоос хамаарна. Долоон хоногоос эхлээд гурваас дөрвөн  долоо хоног зарцуулж, судлах үе бий. Археологийн судалгааг дан ганц малтаад зогсохгүй, олдвороо баримтжуулах, судлах, харьцуулах шаардлагатай. Малтлага бол ажлын зөвхөн 10 хувь нь.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • zochin (31.165.225.30)
    archaagui umnuud zagdaa sergiileh ni yu hiij baidag um be,….ene tord er ni uls ornoo medej hyanaj hamgaalj baih estoi toriin alban haagchid gej er ni baina uu ???? ard irgedch gesen tonood baihaar tonoj baigaag medeeleh yyregtei shdee,,,,ter chigeeree tyyheeree togloson ustgasan zarj idsen amia bodson mulguu mongolchuud
    2019 оны 08 сарын 19 | Хариулах
  • Дархан (43.242.243.14)
    Тонуулчдаас л долоон дор юм. Дандаа л сүйтгэсэн хойно нь үнэ цэнэтэй олдвор байсан гэх юм. Арчаагүй академийнхан
    2019 оны 08 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    2 цаг 18 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    4 цаг 15 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    4 цаг 54 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    6 цаг 13 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    8 цаг 3 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    19 цаг 44 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    19 цаг 50 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Өчигдөр 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК