
Монголын Хөлбөмбөгийн Холбоо (МХБХ) 2026 онд Олон улсын Хөлбөмбөгийн Холбоо (FIFA)-ны дэмжлэгтэйгээр олон улсын стандартад нийцсэн 10 хөлбөмбөгийн талбайг барихаар төлөвлөсөн билээ.
Энэхүү төслийн хүрээнд Завхан аймагт 40/20 хэмжээтэй мини хөлбөмбөгийн талбайг барих албан ёсны гэрээг үзэглэлээ.
Орон нутагт хөлбөмбөгийн талбай байгуулах нь чадварлаг тамирчдыг бэлтгэх, хүүхэд багачуудад хөлбөмбөгийн спортоор дамжуулан эрүүл чийрэг бие бялдрыг төлөвшүүлэх, мөн нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Завхан аймаг жил бүр аймгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах бөгөөд шинэ талбай ашиглалтад орсноор орон нутгийн хөлбөмбөгийн спортын хөгжил илүү сайжрах боломжтой юм























































