Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Нансал: Охины минь сав нээгдчихсэн байхад анхааралгүй байсаар амийг нь хохироочихлоо

2019-9-25
0
ЖИРГЭХ

Өнгөрсөн тавдугаар сарын 30-нд “Өргөө” амаржих эмнэлэгт дөрөв дэх хүүхдээ өлгийдөн авахаар хүлээж байсан гэр бүл хань, нэгэн ээж охиноо хэвлий дэх үртэй хамт нь алдсан хэрэг гарсан. Уг хэрэг гарснаас хойшхи хугацаанд эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын зүгээс ядаж “харамсаж байна”, “эмгэнэл илэрхийлж байна” хэмээн нэг ч удаа залгаагүй бөгөөд охиныг нь амиа алдчихсан байхад сэхээн амьдруулах тасагт яаралтай эмчилгээ хийж байна гэж худлаа хэлжээ. Уг хэрэгт тус эмнэлгийг хариуцсан эрүүл мэндийн байгууллагын газар ямар ч анхаарал хандуулалгүй өнөөг хүрчээ. Эсрэгээрээ тухайн үед эмчилгээ эрхэлж байсан захирлыг тушаал дэвшүүлжээ. Холбогдох шат шатны байгууллагад хандсан ч хариу авч чадахгүй байгаа талийгаачийн ээж Г.Нансал цөхрөнгөө барж, манай сайтад хандсан юм. Түүний ярилцлагыг хүргэж байна.


-Тухайн үед талийгаачид яг юу тохиолдсон юм бэ?

-Миний охин тавдугаар сарын 23-нд “Өргөө” амаржих газарт хэвтсэн юм. Улмаар тавдугаар сарын 27-нд буюу лхагва гарагт хийсвэр хагалгаанд орох байсан ч эмч нь “Биеийн байдал чинь сайн байна. Түр байж бай” гээд хойшлуулсан гэсэн. Ингээд тухайн долоо хоногийнхоо баасан юм уу, ирэх долоо хоногийнх нь даваа гарагт хийсвэр хагалгаандаа орохоор болсон юм. Би охинтойгоо тавдугаар сарын 30-нд хамгийн сүүлд ярихдаа “Ээж нь шинэ мах авлаа. Маргааш ээж нь шөл хийгээд очих уу” гэхэд  “Яах юм бэ ээж ээ. Та өөртөө төвөг удаад яах вэ, нөхөр шөл авчирч ирнэ гэсэн” гэж хэлсэн юм.

Гэвч шөнийн 03.00 цагт хүү рүү эмнэлгээс залгаж “Өргөө амаржих газраас ярьж байна. Танай эхнэрийн биеийн байдал маш хүнд байна. Б.Бүлтэн тэргүүтэй 25 эмчийн бүрэлдэхүүнтэй шуурхай баг сэхээн амьдруулах тасагт ажиллаж байна” гээд утсаа тасалсан гэсэн. Нөхөр нь эмнэлгээс дуудлага ирснээс хойш 10 минутын дараа, би том охиноосоо дуудлага авсан даруйд очиход хэзээний амьсгал хураачихсан хажууд нь нэг сувилагч цусыг нь арчаад байж байсан. Гар нь цэв хүйтэн. Ам, хамраас нь цус сагасан байдалтай, толгойных нь ойролцоо тал уут хэртэй цустай хөвөн байсан. Бид түүнийг баримтжуулж бичлэг хийж авсан.

-Сэхээн амьдруулах тасагт шуурхай баг ажилласан гэсэн. Эмч нар нь юу гэсэн тайлбар өгсөн бэ?

-Эмч нар худлаа хэлсэн байна лээ. Биднийг очиход эмчилгээ хийсэн ямар ч ул мөр байгаагүй. Сэхээн амьдруулах тасагт байгаа юм болов уу гэсэн чинь нөгөө л тасагтаа ганцаараа байсан. Ойр хавьд нь ямар ч амьсгалын, зүрхний аппарат байгаагүй.  Ядаж амьд байхад нь дуудчихгүй, амьсгал хураасных нь дараа сэхээн амьдруулах тасагт шуурхай баг эмчилгээ хийж байна гэж худлаа хэлсэнд нь гомдолтой байгаа юм.

Миний охинд тухайн өдрийн 23.30 цагт дусал хийсэн гэсэн. Би өмнө нь охиноосоо асууж байсан юм. “Яагаад ингэж их дусал хийгээд байгаа юм бэ. Ингэж юм болдог юм уу” гэж асуухад “Эмч тонус ихтэй байна гээд залгаж байгаа гэж хэлсэн” гэсэн. Охин минь ядаж эмнэлэгт, хажууд нь эмч нар харж, эмчилгээ хийж байгаа юм чинь зүгээр байх гэж бодоод өнгөрсөн. Хамгийн гол нь миний охин амаржих гэж очоод долоон хоног болж байхад хийсвэр хагалгаа хийх хуваарьт хагалгаанд оруулж ургийг эсэн мэнд бойжуулж, эхийг амьд байх боломжийг олгоогүйд гомдолтой байна.

Талийгаачийг өөд болсны дараа “Өргөө” амаржих газрын захирал нь “Хүүхдийн жингийн байдал бага байсан учраас эмнэлгийн зүгээс хийсвэр хагалгааг хэд хоногоор хойшлуулсан” гэж хэлсэн. Гэтэл Шүүх эмнэлгийн дүгнэлтээр хүүхэд 3 кг 250 гр жинтэй, 52 см урттай байсан гэж гарсан. Өөрөөр хэлбэл, өөрсдийн ажлын зохион байгуулалтгүй, хариуцлагагүй, төлөвлөлтгүйгээс үүдэн гарсан зүйлийг халхавчлах гэж худлаа хэлсэн нь харамсалтай.

-Талийгаач ямар нэгэн хууч өвчтэй байсан уу?

-Би зургаан хүүхэдтэй. Талийгаач айлын хоёр дахь хүүхэд байсан юм. Миний охин эмнэлэгт очоод биеийн байдал тухайлбал, зүрхний ачааллаа дийлэхгүй эсвэл хууч өвчний шалтгааны улмаас амиа алдсан бол гомдолгүй ээ. Гэвч өмнө нь гурван хүүхэд төрүүлсэн хүн шүү дээ. Хамгийн гол нь хуваарийн дагуу хагалгаа хийнэ гэж байлгасаар байгаад ийм нөхцөл байдал үүссэн юм. Хагалгаа хийх эсэх асуудал нь эмч, эмнэлгийн мэдлийн асуудал. Нөгөөтэйгүүр тухайн үед эх үрсийн баяр болох гэж байсан учраас эмч нар ч задгайрсан байсан. Энэ нь эх, хүүхэд хоёр амь насаа алдахад хүргэсэн бас нэг шальгааны нэг болсон юм. Тиймээс хоёр хүний амь насыг хохироосон санаатай үйлдэл гэж үзэж байгаа. Ээжүүд хүүхдээ эсэн мэнд төрүүлэх гэж л эмнэлэгт очдогоос амиа алдана гэж бодож очдоггүй биз дээ.

-Шүүх эмнэлгийн дүгнэлтээр өөр ямар ямар зүйл гарсан бэ?

-Савны амсар нь аль хэдийн нээгдчихсэн байсан юм билээ. Хийсвэр хагалгааг эрт хийх ёстой байсан. Оройтсон байна гэж гарсан. Мөн миний охины зүүн талын дөрвөн хавиргыг хугалсан байсан. “Өргөө” амаржих газар манай улсын хамгийн том төрөх эмнэлэгт тооцогддог. Гэтэл амьсгалын аппарат ч үгүй юм байхдаа гэж гайхаж байна. Зүрхийг нь ажиллуулах гэсэн ч юм уу, дээр нь дэвсэлчихсэн ч юм уу бүү мэд. Дээр хэлсэнчлэн талийгаачийн ам, хамарнаас нь цус сагаад л байсан. Тухайн үед их гайхаж байсан юм. Шүүх эмнэлгийн дүгнэлтээс харахад амьд байхад нь уушгийг нь цоолсонтой холбоотой байх гэж харж байгаа.

Түүнчлэн “Өргөө” амаржих газар 37 настай эмэгтэйг хүүхэдтэй нь алж хаячихаад “Яав л чиг яаг” гэсэн байдалтай хээв нэг байна. Ядаж бидэнд “Уучлаарай. Бид маш их хамарсаж байна” гэж ч хэлээгүйд нь гомдолтой байна. Тэдний буруугаас болж хоёр хүүхдээ алдчихаад байхад шүү. Нийслэлийн Эрүүл мэндийн байгууллага “Өргөө” амаржих газрын холбогдох албан тушаалтнуудыг томилдог гэж сонссод очиж уулзахад дарга Л.Төмөрбаатар нь биднийг хүлээж аваагүй. Ядаж энэ асуудалд жаахан ч гэсэн анхаарал хандуулж болно шүү дээ. Гэтэл тэнд ийм сэтгэлтэй төрийн албан хаагч байгаагүй.

Охиныг амиа алдах өдөр эмчилгээ эрхэлж байсан захирал Э.Цэндмаа өнөөдөр нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч  даргаар томилогдон ажиллаж байгаа нь шударга ёс мөн үү гэдэг асуудал тавихад “Бидэнд өөр арга алга. Хэнийг ямар албан тушаалд томилохоо та нараар заалгахгүй” гэсэн.

Нийслэлийн Эрүүл мэндийн газар энэ эмгэн хаа хүрэх вэ гэсэн янзтай байна лээ. Хэдий хоёр хүүхэд минь босоод ирэхгүй ч гэсэн цаашид олон мянган эхэд ийм зүйл битгий тулгараасай, эмч нар хариуцлагатай байгаасай гэсэн үүднээс хандаж болох бүхий л газар нь хандана.

-Мөрдөн байцаалт ямар шатандаа явж байгаа вэ?

-Мөрдөн байцаах ажиллагаа үргэлжилж байгаа гэсэн. Хуулийн байгууллагын ажил их уддаг юм шиг байна. Бид аргаа бараад нийслэлийн Эрүүл мэндийн газарт хоёр удаа очлоо. Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд ч хандсан. Одоог хүртэл ямар нэгэн хариу ирээгүй сар гаруй хугацаа өнгөрч байна. Уг нь Ерөнхий сайд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн шүү дээ. Тиймээс уг хэрэгт анхаарлаа хандуулах байх гэж итгэж байсан юм. Гэвч хариу алга. Дан ганц эхийн асуудал биш шүү дээ. Дарга нарын сэтгэлгүй үйлдэлтэй холбоотой хоёр хүний амь сүйдчихээд байхад хэн ч сэтгэл зовнихгүй байгаа нь харамсалтай. Хүний эрхийг дээдэлдэг, эх нялхас төрийн хамгаалалтад байдаг, эхийн эндэгдэлгүй улс болно гэсэн уриа нь хаана байна вэ. Үнэн зөвийг нь олохын төлөө, цаашид олон мянган эцэг эх үрээ алдаж ингэж шаналахгүйн төлөө, эмч нарыг хариуцлагажуулахын төлөө чадах бүхнээ хийе гэсэн бодолтой байна. Энэ гэр бүлийн амьдрал сүйдчихээд байна шүү дээ. Нөхөр нь сэтгэл санааны гутралд орсон. Ахмад хүний хувьд сэтгэлийн хатта байж, дарга даргын хаалга татаад л царай алдаад явж байна. Гэвч хэн ч анхаарахгүй, сэтгэл гаргадаггүй ээ. Одоо хаана хандах билээ. Мэдэх юм алга. Гэхдээ л өөрөөс хамаарах бүхнээ хийнэ л гэж бодож байна. 

Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийж эрүүл мэдийн чанарын үйлчилгээ ямар байна, алдаа гарсан уу, тариа тариад хоосон тасагт ганцааранг нь үлдээснээс болоод тариандаа бөглөрсөн үү гэдэг учир шалтгааныг нь олоод цаашид ийм эндэгдэл гаргахгүйн төлөө анхаарлаа хандуулмаар баймаарсан.

-Талийгаач гурван хүүхэдтэй гэсэн. Хүүхдүүдийнх нь хувьд ямар байна вэ?

-Миний бага зээ дөрвөн настай. Том нь 12 настай. Гурван бяцхан үрийнх нь арга эвийг олох амаргүй байна. “Ээж хэзээ ирэх юм бэ. Дүү хэзээ гарч ирэх юм. Гэдсэн дотор байгаа дүү минь удахгүй ирнэ тэ” гээд байн байн хэлдэг. Гурван хүү минь ээжийгээ нэхээд хүнд байдалтай хэдэн сар өнгөрлөө. Би зүрх муутай, хүүхэд асрах чавдаргүй хүн. Тиймээс гурван хүүгээ яая даа гэж бодож байна. Ядаж ард нь үлдсэн хүүхдүүдэд нь бага ч болов тусламж үзүүлээсэй гэж хүсч байна.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сэрэмжлүүлэг
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн гарааны цагийн хуваарь
Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
Өнөөдрөөс нөөцийн махыг сүлжээ дэлгүүрүүдийн 85 салбараар худалдаалж эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (17)

  • Иргэн (66.181.183.189)
    Алтан сав нь нээгдсэн байсан хүүхэн байсан гэсэн үг үү сэтгүүлч ээ?
    2019 оны 09 сарын 27 | Хариулах
  • Лам (66.181.183.229)
    Нансал эмээ минь дээ хувь тавилан шүү дээ
    2019 оны 09 сарын 26 | Хариулах
  • zochin (64.119.23.239)
    sav ni neegdeh ch geh shig.Huurhii ene setguulchdiin bichij baigaag yanaa
    2019 оны 09 сарын 26 | Хариулах
  • irgen (64.119.23.239)
    negent huuliar shiidegdeh yum bol buruutai humuus ni hariutslaga huleenee.Ene hugshin yavaad yah yum bol
    2019 оны 09 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.21.109.46)
    buruu emchilgee hiij olon hvn tuhuurj bga bhda buruudah tiishee blbl bvh yum aa subilagch rugaa buhchihan emchilgeegee nuun daragduulaad uur zvil bicheed shurguulchihdg bzd tegee l emch nar aytaihan multraad bdg blgui de ngj sejiglj blon bzd
    2019 оны 09 сарын 26 | Хариулах
  • irgen (31.165.225.30)
    emch, suvilagch nar ih zantai baih esgui , yasan gej ted ih zan gargadag baina…tiim bol eryyl mendiin salbart tiim archaagui hymyynleg bus hyn ajillah esgui shdee …!!!!!!!!! soliotoi , yamar ajil hiij baigaagaa oilgodoggui emnelgiin ajiltanguuddaa es surthuunii asuudal deer anhaarah estoig heleh said ni yu hiij suudag um be ????
    2019 оны 09 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.212.119.25)
    Hoh tolbot huuhed toruulehiin tuld orgon tashaatai baidag
    2019 оны 09 сарын 25 | Хариулах
  • Зочин (64.119.17.98)
    Монголд зөв сэтгэлтэй мэдлэг чадвартай хүн чанартай эмч гэж байхгүй болоод удаж байгаа шүү дээ цээжээ дэлдсэн чадваргүй шуналтангууд л хүн ардаар тоглож амь зогоож л байгаа
    2019 оны 09 сарын 25 | Хариулах
  • irgen (66.181.164.171)
    1-r amarjih gazar ih hariutslagagui gazar bn lee.Emch naraa 7 doloo honogoor tasag solij ajluuldag hunee anhaaraltai uzdeggui.Emch nar ni ih zantai, suvilagch nar ni hiih yumgui 2 gurvuulaa helheldeed yavj bdag yum bn lee Emch suvilagch nar ni gar haraad surchihsan.Tanidag emch suvilagch bhgui bol unguruu l gesen ug
    2019 оны 09 сарын 25 | Хариулах
  • харамсалтай (103.26.193.172)
    ЭНЭ ЭМяам ч дампуурчээ. АДАГЛААД сайд авгай уучлал гуйгаач. ӨӨР ажил хийж чадахгүй бол уучлалаа гуй.
    2019 оны 09 сарын 25 | Хариулах
  • irgen (31.165.225.30)
    ter zendmaa yahaaraa darga bolood yavdag um be, shorond baih estoi hyn baina shdee….zagdaa huuliinhan yu hiij suunaa ????,,,ter yed hariuzaj baisan byh hymyys hariuzlaga hyleehgui,,,tohuurhaad aij ichih ch nyyrgui yuch boloogui um shig suuj baihad said ni sonsoogui baina gej baihuu ???? Ter sarangerel dald orvol taarna…odoo shuud shalgaj ajilaa hiigeechee, dendyy baina shdee, yheh esgui hmyys iim zavaan umnuudaas bolood horvoog orhiod l suuhuu ???!!!!!!!!!
    2019 оны 09 сарын 25 | Хариулах
  • irgen (31.165.225.30)
    ter zendmaa yahaaraa darga bolood yavdag um be, shorond baih estoi hyn baina shdee….zagdaa huuliinhan yu hiij suunaa ????,,,ter yed hariuzaj baisan byh hymyys hariuzlaga hyleehgui,,,tohuurhaad aij ichih ch nyyrgui yuch boloogui um shig suuj baihad said ni sonsoogui baina gej baihuu ???? Ter sarangerel dald orvol taarna…odoo shuud shalgaj ajilaa hiigeechee, dendyy baina shdee, yheh esgui hmyys iim zavaan umnuudaas bolood horvoog orhiod l suuhuu ???!!!!!!!!!
    2019 оны 09 сарын 25 | Хариулах
  • zochin (64.119.23.65)
    Ene heden huuhed yana daa . Uruvdmuur ym aa. Burhan urshuug .
    2019 оны 09 сарын 25 | Хариулах
  • Avilgalaa hurdan uguuchee (202.131.246.42)
    Naaduul chin gar hundruulehiig l huleegeed baisan bn shd. Avilgalaa ali boloh hurdan ugch bai, tegehgui bol 2-iin hoorond heden tsaasnaas bolood hunii altan ami uregdej bn. Munguur hunee bosgood avahguigees tsaash, hurdan uguh yumaa uguud, 2 yas salaad avhaa bod.
    2019 оны 09 сарын 25 | Хариулах
  • зочин (66.181.190.9)
    Мөнгөний эмч мөнгө өгөхгүй болохоор хагалгаанд оруулахгүй байгаад байж дээ. Нинжин сэтгэл нь мөнгөний сэтгэлээр солигдсон юмнуудад арга хэмжээг нь аваач
    2019 оны 09 сарын 25 | Хариулах
  • Зочин (66.181.161.113)
    Xaraal idsen emch narn vxeesei
    2019 оны 09 сарын 25 | Хариулах
  • хэхэ (203.217.139.227)
    Хараал идсэн сарангэрэл авгай үхэж далд ороосой
    2019 оны 09 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Неймар ДАШТ-д оролцох Бразилын багийн бүрэлдэхүүнд дуудагдлаа
    саяхан
  • Сэрэмжлүүлэг
    40 мин
  • В.Путин Д.Трампыг явснаас хэд хоногийн дараа Хятадад ирлээ
    42 мин
  • Лондон болж буй хоёр төрлийн жагсаалыг тайван барихын тулд олон мянган цагдаа хамгаалалтад гарлаа
    49 мин
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
    50 мин
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
    57 мин
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
    1 цаг 29 мин
  • “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн гарааны цагийн хуваарь
    1 цаг 36 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    1 цаг 52 мин
  • Өнөөдрөөс нөөцийн махыг сүлжээ дэлгүүрүүдийн 85 салбараар худалдаалж эхэлнэ
    1 цаг 56 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    2 цаг 22 мин
  • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд, Монгол-Польшийн Засгийн газар хоорондын комиссын хуралдааны хоёр талын даргалагч нар хооронд цахим уулзалт хийлээ
    13 цаг 20 мин
  • PGL Astana 2026: The MongolZ-ийн амжилт ба зуны Мейжор тэмцээний өмнөх сургамжууд
    13 цаг 24 мин
  • Иргэдийн хувьцаа болон ногдол ашиг өвлөх эрхийг нээлээ
    17 цаг 57 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 75 зөрчил илэрчээ
    18 цаг 8 мин
  • Ж.Энхбаяр: Урсгал зардлын өсөлт өнөөдрийн нөхцөл байдал руу оруулсан
    19 цаг 7 мин
  • “Дархан марафон-2026” бүх нийтийн гүйлт энэ сарын 30-ны өдөр болно
    19 цаг 54 мин
  • Алдарт Мэрилин Монрогийн АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч асан Ж.Кеннедид зориулж дуулсан түүхэн өдөр тохиож байна
    21 цаг 13 мин
  • Сошиалд маргаан дэгдээгээд байгаа инстаграмын шинэ "Instants" функцын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
    22 цаг 26 мин
  • 2050 он гэхэд дэлхий нийт шоколад идэх боломжгүй болно
    22 цаг 59 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
24 баримт
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК