зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2026.01.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Сүхбаатар: Хилийн бүх боомтуудад хар тамхи мэдрэгч төхөөрөмж суурилуулна

2019-12-16
0
ЖИРГЭХ

Манай улсын хилээр хар тамхи, мансууруулах бодисыг хууль бусаар нэвтрүүлэх гэсэн оролдлого жил ирэх тусам нэмэгдэж буй. Яг энэ цаг үед энэ төрлийн гэмт хэргийн холбогдогчдыг бүгдийг нь тогтоож илрүүлэхийн тулд хар тамхи тээвэрлэсэн хэд хэдэн этгээдийг улсын хилээр нэвтрүүлж, араас нь тагнах ажлыг гааль, цагдаагийн алба хаагчид хамтарч гүйцэтгэсэн юм. Үүний үр дүнд энэ төрлийн бодисын тээвэрлэгч болон гүйцэтгэгч, захиалагч нарыг илрүүлж, шүүхээс хорих ялаар шийтгээд байна. Тэгвэл энэ төрлийн бодисын илрүүлэгч төхөөрөмжийг хилинй боомтуудад суурилуулахаар болсон байна. Ингээд хилийн боомтын шалган нэвтрүүлэх чадамж болохн энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэхэд тулгамдаж буй асуудал болон гарц гаргалгааны талаар Гаалийн ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэлийн газрын Хар тамхины хяналтын албаны дарга Б.Сүхбаатартай ярилцлаа.


-Хар тамхи, мансууруулах төрлийн эм бэлдмэлийн хууль бус эргэлтийн гэмт хэрэгтэй тэмцэх хууль, эрх зүйн орчин харьцангуй сайжирч байна. Цагдаагийн байгууллагаас тухайн гэмт хэргийг илрүүлэхэд сайн ажиллаж байгаа ч хэргийн гол эзнийг олж чадахгүй байна, цаана нь зохион байгуулалттай гэмт бүлэглэл байна уу, нийлүүлэлт байгаа болохоор эрэлт байна гэдэг зүйл иргэдийн дунд хүчтэй яригдах боллоо. Энэ утгаараа энэ асуудал яах аргагүй гаалийн байгууллагатай холбогдож байна. Танай байгууллагын зүгээс энэ төрлийн бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, хяналт тавихад хэрхэн ажиллаж байна вэ?

-Хар тамхи, мансууруулах бодисын хувьд тухайн улс орны хилээр хууль бусаар нэвтрүүлсэн энэ төрлийн бодисоос үүдэлтэй гэмт хэрэг. Мөн дотоодод ургадаг эсвэл хуулийн хяналт дор тусгай жороор борлуулагдах ёстой мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэлийн хууль бус хэрэглээтэй холбоотой гэмт хэрэг гээн хоёр асуудал байдаг. Цагдаа болон бусад холбогдох байгууллагаас гаргасан судалгаагаар Монгол Улсад энэ төрлийн бодисоос үүдэлтэй гэмт хэргийг 40-50 хувийг нь Монгол Улсад ургадаг олсны төрлийн ургамал болон эмчилгээний журмаар хэрэглэх ёстой эмийн хууль бус хэрэглээнээс болж үйлдэгдэж байна. Үлдсэн хэргийн хувьд хилийн чанадаас орж ирсэн хар тамхи, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэлтэй холбоотой. Нөгөөтэйгүүр, сүүлийн гурван жилд ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас 47 тохиолдлыг шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэснээс 31 тохиолдлыг нь гаалийн байцаагчид илрүүлж таслан зогсоосон.  Энэ тоог хувилж үзвэл, улсын хилээр нэвтрүүлэх гэсэн нийт тохиолдлын 67 орчим хувийг нь гаалийн байцаагчид илрүүлж. Харин 33 орчим хувийг нь алдсан гэдэг судалгаа бий. Энэ тооноос харахад хар тамхитай холбогдох гэмт хэргийн илрүүлэлт нэмэгдсэн юм шиг. Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх үүднээс 2017 оны гуравдугаар сард Засгийн газраас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэлийн хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг баталж, хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгох, төрийн болон төрийн бус байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах, үйл ажиллагааны давхардлыг арилгах, урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авах, донтсон иргэдийг нийгэмшүүлэх, эмчлэх зэрэг асуудлыг тусгасан. Тэр дундаа гаалийн байгууллагад энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх тусгай нэгж байгуулах, гаалийн байгууллагын алба хаагчдыг сургаж, мэргэшүүлэх, орчин үеийн тоног төхөөрөмжийг хилийн боомтуудад сууриллуулах, хэргийг илрүүлсэн тохиолдолд нотлох баримтын шаардлага хангах хэмжээний шинжилгээ хийдэг лаборатори байгуулах зэрэг зорилтыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, хар тамхитай тэмцэх алба гэж нэгж байгуулагдсан. Нэгжийн хувьд хилийн боомт дээр ажиллаж байгаа гаалийн байцаагчдыг мэргэшүүлэх сургалтыг үе шаттай зохион байгуулсан. Үүний үр дүнд 2018 оны аравдугаар сараас хойш гэмт хэргийн илрүүлэлт эрс нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, 2018 онд 10 гаруй тохиолдол, 2019 он гарснаас хойш есөн удаагийн тохиолдолд 11 иргэн холбогдсон. Нийт 4.5 кг мансууруулах бодис хурааж аван хуулийн байгууллагад шилжүүлсэн. Хар тамхитай тэмцэнэ гэдэг нь зөвхөн хил дээр ажиллаж байгаа гаалийн байцаагчдийн хийх ёстой ажил биш. Яахав, хуулиар хүлээсэн эрх хэмжээ бий. Гэхдээ гаалийн байгууллага дангаараа илрүүлэх ёстой биш гэдэг утгаараа цагдаа, гааль, хил хамгаалах зэрэг байгууллагууд хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Энэ хүрээнд ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газартай хамтарч жил бүр төлөвлөгөө гаргаж, хамтарч ажилладаг. Өөрөөр хэлбэл, онгоцоор 150 зорчигч ирлээ гэхэд бүгдийг нь нэг дор шалгах боломжгүй шүү дээ. Тиймээс сэжигтэй, эрсдэл бүхий зорчигчдод түлхүү анхаарал тавьдаг. Шуудан илгээмжийн хувьд ч ялгаагүй. Аль улсаас ирсэн илгээмжид хар тамхины төрлийн бэлдмэл агуулж байсан талаар мэдээллийг бид цуглуулдаг. Энэ дагуу гэмт хэргийн зураглал гаргаад хяналт тавьдаг. Гэхдээ хамтарч ажиллаж байна, илрүүлж чадаж байна гээд сэтгэл ханаж болохгүй. Хяналт, шалгалтын ажлыг улам чанаржуулж, нягт ажиллаж байж 100 хувийн үр дүн гарна.

-Эрсдэлтэй улс орны илгээмж, сэжигтэй иргэд, гэмт хэрэг ихээр үйлдэгддэг хэсгийг фокуслах нь зөв байх. Гэхдээ гэмт этгээдүүд сиймхий ашиглахдаа гаргууд хүмүүс. Тэдэнд сиймхий гаргаж өгөхгүйн тулд БНХАУ-аас дэлхийн ихэнх улс орнууд рентгэн аппарат болон эрэлч нохойн шалгалтыг маш сайн хийж байна. Гэтэл манай улсын зарим хилийн боомтод рентгэн аппарат байгаа хэрнээ ажиллагаагүй, ашиглахгүй байх тохиолдол цөөнгүй байна. Энэ ямар учиртай юм бэ?

-Рентгэн аппартын хувьд бүх боомтуудад бий. Хэр ашиглаж байна вэ гэдэг нь тухайн орон нутаг дахь байгууллагын хариуцлагын асуудал. Гаалийн шинэчлэлийн хөтөлбөрийг 2019-2020 онд хэрэгжүүлэх хүрээнд бүх боомтын зорчигч, тээш шалгах хэсгийг рентгэн аппаратаар тоноглож байна. Үүнээс гадна хар тамхи, мансууруулах бодис шалгах тоног төхөөрөмжийг 1.5 тэрбум төгрөгөөр худалдаж аван хилийн боомтуудад нийт 16 нэр төрлийн багаж суурилуулна.

-Хар тамхийг илрүүлэхдээ тоног төхөөрөмжөөс гадна эрэлч нохой ашиглах нь илүү үр дүнтэй. Танай гаалийн шалганд хэчнээн эрэлч нохой байдаг юм бэ?

-50 гаруй нохой бий. ГЕГ-ын харьяа Эрэлч нохойн сургалтын төв гэж бий. Энэ төвд жилдээ тогтмол сургалт явуулдаг.

-Эрэлч нохойгүй боомт бий юү?

-Бараг байхгүй.

-Нэгэнт эрэлч нохойн талаар ярьсных сэдвээ дуусгая. Гэмт хэргийн үеэр хураагдсан хар тамхи, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэлийг шүүхийн шийдвэр гарсны дараа устгалд оруулдаг. Гэтэл эрэлч нохойг бэлтгэхдээ орлуулагч бодис үнэртүүлэх замаар сургадаг гэсэн. Энэ үнэн үү?

-Үнэн. ОХУ-аас эхлээд дэлхийн олон оронд эрэлч нохойг бэлтгэхдээ сургалтад хар тамхи ашигладаг.

-Олсны төрлийн ургамлыг химийн аргаар гаргаж авсан бодистой нэгтгэх, мөн химийн аргаар гаргах бодисын найрлага өдөр ирэх тусам шинэчлэгдэж байна. Энэ утгаараа эрэлч нохой анзаарахгүй өнгөрөх магадлалтай учир орлуулагч бодис хэрэглэх нь учир дутагдалтай. Тиймээс гэмт хэргийн улмаас хураагдсан хар тамхи, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэлийг энэ сургалтад ашиглах ёстой гэж мэргэжилтнүүд хэлж байсан. Энэ байж болох уу?

-Эрэлч нохой бэлтгэх манай сургалтын хөтөлбөр, агууллага нь олон улсын стандартад бүрэн нийцсэн. Хамгийн гол нь сургалтад ашигладаг үнэр орлуулагч бодисыг ОХУ-д үйлдвэрлэдэг. Греон байлаа гэхэд түүнтэй адилхан үнэртэй гэсэн баталгааны хуудастай зүйл л дээ. Гэтэл Оросууд өөрсдөө сургалтдаа үнэр орлуулагч биш цэвэр греон ашигладаг. Хятад ч ялгаагүй. Гаалийн байцаагчид хар тамхи илрүүлж, хураалаа гэхэд хэргийн нотлох баримт учир цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгдөг. Цагдаагийн байгууллага хэргийг шалгаж, тогтоогоод хэргийг шүүхээс шийдтэл нотлох баримтыг шүүхийн ноштлох баримтын агуулахад хадгалдаг. Хэргийг шүүхээс шийдлээ, нотлох баримтыг устгана. Уг нь ингэж устгаж байхаар тусгай чиг үүргийн байгууллагууд сургалтын чиглэлээр ашиглах эрх зүйн боломжийг нээж өгсөн бол илүү үр дүнтэй.


-Үүнийг ажил хэрэг болгохын тулд хуулийн төсөлд тусгаж өгөхөөр санал хүргүүлсэн үү?

-Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэлийн хууль бус эргэлттэй тэмцэх тухай хуулийг шинэчлэн найруулах тухай хуулийн төсөлд тусгасан. Батлагдчихаасай гэж залбираад л байж байна.

-Автозамын боомтуудад ачаа, тээврийн хэрэгслийн цогц рентгэн аппарат хэрэгтэй байна. Ачааны том тэрэгний аль нэг хэсэгт 10, 20 грамм хар тамхи нуусан байхад илрүүлэх боломж хязгаарлагдмал гэдэг зүйлийг хууль хяналтынхан ярьдаг. Рентгэний асуудал хэзээ шийдэгдэх бэ?

-Гаалийн ерөнхий газраас худалдан авалт хийгдээд эхэлсэн. Ажлын хэсэг байгуулагдсан. Ирэх 2020 онд ажил хэрэг болно. Нөгөөтэйгүүр, ачааны тэрэг дотор нуусан бага хэмжээтэй бодисыг илрүүлэх боломж хязгаарлагдмал. Яахав, тагнуул, цагдаа, хилийн цэргийн хамтарсан мэдээллийн дүнд сэжиг таамаг дэвшүүлэх замаар илрүүлнэ. Хамгийн гол нь “Хар тамхитай тэмц” гээд гааль, цагдаа, хил хамгаалах зэрэг байгууллагад үүргийг хуулиар хүлээлгэсэн. Гэхдээ энэ чиг үүргийн байгууллагууддаа адил тэгш хэмжээний эрх олгох хэрэгтэй. Жишээлбэл, гаалийн байгууллага нь улсын хилээр оруулж ирсэн хар тамхи, сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэлийн хууль бус эргэлтийг таслан зогсоож, тэмцэх чиг үүрэгтэй гэж хуульчилсан хэрнээ нөгөө талаараа яаж тэмцэх бэ гэдэг нь хуулиар хязгаарлагдмал.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлд зааснаар таван төрлийн хойшлуулашгүй ажлыг гаалийн байгууллага хийх эрхтэй. Тухайлбал, гаалийн байцаагч гомдол, мэдээлэл хүлээж авах эсвэл өөрөө тухайн хэргиг илрүүлсэн тохиолдолд эд мөрийн баримтаа бэхжүүлж, холбогдох гэрчээс мэдүүлэг авч, үзлэг шалгалт хийх эрхтэй. Үүний дараа харъяалалын дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүрэгтэй. Гэтэл хар тамхи, сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэлтэй холбогдох гэмт хэрэг нь нууц далд байдлаар үйлдэгддэг. Мэдсэнгүй, илрүүлж чадсангүй гээд байцаагч нартайгаа хариуцлага тооцох нь тийм ч шударга биш зүйл. Тиймээс гаалийн байгууллагыг бүхэлд нь биш юм гэхэд хар тамхи, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэж байгаа албыг цагдаатай адил эрх хэмжээтэй болгох хэрэгтэй.

-Жишээлбэл?

-Цагдаагийн байгууллагатай адил нууц мөрдөн шалгах ажил хийх эрхтэй болохыг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, сэжигтэй этгээдийн хамсаатныг олж авах эрх хэмжээ өгчих. ОХУ, БНХАУ-ын гаалийн байгууллага яг ийм эрх хэмжээг хуулиар эдэлж, гүйцэтгэх ажил явуулдаг. Гааль бүхэлдээ биш харин гааль дотор хууль сахиулах чиг үүрэг хэрэгжүүлдэг тусгай албад нь мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг. Гааль дээр сэжиг бүхий бодис илрүүллээ гэхэд гэмт үйлдлийг таслан зогсоогоод “Гаалийн байгууллага илрүүллээ” гэж зарлахдаа гол биш шүү. Харин үүнийхээ оронд нөгөө гэмт хэрэгтэнг “зүгээр л” явуулчих хэрэгтэй. Явуулахдаа гаалийн хяналт дор хүргүүлэх ажиллагааг хийх ёстой. Энэ нь олон улсын гэрээ конвенцид зааснаар тухайн гэмт хэргийн оролцогчдыг бүрэн илрүүлэх ач холбогдолтой гэж үзвэл тухайн гаалийн байгууллагын хяналтан дор хүргүүлж болно гэж заасан байдаг. Үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх тухай НҮБ-ын конвенц, Мансууруулах эм, бодисын хууль бус эргэлттэй тэмцэх тухай НҮБ-ын 1988 конвенц, гаалийн хуульд мөн ади л ингэж зааж өгсөн. Гэтэл шууд хэрэгжүүлье гэхээр Эрүү, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар бидний эрх хэмжээ хязгаарлагддаг.

-Миний санаж байгаагаар танай байцаагчид улсын хилээр хэд хэдэн гэмт этгээдийг нэвтрүүлж, араас нь мөрдөх байдлаар хамсаатнуудыг нь илрүүлсэн санагдаж байна.

-Яг тэгсэн. Гэхдээ энэ бол Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн хүрээний ажил биш гэх юм уу даа. Би түрүүн хэллээ шүү дээ. Хууль, эрх зүйн орчин алга гэж.

-Гэхдээ прокурорт мэдэгдсэний үндсэн дээр хилээр оруулсан биз дээ?

-Тэгсэн л дээ. Цагдаагийн байгууллагатай хамтарсан. Гол нь хэргийн оролцогчдыг барихын тулд ийм арга хэмжээ авсан. Угтаа бол эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэх юм уу даа. Тэгэхээр бидэнд ингэж ажиллах эрх зүйн орчин хэрэгтэй байна. Орчин бүрдвэл хар тамхи, мансууруулах төрлийн бодисын гэмт хэргийг таслан зогсоох бүрэн боломж бидэнд бий.

-Хар тамхины хэргийн мөрдлөгөд гаалийнхан оролцсоныг мэдээд анх их гайхсан. Харин дараа нь хэргийн оролцогчдыг бүгдийг нь барихын тулд хилээр нэвтрүүлсэн гэдгийг ойлгосон.

-Та зөв бодсон байна. Тээвэрлэгчийг хил дээр бариад яах юм бэ. Үсрээд л тээвэрлэгчийг барина шүү дээ. Гол нь захиалагч, зохион байгуулагчийг олох нь чухал шүү дээ.  

-Яг хэдэн удаа ийм гүйцэтгэх ажил хийсэн бэ?

-Хэд хэдэн удаа. Дараа нь прокуророос зэм хүртсэн. “Та нар эрх хэмжээгээ хэтрүүллээ. Эхлээд Зөрчлийн тухай хуулиар хавтаст хэрэг нээ. Дараа нь эзэн холбогдогчийг нь дууд” гэх жишээтэй. Гаалийн байцаагч хавтаст хэрэг нээлээ. Прокурорт танилцуулах хооронд 2-3 хоног болно. Ингэхээр хэргийн мэдээлэл задарна. Үүнийг нь мэдсэн хэрэгтнүүд бүгнэ биз дээ.

-Ядаж л сэтгүүлчид ийм хэрэг гарчээ гээд мэдээлчихнэ.

-Хэлээд юу гэх бэ. Ийм тохиолдолд хэчнээн хавтаст хэрэг нээгээд ямар хэрэг байх юм бэ. Түүнийхээ оронд чимээгүйхэн шиг улсын хилээр оруулаад араас нь мөрдлөг хийх нь үр дүнтэй.

-Нууц мөрдлөг хийсэн хэргүүдийн захиалагчийг илрүүлсэн үү?

-Илрүүлсэн. Цагдаагийнхан бүгдийг нь илрүүлж, тогтоогоод шүүхээс ял оноосон.

-Хилийн тагнуулыг татан буулгасны дараа нэлээд олон хэргийг алдсан гэдгийг эх сурвалжууд хэлдэг. Таныхаар энэ үнэн байх магадлалтай юу?

-Яг баримт нотолгоотой хэлж чадахгүй. Гэхдээ хилийн аюулгүй байдал  хангах чиг үүрэгтэй байгууллага нь Хилийн тухай хуулиар нууц байдалд гэмт хэргийг мөрддөг байсан. Магадгүй ийм байгууллага нь татан буугдсны дараа гэмт хэргийг илрүүлж чадахгүй алдсан байхыг үгүйсгэхгүй.

-Тагнуул, Хил хамгаалах, Гадаадын иргэн харъяат, Цагдаа, Гаалийн байгууллагын алба хаагчид хилийн шалган дээр үүрэг гүйцэтгэж байна. Хэр ойлголцож ажиллаж чадаж байна вэ?

-Сүүлийн хоёр жилийн хугацаанд тагнуул, гааль, цагдаагийн байгууллагын хамтын ажиллагаа маш ахицтай байгаа. Ний нуугүй хэлэхэд өмнө нь тус тусын байгууллагын амбиц их байсан. “Манайх илрүүлсэн. Манай хэргийг танайх дур мэдэж шийдлээ” гэдэг ч юм уу. Ийм хандлагаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр багагүй амбиц хөөдөг байсан. Харин сүүлийн хоёр, гурван жилийн хугацаанд хамтын ажиллагаа өөр төвшинд гарсан.

-Нэг ёсондоо зорилго нэг гэдгээ ухамсарласан гэсэн үг үү?

-Яг зөв. Зорилго нэг юм байна. Нөгөөтэйгүүр, нэг зоосны хоёр тал гэдэг шиг аль аль байгууллага нь байж, үүргээ биелүүлж байж энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэж, Монгол Улсын халдашгүй, дархан байдал, Үндэсний аюулгүй байдлыг хангана гэдгийг ойлгосон.

-Эргээд боомттой холбоотой асуудал руугаа оръё. Европ руу нийлүүлэгдэх хар тамхийг Казахстан Улсаар дамжуулдаг. Ингэхдээ нийт дамжин өнгөрсөн хар тамхины 10 хувь нь дотоодод үлддэг гэсэн судалгаа байдаг. Судалгаагаар Казахстанд үлдсэн хар тамхи бүгдээрээ Казахстанд үлддэггүй. Харин ч хөрш зэргэлдээ улс орнууд буюу Шинжанаар дамжаад манай улсад нийлүүлэгддэг байх эрсдэл өндөр. Ялангуяа Булган, Улаанбайшингийн боомтоор дамжуулан хилээр нэвтрүүлэх эрсдэл өндөр гэсэн дүр зураг гарсан байна лээ. Шинжаны хувьд хятадын хамгийн ядуу бүс нутаг. Дээр нь үймээн самуун ихтэй. Энэ утгаараа гэмт хэрэг их гардаг. Иймэрхүү эрсдэл өндөртэй хилийн залгаа боомт дахь ачаа тээврийн эргэлтэд ямар хяналт тавьдаг юм бэ?

-Төв Азийн бүсэд хар тамхины Алтан хавирган сарны томоохон бүс бий. Афганистан, Пакистаны гаралтай хар тамхийг Тажикстанаар дамжуулан ОХУ руу, мөн тодорхой хэсгийг нь Казахстанаар дамжуулаад Европ руу гаргадаг. Хяналт шалгалтын хувьд дэлхийн гаалийн байгууллагаас ирүүлсэн зөрчлийн мэдээ, болон үйлдэгдсэн хэргүүд дээр анализ хийсний үндсэн дээр хяналт тавьдаг. Баруун чиглэлийн томоохон боомтуудын нэг нь Баян-Өлгий аймгийн Цагаан нуур, Ховд аймгийн Булган, Увсын Боршоо, Тэс гээд боомтууд бий. Эдгээр нь Казахстантай хиллэдэггүй ч гэсэн ОХУ, эсвэл БНХАУ-ын хилийн бүстэй ойрхон. Өөрөөр хэлбэл, орос, хятадаар дамжаад дээрх боомтуудаар хууль бус бодис нэвтрүүлэх магадлал бий. Тиймдээ ч энэ оноос эхлэн баруун аймгийн боомтууд дээр хар тамхи, мансууруулах бодис мэдрэгч төхөөрөмж сууриллуулах гэж байна. Үүнээс гадна ОХУ-ын Холбооны гаалийн академид хар тамхитай чиглэлээр алба хаагчдаа сургалтад хамруулсан. Эдгээр хүмүүс маань Баян-Өлгий, Ховдын боомтын гаалийн ажилчдад сургалт хийж байна. Ерөнхийдөө эдгээр боомтоор хар тамхи, сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэлийг хууль бусаар нэвтрүүлэх гэсэн гэмт хэргийн тохиолдол гарч байгаагүй.

-Гэхдээ гэмт хэрэг бүртгэгдээгүй гээд эрсдэлтэй хэсгийг орхигдуулах нь буруу юм шиг ээ?

-Эрсдэл бий юү гэвэл бий. Тиймдээ ч хяналт шалгалтыг чангаруулах үүднээ сургалт зохион байгуулж байна. Тоног төхөөрөмж суурилуулахаар бэлтгэж байна. Заавал гэмт хэрэг гарсан хойно нь биш урьдчилж хяналтаа чангаруулах зорилгоор ийм арга хэмжээ авч байна.

Г.Нацаг-Эрдэнэ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улаанбаатарт аадар бороо орно
Бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн этгээдийг баривчилжээ
Өнгөрсөн хоногт 110 согтуу жолооч бүртгэгдлээ
Цагдаагийн байгууллага 192 хүнийг эрүүлжүүлж, 75 согтуу жолоочийг илрүүлжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
    4 цаг 2 мин
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
    4 цаг 48 мин
  • УАШТ-д найман удаа түрүүлсэн МУГТ С.Цэрэнчимэдийн тухай 15 баримт
    5 цаг 2 мин
  • Улаанбаатарт өдөртөө -19 хэм хүйтэн байна
    5 цаг 10 мин
  • Нэгдүгээр сарын 20-ноос эхлэн 410 цэгээр нөөцийн мах худалдаална
    23 цаг 3 мин
  • Монгол, Хятадын хамтарсан дугуй ширээний уулзалт боллоо
    23 цаг 43 мин
  • Эдийн засгийн коридор байгуулах, хийн хоолойн төслийг дэмжиж буйгаа илэрхийллээ
    Өчигдөр 17 цаг 02 мин
  • Өнгөрсөн жил Замын-Үүд боомтоор 18,3 сая тонн ачаа тээвэрлэжээ
    Өчигдөр 16 цаг 59 мин
  • “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно
    Өчигдөр 16 цаг 00 мин
  • Иргэд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үйлчилгээг харъяа дүүргээсээ авдаг болно
    Өчигдөр 15 цаг 48 мин
  • М.Бадамсүрэн: Бүс нутгийн онцлогт тохирсон үржлийн цөм сүрэг бий болгох нь чухал
    Өчигдөр 15 цаг 40 мин
  • Нийслэл, дүүргийн татварын газрын дарга нарт хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлөхийг Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэг болголоо
    Өчигдөр 14 цаг 57 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    Өчигдөр 14 цаг 41 мин
  • Азийн хөгжлийн банкны ASDIP төслийг эрчимжүүлэхээр тохиролцлоо
    Өчигдөр 14 цаг 21 мин
  • Зүүн бүсийн Мал эмнэлгийн лаборатори байгуулахад дэмжиж ажиллахыг хүслээ
    Өчигдөр 13 цаг 49 мин
  • Улаанбаатар төмөр замын хэмжээнд шатахуунтай 838 вагон байна
    Өчигдөр 13 цаг 21 мин
  • Өвөрхангай аймгийн нийт нутгийн 34 хувьд зудын өндөр эрсдэлтэй байна
    Өчигдөр 13 цаг 02 мин
  • А.Амартүвшин: Ширээ сандал хүрэлцэхгүй, агааржуулалтгүй орчинд 60-80 хүүхэд суралцахыг “ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ОРЧИН” гэж Үндсэн хуулийн цэц үзлээ
    Өчигдөр 12 цаг 26 мин
  • СХД-ийн хэмжээнд 61 тонн давс, 49 тонн бодис, 20 тонн дайрга цацжээ
    Өчигдөр 12 цаг 19 мин
  • Автомашиныхаа бүрэн бүтэн байдлыг хангаж зорчихыг анхаарууллаа
    Өчигдөр 12 цаг 06 мин
  • ЧӨЛӨӨТ УАШТ: Улсын арслан Б.Орхонбаяр, Э.Батмагнай, Улсын заан Э.Лхагвагэрэлгүй 125 кг-ын жингийн оноолт
  • Дархан аварга Н.Батсуурийн урилгаар Монголд ирсэн олимпын аварга Машү Бейка гэж хэн бэ?
  • "Муу нэр, луу данстай" Мадурогийн тухай онц сонирхолтой 24 баримт
  • Н.Өсөхбаярт допингийн төрлийн бэлдмэл өгсөн дасгалжуулагч нь Ц.Хосбаяр уу?
  • К-поп ертөнцийг донсолгож буй "Cortis" хамтлагийн тухай сонирхолтой баримтууд
  • Амралтын өдрийн жор: Хөвсгөр үүл мэт амтат ТАЛХ
  • Ж.Батзандан: Би хийсэн ажлаа хүлээлгэн өгөөд, ажлаа өгөхөд бэлэн байна
  • ТАНИЛЦ: 2026 онд визийн шаардлагаас чөлөөлөгдсөн 34 улс
  • Трампаас ОНЦЛОХ ҮГ
  • АНУ Венесуэльд агаарын цохилт өглөө
  • УАШТ-д найман удаа түрүүлсэн МУГТ С.Цэрэнчимэдийн тухай 15 баримт
  • Аялал жуулчлалд СҮЙДСЭН дэлхийн үзэсгэлэнт газрууд
  • FACELOOK: Түмэн олноороо ерөөлгөж аварга болсон ХҮЧТЭН
  • СТАТИСТИК: Ард түмний хайртай бөхчүүд цойлж барилддаг "Хэвийн боов"-ны барилдаан
  • БЭТ-өөс чөлөөлөгдсөн Ж.Батзандан маргааш мэдээлэл хийнэ
  • Гаалийн ерөнхий газрын даргаар томилогдсон П.Дэлгэрнаран гэж хэн бэ?
  • Г.Дамдинням: “Ард түмний өмч“ гэж хийрхэж, “Төр авна“ гэдэг аюултай үгс хэт их моданд орвол юу болдгийг харцгааж байна
  • ТАНИЛЦ: Нэгдүгээр сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага
  • Н.Өсөхбаярт допингийн төрлийн бэлдмэл өгсөн дасгалжуулагч нь Ц.Хосбаяр уу?
  • Дархан аварга Н.Батсуурийн урилгаар Монголд ирсэн олимпын аварга Машү Бейка гэж хэн бэ?
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага
  • УАШТ-д найман удаа түрүүлсэн МУГТ С.Цэрэнчимэдийн тухай 15 баримт
  • "Муу нэр, луу данстай" Мадурогийн тухай онц сонирхолтой 24 баримт
  • FACELOOK: Түмэн олноороо ерөөлгөж аварга болсон ХҮЧТЭН
  • Гаалийн ерөнхий газрын даргаар томилогдсон П.Дэлгэрнаран гэж хэн бэ?
  • Нийслэл, дүүргийн татварын газрын дарга нарт хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлөхийг Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэг болголоо
  • ТАНИЛЦ: 2026 онд визийн шаардлагаас чөлөөлөгдсөн 34 улс
  • БЭТ-өөс чөлөөлөгдсөн Ж.Батзандан маргааш мэдээлэл хийнэ
  • Чингэлтэй дүүргийн 68 өрхийн нарны хавтанг төвийн шугамд шууд холбож эхэллээ
  • Ж.Батзандан: Би хийсэн ажлаа хүлээлгэн өгөөд, ажлаа өгөхөд бэлэн байна
  • ЧӨЛӨӨТ УАШТ: Улсын арслан Б.Орхонбаяр, Э.Батмагнай, Улсын заан Э.Лхагвагэрэлгүй 125 кг-ын жингийн оноолт
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Давос-2026” уулзалтад оролцохоор Швейцарийг зорино
  • НИТХ-ын дарга А.Баяр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ажиллалаа
  • А.Амартүвшин: Ширээ сандал хүрэлцэхгүй, агааржуулалтгүй орчинд 60-80 хүүхэд суралцахыг “ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ОРЧИН” гэж Үндсэн хуулийн цэц үзлээ
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • АНУ Венесуэльд агаарын цохилт өглөө
  • Трампаас ОНЦЛОХ ҮГ
  • Г.Дамдинням: “Ард түмний өмч“ гэж хийрхэж, “Төр авна“ гэдэг аюултай үгс хэт их моданд орвол юу болдгийг харцгааж байна
24 баримт
  • УАШТ-д найман удаа түрүүлсэн МУГТ С.Цэрэнчимэдийн тухай 15 баримт
  • Ж.Батзандан: Би хийсэн ажлаа хүлээлгэн өгөөд, ажлаа өгөхөд бэлэн байна
  • К-поп ертөнцийг донсолгож буй "Cortis" хамтлагийн тухай сонирхолтой баримтууд
  • Дархан аварга Н.Батсуурийн урилгаар Монголд ирсэн олимпын аварга Машү Бейка гэж хэн бэ?
  • "Муу нэр, луу данстай" Мадурогийн тухай онц сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК