Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

"Сурагчдын чанарын дундаж үзүүлэлт 27-30 хувьд хүрч буурсан. Тиймээс боловсролын реформ хийх цаг болсон"

2020-1-15
0
ЖИРГЭХ

Манай улсад боловсрол нь Засгийн газрын тэргүүлэх чиглэлийн нэг гэх боловч чанараараа дэлхийд сүүл мушгиж байна. Дэлхийн Эдийн Засгийн Форумаас гаргасан “Дэлхийн өрсөлдөх чадвар 2019” судалгаанд дүгнэснээр өндөр ур чадвартай мэргэжилтний олдцоороо Монгол Улс 141 орноос 139, мөн тус байгуулллагын 2017 оны “Хүний хөгжлийн тайлан”-д манай улсын боловсролын чанарын үзүүлэлт 187 улсаас 101-т жагссан зэрэг нь Монголын боловсролын салбар бүхэлдээ хангалтгүй байгааг харуулах олон статистик, судалгааны нэг  гэдгийг мэргэжлийн байгууллагын судлаач нар онцоллоо. Тухайлбал, ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн 2018 оны элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгийн амжилтыг харьцуулбал, Монголын хүүхэд, багачууд хаана амьдарч байгаагаас шалтгаалж дундаж онооны зөрүү 50 хүртэл, төрийн болон төрийн өмчит бус буюу аль сургуульд сурч байгаагаас шалтгаалж онооны зөрүү зарим хичээл дээр 182 хүртэл болсон нь Монголд боловсролын тэгш бус байдал гаарсныг илтгэж байна гэдгийг Боловсролын реформ хөдөлгөөнийхөн онцоллоо. 


Боловсрол судлалын магистр З.Энхмөнх: Ирээдүйн ажлын байрад тавигдах шаардлага цаг үеэ дагаад маш хурдан өөрчлөгдөж байна. энэ утгаараа энэ жил нэгдүгээр ангид элссэн хүүхдүүд 2032 онд төгссөн. Энэ үед боловсролын тогтолцоо маш их өөрчлөгсдөн байх учир боловсролын реформ хийх зайлшгүй шаардлагатай. Сант

Энэ жил нэгдүгээр ангид элсэн орж байгаа хүүхэд 2032 онд дунд сургуулиа төгсөнө. Их, дээд сургуулиа төгсөөд ажлын байранд гарахад боловсролын системд сурч, олж авсан мэдлэг, ур чадвар нь хэрэгтэй байх уу, бэлтгэгдэж чадсан уу гэдэг эргэлзээтэй. Тиймээс одооноос системийн шинэчлэл буюу боловсролын реформ хийх зайлшгүй шаардлага бий болж байна.

Сант марал”-ын 2019 оны судалгаагаар иргэдийн хамгийн их санаа зовж буй гурван асуудал бол ажилгүйдэл, амьжиргаа, боловсрол байсан. Боловсролын реформ хийснээр ажилгүйдлийг бууруулж, амьжиргааг дээшлүүлэх боломжтой.  Эцэг, эхчүүдийн хувьд үүнд маш их зовниж байна.

Үүнийг сүүлийн үеийн технологийг ашиглаад тодорхой хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх боломж байна. Жишээ нь, кодчилол, программчлалын хичээлийг ерөнхий боловсролын бүх сургуульд цахим суваг, ангиар дамжуулан хүргэх боломжтой. Түүнээс гадна бусад хэрэгцээ буюу эрүүл мэнд, зөв хооллолт, санхүүгийн болон хэвлэл мэдээллийн боловсрол зэрэг шаардлагатай бусад хичээлийг маш сонирхолтой агуулга, хэлбээрээр хийх бүрэн боломж байна.

Боловсрол судлалын магистр Г.Орхон:

Зургаан гол стратегийг баримталж ажиллана. Боловсролын системийг 1990 оноос шинэчилж байна гэж ярьсан. Гэвч маш өнгөц, гаднын улсаас хуулбарлах төдий хийсэн, суурь судалгаагүйгээр, улс төрийн намуудын богино хугацааны зорилгод нийцүүлэн хуумгай хийж ирсэн байна. Гэтэл сургалтын хөтөлбөрийг эхлээд сургалтыг суурь судалгаа хийгээд хөтөлбөрөө боловсруулах ёстой. Үүний дараа туршаад баталгаажуулж, үнэлэх ёстой. Ингэж байж зр дүнд хүрнэ. Бид төлөвлөөд хэрэгжүүлээд орхидог.

ЖАЙКА-ийн судалгаагаар, Монгол Улс бол хөтөлбөрөө судалгаагүй хэрэгжүүлдэг, үнэлгээ сайжруулах тогтолцоо алдагдсан гэж үзсэн.

Монгол Улс бичиг үсэг тайлагдсан, их, дээд сургуульд суралцсан байдлаараа 149 орноос 29-д бичигдэж байгаа ч боловсролын чанар 101-т байна. Гэтэл боловсолын чанар 100-гаас хойш байна. манай улстай хамт Африкийн буурай орнууд, эсвэл дайн самуунтай орнуудтай ижил хэмжээнд сул байна. Тиймээс суурь реформыг хийх шаардлагатай байна. Бид зөвхөн мэдлэг, боловсрол олгох биш. Сэтгэлээ удирдах, асуудлыг шийдвэрлэх, тунгаах, бүтэн системээр харах, насан туршдаа сурах гэх мэт зөөлөн ур чадварыг суулгах тал дээр бүрэн цогцоор хэрэгжүүлэх шаардлагатай. 

Сэтгүүлч, редактор Ч.Болортуяа: Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурлагын чанарын судалгааг Боловсролын Үнэлгээний төв, Боловсролын судалгааны хүрээлэн хийж ирсэн ч энэ мэдээллийг хав дарж НУУЦАЛЖ  ирсэн байна.

2018 онд Боловсролын Үнэлгээний төвөөс 12 дугаар ангийн сурагчдын дунд хийсэн “Чанарын судалгаа”-гаар 100 хувиас сурагчдын дундаж оноо 

1. Математик 27.5 хувь 

2. Монгол хэл 53.2 хувь

3. Гадаад хэл 46 хувь

4. Сонгох хичээл 32.8 хувь тус тус авсан байна.

Энэ нь 100 хувиас хамаарах үзүүлэлт гэвэл монгол хэлнээс бусад хичээлд 50 хувьдаа ч хүрэхгүй байна. 2000 оноос хойш сурагчдын чанарын дундаж үзүүлэлтийг хийж ирсэн Хамгийн өндөр нь 2000 онд 60 хувийн үзүүлэлт үзүүлсэн бол үүнээс хойш буурсаар 27-30 хувьд хүрсэн байна. Тиймээс энэ юунаас үүдэлтэй бэ гэдгийг судалж, шинжлэх хэрэгтэй байна.

Эдийн засагч Ө.Ганзориг: Боловсролын реформ хөдөлгөөн бол улс төрийн хөдөлгөөн биш, бид аль нэг улс төрийн намаас хараат бус. Боловсролын салбарт санаа зовж явдаг тэргүүлэгч судлаачид, эрдэмтэн мэргэд, сэтгүүлч, эдийн засагч, эцэг эх, багш нар нийлж энэ асуудлыг хөндөж байна. Монгол Улсад ядуурлын түвшин 30 хувиас буухгүй, баян, хоосны ялгаа өндөр болсон. Ядуурлыг бууруулах гол хүчин зүйл нь боловсрол. Гэтэл Монголд боловсролын салбар 20 гаруй жил хаягдаж ирсэн. Финланд, Өмнөд Солонгос, Сингапур гэх мэт 20 жил боловсролдоо реформ хийх замаар хөгжсөн. Бид нэгдэж, боловсролын реформ хийхэд уриалж байгаа гол шалтгаан бол 2020 оны сонгуульд өрсөлдөж байгаа бүх улстөрч, улс төрийн намууд боловсролын реформыг мөрийн хөтөлбөртөө тусгаасай гэснийх. 

Эцэг, эхчүүд хүүхдүүдийнхээ боловсролд анхаарч, нэг удаагийн халамжийн мөнгөнд хууртаж саналаа өгөх биш, ирээдүйгээ харж, боловсролын реформыг харж сонголтоо хийгээсэй" гэлээ. 

Г.Маргад

0
ЖИРГЭХ
Санал болгох
Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Бүгд Найрамдах Турк улстай хил хамгаалах салбарт хамтран ажиллахаар тохирлоо
Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.9.40.25)
    Нэг ангид 50-60 сурагчтай.багш нар нь өөрсдөө ч зөв цэвэр бичиж чадахгүй хувиин сургууль тогсмөр болсон байхад хэлэх үг алга боолын хөдөлмөр эрхлэгчдииг санаатай бэлтгээд байна .
    2020 оны 01 сарын 15 | Хариулах
  • зочин (202.70.34.98)
    МАНАЙ СУРГАЛТ ҮНЭХЭЭР ГОЛОГДОЖ БАЙГАА
    2020 оны 01 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
    7 цаг 22 мин
  • Н.Учрал: Улстөрчид бид маскаа тайлах нь зүйтэй
    8 цаг 7 мин
  • Г.Тэмүүлэн: Хуулийн хэрэгжилтийг хангахад онцгой анхаарч ажиллана
    8 цаг 55 мин
  • Г.Тэмүүлэн: Хуулийн байгууллагууд хар тамхитай хатуу тэмцэх ёстой
    9 цаг 55 мин
  • УИХ: ХЗДХ-ийн сайдын томилгоог хэлэлцэж байна
    10 цаг 20 мин
  • Японд “Дужуан” хар салхины улмаас хоёр сая орчим хүнийг нүүлгэн шилжүүлэхийг уриалав
    10 цаг 38 мин
  • Их Британи Саудын Арабт “хамгаалалтын” цэргийн дэмжлэг үзүүлнэ
    12 цаг 6 мин
  • Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
    12 цаг 8 мин
  • Иргэний нисэхийн 50 мэргэжилтнийг БНХАУ-д сургах, хамтран ажиллах санамж бичиг байгуулав
    12 цаг 22 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1445 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    12 цаг 24 мин
  • Канадын Бритиш Колумбиа муж Tumbler Ridge-ийн сургуулийн буудалцаантай холбоотойгоор OpenAI-г шүүхэд өгчээ
    12 цаг 31 мин
  • Бүгд Найрамдах Турк улстай хил хамгаалах салбарт хамтран ажиллахаар тохирлоо
    12 цаг 44 мин
  • Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    13 цаг 52 мин
  • Иран АНУ-тай дайтаж буй үедээ Нью-Йоркт болох НҮБ-ын Ерөнхий ассамблейд оролцоно
    14 цаг 10 мин
  • Спорт хэрхэн Монгол улсын брэндийг өөрчилж байна вэ? 
    14 цаг 18 мин
  • Элчин сайд Л.Өлзийт Бутаны Цог Жавхлант Хаанд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
    14 цаг 22 мин
  • Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
    14 цаг 55 мин
  • УИХ-ын чуулган болон байнгын хороод өнөөдөр хуралдана
    15 цаг 2 мин
  • Кофе биднийг сэргээж чадах ч нойрыг орлож чадахгүй
    15 цаг 13 мин
  • Багшийн эрүүл мэндийг дэмжих төвийн үйл ажиллагааг өргөжүүлнэ
    15 цаг 18 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
24 баримт
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК