Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Амарбаясгалан: Төр өөрөө ард түмний зовлон болж байгаа энэ цаг үеийг бид өөрчлөх шаардлагатай

2025-9-12
0
ЖИРГЭХ

УИХ-ын дарга Д.Амарбаягалан цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.


Тэрбээр "Ирэх долоо хоногийн даваа гарагт буюу есдүгээр сарын 15 -нд шинээр байгуулагдсан парламентын хоёр дахь намрын чуулган эхэлнэ. Энэ жил УИХ-ын тухай хуултд өөрчлөлт орсноор 9 дүгээр сарын 15-ны өдрөөс УИХ-ын чуулган албан ёсоор эхэлдэг болсон. Үүнийг 15 хоногоор урагш татсан үндсэн шалтгаан бол төсвийн хэлэлцүүлгийг өргөн хүрээнд явуулах нөхцөлийг хангах зорилгыг агуулсан. Шинээр бүрдсэн парламент олон намын оролцоотой болсноор улс төрийн намын институц бэхжих, хариуцлага дээшлэх шаардлагыг аяндаа бий болгож буй. Улс төрийн намын шинэчилсэн найруулга 2026 оноос хэрэгжиж эхлэх болсонтой холбогдуулаад намууд их хурлаа зохион байгуулж, намын дарга болон удирдлагуудаа сонгож, Дээд шүүхэд бүртгүүлэх ажил явагдаж байна. Ардчилсан намд нээлттэй, ардчилсан байдлаар үлгэр жишээ болохуйц дотоод сонгуулиа зохион байгуулж чадсанд баяр хүргэж байна. Иймд АН-ын даргаар сонгодсон О.Цогтгэрэлд баяр хүргэж амжилт хүсье.

Парламентын тогтолцоо УИХ-д суудалтай намуудаас шууд хамааралтай байдаг. Парламентыг бүрдүүлж байгаа улс төрийн намын хариуцлага, үнэт зүй, хөгжил дэвшил бол төрийн шийдвэр гаргах процесст шууд нөлөөлдөг. Төрийн шийдвэр илүү мэргэн, илүү чанартай, хэрэгжих боломжтой нөхцөлийг бүрдүүлсэн байна гэдэг нь улс төрийн намуудын хөгжлөөс шууд хамаардаг. Тэр утгаараа би парламентын спикерийн хувьд парламентад суудалтай намуудын институт байдалд анхаарч ажиллах ёстой гэсэн байр суурьтай байдаг.

2022 онд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлыг МАН-ын ЕНБД-аар ажиллаж байхдаа санаачилж байсан. Тухайн цаг үеийн санаачлага хоёр их гүрний дунд орших ардчилсан Монгол Улсын парламентын дархлааг улам бүр нэмэгдүүлэх зорилготой байлаа.

МАН хэдий хоёр дараалсан үнэмлэхүй ялалтыг байгуулж дангаараа Засгийн эрхийг барьж байсан хэдий ч нэг намын дарангуйлал тогтох эрсдэлээс урьдчилан сэргийлж, парламентад олон намын оролцоог хангах зорилгыг ч мөн агуулсан. Тэр ч утгаараа намуудын институт байдлыг парламентын зүгээс дэмжиж ажиллаж байгаа. 

Хүн төвтэй эрх зүйн орчныг бодитой бий болгоё, Монгол Улсад хэрэгжиж байгаа хуулийн үзэл баримтлал, филосоци нь социалист нийгмээс салж чадаагүй байгааг бүрэн өөрчлөхийг зорьж, УИХ-ын стратегийг баталсан. Ирэх намрын чуулганаар таван зүйлд анхаарал хандуулж ажиллана. 

Өнөөдөр Монголын асуудал монголын төр болсныг ард түмэнтэй хийсэн уулзалт, жагсаал цуглаанаас харж байна.  Төр өөрөө ард түмний зовлон болж байгаа энэ цаг үеийг бид өөрчлөх шаардлагатай. Ялангуяа парламентад суудалтай намууд төрийн дутагдал болгоныг засахын төлөө хамтарч ажиллаж байх ёстой. 

Төрийн данхайсан бүтэц өнөөдөр нийгмийн асуудал болсон байна. Үүнд голлон анхаарч ажиллана. Төрийн системийн дахин инженерчлэлийг хийж, давхардсан шаардлагагүй процессыг үгүй болгоно. Хөрөнгө чинээтэй, эрх мэдэлтэй хүмүүст илүү боломж олгосон 2700 журмыг 2026 оны тавдугаар сарын 1-ний дотор хуулинд шингээхэд анхаарч ажиллана. Татварын реформыг хийнэ. Нийгмийн даатгалын тогтолцоог өөрчлөхөд анхаарал хандуулна.

Улс төрийн нам өдөр бүр шинэчлэгдэж, дэлхий нийтийн болон нийгмийн асар их өөрчлөлтийг мэдэрч байж амьд оршин тогтнодог. Тийм замаар явж байж л сонгогчдын саналыг авч чаддаг. Монгол Улс хувь хүн бус хууль засагладаг эрх зүйт төртэй байх ёстой. Үүний төлөө үе үеийн парламент зорьж ирсэн. Их гүрнүүдийн дунд оршиж байгаа ардчилсан Монгол улс ардчиллаа улам баталгаажуулж явах учиртай. Хуулийн дор хүн бүр эрх тэгш амьдардаг нийгмийг бодитоор цогцлоох ёстой. Энэ нь Монголын төрийн үндсэн зорилго байх учиртай.

Энэ утгаараа 100 жилийн түүхтэй МАН-ыг хувь хүний бус хамтын удирдлагын байгууллага хэвээр хадгалахын төлөө, 300 мянган гишүүнтэй МАН-ын иргэдэд өгсөн амлалтыг биелүүлэхийн төлөө, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар найман жил ажиллахдаа шинэчлэл өөрчлөлт, дэвшилтэт үзэл санааг намын үйл ажиллагаанд нэвтрүүлэхээр зорьж байсныхаа төлөө, удаа дараа намынхаа гишүүдийн итгэл дэмжлэгийг аван ажиллаж байсныхаа төлөө МАН-ын даргын сонгуульд нэр дэвшиж оролцоно.

Миний Монголын мөнх хөх тэнгэр, миний Монголын хөгжил дэвшил мөнхөд мандан бадрах болтугай" гэлээ. 

Д.Гэгээ

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сангийн сайд З.Мэндсайхан НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Яап Ван Хиердэнтэй уулзлаа
Г.Дамдинням: Шуурхай штаб хуралдаж, шатахууны нөөцийн зохион байгуулалтын талаар мэдээлэл өгнө
Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (66.181.190.44)
    төр бүтэхгүй болсон н үнээн энэ асуудалд том хамааралтай хүн н амарбаясгалан мөөөн цаг үргэлж дарга нарынхаа бөгсийг долоож урваж шарваж ясан н бас үнээээн
    2025 оны 09 сарын 13 | Хариулах
  • William Grant (217.160.104.239)
    Letting you know about a help you might need, there are people who can shield all your gadgets from being tapped or bugged, they can also help you get any information you need online, to be honest any information you need they can get for you, so send a mail to premiumhackservices@gmail.com, you can also send a message to +14106350697 via whatsapp and they will attend to your needs in no time but you have to be ready before you reach out to them because they do not like back and forth, they are there just for the job.
    2025 оны 09 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна
    12 мин
  • “Spider-Man: Brand New Day” кино нээлтээрээ түүхэн амжилт үзүүлж, кассын орлогын дээд амжилтын ард бичигдэж байна
    1 цаг 36 мин
  • Г.Дамдинням: Шатахууныг тэгш, сондгойгоор олгож, нэг удаагийн цэнэглэлтийг 50 мянган төгрөгөөр хязгаарлана
    1 цаг 37 мин
  • Сангийн сайд З.Мэндсайхан НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Яап Ван Хиердэнтэй уулзлаа
    1 цаг 45 мин
  • Пакистанд амиа золиослогч халдлага үйлдэсний улмаас 14 хүн амиа алджээ
    1 цаг 49 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
    4 цаг 29 мин
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
    4 цаг 59 мин
  • Ирантай хийж буй дайны нөлөөгөөр АНУ-д ипотекийн зээлийн хүү дээд түвшинд хүрэв
    5 цаг 14 мин
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
    5 цаг 19 мин
  • Нэг онгоцны осол Америкийн уран гулгалтыг сүйрүүлсэн ч 12 настай охин дахин босгосон түүх
    5 цаг 34 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    6 цаг 0 мин
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
    6 цаг 23 мин
  • Г.Дамдинням: Шуурхай штаб хуралдаж, шатахууны нөөцийн зохион байгуулалтын талаар мэдээлэл өгнө
    6 цаг 26 мин
  • ӨНӨӨДӨР: “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийн хүрээнд хэвлэлийн хурал болно
    6 цаг 34 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    6 цаг 37 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    6 цаг 58 мин
  • Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
    Өчигдөр 11 цаг 54 мин
  • Танилц: Маргаашаас халуун ус хязгаарлах байршлууд
    Өчигдөр 11 цаг 50 мин
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    Өчигдөр 11 цаг 44 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    Өчигдөр 11 цаг 38 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК