Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Хүргэн” Г.Дэнзэнд холбогдох хэрэг юу болов?

2020-4-15
0
ЖИРГЭХ

ЗГХЭГ-ын дэд дарга, Эрдэнэс Таван толгой компанийн ТУЗ-ийн дарга, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн гэгддэг уртаас урт гуншинтай Г.Дэнзэн гэх залууг тойрсон “17 тэрбумын” гэх хэрэг мандаад долоон жилийн хугацааг үджээ. Хамгийн сүүлд хэвлэлээр гарсан мэдээллээр бол авлига албан тушаалын хэргийг сэргээн шалгах Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Г.Дэнзэн, Я.Батсуурь нарын хэргийг сэргээн шалгахаар болсон гэх. Харин түүнээс өмнө уг хэрэгт ямар процесс өрнөж, хэрхэн өндөрлөснийг олон нийт мартжээ. Гагцхүү Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэн улсад 17 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх ганц өгүүлбэр л олон түмний ой тойнд үлдэхэд хүрээд байна. Үнэхээр тэр улсад ийм их хэмжээний хохирол учруулсан бол яагаад өдий хүртэл хариуцлага хүлээсэнгүй вэ, хохирлоо улсад төлсөн үү, хууль хяналтын байгууллагаас анх мэдээлсэнчлэн албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж, эхнэрийнхээ компани руу тэрбум тэрбумаар нь мөнгө шилжүүлсэн үү, тэр нь нотлогдсон уу, хэрэв нотлогдсон бол яагаад хариуцлага хүлээхгүй өдийг хүрэв, нотлогдоогүй бол өдийг хүртэл олон хүнийг хэлмэгдүүлэв үү гээд уншигч олонд хариулт нэхсэн олон асуулт бий. Хэвлэлийнхэнд ч тэр.

Тиймээс улсад 17 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх Г.Дэнзэн нарын хэргийг эргэн сурвалжиллаа.


Г.Дэнзэн гэж хэн бэ?

Г.Дэнзэн Дорноговь аймгийн Сайншанд сумын уугуул. Тэндээ арван жилийнхээ сургуулийг төгсөж 2003 онд МУИС-ийн Математик, компьютерийн сургуулийн Хэрэглээний математикийн ангид элсэж, 20 настайдаа онц төгсөн, сургуульдаа багшаар үлдсэн гэх танилцуулга түүний намтарт байна. 2006 онос Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд Тэтгэврийн даатгалын санд Актаур загварчлалын аргыг хэрэглэх нь сэдвээр судалгааны ажил хийсэн бол 2007 оноос Оюу толгой, Таван толгой ордын математик загварчлалаар судалгааны ажил хийхээр УИХ дахь АН-ын зөвлөлд референтээр ажиллаж эхэлжээ. Улмаар 2008-2012 онд ЗГХЭГ-т Монгол Улсын Тэргүүн шадар сайдын зөвлөх, ахлах зөвлөхөөр ажиллаж, 2012 оноос АН-ын даргын албанд ажиллаж эхэлсэн байдаг аж. Ингээд 2012 оны есдүгээр сараас ЗГХЭГ-ын дэд дарга, 2013 оны тавдугаар сараас Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байгаад зургадугаар сард нь өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгч байж.

Хэрэг хэрхэн мандав

Нийтлэлийн эхэнд онцлох нэг зүйл бол уг хэрэг “улс төрийн” гэх хэргүүдийн тод жишээ гэж хэлж болохоор үйл явц өнгөрсөн долоон жилд өрнөсөн байдаг. Тодруулж хэлбэл, тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Засгийн газар, Г.Дэнзэнгийн гэх хэрэг хоёрт нэгнээсээ хамгийн их хамааралтай үйл явдлууд дараалан өрнөж байв. Тийм ч учраас Н.Алтанхуягийн Засгийн газрыг ганхуулсан, бүр нарийн яривал унагаасан гол шалтагуудын нэг нь уг хэрэг яахын аргагүй мөн. Үүнийг цаг хугацааны дарааллаар харуулъя. Тухайн үед болж өнгөрсөн үйл явдлуудыг эргэн санацгаая.

2012.09.05: Засгийн газрын тогтоолоор Г.Дэнзэнг ЗГХЭГ-ын дэд даргаар томилов.

2012.10.06: Эрдэнэс Монгол ТӨК-ийн ТУЗ Г.Дэнзэнг албан үүргийн дагуу “Эрдэнэс Таван толгой” ТӨХК-ийн ТУЗ-ийн даргаар томилов.

2013.04.12: МАН-аас Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах 6 зүйлтэй санал өргөн барив.

2013.04.16: Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах саналыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцүүлж, огцруулахгүй гэсэн санал дэмжигдэв. Энэ үеэр МАН-ын бүлэг Засгийн газрыг огцруулах зургаан зүйл дээрээ гурван зүйл нэмж оруулсны нэг нь “Эрдэнэс Таван толгой” ТӨХК-ийн тендерийг Ерөнхий сайдын хамаатан авсан гэх үндэслэл байв.

Г.Дэнзэнгийн нэр, 17 тэрбумын хэргийн тухай анхны “А” үсэг ингэж УИХ-ын чуулганы танхимаас олон нийтэд хүрч эхэлсэн. Тодруулбал, УИХ дахь МАН-ын бүлгийн удаа дараагийн мэдэгдэлд Ерөнхий сайдын хамаарал бүхий компани “ЭТТ”-н тендерт ялсан, тэр компани нь ЗГХЭГ-ын дэд дарга Г.Дэнзэнгийн эхнэр, Ерөнхий сайдын дүү охин Г.Уянгын эзэмшлийн “Говь повер” ХХК. Тус компани тендерт ялахад Г.Дэнзэн нөлөөлсөн, тэр замыг нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг засч өгсөн гэх мэдээлэл хөвөрсөөр байсныг уншигчид санаж буй.

Анхаарал татсан нэг асуудал бол МАН-ын бүлгээс хийсэн “Ерөнхий сайдын дүүгийн компани “ЭТТ”-н тендерт ялсан гэх мэдээлэл гарсны дараа “Говь повер” ХХК-ийн эзэмшигч, Г.Дэнзэнгийн эхнэр Г.Уянгыг Чулуунбаатарын Уянга гэх өөр овогтой хүнээр сольсон” гэх мэдэгдэл. Улмаар МАН-ын бүлэг энэ мэдэгдлийнхээ хүрээнд АТГ-т хандаж, Г.Дэнзэнг шалгуулахыг хүссэн байдаг. Гэвч мөрдөн байцаагч, прокурорын шатанд уг гомдолд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байна.

“Говь повер” ХХК нь Г.Уянгынх уу, Ч.Уянгынх уу?

“Эрдэнэс Таван толгой” ТӨХК 2013.01.25-нд “Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэх буюу нүүрсийг буулгаж үзлэгт оруулж ачих” 17 тэрбум төгрөгийн тендерийг зарлаж, “Говь повер” гэх компани шалгаран ажиллаж эхэлжээ. 17 тэрбумын гэгдэх хэрэг үүссэн гол асуудал “Говь повер” компанийн эзэмшигчээс эхэлдэг. Г.Дэнзэнгийн эхнэр Гэрэлхүүгийн Уянга. Харин Улсын бүртгэлийн ерөнхий газрыг лавлагаагаар тус компанийн эзэн Чулуунбаатарын Уянга гэх бүсгүй. МАН-ын бүлгийн анхны мэдээлснээр ЗГХЭГ-ын дэд дарга Г.Дэнзэн эхнэр Г.Уянгын эзэмшлийн компани байсныг эзэмшигчийг өөрчилж Ч.Уянга болгосон гэдэг. Нэг үгээр Г.Дэнзэн эхнэрийнхээ компанийн ТУЗ-ийг нь удирдаж байгаа Төрийн өмчийн компаниас их хэмжээний санхүүжилттэй тендер авахад нөлөөлсөн. Албан тушаалаа урвуулан ашигласан энэ үйл явдлаа нуухын тулд тендер авсан компанийн эзэмшигчийг өөр нэр дээр шилжүүлсэн гэж МАН-ын бүлэг мэдэгдэж байв. Тухайн үед Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газраас хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг нээж байсан ч Нийслэлийн прокурорын газраас хэрэг биш гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгож байжээ.

Гэтэл хэргийн мөрдөн байцаалт, шүүх хурлуудын явцууд, олон нийтэд ч тэр Г.Дэнзэн “Говь повер компани манай гэр бүлд ямар ч хамааралгүй. Манай эхнэр энэ компанийн эзэмшигч байгаагүй. Улс төрийн явуулгаар манай эхнэрийн нэртэй адилхан эзэмшигчтэй компанийг миний эсрэг, Засгийн газрын эсрэг ашигласан” гэж мэдэгддэг. Бас нэг анхаарал татаж буй зүйл бол “Говь повер” компанийг өмнө нь Г.Дэнзэнгийн эхнэр Г.Уянга эзэмшиж байсан гэх баталгаа одоог хүртэл байдаггүй. Харин жинхэнэ эзэмшигч нь Ч.Уянга бөгөөд өмнө нь тус компанийг иргэн Ц.Дашдондог эзэмшиж байсан нь улсын бүртгэлийн лавлагаанд үлджээ. Хэрэг цааш хэрхэн үргэлжлэв...

Я.Батсуурийг хорьж, Г.Дэнзэнг оргон зугтсан гэв

“Эрдэнэс Таван толгой” компанийн зүгээс “Говь повер” компанитай гэрээ байгуулснаас хойш таван сарын дараа гэрээгээ цуцалжээ. Гэрээ цуцалсан шалтгаанаа тухайн үед нүүрсний үнэ унаж байгаатай холбогдуулан Н.Алтанхуягийн Засгийн газраас гаалийн хяналтын бүсийн үйлчилгээг бусад компаниас авах шаардлагагүй хэмээн үзсэн нь гэрээг цуцлах үндэслэл болсон гэж тайлбарлажээ.

Харин үүний хариуд “Говь повер” компани Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн шүүхэд хандаж гэрээг цуцалсантай холбоотой хохирлыг “ЭТТ” Төрийн өмчит компани төлөх ёстой гэж үзжээ. Шүүхээс томилсон шүүхийн шинжээчид “ЭТТ” Төрийн өмчит компани нь“Говь повер” ХХК-ийн хооронд хохирлыг 5.3 тэрбум төгрөг гэж үнэлжээ. Тиймээс шүүх “Говь повер” ХХК-ийн хохирлыг “ЭТТ” Төрийн өмчит компани төлөх ёстой гэж 2013.10.13-нд шийдвэрлэжээ. Шүүхийн эл шийдвэр 17 тэрбумын хэрэг мандахад “Зориудаар зохион байгуулсан. ЭТТ Төрийн өмчит компанийн ТУЗ-ийн дарга Г.Дэнзэн компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурьтай үгсэн хуйвалдаж, 5.3 тэрбум төгрөгөөс 4.8 тэрбум төгрөгийг “Говь повер” ХХК-нд гаргуулж өгсөн” гэж буруутгагдсан юм.

“ЭТТ” Төрийн өмчит компани, “Говь повер” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээ цуцлагдсанаас хойш жил гаруйн дараа “ЭТТ” Төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурийг АТГ-аас цагдан хорьсон юм. Түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж ЗГХЭГ-ын дэд дарга Г.Дэнзэнгийн эхнэрийн нэр дээр бүртгэлтэй “Говь повер” компанид их хэмжээний мөнгө шилжүүлсэн хэмээн буруутгасан байдаг. Тэрээр хоёр сар хоригдсоны эцэст суллагджээ.

Харин энэ үед Г.Дэнзэнг оргон зугтсан гэж хуулийн байгууллагаас мэдээлж байв. Үүний хариуд математикийн чиглэлээр ХБНГУ-д суралцахаар явсан Г.Дэнзэн захидал бичин “Би оргон зугтаагүй, хэрэг хийгээгүй учир шалгуулахад бэлэн” хэмээн мэдэгдэж, тун удалгүй Монголд ирсэн юм. Германаас ирсэн Г.Дэнзэн хэвлэл мэдээлэлд ярилцлага өгч, улмаар “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцох тухай зарлагдсаны дараа түүнийг “Говь повер” ХХК-тай холбоотой үндэслэлээр 2015.05.21-нд АТГ-аас цагдан хорьсон юм. Тэрээр гурван сар цагдан хоригдож байхдаа 13 хоног өлсгөлөн зарлаж, эцэст нь батлан даалтад гаргасан байдаг. Харин 2015 оны долдугаар сард УИХ-аас Өршөөлийн хуулийг баталснаар Г.Дэнзэн, Я.Батсуурь нарын таван хүнд холбоглох Эрүүгийн 265.2, 150.3 зүйл ангиар буруутгагдсан хэрэг өршөөлд хамрагдсан байна.

Г.Дэнзэнг дахин цагдан хорьж, ял оноов

АТГ-аас 2016.06.15-ны өдөр УИХ-ын сонгуулийн өмнөхөн Г.Дэнзэнг дахин яллагдагчаар татаж байгааг зарласан билээ. Түүнийг Эрүүгийн хуулийн 263.2 буюу Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах зүйл ангиар буруутгажээ.Энэ нь түүнийг Монгол Улсын Тэргүүн шадар сайдын зөвлөхөөр ажиллаж байхдаа Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсэд пүү суурилуулахдаа албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэрэг юм. Үүнээс гурван сарын дараа ЭТТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан Я.Батсуурьт дахин нэмж LEXUS-570 машины авлигын асуудлаар дахин эрүүгийн үүсгэж, Эрүүгийн хуулийн 268.2 дахь заалтаар зүйлчилжээ. Энэ үед Ерөнхий сайд Н.Алтанхуягийг АТГ-аас нүүрсний хэрэгт холбогдуулан мэдүүлэг авахаар болж, түүний гэр бүл, ах дүүсийг ч цагдан хорьсон удаатай. Мөн 9-р сард Г.Дэнзэнг тухайн үеийн АТГ-ын удирдлагууд дуудан уулзаж “Н.Алтанхуягийг гэмт хэрэг үйлдсэн гэж мэдүүл” хэмээн дарамталсан тохиолдол гарсан гэгддэг. Тэрхүү хүслийг нь гүйцэлдүүлээгүй Г.Дэнзэнг даруй 2016.9.28-нд АТГ-аас хоёр дахь удаагаа цагдан хорьсныг зарласан. Тэрээр Цагдан хорих 461 дүгээр анги, Мааньт дахь хорих ангид 533 хоног хоригдсон байдаг.

Түүнийг дахин хорьсон үндэслэл нь өнөөх “Говь повер” ХХК-тай холбоотой асуудал хэвээр байв. 2017 оны 1 дүгээр сарын 7 буюу АН-ын даргын сунгааны үеэр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх Г.Дэнзэн нарын хэргийг “...яллагдагч Г.Дэнзэн зөвхөн “ЭТТ” ТӨХК-ийн ТУЗ-ийн даргынхаа хувьд бус ЗГХЭГ-ын дэд даргын албан тушаалтны хувьд буюу төрийн албан тушаалын нэр хүнд нөлөөг хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгоор ашигласан гэмт хэргийн шинжтэй байхад түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйлд зааснаар зүйлчилсэн нь буруу байна” хэмээн дүгнэж 2017.1.24-ний өдөр прокурорт буцаажээ. Нийслэлийн прокуророос хэргийн зүйлчлэлийг тэр даруй буюу 2017.2.14-ний өдөр өөрчлөн шүүхэд шилжүүлснээр 2017 оны дөрөвдүгээр сарын 03-нд шүүх хурал болж таван өдөр үргэлжилсэн шүүх хурлын дүнд Г.Дэнзэн нарт 3.6 жилийн ял оноож, 5.3 тэрбум төгрөгийг шүүгдэгчдээс гаргуулах шийдвэрийг гаргасан юм.

Улсын дээд шүүх: Г.Дэнзэнг буруутгаж байгаа үйл баримтад гэм буруугийн ямар нэгэн хэлбэрээр оролцсон болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй

Шүүгдэгчид давж заалдсанаар 2017.06.08-нд Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс шүүгчдийг хууль зөрчсөн хэмээн үзэж, анхан шатны шийдвэрийг хүчингүй болгосон байдаг. Улмаар Улсын дээд шүүх анхан болон давж заалдах шатны  шийдвэрүүдийг хянаж үзээд “... Анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалд дурдсан дүгнэлтүүд хэргийн бодит байдалд нийцээгүй бөгөөд шүүхийн шийдвэрүүд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагад нийцээгүй, үндэслэл бүхий болж чадаагүй байна. Оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаж шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэн хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн байна. Г.Дэнзэнг буруутгаж байгаа үйл баримтад гэм буруугийн ямар нэгэн хэлбэрээр оролцсон болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй...” гэж дүгнэжээ. Ингээд тус хэргийг дахин анхан шатны шүүхэд шилжүүлэн хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Хэрэг одоо хаана явна?

Улсын дээд шүүхийн шийдвэр ёсоор анхан шатны шүүх энэ хэргийг дахин хэлэлцэх ёстой ч Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхээс хэргийг хэлэлцүүлэхгүйгээр прокурорт шилжүүлсэн байдаг аж. Харин Нийслэлийн прокурорын газраас Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид эсэргүүцэл бичиж, “...Хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцүүлэхгүйгээр 2017.12.18-ны өдөр хэргийг прокурорт буцаах тухай 1226 дугаар захирамжийг гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдлох зүйл хэсэг заалтыг зөрчсөн хууль зүйн үндэсллэгүй шийдвэр болжээ” хэмээн үзэж шүүгчийн захирамжийг хэрэгсэхгүй болгох эсэргүүцлийг давж заалдах шатны шүүхэд гаргасан байдаг.

Гэвч уг хэрэг шүүхэд шилжүүлэхгүй байсаар 2019 оны гуравдугаар сарын 15-нд Нийслэлийн проукрорын газраас хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Тодруулбал, “Говь повер” ХХК-тай холбоотой хэрэг таван жил өнгөрсөн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгосон гэжээ.

Г.Дэнзэн цагаатгуулах хүсэлтээ шүүхэд гаргажээ

Г.Дэнзэнгийн хувьд уг хэрэгт өөрийгөө хэлмэгдсэн, улс төрийн золиос болсон гэж хэдэнтээ мэдэгдэж байв. Тэрээр нийт 533 хоног хорих анги дамжин хоригдсон. Шүүхээс ял оноосон, их хэмжээний хохирол улсад төлөхөөр болсон билээ. Гэвч тэрээр үүнийг эсэргүүцэн, цагаатгуулах хүсэлтээ шүүхэд гаргажээ. Чингэлтэй дүүргийн шүүх хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэмээн эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн гэж үзсэн бол Давж заалдах шатны шүүхээс 2020 оны нэгдүгээр сарын 10-нд Г.Дэнзэнд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэжээ.

Улсад 17 тэрбум төгрөгийн хохирол учруулсан, албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн сүр дуулиантай мэдэгдэн, холбогдсон хүмүүсийг хэдэнтээ цагдан хорьж байсан хууль хяналтынхны ажиллагааны үр дүн өнөөдөр шүүхийн шатанд эхнээсээ хэрэгсэхгүй болж эхэллээ. Долоон жилийн турш “Хүргэн Г.Дэнзэн” гэж цоллогдож, бүхэл бүтэн Засгийн газрыг ганхуулж чадсан дуулиант хэрэг өнөөдөр цагаатгах эсэх шүүх хурлын шатанд шилжиж иржээ.

Хууль хяналтын байгууллагаас хэргийг анхлан шалгах үед хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, үгсэн тохиролцож ТӨХК-иас их хэмжээний мөнгө гаргуулсан хэмээн буруутгаж байсан бол шүүхийн шатанд эдгээрийг үгүйсгэж, шүүгдэгчдийн эрхийг хангаагүй, нотлох баримтгүй хэмээн үзжээ. Долоон жил үргэлжилсэн уг хэрэг цаашид хэрхэн өрнөх нь тодорхойгүй хэвээр байна. Хэргийн эзэн Г.Дэнзэнгийн цагаатгуулах хүсэлт хэрхэн шийдэгдэхээс уг хэргийн хувь заяа хамаарах биз ээ.

 

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН  Б.ДОРЖ

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • иргэн (64.119.23.193)
    Алтанхуягын ЗГ замын бүтээн б лт зэрэг тх ажил ,юм хийсэн юм шүү
    2020 оны 04 сарын 16 | Хариулах
  • Зочин (31.165.215.200)
    odoo mongold baigaa umuu bas matematik surahaar yavchihsan uu
    2020 оны 04 сарын 15 | Хариулах
  • !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! (103.26.193.251)
    Altahuygaa AN mini amraagaad ali ter Ebagaa awaad Saihanbalgaa Dorligjawaa Shulga Batbayraa awaad neg moson zailaad Og yamar noiton hamuu shig nowsh we chi !
    2020 оны 04 сарын 15 | Хариулах
  • Иргэн (202.126.89.59)
    Н.Ялтанхуягийн тарьсан балаг?! Н.Ялтанхуяг өөрөө ийм байж 60-н тэрбум гэж их хуцдаг хулгай?! Ялтанхуяг хүргэн Дэнзэн нарын үйлдсэн энэ гэмт хэрэг юугаараа ялгаатай вэ?! гэхээр 60-н тэрбум бол үйлдэгдээгүй орчин цагийн химэгдүүлэлтийн нэр томьёо?! Ялтанхуяг Дэнзэн нарынх бол үйлдэгдсэн онц ноцтой гэмт хэрэгшдээ?!
    2020 оны 04 сарын 15 | Хариулах
    • Алтанхуягийн үед том хулгай их явсан гэж боддог
      2020 оны 04 сарын 15
  • Иргэн (202.126.89.59)
    Н.Ялтанхуягийн тарьсан балаг?! Н.Ялтанхуяг өөрөө ийм байж 60-н тэрбум гэж их хуцдаг хулгай?! Ялтанхуяг хүргэн Дэнзэн нарын үйлдсэн энэ гэмт хэрэг юугаараа ялгаатай вэ?! гэхээр 60-н тэрбум бол үйлдэгдээгүй орчин цагийн химэгдүүлэлтийн нэр томьёо?! Ялтанхуяг Дэнзэн нарынх бол үйлдэгдсэн онц ноцтой гэмт хэрэгшдээ?!
    2020 оны 04 сарын 15 | Хариулах
    • хуцдаг уу халтар вэ чи
      2020 оны 04 сарын 15
  • Иргэн (202.126.89.59)
    Н.Ялтанхуягийн тарьсан балаг?! Н.Ялтанхуяг өөрөө ийм байж 60-н тэрбум гэж их хуцдаг хулгай?! Ялтанхуяг хүргэн Дэнзэн нарын үйлдсэн энэ гэмт хэрэг юугаараа ялгаатай вэ?! гэхээр 60-н тэрбум бол үйлдэгдээгүй орчин цагийн химэгдүүлэлтийн нэр томьёо?! Ялтанхуяг Дэнзэн нарынх бол үйлдэгдсэн онц ноцтой гэмт хэрэгшдээ?!
    2020 оны 04 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    3 цаг 16 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    3 цаг 19 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    3 цаг 22 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    5 цаг 36 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    6 цаг 58 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    7 цаг 0 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    7 цаг 34 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    7 цаг 39 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    7 цаг 42 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    7 цаг 52 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    8 цаг 21 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    8 цаг 27 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    8 цаг 38 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    8 цаг 40 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    9 цаг 27 мин
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
    10 цаг 11 мин
  • ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    10 цаг 11 мин
  • Шинэ Зеланд зургаан жилийн дотор тамхидалтыг хоёр дахин бууруулав
    10 цаг 50 мин
  • Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтаас бид юуг мэдэх ёстой вэ?
    10 цаг 52 мин
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
    11 цаг 6 мин
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Дальхаузийн их сургуультай боловсролын салбарт хамтран ажиллаж байна
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
  • “БАЙГАЛЬД ӨГСӨН БҮХЭН БУЦАЖ ИРДЭГ” УРИАН ДОР 10 МЯНГАН МОД ТАРИНА
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК