НЗДТГ, Олон улсын сагсан бөмбөгийн холбоо болон Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо хамтран 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг өнөөдрөөс буюу энэ сарын 23-29-нд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна. Тус тэмцээнд АНУ, Франц, Серби, Литва, Хятад болон Монгол Улсын шигшээ тэргүүтэй 27 орны эрэгтэй, эмэгтэй 40 баг өрсөлдөх аж.
Манай улс нь Ази тивдээ энэхүү тэмцээнийг зохион байгуулж буй анхны орнуудын нэг болж байгаа юм.
Өнөөдөр манай улсын эрэгтэй шигшээ баг хэсгийн эхний тоглолтоо 18:25 цагаас АНУ-ын шигшээ багийн эсрэг хийнэ.