Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ХЭҮК-д хэн хэн өрсөлдөж байна вэ?

2020-6-12
0
ЖИРГЭХ

ХҮЭК-ын дарга нь бусдыг “гөлөг” гэж өхөөрдөж, олон жил комиссын гишүүнээр ажилласан хүн нь “биеэ үнэлэгчдийг” өөгшүүлдэг гэх асуудал сөхөгдсөнөөр хүний эрхийг хамгаалж, дээдлэх ёстой тус байгууллагын нэр хүнд шалаар нэг хөглөрөх болов. Яг ийм цаг үед тус комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэх сонгон шалгаруулалт болж буй нь нэг талаасаа цагаа олсон шийдэл болж буй юм.

ХЭҮК-ын гишүүн болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд өрсөлдөхөөр нийт 19 нэр дэвшигчийн нээлттэй сонсгол өнгөрсөн хоёр өдрийн хугацаанд болсон юм. Хууль зүйн байнгын хороогоор хамгийн өндөр оноо авсан нэр дэвшигчийг батлах ч эцсийн шийдвэрийг УИХ гаргах ёстой. Угтаа бол хаврын чуулганаар энэ процесс үргэлжилж ХЭҮК-ын шинэ дарга болон бүрэлдэхүүнийг томилсон байх ёстой байсан ч улстөржилтөөс болж намрын чуулганыг хүлээхээс аргагүй болсон юм.

ХЭҮК-ын гишүүн нь хууль зүйн өндөр мэргэшилтэй, хүний эрхийг хамгаалах чиглэлээр ажилласан туршлагатай, 35 нас хүрсэн, дээд боловсролтой, сүүлийн таван жил улс төрийн албан тушаал болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй, сахилгын шийтгэлээр ажлаас халагдаж байгаагүй, ял шийтгэл эдэлж байгаагүй хүн байх ёстой.

Тиймээс нэр дэвшигчид хэн нь хэн бэ, комиссын бүрэлдэхүүнд салхи оруулж, шинэчлэл хийж чадах болов уу гэдэгт багахан ч гэсэн дүгнэлт хийе.

Нийт 19 нэр дэвшигчээс ХЭҮК-т ажиллаж байсан нийт долоон хүн байна. Харин прокурорт ажилладаг, ажиллаж байсан намтартай дөрвөн хүн байгаа бол цагдаагийн байгууллагад ажиллаж байсан гурван хүн бий. Түүнчлэн нэр дэвшигчдийн олонх нь багш нар гэдгээс үзвэл, хэтэрхий жул нэр дэвшигч олон гэж харагдахаар.

Цагдаагийн байгууллагатай Ш.Цогтбаатар, Б.Энхболд, Б.Нармандах гэсэн гурван хүн хамааралтай. Ш.Цогтбаатарын хувьд 1993 оноос хойш цагдаагийн байгууллагад эрүүгийн төлөөлөгчөөр ажиллаж ирсэн. Өдгөө Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд дарга бөгөөд Мөрдөн шалгах газрын даргаар ажилладаг. Энэ утгаараа байж болох хувилбар.

Гэхдээ цагдаа цагдаагаа шалгахгүй гэдэг шиг цагдаагийн байгууллагад ажиллаж байсан хүн Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн болох хэр зохистойг хэлж мэдэхгүй нь.

Харин Б.Нармандахын хувьд тагнуулын байгууллагад ажилладаг. Бүр анхны мэргэжил нь цэцэрлэгийн багш, улмаар Цагдаагийн дээд сургууль төгсөх болсноор өнөөгийн замналаа эхлүүлсэн. 2014 оноос тагнуулын байгууллагатай амьдралаа холбох болсон, багшилж байсан. Бас л хүний эрхийн чиглэлээр ямар ажил хийсэн нь тодорхойгүй.

Б.Энхболдын хувьд мөн л багш хүн. Өдгөө Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн Эрүүгийн эрх зүй, криминологийн тэнхимийн эрхлэгчээр ажилладаг. Эрүүгээр дагнасан гэж хэлж болохоор. Ингээд тооцвол, эл гурван эрхмийн хувьд хүний эрхээр дагнан ажилласан гээд хэлчих дорвитой зүйл бараг байхгүй мэт.

Дараагийн хувилбар нь  прокурорын зам мөртэй амьдралаа холбосон долоон хүн бий.

Эдгээрээс хамгийн чансаа сайтай нь Б.Өнөрмаа прокурорыг дурдаж болно. Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокуророор ажилладаг тэрбээр Монгол Улс дахь амиа хорлолтын суурь судалгааг хийсэн анхны прокурор.

Үүнээс гадна хүчирхийллийн суурь судалгаа, залуу үеийн дундах бэлгийн замын халдварт өвчний тархалт, шалтгаан зэрэг олон талын судалгаа хийснээр нь дүгнэвэл сайн судлаач гэж хэлж болно. Гэвч хүний эрхийн чиглэлээр дагнан ажилласан гэх туршлагагүй, эхнээсээ өнөөг хүртэл прокурорт ажилласан гэдгээр баалуулахгүй бол шалгуурт тэнцэх магадлалтай хүчтэй нэр дэвшигч юм.

Дараагийн хүн нь Д.Цэнд-Аюуш. Мөн л прокуророос ажлын гараагаа эхлүүлсэн ч өмгөөлөгчөөр ажиллах болсон. Хүний эрхийн чиглэлээр багагүй жил ажилласан. Долдугаар сарын 1-ний өдрийн хэргээр цагдан хоригдсон нэр бүхий иргэдийг өмгөөлж байсан.

Тэдний хууль ёсны эрх ашгийг хамгаалахын төлөө чамгүй сайн ажилласан гэдгээрээ сайн өмгөөлөгч гэдгээ харуулсан. Гэвч Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний хэмжээнд үү, гэвэл тийм гэж хэлэх хэцүү.

Нэр дэвшигчийн жагсаалтыг М.Гантулга прокурор үргэлжлүүлж байна. Ажлын туршлага арвинтай ч даана ч прокуророос өөр туршлага гэх зүйлгүй. Өөрөөр хэлбэл, МУИС төгсөөд л Улсын Ерөнхий прокурорын газрын Тамгын газрын Боловсон хүчний асуудал хариуцсан зааварлагчаар ажилд орсон. Үүнээс хойш нийслэл, дүүргийн прокурор дамжин явсаар өдгөө УЕПГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээ, сургалтын хэлтсийн Сургалтын албаны дарга, ахлах прокуророор ажиллаж байна.

Энэ утгаараа хүний эрхээр ажилласан гээд хэлчих туршлага бас л жул.

 

Удаахь горилогч нь нь ХЭҮК-ын гишүүнээр 2013 онд томилогдож П.Оюунчимэг байсан. Комиссын гишүүдээс хамгийн олон удаа дуулианд холбогдож байсан энэ эрхмийг “биеэ үнэлэгчдийг” өөгшүүлдэг гэх сүүдэр дагадаг. Цахим орчныг буу агссан зургаараа чимэхээс эхлээд зочид буудал, цэнгээний газар зэргийн эзэмшдэг тэрбээр комиссын гишүүн болохоосоо өмнө прокурорт олон жил ажилласан.

Нэг удаа утас цохиход л хүссэн хүнээ цагдан хориулна гэх бичлэгээс үзвэл, аргагүй л том артай прокурор мөрдэстэй гишүүн болох нь харагдана.

Энэ мэтчилэн олон удаагийн хэл аманд өртөж байсан хүн Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн болохоор нэрээ дэвшүүлсэн байна. Бараан сүүдрийг нь бодохоор сонгогдох магадлал тун бага мэт. Гэвч юунд найдаж ийм шийдвэр гаргасан нь тун сонин.

 

Цагдаа, прокурор, тагнуулд ажиллаж байсан эдгээрээс гадна улс төрд хүч үзэж явсан нэг хүн бий. Энэ нь УИХ-ын гишүүн асан Б.Баттулга. 2000-2004 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан тэрбээр 2006-2009 онд Сонгуулийн ерөнхий хорооны даргаар ажиллаж байсан.

УИХ-ын 2008 оны сонгуулийн дараа буюу долдугаар сарын 1-нд Сүхбаатарын талбай дээр үймээн дэгдсэн шалтгаан СЕХ-той холбоотой гэх нь бий.

Энэ утгаараа асуудал түүн рүү цөөнгүй удаа чиглэж байсан. Гэвч асуудал намжихтай зэрэгцэн ажлаа өгч “Эрдэнэт” үйлдвэрийн Хүний нөөцийн албаны даргаар ажиллаж байгаад ЦУОШГ-т дэд даргаар ажиллаж байна. Түүний хувьд улс төрийн карьертаа цэг тавьсан нэгэн.

Энэ утгаараа ХЭҮК түүний эцсийн оргонох байр гэж хэлж болохоор. Хамгийн гол улс төр дагасан намтар арвинтай түүнд хүний эрхийн чиглэлээр хийсэн, бүтээсэн зүйл бараг байхгүй. Хэрвээ түүнийг комиссын гишүүнээр сонговол найрааны сонголт гэдгийг батлан харуулах юм.

 

Түүнчлэн ХЭҮК-ын гишүүн байхад хэтэрхий "жулдахаар" эсвэл мөнчгөрөөрөө яваа гэмээр намтартай нэр дэвшигч цөөнгүй бий. Тухайлбал, С.Энхбаяр, Т.Ихтамир, Ц.Адъяахишиг нар гэхэд болно.

С.Энхбаярын хувьд боловсролын хувьд тэнцэхээр ч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Санхүүгийн зохицуулах хороо, УИХ-ын Тамгын газарт ажиллаж байсан гэдгээс өөр дорвитой мэдээлэлгүй. Хүний эрхийн чиглэлээр юу хийсэн ч тодорхойгүй, тодроогүй нэгэн.

Харин Т.Ихтамирын хувьд “Монтуса” ХХК Хуулийн зөвлөхөөс ажлын гараагаа эхлүүлж, Монголын Өмгөөлөгчдийн Холбоо Нийслэлийн Өмгөөлөгчдийн зөвлөлд ажиллаж байгаад өдгөө ХЭҮК-т Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн даргаар ажилладаг. ХЭҮК-ын өнөөгийн нөхцөлд иргэдийн гомдол мэдээллийг хүлээж авдаг ч эцсийн үр дүн тааруу гэх шүүмжлэлд удаа дараа өртөж байсан. Энэ утгаараа Т.Ихтамир даргын өнгөрсөнд хийж бүтээсэн ажилд бараан түүх болохыг үгүйсгэхгүй.

Мөн Ц.Адъяахишигийн хувьд мөн л Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Улсын Их Хурлын Тамгын газар, Талх чихэр ХХК, Хууль зүй, дотоод хэргийн яаманд ажиллаж байсан гэдгээс өөр мэдээлэлгүй.

 

Эдгээрээс гадна ХЭҮК-т ажилладаг долоон алба хаагч гишүүнээр сонгогдохоор нэрээ дэвшүүлсэн. Эдгээрээс П.Оюунчимэг, Т.Ихтамир хоёрыг дээр танилцуулсан болохоор давтах нь илүүц. Бусдынх нь хувьд нэр дэвшигч Б.Мөнхзул Сонгинохайрхан дүүргийн шүүхэд нарийн бичгийн дарга, Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төвд ажиллаж байгаад 2009 оноос ХЭҮК-т ажиллаж байгаа.

Харин З.Өнөржаргалын хувьд 2006 оноос хойш 14 жил тус комисст мэргэжилтнээс ахлах референт хүртэл хийсэн туршлагатай. Өөр газар ажиллаж байсан зэрэг намтаргүй.

Нэр дэвшигч Г.Агар-Эрдэнийн хувьд хувийн болон төрийн байгууллагын аль алинд нь ажиллаж үзсэн. Бүр Үндсэн хуулийн цэцэд ажиллаж байсан. Одоо ХЭҮК-ын Хүний эрхийн боловсрол судалгааны хэлтсийн даргаар ажилладаг. Давгүй сонголт.

Удаахь горилогч Г.Нарантуяа нь ХЭҮК-т 2004-2012 онд ажиллаж байсан. Үүнээс өмнө нь Газрын тосны газарт гэрээ хэлэлцээр хариуцсан мэргэжилтэн байсан. Хүний эрхийн чиглэлээр дагнасан туршлага байхгүй ч байж болох сонголтын нэг.

 

Энэ удаагийн сонгон шалгаруулалтад олон улсын төсөл хөтөлбөрт хүний эрхийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай хэд хэдэн хүн нэрээ дэвшүүлсэн. Үүний нэг нь Д.Сүнжид. Тэрбээр хэдийгээр багш гэдэг утгаараа онолын мэдлэгтэй гэж өөлүүлэх ч ХЗДХЯ, ШХА-ын хамтарсан “Иргэдийн оролцоо” төслийн зохицуулагчаар ажилласан нь том оноо авах шалтгаан болох нь дамжиггүй.

Эдгээр нэр дэвшигчдээс Ж.Хунан хүчтэй өрсөлдөгчийн нэгд тооцогдож байна. Тэрбээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хоёр ч томоохон төслийг удирдаж ажиллаж байсан гэдгээрээ хүний эрхийн чиглэлээр хамгийн их туршлагатай нэгэн юм.

Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бөгөөд хүний эрхийн чиглэлээр дагнан ажилладаг. Олон ч хуулийн төсөл дээр ажилласан. Хүний эрхийг хамгаалах, төрийн үйлчилгээг хүртээмжтэй болгох олон ажлыг эхлүүлсэн нэгэн. Энэ утгаараа нэр дэвшигчдээс хамгийн сайн сонголт болох нь дамжиггүй. Хамгийн гол нь дундуур нь найраа орчихгүй бол шүү дээ.

Дараагийн нэр дэвшигч нь С.Энхцэцэг. Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захиралаар ажилладаг. Санхүүгийн зохицуулах хороо, Хууль зүйн яам, МҮХАҮТ-ын Удирдах зөвлөл, Улаанбаатар хотын Худалдааны танхимын дэргэдэх Арбитрын дарга зэрэг томоохон байгууллагад ажиллаж байсан ч хүний эрхээр ажилласан түүх бараг байхгүйтэй адил.

Сүүлчийн нэр дэвшигч нь Г.Наранбаатар. Өмгөөлөгчөөр ажиллаж байсан практикийн туршлагатай. Өөлөх юм нь багш.

ХЭҮК-ын гишүүн болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнээр сонгогдохоор горилж буй нэр дэвшигчдийн хувьд ийм байна.

Нийт 19 нэр дэвшигчийн олонх багш буюу практикийн туршлага багатай хүмүүс бол цөөнгүй хувь нь хууль хүчний байгууллагад ажилладаг, ажиллаж байсан дутагдалтай байх жишээтэй. Тэднээс мэр сэр нь хууль бус зүйлтэй нэр холбогдсон нь ч бий. Хамгийн гол нь хүний эрхийг хамгаалж, нандигнах учиртай ХЭҮК нь цагдаа, прокурор, багш, улстөрч эс бөгөөс олон жил комиссын гишүүнээр дархлагдах сонирхолтой нэгний орогнох байр болчих вий гэсэн хардлага нэр дэвшигчдийн танилцуулга намтараас харагдаж байна.

Ийнхүү нэр дэвшигчдийг танилцууллаа. Энэ сарын 10-11-ний хооронд горилогчид нээлттэй сонсгол хийсэн. Эндээс хамгийн өндөр оноо авсан иргэдийн нэрсийг УИХ-ын чуулганд танилцуулж, батлуулах ёстой.

Гэвч шинээр байгуулагдах парламентийн ааш аяаг ямархуу байхаас гадна Хууль зүйн байнгын хорооны гишүүд хэр шударга, ёс зүйтэй байж нэр дэвшигчдийг ангилах бэ гэдгээс их зүйл хамаарах юм.

Г.Маргад

0
ЖИРГЭХ
Санал болгох
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
ИРЦ: УИХ-ын дөрвөн гишүүн гадаадад томилолттой байна
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (16)

  • Хүний эрх (82.2.192.141)
    Цагдаа, прокурор бол ёстой хэрэггүй шүү! Хүний эрхийг хамгаална гэж ёстой байхгүй
    2020 оны 06 сарын 16 | Хариулах
  • ХЭХЭ (66.181.189.109)
    ОЮУНЧИМЭГИЙГ ЗАЙЛУУЛ
    2020 оны 06 сарын 13 | Хариулах
  • Иргэн (202.21.113.98)
    Охидын биеийг худалддаг обьекттэй Оюунчимэг в юу вэ
    2020 оны 06 сарын 13 | Хариулах
  • Зочин (31.165.231.3)
    zagdaa hchniihen torryy oroh geed baih chin mash buruu, ta nariin songoson mergejil hiih ajil chin oor shyy
    2020 оны 06 сарын 13 | Хариулах
  • Irgen (70.181.127.87)
    Edgeerees olonjiliin bagsh sudlaach hynii huvia Synjid 1 d baih yumaa.Oyunchlmeg gedeg hun huuliar uuriiguu hamgaaluulj nasaaraa and baiguuld shigdsen bie ymelgchdiin baidal ajilluuldag terbumtan bolson gevel bushuuhan zailuulj turuus holduulah heregtei boljee.
    2020 оны 06 сарын 13 | Хариулах
  • Иргэн (59.153.115.253)
    Энэ улсууд бол бишээ. Хүнийг шалгадаг ялалдаг хүмүүс хүний эрхийг хамгаалах уу ёстой гонж.
    2020 оны 06 сарын 12 | Хариулах
  • хаахаххах. Оюунчимэг ямар нүүрээрээ бэээ (202.21.124.134)
    хахахахха Энэ Оюунчимэг авгай ямар нүүрээрээ дахиж нэрээ дэвшүүлээ бээ. Ичээсэй
    2020 оны 06 сарын 12 | Хариулах
  • Олон улсын томоохон төсөл дээр хүний эрхээр ажиллаж байсан нь Хунан юм байна ш дээ. тэгэхээр асуудал ойлгомжтой юм биш үү (202.21.124.134)
    Хунан 100 хувь илүү юм байна
    2020 оны 06 сарын 12 | Хариулах
  • М.Гантулга прокурорыг дэмжиж байна. Прокурорын байгууллагын нэр хүндийг унагаж байгаа зарим нэг прокурор шиг биш. Хүний эрх чөлөөг хүндлэн дээдэлдэг. Хувь хүн талаасаа ч зөв төлөвшсөн, хүнлэг хүн (202.126.89.205)
    Zi zi
    2020 оны 06 сарын 12 | Хариулах
  • Зочин (83.20.250.164)
    Hunan ene azlyg uuruul
    2020 оны 06 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.9.46.55)
    Д.Сүнжидийг дэмжиж байна. Багшлахын зэрэгцээ маш олон төсөл хөтөлбөр дээр ажиллаж байсан. Өмгөөлөгчөөр бас ажилладаг.
    2020 оны 06 сарын 12 | Хариулах
  • Зочин (103.212.117.11)
    Hunan bol uneheer uuluh uugui negen shuu, harin Oyunchimegin tuhaid turshlaga arvintai ch hogin yumand ner holbogdood..Gehdee gem buruutai b a, undesleltei medeelel gedgig erkh buhii b ga ni togtoogoogui yum b a gej oilgogdoj b gaa! Bugded ni amjilt!!
    2020 оны 06 сарын 12 | Хариулах
    • харин тийн. Хунан нь хүний эрхээр аймаар лаг юм билээ.
      Хунан л дээрдээ
      2020 оны 06 сарын 12
  • иргэн (202.70.41.2)
    Хүний эрхийн чиглэлээр ажиллаж байсан туршлагыг нь харж сонговол илүү ач холбогдолтой. Харин шүүх, прокурор, цагдаад ажиллаж байсан нөхдүүд бол энэ талдаа жулдах байх. Тэд хүний гэм бурууг тогтоох талдаа ажиллаж байсан улсууд тэр арга барилаасаа салж чадах уу гэдэг асуудалтай тэгээд ч өөрийн ажиллаж байсан байгууллагынхаа хүний эрх зөрчсөн асуудлыг үнэн зөв шалгах нь юу л бол.
    2020 оны 06 сарын 12 | Хариулах
    • иргэн
      харин тийн. хүний эрхээр олон жил ажилласан хүнийг л сонгох хэрэгтэй. улс төр, цагдаа прокророор бас багш нараар яадаг юм бэ. багш нар бол ярихаас өөр шидгүй
      2020 оны 06 сарын 12
  • zochin (203.91.115.250)
    Хуульчид наашаа харахаараа яллагч цаашаа харахаараа хүний эрхийн тэмцэгч болдгийг л ойлгох биш
    2020 оны 06 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    3 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    6 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    16 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    45 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    51 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    1 цаг 2 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    1 цаг 4 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    1 цаг 51 мин
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
    2 цаг 35 мин
  • ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    2 цаг 35 мин
  • Шинэ Зеланд зургаан жилийн дотор тамхидалтыг хоёр дахин бууруулав
    3 цаг 14 мин
  • Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтаас бид юуг мэдэх ёстой вэ?
    3 цаг 16 мин
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
    3 цаг 30 мин
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
    3 цаг 33 мин
  • ИРЦ: УИХ-ын дөрвөн гишүүн гадаадад томилолттой байна
    3 цаг 52 мин
  • “Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт эхэллээ
    4 цаг 0 мин
  • "Оросын арми Украины фронтод туйлдаж, ялагдаж эхэлсэн" гэв
    4 цаг 3 мин
  • Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа
    4 цаг 4 мин
  • “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн гарааны цагийн хуваарь шинэчлэгдлээ
    4 цаг 40 мин
  • УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    4 цаг 53 мин
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
  • "Төв-Арж" багийн багш дасгалжуулагчид, тамирчдыг хүлээн авч уулзлаа
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
  • "Төв-Арж" багийн багш дасгалжуулагчид, тамирчдыг хүлээн авч уулзлаа
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Боловсрол цогцолбор сургуулийн хичээлийн II байрны гадна тохижилт дууслаа
  • Дальхаузийн их сургуультай боловсролын салбарт хамтран ажиллаж байна
24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК