зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Агуу хайр-24

2020-6-21
0
ЖИРГЭХ

52–р хэсэг

Цэрэнбат :

-За, чи сайн бодоорой. Би лав татгалзахгүй ээ. Виз болон байр хоол бүгдийг зохицуулна. Бас өндөр цалинтай,  миний бодсоноос ч их байна шүү. Үнэнийг хэлэхэд би дөрвөн жил гаран ажиллаад л Монголд сайхан байртай болчихсон. Одоо хэдэн төгрөг хураачхаад буцах санаатай. Сайн л бодоорой доо гэв.

Саруул юу ч дуугарсангүй. Дөлгөөнтэй уулзвал Саруул руу инээн:

-За, ажил сайн уу. Одоо цалингаа аваад явцгаанаа. Нар ч жаргалаа гэвэл Цэрэнбат сая оффист яригдсан зүйлээ хэлэв. Гурвуулаа цалингаа авч Цэрэнбат өөр машин,  Дөлгөөн өөр машинд суун явцгаав. Дөлгөөн замдаа   Саруул руу харан :

-Сайн бодоорой. Ийм сайхан боломж  ховор шүү. Эд нар үнэхээр сайн ажилчдадаа маш сайн ханддаг. Чи төсвийн цалингаар их юм авч чадахгүй, хүрэхгүй шүү дээ. Гэхдээ өөрөө л мэд. Энд үлдвэл, би чамд чадахаараа хань болно шүү гэв.

Саруул бас л юу ч дуугарсангүй. Түүний  юу бодож байгааг таашгүй.

Саруул өрөөндөө орж нам унтав. Маргааш болж өглөө эртлэн босч сургалтын хуваарь ёсоор эмнэлэгт үзлэг хийнэ. Хэнтэй ч өдөржин олигтой юм дугарч ярьсангүй. Цамба эмч оройн хоолны дараа түүнийг авч үлдэн хоёул суув. Цамба хэсэг чимээгүй сууснаа:

-За, Саруул минь яачихаа вэ.? Сэргэлэн цовоо нүд чинь хаашаа одчихов?

-Зүгээрээ ээ, Цамба эмч ээ.

-Хоёулаа ах дүү хоёр шиг ярилцъя. Чи тэр нэг ажил хийж үзье гээд л байсан. Тэрнээс хойш их сонин байх чинь, юу болсон юм. Надад хэлээ. Энэ яриа чи бид хоёрын л дунд үлдэнэ.

-Баярлалаа. Юу ч болоогүй ээ, зүгээр. Та санаа зоволтгүй .

-Чи ч юм хэлэхгүй янзтай. За яахав. Би хэлье. Эмчийн мэргэжил сонгосон хүнд хоёр сэтгэл байх ёсгүй. Чи ямар ч сэтгэл зүйтэй байх нь хамаагүй. Чи хүний амь насанд шууд хамааралтай. Өнөөдөр чи яг бодит байдал дээр ажилласан бол нилээн олон хүнийг сэтгэлийн шаналанд унагаахаар байлаа. Шууд хэлэхэд чиний наад байдал чинь надад ер таалагдахгүй байна.

-Эмч ээ, үгүй ээ. Цамба ах аа. Энэ бол миний хоёр өдрийн цалин. Гэхдээ Монголд ажилласан сарын цалингийн гуравны нэг нь. Энд ажиллах санал тавьсан. Тэгээд ч энд миний хайртай хүн бий. Би одоо яг яахаа мэдэхгүй л байна.

Цамба инээмсэглэн:

-Ийм байсан байх нь ээ. Чи залуу хүн өнгөцхөн харж байх шиг. Амьдрал гэдэг уудам ч нэг л жижигхэн зүйл давчуу амьдралд унагадаг талтай. Миний үед бас л ийм сонголт байсан. Манай ангийн чадалтай хүүхдүүд гадаад гараад ажил амьдралаа хөөсөн нь ч бий. Би хувьдаа харамсдаг. Тэд надаас хавь илүү мундаг хүмүүс байсан. Одоо энд би биш тэдний нэг нь сууж байх ёстой. Чиний өөрийн л сонголт. Чи өөр замаар явлаа гэхэд өөр нэгэн энд сууж байх л болно. Миний бодлоор чи сайн эмч болж чадна. Миний хувьд хүний амьдралд амь наснаас илүү зүйл үгүй. Би энэ замаар яваа, цаашдаа ч явна, хэзээ ч харамсдаггүй. Харин тухайн үед найзуудаа дагаж яваагүйдээ баярладаг. Миний амьдрал тийм ч хангалуун баян тансаг биш ч өглөө бүр ажилдаа ирэхдээ гэртээ ирж байгаа юм шиг л сайхан байдаг. Миний дүү миний хэлэх гээд байгаа зүйлийг ойлгосон биз.  Мөнгөнөөс илүү, алт эрдэнэсээс ч илүү зүйл байдаг юм. Хүн идэх хоолтой, орох оронтой, мөрөндөө  хувцастай  амар тайван, эрүүл энх байхад л болоод явчихна даа. Чиний амьдрал хойно чи л өөрөө шийднэ дээ гээд аягатай цайгаа балгаснаа гараад явчихав. Саруул бодолхийлэн сууна.

    Ийн хэдэн хоног өнгөрч амралтын өдөр болов. Энэ удаа Уянга өглөөний хамгийн эхний онгоцоор нисэн ирэв. Саруул, Уянгыг тосон авч хоёул гадуур зугаалж энэ тэрийг сонирхон ёстой л аз жаргалд умбах авай.  Уянга түүнийг нэг зүйл хэлэх гээд байгааг анзаарсан бололтой. “Миний хайр аа, чи нэг л сонин. Нэг юм нуугаад ч байх шиг, яагаа вэ. Надад хэлэхгүй юм уу?.

-Үгүй ээ. Асуух л юм байна. Би их олон хоног бодлоо л доо.

-За юу юм бэ?

-Би энд үлдчихвэл, ямар байна. Гоё байгаа биз.

-Нээрээ юу. Яг үлдэх юм уу. Хичнээн их баяртай байна гээч би. Тэгвэл энд сургуульд шилжиж ирнэ ээ. Чамтайгаа л цугтаа байна.

-Хоёулаа дахиж хэзээч салахгүй тийм биз дээ. Үргэлж хамтдаа байна. Хайр нь ажлаа хийгээд л,  чи минь сургуульдаа яваад л .....

-Чи ингэхэд сургуулиа яах юм бэ. Юун ажил билээ, хайраа ?

Саруул, Уянгын нүд рүү харан хэсэг зогссоноо:

-Би чамаас асуумаар байна аа. Түрүүчийн 7 хоногт ажилласан газраас нилээд их мөнгөний боломжийн ажил надад санал болгосон. Виз болоод бүх зүйлийг цаанаасаа даана гэнэ. Ингээд л чинийхээ хажууд л баймаар байна.

-Сургууль, хичээл мэргэжил чинь яах болж байна?

-Тэр үү, тэр ...... . Гэхдээ чамайг үлд гэвэл хайр нь үлднэ ээ. Би шийдчихсэн гэв.

Уянга  чимээгүй болж “Би бодох хэрэгтэй байна аа. Чамайг үлдэнэ гэхээр ямар их баярлаж байна гээч” гээд Саруулыг үнсэн “Одоо хоёулаа кино үзчихээд танайхантай явж танилцъя. Хэдүүлээ яваа билээ” гэж асуун ярианы сэдэв өөрчлөгдөв. Залуу хосууд гараасаа хөтлөлцөн хотоор зугаалсаар орой болжээ. Саруул, Уянга хоёр буудалдаа ирэв. Буудлын ресторанд Цамба эмч болоод бусад эмч нар суун хөгжилтэй яриа өрнүүлэн инээлдэн сууцгаана. Хажидмаа эмч Уянга, Саруул хоёрыг харангуутаа:

-Хүүе, хүүхдүүдээ наашаа ирээд суу. Манай Саруул их сүйхээтэй. Энд ирээд удаа ч үгүй найз охинтой болчихдог гээд инээв. Цогтоо :

-Үгүй ээ. Саруулын найз охин нь энд сурдаг гэж чамд би хэлээ биз дээ.

-Өө нээрээ тийм дээ. Алив миний дүү наашаа суучих, нэр чинь хэн билээ.

Ширээ тойрон сууцгаан яриа өрнүүлж, амралтын өдөр тул бас ч үгүй ганц хоёр дарс задлан ууцгаажээ. Саруул, Уянга хоёр шөнө болсон бас уухгүй учраас дуу чимээнд нь ядарсан янзтай өрөө рүүгээ явцгаав. Уянга их л хөгжилтэй, инээмсэглэн Саруулын уруул дээр үнсэнэ. Хоёул өрөөндөө орж гар нүүрээ угаагаад цонхны хажууд сууцгаав.

-Чи минь ингээд л миний хажууд байх сайхан юм аа. Гэхдээ би саяны асуултанд чинь хариулъя. “Чи минь эмч хүн,  миний төлөө тэр мөрөөдлөө битгий орхиосой гэж хүсэж байна. Би чамайг энд ажил хийсэн хийгээгүй миний хажууд үлдээсэй гэж ямар их хүсэж байна гээч маш их.  Гэхдээ чи минь өдий хүртэл явсан, зорьсон амьдралаа ингээд хаячихаж болохгүй ээ. Хайр нь чамайг ойлгож байна. Мөнгөнөөс илүү зүйл амьдралд байдаг. Миний аав, ээж хоёр үр хүүхдээ хүнээс илүү амьдруулах гэж зүтгэсээр л хангалуун амьдралд хүрсэн. Тэдний буруу гэж юу байхав. Гэвч манай гэр бүлд хэрүүл салдаггүй асуудлууд бас байдаг. Миний бодлоор мөнгө их газар хэрүүл салдаггүй юм шиг. Би өөрийнхөө амьдралыг тийм байгаасай гэж хүсэхгүй байна. Тэгээд ч чиний энэ их хичээл зүтгэл, хийсэн бүхнийг чинь баллачхаад жаргалтай байна гэж бодохгүй байна. Чи минь мөрөөдөлдөө хүр, ээждээ амласнаа биелүүл, би чамдаа хайртай” гэв.

Саруул хоолой зангируулан:  

-Би ч их азтай хүн юм аа. Ийм ухаантай, ийм үзэсгэлэн гоо бүсгүйтэй учирдаг. Хэдэн өдөр би бодов. Одоо л дотор онгойлоо. Хайр нь ойлголоо, чамдаа баярлалаа гээд тэврэн үнсэв.

52-р хэсэг

Өглөө эрт Цамба эмч доош буун цай уун, бичиг цаас болж суудгийг Саруул мэдэх тул  эртлэн босч доош буув. Цамба эмчийн хажууд суун:

-Сайхан амарсан уу, та.

-Сайхаан сайхан. Чи чинь харин хайртай бүсгүйгээ үлдээчхээд өглөө эрт ямар ажилтай бууж ирэв.

-Би тантай адилхан замаар явахаар шийдсээн. Анхнаасаа энэ замыг шийдчихээд байж жаахан юман дээр эргэлзэж тээнэгэлзээд....

-За, тэгвэл ажилдаа орох уу. Маргааш чамайг хагалгаанд хуваарилсан, сайн хараад аваарай. Маргаашнаас манай багийн хагас хүн буцахаар болсон. Надад  ар гэрийн асуудал гарсан болохоор буцна. Энд Хажидмаа эгч чинь даргалж үлдэнэ .

-Та надад өөр юм хэлэхгүй юм уу?

-Би ганцаараа баймаар байна аа. Саруулаа чамайг хаяад явчихгүйг ах нь мэднэ. Чи тийм хүн биш. Чагнаа эмч чамд зуун хувь итгэдэг бас найдвар тавьдаг. Чагнаа эмч миний багш. Би багшдаа хоёр зуун хувь итгэж байна гэв.

Саруул өрөөндөө орж Уянгын хацар дээр үнсэн:

-Хайраа өглөөний мэнд гэвэл Уянга инээмсэглэн тэврэн:

-Жаахан хэвтэцгээе л дээ. Өнөөдөр амралтын өдөр биз дээ. Би орой явна шүү дээ гэв. Өдөр болж Уянга, Саруул хоёр доош буувал Намуун доор ирчихсэн солонгос эмч нараас бас харагдав. Намуун, Уянга руу харан:

-Сайн байна уу. Хэзээ ирсэн юм.

-Өчигдөр ирсээн, орой буцна. Ингэхэд энд юу болсон юм бэ?

-Та хоёр мэдээгүй юм уу. Өнөө өглөө Цамба эмчийн ээж нь бурхан болжээ гэтэл  Саруулын царай яг тэр мөчид хувьсхийн “Хэзээ тэр вэ”?

-Үүрээр л юм шиг байна. Бие нь муу байсан бололтой. Энд хоёр  ч удаа хагалгаанд орсон юм байна. Дараа 7 хоногоос наашаа ирэх байж, хөөрхий .

-Цамба эмч өглөө надад юу ч хэлээгүй шүү дээ. Зүгээр л байсан яг л энгийн өдрүүд шиг ...

-Саруул минь дээ. Дотор нь ямар байгааг хэн мэдэх билээ дээ.

Уянга, Саруул руу харан:

-Хайр аа. Чи эндээ үлд дээ. Хайр нь энд байдаг хамаатантайгаа уулзчихаад ирье дээ гэв. Саруул толгой дохин Цамба эмчийн өрөө рүү очиж үүдэнд нь зогсон хаалга тогшин орвол Цамба эмч Цогтоо хоёр сууж байв. Цамба эмч Саруул руу харан:

-Өнөө шөнөдөө би буцах болж байх шиг байна. Их юм сураад ирээрэй, би хүлээж байя. Очоод хариуцлагатай байцгаана шүү гэв. Саруул, Цамба эмчид уй гашуу тохиолдоод байхад хүртэл ажлаа бодож байгаа нь бас түүний ил харагдах нулимс биш цаана уйлж байгаа зүрх сэтгэлийг нь мэдрэх шиг болж өмнөөс нь нүдэнд нь нулимс дүүрээд ирэв.

            Саруул бөмбөрөх нулимсаа арчаад Цамба эмч рүү харан:

-Уучлаарай эмч ээ хэмээн өөрийгөө яагаад ч юм буруутгав. Цамба, Саруул руу харан:

-Чи юунд уучлалт гуйх вэ дээ. Энэ бол хорвоогийн жам, харин ч хөөрхий ижий минь эрт өвчнөө мэдэж олон жил эмчилгээнийхээ хүчинд амьдарлаа. Хэтэдсэн өвчинд сэтгэл санааны бэлтгэлтэй байдаг юм шүү дээ. Ээж минь их өвддөг байж билээ. Одоо надад харамсах зүйл байхгүй. Ээж нь сэтгэл амарлаа. Дахиж хагалгаанд орохгүй гэж учирлаж хэлэхэд нь би зөрүүдлэн байж хагалгаанд оруулах гэж байсан юм. Яг хүнд тулаад ирсэн зовлонд нэг, хоёр хоног ч цуг байхыг хүсдэг юм байна даа. Харин би л харамсаж сууна. Ижийнхээ дэргэд толгойг нь түшиж сэтгэлийг нь дүүргэсэнгүй дээ гээд нулимс нь бөмбөрөв. Саруулын хувьд ээжийгээ алдах ямар хүнд гэдгийг өр зүрхнээсээ мэдэрсэн тул нулимсаа нууна. Цамба эмчийн хэлсэн “Толгойг нь түшээд сэтгэлийг нь дүүргэсэнгүй” гэдэг үг Саруулын зүрхийг урах шиг...  Тэрбээр дотроо  мөн адил харамсан шанална. Өрөөнд уур амьсгал сүүдэр мэт чимээ аниргүй хэсэг сууцгаав.

Орой ч болж Цамба эмч болон хамт ирсэн хэсэг хүмүүсийг гаргаж өгөхөөр онгоцны буудал дотор зогсоцгооно. Уянга, Саруулын гарнаас атган түүнийг өөрийнх нь хажууд байгаад хязгааргүй жаргалтай инээмсэглэнэ. Цамба эмч Саруул руу харан:

-За Саруул минь ах нь явлаа. Миний дүү хэлсэндээ хүрнэ шүү. Хүний итгэлийг алдвал цаад итгэж байгаа хүн өмөрдөг юм. Чиний энд сурсан бүхэн чинь хэн нэгний алтан амийг аврахад маш хэрэгтэй учир сайн хичээгээрэй дээ. Уянга минь Саруулыг минь аваад үлдчихэв дээ хэмээн инээмсэглэж онгоцонд суухаар явав. Цогтоо, Хажидмаа, Саруул мөн хоёр залуу эмч үлдсэн бөгөөд буудал руугаа хөдлөв. Саруул, Уянга хоёр гадуур зугаалан хөтлөлцөн алхана. Уянга:

-Хайраа чи өдрөөс хойш нэг л сонин дуугаа хураачих юм. Надад хэлэх юм байгаа юм уу?

-Үгүй дээ. Цамба эмчийг л өрөвдөөд эцсийн мөчид нь ээжтэйгээ байж чадаагүйд л ...

-Би чамд яагаад хайртайг мэдэх үү?

-Үгүй нээрээ, яагаад асууж байгаагүй юм бол....

-Чиний зүрх сэтгэл ийм сайхан болохоор л тэр...  Би өдөржин чамайг ээжийгээ санаад хэцүү байгаа гэж бодсон. Тэгтэл би ээжийгээ санаад байна гэж хэлсэнгүй .... Харин Цамба эмчид санаа зовниж явж шүү миний хайр.

-Мэдээж хэрэг маш их санаж байна аа. Санахгүй өдөр гэж байхгүй ээ.   Эмнэлгийн үүдээр  орохоор л ээж минь байгаа юм шиг санагддаг. Миний ээж насаараа энэ байгууллагад ажилласан хүн шүү дээ.Тэгээд ч ээж минь хажууд байгаа гэж үргэлж итгэж явдаг юм.

-Ээж минь бид хоёрыг эсэргүүцээд л чамд хэцүү байгаа байх даа. Хайр нь хааяа ээжтэйгээ ам зөрөх юм. Саяхан хүртэл чамайг энд ирснийг мэдсэн, уулзаад үзээрэй гээд л загнаад байсан.

-Хайраа ... ээжийн чинь зөв шүү дээ. Эх хүн үрдээ буруу хэлдэггүй гэсэн. Би ээжийг чинь ойлгож байгаа, мэдээж шүү дээ. Ах дүү хамаатан садангүй хүн гэнэт гарч ирээд л охинтой нь суухаар хэмжээнд очихоор ямар ч эх хүн ингэх л байх. Түүнд санаа зоволтгүй ойлгож байгаа. Хорвоо зөөлөрдөг хойно хоёулаа л сайн сайхан явбал биднийг зөвшөөрөх цаг ирнэ гэж итгэдэг. Тэгээд ч хайр нь сайн эмч болоод ээжийг чинь эмчилчихье . \инээмсэглэв\

-За, яршигаа. Ээж мөн эмчлүүлэх байх даа. Энэ хүнээ соль гээд хашгирчиж мэднэ шүү. \инээв\ . Миний ээж уг нь их цайлган хүн байгаа юм. Наанаа хааяа их хатуу л болохоос ...

-Ээжийнхээ урдаас битгий юм хэлж бай. Хайр нь их тэнэг байж ээ. Муу ижийгээ үглэж загнахад нь уурлаж хэдэрлээд л хаалга саваад гардагсан. Одоо маш их харамсдаг. Миний хайр одооноос битгий тэгээрэй.

Уянга толгой дохин Саруулыг тэврэн үнсээд амрахаар буудлынхаа зүг явцгаав. Буудалдаа ирвэл багийнхан бүгд өрөөнд цугларч Саруулыг хүлээж байв. Цогтоо чухал царай гарган:

-Саруул наашаа ирээд суу. Уянга миний дүү өрөөндөө байж байх уу гэв. Хажидмаа босон:

-За, бид ирээд сар шахам боллоо. Өнөөдөр сурсан, мэдсэн зүйлээ бүгд тайлагнан ярилцна. Дүнгийн хурал гэж хэлж болно. Одоо бидэнд дахиад нэг сар бий. Цаашдаа яаж үр дүнтэй суралцахаа ярилцъя. Өө нээрээ, Пусан хотын эмнэлэг, мөн Дэгү хотын эмнэлэг рүү нэг нэг хүн явуулж туршлага судалж сургалтанд суух боломж гарсан гэв. Бүгд сурсан мэдсэнээ ярьж, тайлагнаж дуусав. Цогтоо босч Пусан руу мэдээж Саруулыг явуулна. Та нар мэдэж байгаа даа.  Манай эрхэм “гүнж” Уянга тэнд суралцдаг болохоор түүний  “ханхүү” Саруул алзахгүй байх аа  гэв. Бүгд дэмжин Саруулыг явуулахаар болов.  Саруул инээмсэглэн Уянга минь ямар их баярлах бол гэхээс хөөр баяр дүүрэн байв. Саруул дээш өрөөндөө орвол Уянга хэдийн нь унтаад өгчээ. Саруул буйдан дээр суун түүнийхээ унтаж байгааг харан хэсэг азнаснаа маргааш явахдаа бэлдэв. Өглөө болж Уянга сэрэн хажууд нь Саруул байхгүй харин чемоданаа бэлдчихсэн байгааг ажиглав. Саруул гаднаас өглөөний цай бэлдэн орж ирэв. Ширээн дээр хөнгөн зууш, цай идэх уух  юм тавиад Уянгын уруул дээр үнсэн:

-Чи минь өчигдөр юу ч идэхгүй унтсан шүү дээ. Цайгаа ууцгаая гэв. Уянга ширээ рүү ойртон суугаад:

-Ямар гоё юм бэ. Чамдаа баярлалаа. Нээрээ, та нар нүүх гэж байгаа юм уу.  Чемоданаа бэлдээд хаачих нь вэ Саруул инээмсэглэн:

-Харин нэг тийшээ явах гэж байгаа юм аа. Чи таа л даа .

-Би яаж мэдэх юм бэ. Та нар өөр байранд л орох гэж байгаа байх даа.

-Тийм ээ, өөр байранд орно оо. Манайхнаас Пусаны эмнэлэгт нэг хүн явуулах санал ирсэн гэнэ. Тэгээд л чемоданаа баглачихлаа гэв.

Уянга, Саруулыг тэврэн “Нээрээ юү, хайр аа. Ямар сайхан өглөө вэ. Тэгвэл хоёулаа явах нь ээ. Хайр нь маш их баяртай байна”. Уянгын баярлаж байгаа шиг л Саруул ч баярлана. Хоёул ачаа тээшээ авч доош буув. Цогтоо, Саруулыг гаргаж өгөнгөө:

-Чамайг онгоцны буудал дээр хүн тосч авна гэсэн. Тэгээд тэнд  байрлах газрыг чинь зохицуулах байх,  сэтгэлээсээ хичээгээрэй. Уянгатайгаа уулзалгүй яахав. Гол нь энд яах гэж ирснээ мэдэж байгаа биз гээд инээмсэглэн амжилт хүсэв. Саруул, Уянга хоёр хязгааргүй аз жаргалд умбан явцгаав. Хоёр цагийн дараа гэхэд Пусанд буув.

- Өндөр хөгжилтэй орон сайхан ч юм даа. Хэдхэн цагийн дотор л ингээд хүрээд ирдэг.

-Метронд сууж болох л байсан ш дээ. Хоёул ийн ярилцан явж байтал Уянга аа гэх дуу гарав. Дуу гарсан зүг харвал, Уянгын өрөөний найз Уугий, мөн хамт сурдаг найз Эгшиглэн хоёр байв. Уянга инээмсэглэн:

-Чамайг ирнэ гээд мессеж бичсэн чинь итгэхгүй байсан юм аа. Ойрхон явж байна. Цуг явъя гээд байсан хүлээж байжээ, хайраа гэв. Уугий:

-За, сайн явж ирцгээсэн үү. Саруул нээрээ ирсэн байх нь ээ. За тэгээд амьдраад байж дээ. Саруул :

-Сайн  сайн, Та нарын хичээл сайн уу. Би энд эмнэлэгт дадлага хийнэ ээ. Эгшиглэн :

-Өө, за за мундаг залуу байх нь л дээ. Анх хараад чамайг би ямар  хөдөөний ....... ?

Уянга, Эгшиглэнг нудран:

-За, бүгдээрээ хоол идчихээд явцгаая даа гэхэд нь  Саруул инээн:

 -Нэг хүн эмнэлгээс тосох юм гэсэн.  Уулзчихаад явцгаах уу, яах уу гэхэд

Уянга:

-Өө тийм шүү дээ. За, бид хоёр уулзаадахъя. Та хоёр үүдэнд хүлээж байх уу гээд Саруулыг дагуулан явав. Хоёул хайсаар Монголоор “Саруул” гээд бичсэн цаас барьсан хүн дээр ирэв. Хижээл насны Солонгос хүн байв. Саруул очиж өөрийгөө Саруул гэвэл, инээмсэглэн чемоданыг  нь авч явахыг дохив. Уянга өнөөх хүнийг зогсоон ярилцсан боловч Саруул одоо шууд явах ёстой гэсэн бололтой дурамжхан:

-Уг нь чамтайгаа өнөөдөр хамт байна гэж бодсон юмсан. Чамайг заавал авч явах юм байх аа.

-Орой ч юм уу. Уулзаж болох байлгүй дээ хайраа.

-Тэндээ байрлах юм байна л даа. Уг нь чамтайгаа л хамт байна гэж бодсон юм.

Саруул инээмсэглэн Уянгыг аргадан үнсээд өнөөх хүнийг даган явав.

Өнөөх хүн таксины жолооч бололтой. Машинд тээшийг нь хийгээд Саруулыг суулган хөдлөв. Саруул, Уянга руу “Хайр нь амралтын өдөр очно оо. Чи минь жаахан хүүхэд шиг уйлчих гээд байхаар чинь яваад өглөө. Жаахан удаан байвал чи уйлчихна шдээ” гээд мессеж явуулав. Саруул хэдий Уянгатай байхыг маш их хүсэвч Цамба эмчийн захисан болон Цогтоо ахынхаа хэлснийг бодон явж байлаа.

Үргэлжлэл бий..

Хард овогт Ц.Билгүүн

Өмнөх нь

Агуу хайр-1:  https://www.24tsag.mn/a/182611

Агуу хайр-2: https://www.24tsag.mn/a/182617

Агуу хайр-3: https://www.24tsag.mn/a/182621

Агуу хайр-4 https://www.24tsag.mn/a/182723

Агуу хайр-5 https://www.24tsag.mn/a/182727

Агуу хайр-6 https://www.24tsag.mn/a/182735

Агуу хайр-7  https://www.24tsag.mn/a/182736

Агуу хайр-8 https://www.24tsag.mn/a/182741

Агуу хайр-9 https://www.24tsag.mn/a/182759

Агуу хайр-10 https://www.24tsag.mn/a/182788

Агуу хайр-11 https://www.24tsag.mn/a/182788

Агуу хайр-12 https://www.24tsag.mn/a/182806

Агуу хайр-13 https://www.24tsag.mn/a/182817

Агуу хайр-14 https://www.24tsag.mn/a/182835

Агуу хайр-15 https://www.24tsag.mn/a/182844

Агуу хайр-16 https://www.24tsag.mn/a/182858

Агуу хайр-17 https://www.24tsag.mn/a/182868

Агуу хайр-18 https://www.24tsag.mn/a/182886

Агуу хайр-19 https://www.24tsag.mn/a/182893

Агуу хайр-20 https://www.24tsag.mn/a/182903

Агуу хайр-21 https://www.24tsag.mn/a/182923

Агуу хайр-22

Агуу хайр-23 https://www.24tsag.mn/a/182957

Агуу хайр-24 https://www.24tsag.mn/a/182965

0
ЖИРГЭХ
Санал болгох
Аймшгийн баяраар үзвэл зохих ТАВАН монгол кино
ЛХАМ Галерей Швейцарын Риетберг Музейтэй хамтран Монголын орчин үеийн урлагийг дэлхийд хүргэв
“Гэм зэм” постдрамын жүжиг дахин тайзнаа
Кино календарь: Аймшгийн баяраар заавал үзэх 10 кино
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (49)

  • Зочин (103.9.88.154)
    H
    2022 оны 02 сарын 05 | Хариулах
  • zochin (202.179.25.83)
    bayrlalaa
    2020 оны 09 сарын 14 | Хариулах
  • дандар (66.181.161.27)
    25 ыг яаж унших вэ
    2020 оны 06 сарын 29 | Хариулах
  • Зочин (66.181.161.27)
    25яаж унших вэ
    2020 оны 06 сарын 29 | Хариулах
  • Хорлоо (202.126.90.84)
    Сайхан зохиол амжилт хүсье 8
    2020 оны 06 сарын 26 | Хариулах
  • Одноо (202.126.89.199)
    25р бүлгээс хойш яаж унших вэ
    2020 оны 06 сарын 25 | Хариулах
  • Зочин (59.153.87.21)
    Баярлалаа дараагийн бичлэг хэзээ орох вэ тэсэн ядан хүлээж байна
    2020 оны 06 сарын 24 | Хариулах
  • Narantsetseg Rentsendorj (202.126.89.72)
    Sainan zohiol unshlaa tsaashaad saihan zohiol olniig oruukaarai bayrlalaa ajliin amjilt husie
    2020 оны 06 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.126.89.72)
    Saihan zohiol baina iim zohiol olon bichij bidend unshuulaj baigaarai bayrlalaa amjilt husie
    2020 оны 06 сарын 23 | Хариулах
  • Munhtulga (66.181.160.92)
    Mash goy hairiin zohiol unshlaa bayrallaa
    2020 оны 06 сарын 22 | Хариулах
  • Зочин (66.181.161.40)
    Daraagin dgariig tesen yadan hvleei zohiolchidoo ulam ih amjelt
    2020 оны 06 сарын 22 | Хариулах
  • Зочин (66.181.161.20)
    Vnheer heleh vg oldohgvi saihan zohiol boljee daraagiin dewteriig n tesch ydan hvleey amjilt
    2020 оны 06 сарын 22 | Хариулах
  • Г.Баярбат (202.126.90.115)
    Үнэхээр тасархай сэтгэл ханалт100 амжилт
    2020 оны 06 сарын 22 | Хариулах
  • TS.Uyanga (66.181.161.32)
    bayarlalaa 2r devteriig ni hvleej bna shvv.
    2020 оны 06 сарын 21 | Хариулах
  • Зочин (117.111.1.194)
    Saihan zohiol shvv bayrlalaa
    2020 оны 06 сарын 21 | Хариулах
  • Зочин (66.181.161.82)
    Goe yumaa
    2020 оны 06 сарын 21 | Хариулах
  • Зочин (66.181.161.35)
    Vneheer goe yuma amjilt
    2020 оны 06 сарын 21 | Хариулах
  • Сарнай (202.126.88.228)
    Баярлалаа гоё зохиол уншуулж бгд үргэлжлэлийг нь хүлээж байгаа шүү
    2020 оны 06 сарын 21 | Хариулах
  • Зочин (66.181.161.19)
    25 hezee oroh ve
    2020 оны 06 сарын 21 | Хариулах
  • Зочин (66.181.161.14)
    Баярлалаа
    2020 оны 06 сарын 21 | Хариулах
  • Болор (59.153.87.46)
    24. 25 г оруулах бх гэж бодсон юмсан...өдөрт2 бүлэг оруулдаг биз дээ.хүлээх хэцүү юмаа кккк
    2020 оны 06 сарын 21 | Хариулах
  • Төгсөө (66.181.161.19)
    Хурдан оруулаарай
    2020 оны 06 сарын 21 | Хариулах
  • Зочин (59.153.113.26)
    Баярлалаа. Өдөр бүр хүлээдэг болчихжээ.
    2020 оны 06 сарын 21 | Хариулах
  • Ариун баигаль (66.181.161.41)
    25 ,г тэсэн ядан хүлээж баина Баярлалаа
    2020 оны 06 сарын 21 | Хариулах
  • Ариун баигаль (66.181.161.41)
    25 ,г тэсэн ядан хүлээж баина Баярлалаа
    2020 оны 06 сарын 21 | Хариулах
  • Ариун баигаль (66.181.161.41)
    25 ,г тэсэн ядан хүлээж баина Баярлалаа
    2020 оны 06 сарын 21 | Хариулах
  • Oogi (139.5.218.96)
    Bayralaa
    2020 оны 06 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.126.89.248)
    Зарим хэсэг давтаж ороод байх юм. Энэ алдаагаа засаарай.
    2020 оны 06 сарын 21 | Хариулах
  • Purevdolgor (66.181.161.95)
    Bayarlalaa
    2020 оны 06 сарын 21 | Хариулах
  • enhkee (66.181.161.57)
    bayrlallaa vrgeljleliig tesen ydan hvleej bnaa
    2020 оны 06 сарын 21 | Хариулах
  • Бадрах (103.212.116.13)
    Баярлалаа
    2020 оны 06 сарын 21 | Хариулах
  • Saran saraa (66.181.161.51)
    Bayrlala tesen ydan hvlele amjilt
    2020 оны 06 сарын 21 | Хариулах
  • Зочин (66.181.161.126)
    өдөрт 2 хэсэг оруулж өгөөч болхуу
    2020 оны 06 сарын 21 | Хариулах
  • Зочин (66.181.161.63)
    Өнөөдөр ганцхан хэсэг орж байгаа юм уу?
    2020 оны 06 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.126.89.86)
    Яасан хурдан уншчихваа. Дороо л дуусчих юм. Үргэлжлэл хүлээх хэцүү юмаа
    2020 оны 06 сарын 21 | Хариулах
  • Зочин (66.181.161.115)
    Маш гоё зохиол 25-г нь хүлээж байна
    2020 оны 06 сарын 21 | Хариулах
  • erdenechmeg chimgee (202.55.188.89)
    25-g huleej baina
    2020 оны 06 сарын 21 | Хариулах
  • Ээгий (66.181.161.109)
    Баярлалаа сайхан байна аа үргэлжлэлийг нь хүлээх л хэцүү юмоо
    2020 оны 06 сарын 21 | Хариулах
  • Зочин (66.181.161.15)
    Хурдан уншчихаад дараагийн хэсгийг хүлээгээд хэцүү юм аа ккк.
    2020 оны 06 сарын 21 | Хариулах
  • Наранцэцэг (64.119.27.187)
    Үнэхээр гоё зохиол үргэлжлүүлээд хурдан унших хүсэлтэй байна
    2020 оны 06 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.9.47.31)
    Маш сайхан байлаа үргэлжлүүлэн тэсэн ядан хүлээж байна
    2020 оны 06 сарын 21 | Хариулах
  • Галдан даваажав (66.181.190.117)
    Сэтгэл маш их догдлон уншлаа 25 26 г хурдан оруулчихаж болохгүй юу тэсэн ядан хүлээж байна
    2020 оны 06 сарын 21 | Хариулах
  • Zochin (66.181.161.119)
    Daraagiin hesgiig huleej bgaa shuu oruulaad baigaarai
    2020 оны 06 сарын 21 | Хариулах
  • Otgo otgoo (203.91.115.47)
    bayrlalaa mash gie bn shvv xurdan daraagiin bijeerei
    2020 оны 06 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.55.188.94)
    vneheer goe ymaa daraagiinh ni hurdan garaasai
    2020 оны 06 сарын 21 | Хариулах
  • Түвшин (66.181.161.19)
    Гайхалтай сайхан хурдан бичээрэй
    2020 оны 06 сарын 21 | Хариулах
  • Хорлоо (66.181.161.19)
    Сайхан зохиол юмаа ахиад. бичээд оруулаад байгаарай
    2020 оны 06 сарын 21 | Хариулах
  • Зочин (66.181.161.32)
    bayarllaa mash ix
    2020 оны 06 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.126.89.115)
    Гайхалтай ...
    2020 оны 06 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
    10 цаг 44 мин
  • А.Амартүвшин: Хагас коксон түлш, сайжруулсан түлш, угаасан мидлингээс сонгож хэрэглэх боломжтой
    11 цаг 24 мин
  • Пари Сен-Жермен vs Ниц: Лиг 1-ийн энэ долоо хоногийн хамгийн сонирхолтой тулаан
    12 цаг 6 мин
  • Улаанбаатар хот АНУ-ын Солт Лэйк хоттой санамж бичиг байгууллаа
    14 цаг 40 мин
  • Монгол Улс ФИБА Ази-ийн дунд хугацааны чуулганд оролцлоо
    14 цаг 44 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    15 цаг 6 мин
  • П.Наранбаяр: Бид хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ гэдэг шиг төсвөө харж байж цалингаа нэмэх ёстой гэдгийг ойлгоорой
    15 цаг 11 мин
  • "Оюутолгой"-гоос 10 тэрбумыг "хулгайлсан" Д.Амартүвшинг шүүхээс суллажээ
    16 цаг 1 мин
  • ФОТО: Багш нарын ажил хаялт 12 дахь өдрөө үргэлжилж байна
    16 цаг 7 мин
  • Нийслэлийн есөн дүүрэгт “Төрийн болон орон нутгийн өмчийн нэгдсэн цахим систем”-ийн сургалт зохион байгууллаа
    16 цаг 31 мин
  • Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв хяналтын дэлгэцэд ирсэн угаарын хийн дохио бүрийг алдалгүй бүртгэж, шуурхай арга хэмжээ авч байна
    16 цаг 34 мин
  • Ү.Амарбат: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн 3 хүүхэд Англи улсад өндөр төлбөртэй сургуульд бус Монголдоо сурдаг
    16 цаг 35 мин
  • Өсвөрийн УАШТ-ээс олны хамгийн их дэмжиж байгаа бөх Р.Омар гэж хэн бэ?
    17 цаг 23 мин
  • Аймшгийн баярын тухай таны заавал мэдэх ёстой 24 зүйл
    17 цаг 43 мин
  • Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 10мвт-ын нарны цахилгаан станц барих судалгааны ажил үргэлжилж байна
    17 цаг 46 мин
  • Аймшгийн баяраар үзвэл зохих ТАВАН монгол кино
    17 цаг 53 мин
  • Оюутолгой төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг хэлэлцэх ээлжит долоон жилийн хугацааг үл харгалзан хэлэлцээрийг үргэлжлүүлэхээр боллоо
    18 цаг 7 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээ
    18 цаг 20 мин
  • Монгол хоолны өв, шинэчлэлийг хослуулсан "Уламжлалт ба орчин цагийн Монгол хоолны 99 жор"
    18 цаг 33 мин
  • УИХ: 2026 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
    18 цаг 39 мин
  • Өсвөрийн УАШТ-ээс олны хамгийн их дэмжиж байгаа бөх Р.Омар гэж хэн бэ?
  • Аавынхаа энд хүрч МУГЖ болсон С.Ариунбямбын тухай 15 баримт
  • Цахиур хагалж буй хүчтэн Б.Цагаанбандийн тухай 15 баримт
  • Ц.Бямба-Отгон: Би Дархан аваргыгаа өмөөрнө
  • ЦЕГ-ын дарга болсон Ж.Болд гэж хэн бэ?
  • Ханиадандаа "Битүү шөл" хийж уух жор
  • "Physical Asia" шоуны анхны уран нугараач оролцогч МУГЖ Э.Лхагва-Очирын 10 баримт
  • Монгол баатрын дүртэй Б.Энх-Оргилын тухай сонирхолтой 20 баримт
  • Аймшгийн баярын тухай таны заавал мэдэх ёстой 24 зүйл
  • Монголыг дэлхийд бахдуулсан ТАВАН аварга
  • Х.Нямбаатар: Зөвхөн Засгийн газрын гишүүний албан бичгээр өдрийн цагаар шатахуун тээвэрлэх эсэхийг шийднэ
  • "The MongolZ" багийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орлоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХХҮҮХҮ-ийн сайд Ж.Энхбаяр нар сав, баглаа боодлын үндэсний үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаатай танилцлаа
  • Г.Занданшатар ба түүний нөхөд “харлуулах тактик”-аар мэргэшснээ баталсан өдрүүд өрнөж байна
  • УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан: Ирэх оны төсвөөс тоног төхөөрөмжийн зардлыг танаж багш, эмч нарын цалинг нэмэх боломжтой
  • НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
  • WORLD JUDO DAY: Жүдо бөхийн тухай сонирхолтой танин мэдэхүй
  • Дарханы төмөрлөгийн үйлдвэр ххк Страгтегийн ордтойгоо “Сахал” Эрдэнэбилэгийн мэдэлд шилжих эсэх шүүх хурал үргэлжилж байна
  • Х.Тэмүүжин: Ард түмнээсээ сонгогддог парламентын хуралдаанд Засгийн газар нь зохион байгуулалттайгаар хаалт хийсэн нь төрийн эрхийг хууль бусаар авах жинхэнэ үйлдэл мөн
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Оюунболд VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Ц.Бямба-Отгон: Би Дархан аваргыгаа өмөөрнө
  • Аавынхаа энд хүрч МУГЖ болсон С.Ариунбямбын тухай 15 баримт
  • Өсвөрийн УАШТ-ээс олны хамгийн их дэмжиж байгаа бөх Р.Омар гэж хэн бэ?
  • Ханиадандаа "Битүү шөл" хийж уух жор
  • Монголыг дэлхийд бахдуулсан ТАВАН аварга
  • Монголын сагсан бөмбөгийн багууд дунд “Холбооны цом”-ын тэмцээнийг явуулна
  • ЦЕГ-ын дарга болсон Ж.Болд гэж хэн бэ?
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Оюунболд VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Х.Тэмүүжин: Ард түмнээсээ сонгогддог парламентын хуралдаанд Засгийн газар нь зохион байгуулалттайгаар хаалт хийсэн нь төрийн эрхийг хууль бусаар авах жинхэнэ үйлдэл мөн
  • Г.Занданшатар ба түүний нөхөд “харлуулах тактик”-аар мэргэшснээ баталсан өдрүүд өрнөж байна
  • Б.Чинбүрэн: Эрүүл мэндийн ажилчдын цалинг ээлж дараатай нэмэхийг зорьж байгаа
  • УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан: Ирэх оны төсвөөс тоног төхөөрөмжийн зардлыг танаж багш, эмч нарын цалинг нэмэх боломжтой
  • Монгол баатрын дүртэй Б.Энх-Оргилын тухай сонирхолтой 20 баримт
  • Дарханы төмөрлөгийн үйлдвэр ххк Страгтегийн ордтойгоо “Сахал” Эрдэнэбилэгийн мэдэлд шилжих эсэх шүүх хурал үргэлжилж байна
  • Л.Энх-Амгалан: Цалингаас гадна тогтолцооны шинэчлэлийг ярих хэрэгтэй
  • "Physical Asia" шоуны анхны уран нугараач оролцогч МУГЖ Э.Лхагва-Очирын 10 баримт
  • Ү.Амарбат: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн 3 хүүхэд Англи улсад өндөр төлбөртэй сургуульд бус Монголдоо сурдаг
  • Apple Pay х Mastercard виртуал картад зориулсан урамшууллын хугацаа сунгагдлаа
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Жүр Үр” ХХК-ийн үйлдвэрт ажиллалаа
  • “Бахрейн 2025”: Өнөөдөр Монголын тамирчид спортын 6 төрөлд өрсөлдөнө
24 баримт
  • Өсвөрийн УАШТ-ээс олны хамгийн их дэмжиж байгаа бөх Р.Омар гэж хэн бэ?
  • Аймшгийн баярын тухай таны заавал мэдэх ёстой 24 зүйл
  • "Physical Asia" шоуны анхны уран нугараач оролцогч МУГЖ Э.Лхагва-Очирын 10 баримт
  • Монгол баатрын дүртэй Б.Энх-Оргилын тухай сонирхолтой 20 баримт
  • Аавынхаа энд хүрч МУГЖ болсон С.Ариунбямбын тухай 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК