зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Агуу хайр-23

2020-6-20
0
ЖИРГЭХ

Үргэлжлэл нь...

49-р хэсэг

-Хайраа, би авахгүй ээ. Ийм нандин зүйлийг чинь авна гэхээр арай болоогүй. Хуримаа хийхдээ авъя. Болох уу?

-Үгүй ээ. Одоо л чамд өгнө. Чи минь надад бүхнээ зориулдаг бас бүхнээ зориулсан. Би одоо бүхнээ зориулна. Хоёулаа хөөрхөн охинтой болоод энэ бөгжийг өгнө. Тийм биз дээ?

Уянгын хоолой чичрэн:

-Тийм ээ гээд нулимсаа унаган Саруул руу харав. Энэ харц бол өөр байлаа. Тэр нүдээрээ “Саруулд хайртай, энэ хорвоог чамтайгаа л туулна. Чи минь миний амьдрал” гэсэн шиг тийм их чин үнэн хайр бялхсан харцаар хараад Уянга түүнд хайртай ч гэж хэлсэнгүй, баярлалаа ч гэж хэлсэнгүй. Харин дуслах нулимс нь аз жаргалын нулимс бөгөөд түүнийг тэврэн уруул дээр нь үнсэнэ.

Саруул, Уянгыг тэврэн чихэнд нь:

-“Чи минь надад ямар их хайртайг би мэднэ. Намайг ч гэсэн чамд ямар их хайртайг чи мэдээсэй. Чи дэлгүүрт хэлээ биз дээ. Одооноос чи миний эхнэр, би чиний нөхөр” гэв. Уянга үнэхээр их догдлон хайр, баярын нулимсаа барьж дийлсэнгүй, нүүрэнд нь бас инээмсэглэл тодорно.

Хоёул ачаа бараагаа янзалж нүүр гараа угааж доош буув. Ресторанд Дөлгөөн  ирсэн байв. Саруул, Дөлгөөнтэй гар барин энэ миний ....

-Мэдсээн, Уянга уу. Намайг Дөлгөөн гэдэг. Зурган дээрхээсээ хөөрхөн юм байна шүү дээ.

-Чамаас зургаа авахаа мартсан байна.

-За, энэ байна даа. Танай энэ залуу чиний зургийг харуулаагүй бол чамайг бараг олохгүй байсан шүү .

Саруул инээн:

-Тийм ээ. Хайраа, надад тусалсан сайн залуу байгаа юм. Танилц гэв. Уянга инээмсэглэн гар бариад:

- Миний хайрыг надтай уулзуулсан чамд баярлалаа гэв. Дөлгөөн Саруулыг  сайтар ажсанаа:

-Өө, за за. Энэ залуу чинь харин жинхэнэ “брэнд” болжээ. Шинэ загварууд байна. Алив наад пүүзийг чинь харъя даа .

Намуун хажуунаас Дөлгөөнийг дугтран:

-Чи одоо хүний өмссөн зүүснийг ярихаа болиоч. Эхлээд Саруулыг юу гэж ярьж байлаа даа. Хөдөө цэл хөдөө ядаж гутлаа солиосой гээд л байсан. Одоо хар даа. Хүн ингэж өөрчлөгддөг байхгүй юу гээд жуумалзав. Дөлгөөн бантсандаа:

-Намуун худлаа,  манийг нь явуулж байгаа юм аа. Та хоёр ингэхэд хоол идсэн үү? Хэдүүлээ гарах уу?

Саруул инээвхийлэн:

-Бид хоёр яг гарах гэж байлаа. Уянгыг  үдэж  өгнө. Маргааш хичээлтэй болохооор явах гэж байгаа юм аа. Хэдүүлээ цуг гаръя. Бид хоёр зураг авахуулах санаатай гэхэд  Дөлгөөн уриалгахан зөвшөөрч дөрвүүлээ буудлаасаа гарцгаав. Алхах замдаа сонин сайхан хөгжилтэй зүйлс ярилцан явцгаана. Явсаар нар шингэх ч дөхөж, Уянга метроны буудлаас буцахаар ирэв. Дөлгөөн, Намуун хоёр үүдний хэсэгт үлдэн Саруулыг хүлээнэ. Уянга, Саруулыг чанга тэврэн нулимсаа мөрөн дээр нь унагах бөгөөд тэврэлт нь чамтайгаа л баймаар байна, явмааргүй байна гэх шиг ер бусын чанга, халуун  байлаа. Метро хөдлөх дөхөж байгааг зарлахад Уянгын гарыг хүзүүнээсээ буулган:

-Хайраа, явах цаг чинь боллоо. Амралтын өдрөөр хайр нь чам дээр очъёо. Сая Дөлгөөн надад хуучин утсаа өгсөн. Дугаар чинь байгаа. Очоод ярьж болно шүү дээ гэв. Уянга инээмсэглэн:

-Хайр нь залгана аа,  хайр нь өөрөө ирнэ ээ. Миний хайр харин утсаа авахгүй байв аа. Мессеж аваад шууд хариу бичнэ шүү гээд уруул дээр нь үнсэв. Метро ирэн хүмүүс орцгооно.

 -“За яв даа хайрт минь, түр баяртай “гээд Саруул үлдэв. Уянга метронд  суун хөдөлсний дараа Саруул сая нулимсаа дуслуулан яг л Монголоос наашаа нисэхэд нь хоцрохдоо үлдсэн тэр мэдрэмж шорвог амтаар мэдрэгдэнэ. 

       Уянга явснаас хойш хэдэн хоног өнгөрөв. Саруул, Уянга хоёр утсаар ярин бас мессеж бичилцэн бараг л хамт байгаа мэт өдөр бүр харилцана. Уянгын шалгалт шахуу тул энэ амралтын өдөр очиж чадахгүй гэдгээ хэлсэн учир Дөлгөөнтэй хамт цагийн ажил хийхээр Саруул ярьжээ. Эхэндээ Цамба эмч хоёр хоног ажил хийнэ гэхэд зөвшөөрөөгүй тул “Хийж үзмээр байна. Энд яг ямар ажил хүмүүс хийдгийг сонирхох гэсэн юм”  хэмээн шалсаар байж зөвшөөрүүлж чаджээ. Цамба угаас Саруулд их сайн ханддаг төдийгүй түүнийг гэмтэж, бэртэх вий гэж санаа нь зовсон нь тэр байлаа. Саруул амралтын өдөр эрт босч Дөлгөөнийг хүлээнэ. Дөлгөөн ч өглөө тогтсон цагтаа ирэн:

-За хөгшөөн чамд нэг ажил олсон. Голцуу эмэгтэйчүүд хийдэг л дээ. Сувдааг танина даа. Сувдаагийн ажилладаг цайны газарт угаалга хий, өнөөдөртөө. Харин маргааш надтай хамт барилга дээр ажиллана даа гэв. Саруул юу ч дуугаралгүй даган явав. Нэг их удаан явалгүй автобусны буудлаас холгүй хоол үнэртсэн нэгэн газар орж ирэв. Сувдаа тосон авч:

-За, сайн байцгаана уу. Саруул ажил асуусан гэв үү. Эмч болох гэж байгаа мундаг хүн ийм юм хийж болох ч юм уу даа. Би хоолны ширээ, заалны цэвэрлэгээг хариуцдаг. Харин чи тэр эгчтэй аяга таваг угаана. Чадах уу гэвэл Саруул:

-Чадна аа. Найз нь хийгээд л үзье. Ямар ч байсан шантарч хаяж явахгүй ээ гэв. Саруул хэл ус мэдэхгүй ч Сувдаагаар юу хийх дарааллаа бүгдийг заалган аваад ажилдаа оров. Дөлгөөн инээмсэглэн Саруул руу харан:

-Эр хүн юм бүгдийг хийж үзэж байх л хэрэгтэй. Маргааш жинхэнэ эрчүүдийн ажил хийн. Наадах чинь бие халаалт шүү. Өө нээрээ, орой Намуунаа чамайг ирж авах байх. Найз нь маргааш өглөө чам дээр очно оо. За, амжилт гэсээр явав. Цайны газрын эзэд бололтой эмэгтэй, эрэгтэй хоёр Саруултай мэндэлж, юу ч юм хэлснээ явчихав. Саруул бодохдоо сайн ажиллаарай гэж байгаа байх гэж таана. Хаанахыг нь мэдэхгүй эгч цуг ажиллах ба тэрбээр солонгос хүн биш нь ойлгомжтой. Түүнтэй эзэд  мөн адил дохио зангаагаар “ярьж”  байв. Саруул  овоорсон аяга тавгийг халуун ус гоожуулан угаах ба түүний аяга таваг дундарч татарна гэж үгүй улам л нэмэгдэнэ. Угаагаад гаргасан ч нэмэгдсээр л байна. Саруул дотроо “Энэ солонгосчууд нэг аяганд бүгдийг нь хийгээд идчихэж болдоггүй улс юм байхдаа. Ширээ дүүрэн юм тавьчхаад л сонин маркын хүмүүс юм даа”  гэж бодно. Хэл ус нэвтрэлцэхгүй эгч Саруулд хүйтэн ус авчирч өгөн уухыг дохив. Саруул инээмсэглэн яг ам цангаж байсан юмсан гээд усыг авч уув. Эгч, Саруул руу харан эрхий хуруугаа гозойлгоно. Үүнийг харин Саруул ойлгон инээмсэглэсэн хэвээр нүүр царай дохио зангаа гээд хүнд амнаас гарах авианаас илүү олон хэлээр ярьж болохыг  мэдрэв. Өдрийн хоолны цагийн ачаалал дуусч хүн багасчээ. Сувдаа, Саруулыг дуудан цайны цаг болсныг хэлэв. Саруул нүүр гараа угааж гарч  заал руу орвол Сувдааг эмэгтэй эзэн загнаж байгаа нь харагдав. Сувдаа толгой дохин бөхийхөөс өөр юу ч хийхгүй ба эзэн эмэгтэй аашилж байгаад Саруулыг хараад цааш эргэн явав. Саруул, Сувдаагийн хажууд суугаад юу болсныг асуувал ширээний тооцоо алдаад аа. Өдөр согтуу хүмүүс хааяа мартдаг ч юм уу, эсвэл зориуд ч юм уу, явчихдаг тохиолдол бий. Өөр бас юм байсан юм аа. Энэ байдаг л үзэгдэл, битгий санаа зов. Бид чинь иймэрхүү зүйлд сурчихсан хүмүүс. Харин шинэ хүмүүст их хачин дургүй хүрмээр санагддаг ч цалин мөнгөө аваад ирэхээр урам ордог юм даа гэв. Саруул юм дуугарсангүй. Сувдаагаас юу ч асуусангүй. Харин Уянга минь ч ялгаагүй ингэж л ажилладаг байх даа гэсэн бодол эргэлдэнэ. Түүний нэг сарын цалинг би өмсчихсөн яваа. Ингэж сар ажилласан цалин нь шүү дээ гэж бодохоор өөрийн эрхгүй хоол нь орохоо больж санаа алдан түүнийгээ улам ихээр хайрлан бас маш ихээр санана. 

 

50 –р хэсэг

Сувдаа, Саруул руу харан:

-Хятад эгч чамайг маш сайн ажиллаж байна. Маргааш ирэх болов уу гэж байна лээ. Манайд 7 хоног ажиллаж байгаа хүн дээ. Энд хятадууд их ирдэг. Солонгос, Хятадын эрлийзүүд элбэг газар шүү дээ хэмээхүйд Саруул Уянгын тухай бодлоосоо  салж ядан:

-Аан тийм үү. Миний найз энэ ажлаасаа гарч болдоггүй юм уу гэхэд Сувдаа  хариуд нь:

-Чи саяны загнуулсанд эмзэглэжээ дээ. Чи надаас асуусан даа. Ямар ажил хийдэг юм бэ гэж энд байгаа монголчууд хар бор ажлыг нь л голдуу хийдэг . Өөр газар ч ялгаагүй ийм л зүйл угтаж байгаа. Онцлог нь Монголоос цалин хамаагүй өндөр. Бид ингэж л ажилладаг даа. Саруул минь мөнгө олох гэж л ихэнх монголчууд энд ирдэг. Нэгэнт ирсэн болохоор яаж ч байсан гүрийх л хэрэгтэй гээд ширээнээс босон аяга таваг хураав. Саруул суусан хэвээр. Муу Шүрээ минь яаж яваа юм бол доо. Бас л хүний нутагт яваа амьтан амьдралаа дээшлүүлнэ гээд л гарсан. Хүн өөрөө биеэрээ мэдрэхгүй бол гадаад гэдэг л сайхан гэж эндүү бодох хүмүүс их юм даа гэсэн бодол төрөв. Орой болж Сувдаагийн ажил дээр Намуун ирэв. Тэрбээр Саруулыг харан инээмсэглээд:

- За ажил сайн уу. Хувцсаа солиод гараад ир, явцгаая. Чиний ажлын цаг дууссан гэв. Саруул нэг өдөр хэл нэвтрэлцэхгүй ч цуг ажилласан эгчид явах болсноо дохиход өнөөх нь ойлгосон янзтай толгой дохин инээмсэглэнэ. Саруул хувцсаа солин заал руу гарвал эзэн эрэгтэй нүүр дүүрэн инээмсэглэн Саруулд дугтуйтай юм өгөв. Саруул, Сувдаад баярласнаа хэлээд Намуунтай цуг буудал руугаа явахаар гарав. Намуун:

-За ямар байв даа. Сувдаа чамайг магтаад л байна лээ.

-Дажгүй шүү, ядарсан ч үгүй.

-Чамайг маргааш ирэх үү гэж эзэн нь асуугаад байна гэсэн. Энд ч нэг иймэрхүү л ажил хийнэ дээ, бид .

-Маргааш Дөлгөөнтэй барилгын ажилд явна гэсэн надад харин сонирхолтой байгаа.

-За, тэр ч дэмий байх даа. Гар хөлөө бэртээчхэв.

Саруул эзэн эрэгтэйн өгсөн дугтуйг онгойлгон тоолвол 60.000 вон байв. Саруул монгол мөнгөнд шилжүүлэн дотроо бодоод нэг өдөр л 100 гаруй мянган төгрөг олдог байна шүү гээд инээмсэглэн Намуун руу харвал 60.000 багадаа орно гэв. Ийнхүү өнөөдрийн ажил дуусч буудалдаа ирэн тухлаад Цогтоотой элдвийг ярин хэвтэцгээв. Өглөө болж Дөлгөөн мөн л цагтаа доор хүлээж байв. Саруул доош буун Дөлгөөнтэй хамт бас л  ажиллахаар явав. Дөлгөөн :

-За, өчигдөр ядраагүй биз дээ. Өнөөдөр жинхэнэ эр хүний  ажлыг нь хийнэ дээ. Чи ядраад байвал найздаа хэлээрэй би нэг юм бодомз.

-Ядраагүй ээ. Гайгүй байх аа. Харин тэр ажлыг чинь хийж үзмээр байна. Өчигдрийнх харин хөдөлж явах юмгүй болохоор жаахан уйтгартай байлаа гээд инээмсэглэв

-Их эр байх нь ээ. Зөв дөө. Цалин өндөр болохоор гүрийдэг юм шүү, анд аа.

Хоёул нилээд явсны дараа нэгэн автобусны буудал дээр ирж зогсов. Төд удалгүй машинтай хүмүүс ирэн Дөлгөөнтэй мэндлээд тэр хоёрыг авч явав. Хаашаа явж байгааг Саруул үл мэдэх боловч эргэн тойрноо ажиглан эцэс төгсгөлгүй мэт байшин барилга нь нүд булаана. Хотын захад ирж буй бололтой барилга орон сууц багасаад ирэв. Шинээр баригдаж буй хотхон бололтой газар ирэв. Машинаас буух хүмүүс дотор Дөлгөөн, Саруулаас гадна гурван ч монгол залуу байв. Тэднийг тусгай бэлдсэн өрөөнд оруулав. Тэндээс хоол үнэртэнэ. Ширээн дээгүүр өнөөх л олон төрлийн ногоо, будаа, кимчи бас шарсан мах авчирч өрөөд бүгдийг хооллон нэгэн хижээл насны Солонгос зааварчилгаа өгөн ярьж байв. Дөлгөөн, Саруулд ойлгомжтой орчуулан өгч:

-Хоолоо сайн идээрэй. Энд их халуун шүү. Цаанаасаа хамгаалалттай хувцас тавьж өгнө. Манайхан халууцаад тайлчихдаг тал бий. Гэхдээ наранд түлэгдсэнээс дээр шүү дээ гэв. Хоолоо идэж дуусаад барилгын талбай руу очив. Саруулын огт хараагүй техник тоног төхөөрөмж байх нь их л сонирхол татна. Ажилд хуваарилах Солонгос залуу хүмүүсийг ялган тус тусын ажлын байрыг зааж өгнө. Дөлгөөн:

-Хоёулаа салж ажиллах нь дээ, хөгшөөн. Өдөр цайны цагаар уулзъя, Хичээгээрэй гээд инээмсэглэн “Нэг монгол залуу танай хэсэгт байгаа. Би чамайг хэлчихсэн. Хэрэг гарвал түүнд хэлээрэй гээд цааш алхан одов. Саруул зааварлагч Солонгосыг даган бусадтайгаа алхана. Тэд нэгэн барилгын нэг давхарт орвол дүүрэн цемент байв. Саруул хараад баярлах шиг дотроо инээн  хуучин танилтайгаа уулзах шиг болов. Саруул энэ чинь харин болж байна шүү гэсэн маягтай хүлээн зогсоно. Тэдэнд тараасан хувцсыг өмсөөд ажилдаа орцгоов. Саруул шууд хоёрыг мөрөн дээрээ тавиулаад дээшээ гарах шат руу өгсөв. Гэгтэл ардаас нь “Хүүе, чи хайчих нь вэ. Цахилгаан шат руу зөөнө шүү дээ” гээд заав. Саруул инээмсэглэн очиж цементээ буулгаад ийм том сүрхий техниктэй байж ийм олон хүний хэрэг байгаа л юм байхдаа гэж бодно. Гурван цаг гаруй ажиллацгаав. Тэнд олон дотор ажил хийх хийхгүй мөн чадахгүй ядрах хүмүүс илт удаашран байн байн цаг харах нь элбэг. Чухам ямар орны хүмүүсийг Саруул үл мэднэ.Тэдний хамгийн ахмад нь Саруулыг дуудав. Саруул очвол Солонгосоор ярих уу гэж асууж байгаа бололтой. Саруул толгой сэгсэрвэл түүний мөрөнд гараараа хүрээд эрхий хурууг мөн гозойлгоно. Саруулыг тэнд байгаа ажиллагсад мөн зааварлагч хянагч залуу их л ажиглан гайхсан харцаар харна. Саруулын хувьд ёстой л хийж сурсан, дадсан ажлаа энд хийх завшаан тохиосонд баярлах шиг инээмлэглэн ажилласаар. Өдрийн хоолны цаг болж бүгд өнөөх байшиндаа цугларч хооллоцгоов. Дөлгөөны нүүр нь цагаан болсныг харвал тэрбээр шохой, цемент зөөсөн нь илт. Дөлгөөн :

-За, яаж байна. Болмоор байна уу. Амрах цаг гарвал жаахан амарч байгаарай. Тамхилах ч бас амралт юм шүү дээ. Харин чи чинь татдаггүй билүү. Би татдаггүй байж байгаад хүн дагаж татсаар орчихсон шүү гээд инээмсэглэв.

Өдрийн хоолны цаг их богинохон санагдав. Бүгд өнөөдрийн нормоо биелүүлэхийг анхааруулав.

Саруулын хувьд огт ядраагүй бөгөөд  сая  л нэг халж байгаа мэт санагдан ажилласаар. Түүний хувьд нэг давхраас цементийг цахилгаан шатанд ачиж өгөх ба дээд давхруудад тоо ширхгээр буулгах хүмүүс бас тусдаа байв. Дээрээс доош буулгасаар 3 давхар хавьд ирэхэд  нэг давхрын өнөөх их цемент эрс багасаад ирэв. Тэгтэл цахилгаан шат ажиллахгүй зосчихов.Ямар нэгэн асуудал гарчээ гэж бүгд суун амарцгаана. Гаднаас эзэн нь бололтой Солонгос орж ирээд чанга дуугаар хэдэн үг хэлээд гарч явчихав. Бүгд босон амандаа түүнийг харааж байгаа нь илт.  Саруул дээшээ зөөх гэж буйг ойлгов. Түүний хувьд 3 давхарт гаргана гэдэг асуудалгүй билээ. Монголд 9 давхар руу цемент ганцаараа зөөх тохиолдол байсан ба дандаа цөөхүүлээ ажилладаг байсан болоод ч тэр үү, их ядардаг байснааа санана. Ийм сайхан залуучууд байж юу байх вэ дээ, уг нь гэж дотроо хэлээд манлайлан ажилдаа оров. Цуг ажиллаж буй монгол залуу Саруулын хажууд ирээд:

-Чи хөгшөөн жаахан амар л даа. Чамайг харахаар би өмнөөс чинь ядарчихлаа. Тэр муу хятадуудыг хар даа. Хэдийг зөөгөөд л тамхи татаад зосчхож байгаа биз. Зааварлагч байхгүй бол наад хэд чинь ингээд л ажил явуулдаггүй новшнууд гэх нь өнөөх л хятад хүнд дургүй монгол зан нэвт үнэртэнэ. Саруул инээн:

-Би ядраагүй ээ. Монголд яг ингэж цемент дээр хааяа ажилладаг юм. Харин ч энд аюулгүй ажиллагаа мундаг сайн юм. Техник ч сайтай хялбар юм гэв. Залуу өөрийгөө Цэрэнбат гэж танилцуулж даанч “Тийм байхаа. Нэг л өөр байсан юм. Энд ажиллаж чадахгүй нусан бурантагнууд бас ирдэг юм. Чи их сүрхий юм, барилддаг уу” гэхэд Саруул толгой дохин “Яахав сонирхолтой. Гэхдээ хичээллэдэггүй” гэв.

Цэрэнбат Хятадууд руу өнөөх муухай харцаа чулуудан ажлаа хий гэж нүдээрээ хэлэх нь Саруулын инээдийг хүргэнэ. Цэрэнбат, Саруулаас өндөр бие хаа сайтай, давхраатай нүд, хөмсөг болсон сайхан залуу бөгөөд түүнтэй яриа өдөх оффисын Солонгос хүүхнүүд хааяа мэр сэр харагдах нь ажиглагдана. Хоёул гурван давхарт цементээ өрж дуусаад байтал зааварлагч залуу тэр хоёрыг дуудан Цэрэнбаттай яриад Саруулыг дагуулан цугтаа гурвуул оффис нь бололтой шил толь болсон газар руу оров. Цэрэнбат инээмсэглэн:

-За, хөгшөөн чи азтай байна шүү. Чамайг хурган дарга нь дуудуулсан байна. Энд тэндгүй камертай. Чи хараанд нь өртөж дээ . Чамд ажлын санал тавих нь гарцаагүй. Чамд ямар цалин хангалттай вэ гэвэл өдрийн 150 ногоон л гээрэй гээд “За, найз нь зохицуулна аа” гэв. Саруул юу болоод байгааг нэг л сайн ойлгосонгүй. Цэрэнбатыг дагасаар нэгэн өрөөнд орвол хижээл насны Солонгос инээмсэглэн угтан авч Саруул, Цэрэнбат хоёртой гар бариад сандал дээр урин суулгаад яриа эхлэв. Тэрбээр Цэрэнбатаар орчуулуулж хэзээ ирсэн, хаана байрлаж байгааг асуугаад энд ажиллах сонирхол байгаа эсэхийг асуугаад түүнд ажлын санал тавив. Саруул  Цэрэнбат хоёул тэндээс гарч Дөлгөөний ажиллаж буй хэсэг рүү явав.

Үргэлжлэл бий..

Хард овогт Ц.Билгүүн

Өмнөх нь

Агуу хайр-1:  https://www.24tsag.mn/a/182611

Агуу хайр-2: https://www.24tsag.mn/a/182617

Агуу хайр-3: https://www.24tsag.mn/a/182621

Агуу хайр-4 https://www.24tsag.mn/a/182723

Агуу хайр-5 https://www.24tsag.mn/a/182727

Агуу хайр-6 https://www.24tsag.mn/a/182735

Агуу хайр-7  https://www.24tsag.mn/a/182736

Агуу хайр-8 https://www.24tsag.mn/a/182741

Агуу хайр-9 https://www.24tsag.mn/a/182759

Агуу хайр-10 https://www.24tsag.mn/a/182788

Агуу хайр-11 https://www.24tsag.mn/a/182788

Агуу хайр-12 https://www.24tsag.mn/a/182806

Агуу хайр-13 https://www.24tsag.mn/a/182817

Агуу хайр-14 https://www.24tsag.mn/a/182835

Агуу хайр-15 https://www.24tsag.mn/a/182844

Агуу хайр-16 https://www.24tsag.mn/a/182858

Агуу хайр-17 https://www.24tsag.mn/a/182868

Агуу хайр-18 https://www.24tsag.mn/a/182886

Агуу хайр-19 https://www.24tsag.mn/a/182893

Агуу хайр-20 https://www.24tsag.mn/a/182903

Агуу хайр-21 https://www.24tsag.mn/a/182923

Агуу хайр-22

Агуу хайр-23

Агуу хайр-24 https://www.24tsag.mn/a/182965

 

 

 

 

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
"Харанга" хамтлагийн ХАЙРЛАМ дуунууд
Poetry: "Шүхэргүй норох" сэтгэл мэт шүлгүүд
Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (87)

  • zochin (202.179.25.83)
    bayrlalaa
    2020 оны 09 сарын 14 | Хариулах
  • Зочин (59.153.87.21)
    Баярлалаа сайхан зохиол шүү дараагийн бичлэг хэзээ орох вэ тэсэн ядан хүлээж байна
    2020 оны 06 сарын 23 | Хариулах
  • Densmaa (202.126.90.132)
    Bayarlalaa
    2020 оны 06 сарын 21 | Хариулах
  • Зочин (66.181.161.33)
    бүр гоё болж байнаа хүлээсээр?
    2020 оны 06 сарын 21 | Хариулах
  • одко (66.181.161.33)
    25,26 оруулаачээ
    2020 оны 06 сарын 21 | Хариулах
  • Зочин (66.181.161.19)
    25 26
    2020 оны 06 сарын 21 | Хариулах
  • saruul (66.181.161.110)
    25 unshmaar bn shuu hurdan orosoi
    2020 оны 06 сарын 21 | Хариулах
  • Derge (139.5.218.34)
    Urgeljleliig ni unshiya ikh goe huleegeed l buur ogloo oroigui shalgaad shalgaad baina daa
    2020 оны 06 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.55.188.87)
    24 oruulsan bologgvii yumuu
    2020 оны 06 сарын 21 | Хариулах
  • Зочин (192.82.72.182)
    24 huleej bna
    2020 оны 06 сарын 21 | Хариулах
  • magnai (202.126.90.128)
    hurdan oruulj blgo nu
    2020 оны 06 сарын 21 | Хариулах
  • Зочин (66.181.161.15)
    үргэлжлэлийг яагаад оруулахгүй байнаа
    2020 оны 06 сарын 21 | Хариулах
  • Нараа (66.181.161.40)
    Үргэлжлэлийг хурдан оруулаарай.
    2020 оны 06 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.126.90.134)
    Уянгын аав ах нь байх вий дээ гэж санаа минь их зовж бна шүү
    2020 оны 06 сарын 21 | Хариулах
  • saruul (66.181.161.98)
    24 hezee oroh boloo tesen yadan huleej bn
    2020 оны 06 сарын 21 | Хариулах
  • Oyun (66.181.161.99)
    Tesen ydan xvlej bnA
    2020 оны 06 сарын 21 | Хариулах
  • Хорлоо (202.126.89.146)
    Ямар их хүлээлгэж байнаа байн байн шалгах юм
    2020 оны 06 сарын 21 | Хариулах
  • Б.Жаргалмаа (117.111.26.168)
    Үргэлжлэлийг тэсэн ядан хүлээж бна
    2020 оны 06 сарын 21 | Хариулах
  • З.Дунгаамаа (66.181.161.103)
    Таалагдлаа Гоё өгүүллэг байна
    2020 оны 06 сарын 21 | Хариулах
  • Уншигч (66.181.161.125)
    24,25гээд оруулахгуй мууу. Хэн нь тэр Саруулыын ээжийнх нь олоогуй байгаа дуугийнх нь хуухэд болж бас нэг орооцолдсон утас щиг юм хэзээ болохын бол доо. тийм будлиан одоо нэг болох л байх даа. Тааж хулээж байх чинь
    2020 оны 06 сарын 21 | Хариулах
  • Удвал (202.55.188.86)
    нүдээ нээгээд л 24 нь орж уу гээд үзлээ ш дээ бүтнээрээ хэвлэгдсэн ном нь байна уу
    2020 оны 06 сарын 21 | Хариулах
  • Эрдэнэсувд (66.181.161.75)
    Сэтгэл хөдөлгөсөн маш сайхан зохиол байна баярлалаа. Үргэлжлэлийг тэсэн ядан хүлээж байна.
    2020 оны 06 сарын 21 | Хариулах
  • Enkhee (66.181.161.56)
    bayrlalaa ulam goy blood l urgeljlelig huleeseer l.
    2020 оны 06 сарын 20 | Хариулах
  • өнөр (192.82.74.1)
    24ииг хүлээсээр л үйл явдал үнэхээр сайхан өрнөж бна шүү
    2020 оны 06 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.9.40.59)
    24,25.g hurdan oruulaarai saihan uguulleg shu unshihad uramtai .
    2020 оны 06 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.9.40.59)
    24.g huleej bn.oroi bur orj uu geed shalgaad orson bhaar ih bayrlaad unshij bga shu.iim goe zohiol unshaagui udjee.iim zuv hellegtei zuv energitei ..bayrlalaa
    2020 оны 06 сарын 20 | Хариулах
  • Ариун баигаль (66.181.161.40)
    Үнэхээр гоё зохиол юмаа шимтэн уншиж баина
    2020 оны 06 сарын 20 | Хариулах
  • jak (66.181.161.76)
    24 25 26 gel duusah baihdaa ene uguulleg estoi goy uguulleg shuu
    2020 оны 06 сарын 20 | Хариулах
  • Энхтүвшин (103.57.95.49)
    24.25 яагаад орохгүй байна хүлээгээд унтаж чадахгүй....
    2020 оны 06 сарын 20 | Хариулах
  • Төрөө (66.181.161.102)
    24ийг нь оруулаарай үнхээр сайхан зохиол
    2020 оны 06 сарын 20 | Хариулах
  • Гантуяа (202.126.89.124)
    24 нь яагаад орохгүй байгаа юм болоо зөндөа их хүлээж байна
    2020 оны 06 сарын 20 | Хариулах
  • ALIYA (66.181.184.251)
    Oroi bolgon tesen yadan huleej unchih yum. Zohilchoo ih hemjeegeer oruulaarai daa
    2020 оны 06 сарын 20 | Хариулах
  • Baaska (202.126.89.31)
    24 huleej bn bayrallaa
    2020 оны 06 сарын 20 | Хариулах
  • Baaska (202.126.89.31)
    24 huleej bn bayrallaa
    2020 оны 06 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.126.89.43)
    hvleegeed l
    2020 оны 06 сарын 20 | Хариулах
  • Өөжий (203.91.115.48)
    24,-g hyleeseer l bn shyy.....
    2020 оны 06 сарын 20 | Хариулах
  • Н.Очирхуяг (66.181.161.45)
    үргэлжлэл их удаж байж орох юмаа. Бүр уншимаар санагдаад байх юм
    2020 оны 06 сарын 20 | Хариулах
  • magnai (202.126.88.215)
    saihan zohiol kino hiiwel goe kino bolno do
    2020 оны 06 сарын 20 | Хариулах
  • Зочин (66.181.161.105)
    24 25
    2020 оны 06 сарын 20 | Хариулах
  • Зочин (66.181.161.95)
    23 аас хойш орох болоогүй юу?
    2020 оны 06 сарын 20 | Хариулах
  • Зочин (103.93.92.77)
    urgeljleliiin
    2020 оны 06 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.126.89.64)
    Үнэхээр гоё өгүүллэг шүү. 24 хэзээ орох вэ. Хурдан уншмаар байна.
    2020 оны 06 сарын 20 | Хариулах
  • Gerlee (202.55.188.93)
    24 ogvvlegiin hvleej b. Na
    2020 оны 06 сарын 20 | Хариулах
  • Зочин (59.153.114.54)
    13 s hoish unshij chadsangvi svljeegvi gazar bj bgad yaj olj unshih we
    2020 оны 06 сарын 20 | Хариулах
  • Янжин (150.129.143.91)
    Сайхан зохиол юм 24р уншья
    2020 оны 06 сарын 20 | Хариулах
  • Зочин (150.129.143.91)
    24р уншмаар байна
    2020 оны 06 сарын 20 | Хариулах
  • Батбанана (66.181.161.13)
    24 р бүлэг уншмаар байна шүү
    2020 оны 06 сарын 20 | Хариулах
  • Baasansuren (103.10.22.164)
    Bayrallaa.saihan bnaa.hurdan urgeljleliig n unshmaar bna
    2020 оны 06 сарын 20 | Хариулах
  • Gerlee (202.55.188.93)
    Bayarllaa
    2020 оны 06 сарын 20 | Хариулах
  • Зочин (66.181.161.24)
    estoi goe oggvvleg ymaa daraagiinx ni xezee orox we
    2020 оны 06 сарын 20 | Хариулах
  • Зочин (66.181.161.95)
    1hen l orlooshd 23
    2020 оны 06 сарын 20 | Хариулах
  • Түвшээ (202.126.89.146)
    Уншмаар байна 25,25
    2020 оны 06 сарын 20 | Хариулах
  • Зочин (103.212.118.41)
    Ulam l sonirholtoi bolood bn
    2020 оны 06 сарын 20 | Хариулах
  • Muugii (1.216.141.248)
    1heseg l orson yum uu? Ulam l horhoi hurgeed bhiinma daraagiinh ni hurdan oroosoi gej ih huleedeg bolloo
    2020 оны 06 сарын 20 | Хариулах
  • Нараа (66.181.161.93)
    Өө өнөөдөр ганцхан хэсэг орж байгаа юм уу даа
    2020 оны 06 сарын 20 | Хариулах
  • Зочин (66.181.161.44)
    Баярлалаа
    2020 оны 06 сарын 20 | Хариулах
  • saruul (66.181.161.125)
    24 unshmaar bn shuu hurdan oruulj ogch ulam goe bolood sonirhol tataad bn
    2020 оны 06 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.126.89.108)
    24 oo hurdan oruulj ogooch
    2020 оны 06 сарын 20 | Хариулах
  • Urnaa (103.229.122.164)
    Ulam shn sonirhltoi bolj bn 24oo unshimaar bn
    2020 оны 06 сарын 20 | Хариулах
  • Janne.vol (202.126.88.136)
    Уншаад сайхан байна.Шуналтай л дараагийн хэсгийг оруулж өгөөрэй.
    2020 оны 06 сарын 20 | Хариулах
  • Enhtaivan (66.181.161.20)
    24iig hvleej bga shv
    2020 оны 06 сарын 20 | Хариулах
  • Тамга (203.91.115.46)
    Гое зохиол шvv 24 г хvлээж бна
    2020 оны 06 сарын 20 | Хариулах
  • Зочин (66.181.161.72)
    баяраллаа 24 өнөөдөр уншмаар бна шүү
    2020 оны 06 сарын 20 | Хариулах
  • Зочин (66.181.161.95)
    Ягд нэг л зохиолоо удаж оруулдаг болчивдоо
    2020 оны 06 сарын 20 | Хариулах
  • Батаа (202.126.89.163)
    24 нь хэзээ орох уу
    2020 оны 06 сарын 20 | Хариулах
  • Батаа (202.126.89.163)
    24 ийг хүлээж бна гое юмаа хурдан унших юм сан
    2020 оны 06 сарын 20 | Хариулах
  • Зочин (66.181.161.12)
    bayrlalaa
    2020 оны 06 сарын 20 | Хариулах
  • А.Ерөөлтмаа (66.181.160.66)
    Сайхан өгүүллэг байна шимтэн шимтэн уншиж байгаа
    2020 оны 06 сарын 20 | Хариулах
  • Зочин (66.181.161.48)
    24 bgaa bizdee
    2020 оны 06 сарын 20 | Хариулах
  • pagms (66.181.161.22)
    24 hurdan oruulaad ogooroi hvleej tesehgvi ne hvleeseer bgaad tolgoitoi vs mani tsaij bnashvv zohoilchoo
    2020 оны 06 сарын 20 | Хариулах
  • Зочин (66.181.190.117)
    24 г хурдан оруулаад өгөөч
    2020 оны 06 сарын 20 | Хариулах
  • Зочин (66.181.164.53)
    Bayarlalaa hurdan daraagiihiin unshih yumsoon
    2020 оны 06 сарын 20 | Хариулах
  • Oyungerel (202.126.88.187)
    Баярлалаа улам гое болж байна
    2020 оны 06 сарын 20 | Хариулах
  • Бадрах (103.212.118.103)
    Баярлалаа
    2020 оны 06 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.55.188.94)
    bayrlalaa
    2020 оны 06 сарын 20 | Хариулах
    • l baysgalan
      bayrlalaa goe bna
      2020 оны 06 сарын 20
  • Гантуяа (66.181.161.124)
    24 ыг хурдан оруулаад өгөөрэй хурдан хурдан оруулаад өгөөрэй
    2020 оны 06 сарын 20 | Хариулах
  • Ганцогт (185.116.143.234)
    Баярлаа сайхан зохиол шүү
    2020 оны 06 сарын 20 | Хариулах
  • Зочин (117.111.1.32)
    Bayrlalaa saihan zohiol shvv
    2020 оны 06 сарын 20 | Хариулах
  • болороо (202.126.89.54)
    үнэхээр сайхан зохиол дараагийн хэсгийн хүлээж тэсэхгүйнээ хурдан оруулаарай баярлалаа
    2020 оны 06 сарын 20 | Хариулах
  • Г давахжав (66.181.190.117)
    24 25 ыг гялс оруулагч би яг зурамны амтыг авсан хүүхэд шиг байна
    2020 оны 06 сарын 20 | Хариулах
  • Зочин (124.158.106.17)
    Shan blaa shimten unshij bga shu amjilt
    2020 оны 06 сарын 20 | Хариулах
  • Horloo (202.126.89.146)
    Сайхан байлаа 24,25 гялс оруулаарай амжилт
    2020 оны 06 сарын 20 | Хариулах
  • Enhkee enhkee (64.119.22.243)
    Bayarlalaa daraagiihiig ni tesen yadan hvleej bn hurdan 24g ni unuudurtuu oruulaad uguurei bayarlalaa
    2020 оны 06 сарын 20 | Хариулах
  • Мөнхжаргал (202.126.90.158)
    Сайхан зохиол бна шимтэн уншаад дараагийн дугаарыг хүлээж бна
    2020 оны 06 сарын 20 | Хариулах
  • Otgo otgoo (203.91.115.46)
    Bayrlalaa 24iig ni oniidr zaawal oruulaarai
    2020 оны 06 сарын 20 | Хариулах
  • Дэлгэр (192.82.74.114)
    Баярлалаа сайхан зохиол өгүүллэг уншихад цаг гаргах болноо
    2020 оны 06 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНСУ-аас Хөвсгөл аймгийн Мөрөн чиглэлийн анхны олон улсын нислэг ирэх долдугаар сарын 29-өөс эхэлнэ
    11 цаг 45 мин
  • ХХБ “Монголын хөрөнгө оруулалтын форум: Нью-Йорк 2025”-д оролцлоо
    13 цаг 32 мин
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
    14 цаг 58 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
    15 цаг 1 мин
  • Хиймэл дагуулын талаар судлан холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа
    15 цаг 5 мин
  • ХЭҮК: ТҮЦ эрхлэгч иргэдээс гаргасан гомдлыг шалгаж байна
    15 цаг 48 мин
  • ОУХМ Б.Тэгшбаяр “TOUR DE KUMANO"-д өрсөлдөж байна
    16 цаг 21 мин
  • Найрамдал зуслангийн 2025 оны ээлжийн хуваарь, үнэ
    16 цаг 24 мин
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
    16 цаг 24 мин
  • Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна
    16 цаг 58 мин
  • Саудын Арабын давамгайлал ба Роналдугийн бүтэлгүйтэл: AFC Аваргуудын Лигийн шинэ эрин
    18 цаг 8 мин
  • Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна
    18 цаг 18 мин
  • MESA-ийн "Nomadic Masters" Хаврын 2025 тэмцээнд HEROIC баг түрүүллээ
    18 цаг 23 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    18 цаг 45 мин
  • Г.Тэмүүлэн: Амташсан хэрээ 13 эргэнэ гэдэг шиг л юм болж байна
    19 цаг 2 мин
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
    19 цаг 28 мин
  • Монгол Улсын Ерөнхий аудитороор төрийн албаны мерит зарчмыг хангасан С.Магнайсүрэнг томилохоор боллоо
    19 цаг 57 мин
  • Г.Тэмүүлэн: Сангийн яамыг хуулийн хулгайн дээр мэргэшсэн гэж харж байна
    20 цаг 20 мин
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
    20 цаг 21 мин
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
    20 цаг 37 мин
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар Анагаах ухааны доктор М.Адилсайханыг томиллоо
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • Шадар сайд Элчин сайдуудтай уулзлаа
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • ICE TOP хамтлагийн Б.Оргил-Эрдэнэтэй "дурсагдах" дуунууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
24 баримт
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • БАРИМТ: Сэтгэл санаа хүртэл "ихэр"
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК