Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ч.Ундрам: Англи хэлийг хоёр дахь хэл болгохоос илүү гадаад хэлний түвшинд л суралцах хэрэгтэй

2020-9-24
0
ЖИРГЭХ

“Үндэсний боловсролын тогтолцоог сайжруулах нь: ЕБС дахь англи хэлний сургалт” хэлэлцүүлгийн талаар УИХ-ын гишүүн Ч.Ундрамтай ярилцлаа.


-Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын англи хэлний сургалтын талаар хэлэлцсэн. Хэлэлцүүлгээс гарах гол үр дүн нь юу юм бэ?

-Төрийн өмчийн сургуулийн сурагчдын англи хэлний мэдлэгийн түвшинг хэрхэн сайжруулах талаар ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургуулийн багш нар, мөн иргэний нийгмийн төлөөллүүд оролцсон хэлэлцүүлэг хийсэн. Хэлэлцүүлгээр бидэнд ямар боломж байна, хэрхэн шийдэх талаар ярилцсан. Англи хэл бол ерөнхий боловсролын сургуулиудад зааж байгаа хамгийн залуу хичээл. Математик, хими, физикийг 99 жил заасан судлагдахуун. Англи хэлийг сүүлийн 30 жил л зааж байна. Энэ хугацаанд тодорхой хэмжээний амжилт үзүүлсэн. Цаашид иргэдийн хэрэгцээнд хүртэл заах хэрэгтэй. Үүний тулд багшаа хөгжүүлэх, хөтөлбөрөө стандартад нийцүүлэх, сурах бичгийн асуудал, монгол хүний онцлогт тохируулж олон улсын түвшний хэлийг хэрхэн заах талаар гаргалгаа гаргахаар зорьж байна.  

-Сурагчдын англи хэлний түвшин ямар байна?

-гаднын хөтөлбөрөөр үйл ажиллагаа явуулдаг хувийн сургуулиудын хувьд сурагчдын англи хэлний мэдлэг өндөр. Кембрижийн хөтөлбөртэй улсын гурван сургуулийн сурагчдынх мөн адил боломжийн түвшинд бий. Харин дийлэнх нь сурч байгаа улсын сургуулийн сурагчдын мэдлэгийн түвшин хангалтгүй байна. Судалгаанаас харахад хжвийн сургуулиудын төгсөгчид ЭЕШ-д англи хэлний дүнтэй улсын сургуулийн төгсөгчдийг харьцуулаад үзвэл гурав дахин бага байна гэсэн дүн байна. Гэтэл бүх сум, дүүрэг, хороодод сурч байгаа сурагчдын англи хэлний түвшин сайн байгаасай гэж хүсээд байна шүү дээ. Үүний тулд ямар асуудал байгааг олж шийдвэртэй алхам хийх нь чухал.

-Багшийн ур чадварын асуудал мөн яригдах байх?

-Тийм. Өнөөдөр сайн англи хэлний мэдлэгтэй хүн захын сургуульд англи хэлний багшийн ажилд орохыг хүсэхгүй байна. Өөрөөр хэлбэл, үнэлэмжийн асуудал яригдаж байна гэсэн үг. Нөгөөтээгүүр, мэдээллийн технологийн хөгжлийг ашиглаад хамгийн сайн багш нараар хөтөлбөр боловсруулж, онлайн хичээл нэвтрүүлж болж байна. Нэмэлтээр сургуулийн багш нь хүүхдүүдтэйгээ ажиллах. Дээр нь багшийг хөгжүүлэх ажлыг онлайнаар явуулж болно. Бүх багшийг нэгэн зэрэг суулгаж байгаад англи хэлний ур чадварыг дээшлүүлэх сургалт орох боломж байхгүй учраас нэмэлтээр ийм ажил хийж болно гэж харж байна.

-Та багш мэргэжилтэй хүн. Багш нарт тулгамдаж байгаа гол асуудал нөгөөтээгүүр, сурагчдын гадаад хэлний мэдлэгийн түвшинг нэмэгдүүлэхийн тулд юунд анхаарах нь зүйтэй гэж үзэж байна вэ?

-Англи хэлний багш нарыг бэлтгэж байгаа энэ хөтөлбөрүүдийн чанар шууд холбоотой. Англи хэлний багш бэлтгэх тодорхой стандарт байх ёстой. Олон талын асуудал байгаа л даа. Багшийн цалин өндөр биш учраас хэлний мэдлэг өндөр сурагчид англи хэлний багшийн ангийг сонгохгүй байна шүү дээ. Тиймээс багшийн үнэлэмжийн асуудлыг ярих ёстой.

-Багшийн үнэлдэг стандарт чухал юм шиг?

-Боловсрол, шинжлэх ухааны яам журмынхаа дагуу багш нарт үнэлгээгээ хийгээд урамшууллаа өгөөд явдаг. Багшийг ихэвчлэн сурагчдын сурлагын чадвар зэргээс үнэлдэг. ЭЕШ-нд англи хэлээр ярих, сонсох шалгалт ордоггүй. Зүгээр л бичгийн шалгалт л байдаг. гэтэл TOEFL-ийн шалгалтад сонсоод ойлгох, ярих, түүнийгээ бичих чадваруудыг үнэлдэг. Тиймээс ийм үнэлгээг оруулж ирж үнэлдэг. Ингэснээр багш сурагчийнхаа, оюутныхаа ярих чадвар нь сул бол түүнд нь анхаардаг болно.

-Багш нарт ялгамжтай цалин, урамшуулал олгодог болох асуудал хөндөгдөж байсан. Энэ шийдэл, гаргалгаа мөн үү?

-Багш нарын цалин бага. Бүгдийг нь нэмэх ёстой гэж боддог. Харин үр дүнгээр нь урамшуулал олгоод явж болно гэж бодож байна.

-Англи хэлийг хоёр дахь хэлээрээ сонгох эсэх асуудал яригдах боллоо. Та энэ талаар ямар байр суурьтай байдаг вэ?

-Одоогоор үндэсний нэг л хэлтэй. Энэ нь монгол хэл. Англи хэлийг гадаад хэлний түвшинд сайн суралцах хэрэгтэй л гэсэн байр суурьтай байдаг.

-Ерөнхий боловсролын сургуулиудыг Кембрижийн хөтөлбөртэй болгох асуудал яригдаж байгаа. Та энэ хөтөлбөрийн эсрэг байдаг хүн. Яагаад?

-Кембрижийн хөтөлбөр манай улсад албан ёсоор хэрэгжээд найман жил гаруй болж байна. Гол онцлог нь байгалийн шинжлэх ухааны хичээийг англи хэл дээр заадаг. Энгийн сургалттай ерөнхий боловсролын сургуулийг бодвол арай илүү хөрөнгийг тухайн сургалтаар үйл ажиллагаа явуулдаг гурван сургуульд зарцуулдаг. Энэ шударга биш гэж үзэж байна. Дээрх гурван сургуульд хамгийн сайн сурлагатай хүүхдүүдийг шигшиж элсүүлдэг. Ердийн сургуультай харьцуулашгүй л дээ. Үүний оронд нийтийн боловсролоо сайжруулах ёстой. Бусад хүүхдүүдтэй адил төсвөө ижил тэнцүү хуваарилъя. Ижил тэгш анхаарал хандуулъя. Улмаар боловсролын стандартаа олон улсын түвшинд хүргэе гэж байгаа юм.  

Б.Лхам

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ө.Шижир: Улсын төсөвт төвлөрч байгаа орлого иргэдэд бодит орлого болж очихгүй байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Монгол-Финландын парламентын бүлгийн дарга, гишүүд Эдускунтагийн гишүүдтэй уулзлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • ХЭХЭ (103.57.94.66)
    ГҮЙХ НОХОЙД ГҮЙХГҮЙ НОХОЙ СААД
    2020 оны 09 сарын 24 | Хариулах
  • ДАШ (66.181.190.208)
    ГИШҮҮН ЗӨВ САНАЛ ДЭВШҮҮЛЖ БАЙНА. МОНГОЛ ХЭЛЭЭ МЭДЭХГҮЙ, АНГИЛЖСАН ХҮН МОНГОЛД АМЬДРАХГҮЙ. ТЭР БИДЭНД ГАЙ ТАРИХААС ГАВЪЯА ОГТ БАЙГУУЛАХГҮЙ.
    2020 оны 09 сарын 24 | Хариулах
  • Irgen. (70.181.124.42)
    Kembrij gesen surguuli turiin hurungiig busaar ilyy ugdug yalgavartai bodlogiig zogsooh heregtei.darga nar durtai bol luivardsan hurunguuruu surgana bizdee.ard olnii hurungiig ard olnii hyyheded l zarcuulna shyydee
    2020 оны 09 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.131.247.12)
    ЭНЭ ЁСТОЙ ХААНААС ГАРААД ИРСЭН ОРК ВЭ АНГЛИ ХЭЛИЙГ ХҮН БОЛГОН ЭХ ХЭЛ ШИГЭЭ СУРЧ БАЙЖ МОНГОЛ УЛС ДЭЛХИЙН ТҮВҮИНД ЭРЭМВЭЛЭГДЭНЭ ШҮҮДЭЭ ЭНЭ МЭТИЙН ОРКУУДААС БОЛЖ МОНГОЛ УЛС ХӨГЭИХГҮЙ БАЙНА ИХ ХУРАЛД ДАНДАА ИЙМЭРХҮҮ ТЭНЭГ МАНЫН ТЭНЭГ ХҮҮХНҮҮД ГАРЧ ӨӨРСДИЙГӨӨ ЮУ ГЭЖ БОДООД БАЙГАА МАЛ ВЭ
    2020 оны 09 сарын 24 | Хариулах
    • Ahgli hel mash chuhal
      2020 оны 09 сарын 24
    • ХЭХЭ
      БИД ТУН АЗГҮЙ ХҮМҮҮС ЭЭ
      2020 оны 09 сарын 24
  • Irgen. (70.181.124.42)
    Ingram gishyynii yariad baigaa zuv shyy.gehdee bagshiin surgaltiig ers shinechleh heregtei.gishyynii huvid ene sauudlaaraa huuli sanaachilj bolovsroliig neg zamd ne oruulah heregtei.kembrij gesen huurcuglusun nuhdyyd odoo boliochee
    2020 оны 09 сарын 24 | Хариулах
  • Зочин (59.153.115.199)
    er ni neg l buruu baina. Ulsiin surguuli bo eronhii bolobsroliig l une tolborgui cnanartai olgoh uuregtei, ter hureend l asuudlaa uariad uabah estoi, tuunees oor huree ruu halitircn orood baih esgui de
    2020 оны 09 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголын хөрөнгийн биржээр алтанд суурилсан хөрөнгө оруулалтын шинэ бүтээгдэхүүн (ETF) арилжаалагдаж эхэллээ
    10 цаг 25 мин
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр болох “Halftime show”-нд Шакира, Модонна, BTS хамтлагууд дуулна
    11 цаг 38 мин
  • Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    12 цаг 3 мин
  • Монголын цахим спортын шинэ соёлын давалгаа PGL Astana 2026 тэмцээнийг дайлаар мордсон нь
    12 цаг 5 мин
  • Элсэлтийн шалгалтын бүртгэл тавдугаар сарын 15-нд дуусна
    12 цаг 29 мин
  • "Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлт эхлэхэд 8 хоног үлдлээ
    13 цаг 23 мин
  • Ө.Шижир: Улсын төсөвт төвлөрч байгаа орлого иргэдэд бодит орлого болж очихгүй байна
    14 цаг 38 мин
  • Улсын хэмжээнд төл бойжилт 98.9 хувьтай байна
    15 цаг 23 мин
  • “Музейн судалгаа: Хуваагдмал дэлхийг нэгтгэж буй музейнүүд” эрдэм шинжилгээний хурал болно
    15 цаг 26 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    16 цаг 8 мин
  • Монгол-Финландын парламентын бүлгийн дарга, гишүүд Эдускунтагийн гишүүдтэй уулзлаа
    16 цаг 8 мин
  • Филиппиний Сенатын ордонд буун дуу гарч, улс төрийн нөхцөл байдал хурцдав
    16 цаг 14 мин
  • УИХ-ын тухай, Чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн барилаа
    17 цаг 23 мин
  • “Фэйсбүүк”-ийг үүсгэн байгуулагч Марк Цукерберг өнөөдөр 42 нас хүрлээ
    17 цаг 36 мин
  • Энэтхэгт “тарвасны үхэл” нэрээр алдаршсан гэр бүлийн нууцлаг хэрэг тайлагдаагүй хэвээр байна
    17 цаг 45 мин
  • Ж.Энхбаяр: Засгийн газар бүх шатандаа хэмнэлтийн бодлого хэрэгжүүлж байгаа
    17 цаг 50 мин
  • “Төрийн банк” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтын зар
    17 цаг 59 мин
  • АНУ 2026 оны ДАШТ-ий хөгжөөн дэмжигчдэд тавьсан визийн өндөр барьцааны шаардлагаа цуцаллаа
    18 цаг 9 мин
  • Аялал жуулчлалын ОНЦЛОХ зургаан бүс нутаг
    18 цаг 13 мин
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
    18 цаг 22 мин
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Япончууд дайныг эсэргүүцэн жагсаж байх зуур Ерөнхий сайд нь батлан хамгаалах ажиллагаагаа чангатгаж байна
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
  • "Төв-Арж" багийн багш дасгалжуулагчид, тамирчдыг хүлээн авч уулзлаа
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК