Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Музейн судалгаа: Хуваагдмал дэлхийг нэгтгэж буй музейнүүд” эрдэм шинжилгээний хурал болно

2026-5-14
0
ЖИРГЭХ

Монголын музейн салбар Олон улсын музейн зөвлөл (ICOM)-ийн 80 жилийн ой, Олон улсын музейн өдрийг тохиолдуулан “Музейн судалгаа: Хуваагдмал дэлхийг нэгтгэж буй музейнүүд” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулна. Хурлаар музейн салбарын нийгэм, соёл, шинжлэх ухаан, боловсрол, орон нутгийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг онол, практикийн түвшинд хэлэлцэх, олон улсын чиг хандлагатай харьцуулан үнэлэх, цаашдын бодлого, стратегид тусгах зөвлөмж боловсруулах зорилготой юм. Мөн салбарын хөгжилд дүн шинжилгээ хийж, ирээдүйн зорилго, алсын харааг тодорхойлоход чухал ач холбогдолтой.

Эрдэм шинжилгээний хурал дараах үндсэн 4 чиглэлээр зохион байгуулагдана. Үүнд:

  • Монголын музейн үзэл баримтлал, нийгмийн хариуцлага
  • Соёлын өвийн хадгалалт, хамгаалалт, улсын тооллого
  • Тогтвортой хөгжил, боловсрол, олон нийтийн оролцоо
  • Дижиталчлал, инноваци, шинэ технологи

Хуралд Монгол Улсын үндэсний, улсын болон бүс нутгийн зэрэглэлтэй нийт 44 музейн 250 гаруй мэргэжилтэн, судлаачид оролцож, 24 илтгэл хэлэлцүүлнэ. Түүнчлэн их, дээд сургуулиуд болон эрдэм шинжилгээний байгууллагын эрдэмтэн судлаачид хамтран оролцож байна.

Зохион байгуулагч:

Соёл, Спорт, Аялал жуулчлал, Залуучуудын яам, СУИС-ийн Соёл, урлаг судлалын хүрээлэн, Монголын Үндэсний музей, Олон Улсын музейн зөвлөл (ICOM)-ийн Монголын үндэсний хороо, Чингис хаан Үндэсний музей, Байгалийн шинжлэх ухааны Үндэсний музей, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей

Олон улсын музейн зөвлөл нь 1946 онд байгуулагдсан, дэлхийн 139 орны 60,000 гаруй музейн мэргэжилтнүүд нэгдсэн, НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөл, UNESCO-гийн дэргэдэх “А” ангиллын зөвлөлдөх статус бүхий олон улсын байгууллага юм. Музей нь соёлын солилцоо, ард түмний харилцан ойлголцол, хамтын ажиллагаа, энх тайвныг дэмжихэд чухал үүрэгтэйг олон нийтэд таниулах зорилготой ОУМЗ-ийн гишүүн бүх улс орны музейнүүд 1977 оноос жил бүрийн 5 дугаар сарын 18-ныг “Олон улсын музейн өдөр” болгон тодорхой сэдвийн дор дэлхий даяар тэмдэглэж ирсэн ба өнгөрсөн онд 158 орны 37,000 музей хамрагдсан.

Монгол Улсын музейнүүд 2003 оноос энэ өдрийг дэлхийн бусад орны музейнүүдийн нэгэн адил тухайн жилийн уриан дор тэмдэглэж нийгэмд чиглэсэн олон талт үйл ажиллагаа зохион байгуулж ирсэн.

2026 онд “Хуваагдмал дэлхийг нэгтгэж буй музейнүүд” сэдвийн дор нэгдэн соёл, нийгэм, геополитикийн хуваагдлыг багасгах, харилцан ойлголцол, тэгш хүртээмж, энх тайвныг бэхжүүлэхэд музейн гүйцэтгэх үүргийг онцолж, ялгаатай байдлыг хүндэтгэн хүлээн зөвшөөрөх, итгэлцлийг сэргээх, нийгмийн эв нэгдлийг бэхжүүлэх соёлын гүүр болох ач холбогдолтойг илэрхийлж буй энэхүү сэдвийг хөхиүлэн дэмжин, дэлхийн музейнүүдтэй эвлэлдэн нэгдэж энэхүү эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна.

Хэзээ: 2026.05.18-ны өдрийн 8:30-17:30 цагт

Хаана: Чингис хаан Үндэсний музейн хурлын танхим (7 давхар)

Мэдээлэл авах холбоос: www.mnuac.edu.mn  

www.facebook.com/nationalmuseummongolia, https://www.facebook.com/chinggiskhaanmuseum.mn

Холбоо барих: МҮМ-н Ахлах арга зүйч М.Мөнгөнцэцэг, Утас: 9664-7818

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улсын хэмжээнд төл бойжилт 98.9 хувьтай байна
“Музейн судалгаа: Хуваагдмал дэлхийг нэгтгэж буй музейнүүд” эрдэм шинжилгээний хурал болно
Сүхбаатар аймагт бүртгэгдсэн 2 хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ө.Шижир: Улсын төсөвт төвлөрч байгаа орлого иргэдэд бодит орлого болж очихгүй байна
    6 мин
  • Улсын хэмжээнд төл бойжилт 98.9 хувьтай байна
    51 мин
  • “Музейн судалгаа: Хуваагдмал дэлхийг нэгтгэж буй музейнүүд” эрдэм шинжилгээний хурал болно
    54 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    1 цаг 36 мин
  • Монгол-Финландын парламентын бүлгийн дарга, гишүүд Эдускунтагийн гишүүдтэй уулзлаа
    1 цаг 37 мин
  • Филиппиний Сенатын ордонд буун дуу гарч, улс төрийн нөхцөл байдал хурцдав
    1 цаг 43 мин
  • УИХ-ын тухай, Чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн барилаа
    2 цаг 52 мин
  • “Фэйсбүүк”-ийг үүсгэн байгуулагч Марк Цукерберг өнөөдөр 42 нас хүрлээ
    3 цаг 5 мин
  • Энэтхэгт “тарвасны үхэл” нэрээр алдаршсан гэр бүлийн нууцлаг хэрэг тайлагдаагүй хэвээр байна
    3 цаг 14 мин
  • Ж.Энхбаяр: Засгийн газар бүх шатандаа хэмнэлтийн бодлого хэрэгжүүлж байгаа
    3 цаг 18 мин
  • “Төрийн банк” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтын зар
    3 цаг 27 мин
  • АНУ 2026 оны ДАШТ-ий хөгжөөн дэмжигчдэд тавьсан визийн өндөр барьцааны шаардлагаа цуцаллаа
    3 цаг 37 мин
  • Аялал жуулчлалын ОНЦЛОХ зургаан бүс нутаг
    3 цаг 42 мин
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
    3 цаг 50 мин
  • Доналд Трамп, Ши Жиньпин нар Ормузын хоолойд төлбөр ногдуулахыг эсэргүүцэв
    4 цаг 11 мин
  • Сүхбаатар аймагт бүртгэгдсэн 2 хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
    4 цаг 14 мин
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    4 цаг 40 мин
  • "Алтайгаа номтой хот болгоё" 10 мянган ном цуглуулах аяны талаар “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ
    4 цаг 43 мин
  • Мөнхийн Үсэг ХХК Premium Luxury Varnish технологийг танилцуулж, “BOOKS FOR GOOD” аяныг эхлүүллээ
    4 цаг 49 мин
  • Босс ба лидер: Албан тушаал уу, нөлөөлөл үү?
    5 цаг 27 мин
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Япончууд дайныг эсэргүүцэн жагсаж байх зуур Ерөнхий сайд нь батлан хамгаалах ажиллагаагаа чангатгаж байна
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
  • "Төв-Арж" багийн багш дасгалжуулагчид, тамирчдыг хүлээн авч уулзлаа
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • Нэгдүгээр тойрог зам ашиглалтад орсноор нийслэлийн дуу чимээний бохирдол 25.9 хувиар буурна
24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК