Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Цэндсүрэн: Хоёр хүртэлх насны хүүхдэд дэлгэцийн хэрэглээ огт байх ёсгүй

2020-11-22
0
ЖИРГЭХ

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхэд, Өсвөр үеийн клиникийн тасгийн эмч Х.ЦЭНДСҮРЭНТЭЙ гар утасны зүй зохистой хэрэглээний талаар ярилцлаа.


-Хүүхэд, Өсвөр үеийн клиникийн тасагт одоогийн байдлаар нийт хэчнээн хүүхэд хэвтэн эмчлүүлж байна вэ?

-Өнөөдрийн байдлаар 22 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.

-Техник технологи хөгжихийн хэрээр дэлгэцийн донтолтод өртөх хүүхдийн тоо өдрөөс өдөрт олширч байна. Насны хувьд хэдээс хэдэн наснынхан энэ төрлийн донтолтод өртдөг вэ?

-Харилцан адилгүй байдаг. 02-17 насны хүүхдүүд эмчилгээ хийлгэж байна. Тухайн хүүхдүүд бага байх тусмаа дэлгэцэнд донтох, хэрэглээ их байх эрсдэл өндөр. Бага насны хүүхдүүд тод өнгө буюу гялгар, гялтагнасан зүйлд татагддаг учраас контент үзэж, дэлгэцийн донтолтод өртөж байна. Дэлгэцийн донтолт нь тархинд явж байгаа топоми хэмжээтэй холбоотой. Топомогийн хэмжээ ихэссэн нь өөрт нь сайхан мэдрэмжийг төрүүлдэг. Өмнөх жилүүдэд өсвөр насны хүүхдүүд ирдэг байсан. Харин энэ жил бага ангийн сурагчид, цэцэрлэгиийн насны хүүхдүүд ирэх нь эрс ихэссэн. “Хүүхэд маань гэртээ байхдаа үргэлж утсаараа оролдож, компьютер тоглоод байна” гээд дагуулаад ирнэ. Тиймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ гар утас болон компьтерийн хэрэглээнд хяналт тавих хэрэгтэй байна.

-Хүүхдээ утсаар тоглуулах нь энгийн үзэгдэл мэт болсон нь анзаарагддаг. Миний хүүхэд сэтгэхүй сайтай учраас утасны бүхий л тохиргоо, функцыг цээжилж байна гэдэг. Энэ их өрөөсгөл ойлголт санагддаг. Таны бодлоор?

-Бага насны хүүхдүүд утасны функцийг мэдэж байгаа нь танин мэдэхүйн чадвар өндөр байгааг илэрхийлж байгаа юм биш. Харин тухайн хүүхдийн хийж дадсан үйлдэл.

-Дэлгэцэнд донтолт насны хувьд улам залуужсан гэж ярьж байна. Бага насны хүүхэд өдөрт хэдэн цагийг дэлгэцийн урд өнгөрүүлэх нь зохистой вэ?

-Хоёр хүртэлх насны хүүхдийг ямар нэгэн байдлаар дэлгэцийн хэрэглээнд бүү оролцуул гэдэг зөвлөмж гарсан. Гэтэл бага насны хүүхдэдээ бид сатааруулж юм уу уйлахыг нь болиулахын тулд гар утас, компьютер үзүүлээд байдаг шүү дээ. Хоёроос доош насны хүүхдүүдэд ямар нэгэн дэлгэцийн хэрэглээ огт байх ёсгүй. 02-6 насны хүүхдэд танин мэдэхүйн боловсрол олгох журмаар хоногт буюу 24 цагт 30 минутаас 1 цаг хүртэлх хэрэглээ байж болно. Гэхдээ энэ нь 30 минут телевизор үзээд 15 минут засварлах ёстой байдаг. 6-12 насныхан нэг цаг харин 12 дээш настай бол 2:30 минут үзэх нормтой. Заасан хугацааг нарийн баримталснаар сэтгэцийн болоод биеийн эрүүл мэндийг нь хамгаалах боломжтой.

-Цахим тоглоомонд хүүхдүүд донтох нь ихэслээ. Тухайлбал pubg-д хүүхэд төдийгүй томчууд донтоод байх шиг. Энэ төрлийн эмгэг бүрэн эмчлэгддэг үү?

-Тоглоомонд донтох нь тухайн хүүхдийн нийгэм болон сэтгэлзүйн хэрэгцээ хангагдахгүй байгаа учраас олон дахин тоглож, таашаал мэдрэмж авснаар донтож эхэлдэг. Энэ төрлийн эмгэгтэй хүнд танин мэдэхүйн сэтгэл заслын эмчилгээ хийлгээд бүрэн эдгэрсэн хүүхдүүд бий. Өвчтөнөөс өөрөөс нь шалтгаална.

-Фэйсбүүк, инстаграмм, твиттер хүн бүхний салшгүй хэрэглээ болж. Өдөрт хоёр цагаас их хугацааг утсандаа зарцуулж байвал донтолт гэж ойлгож болох уу?

-Фэйсбүүк, инстаграмм, твиттер нь хүний хэрэгцээ. Цахим хэрэглээ тухайн хүнийхээ хэрэгцээг хангах ёстой байдаг. Хэрэгцээгээ хангахаас илүүтэй олон цагийг үр бүтээлгүй өнгөрүүлэх нь донтолт үүсэх эрсдэл эхэлж байна гэсэн үг. Насанд хүрсэн хүний дэлгэцийн хэрэглээ өдөрт хоёр цаг л байх ёстой.

-Цахим ертөнцөд хэт донтох нь тухайн хүний бие болоод сэтгэл зүйд ямар хор уршигтай вэ?

-Хэтрүүлэн хэрэглэснээс болж бие махбодь болон сэтгэцэд өөрчлөлт орж эхэлнэ. Бага насны хүүхдэд нэг шинж тэмдэг давамгайлсан сэтгэцийн өөрчлөлт гарч эхэлдэг. Тухайлбал цэцэрлэгийн насны хүүхдүүд нүдээ анивчих, хоолойгоо ойр ойрхон засах, гудчиж дуугарах, нүүрээ хавчих, булчин татганах эмгэгээр илэрч болно. Мөн нойрондоо муудах, орондоо шээх эмгэгтэй болж болно. Үзэж харж буй контентын агуулга нь хүчирхийлэл агуулсан бол хүүхэд айдастай болох, хар дарах, зүүдэндээ явах, ярих гэх мэтээр хүүхдийн сэтгэцэд өөрчлөлт ордог. Тиймээс бага насны хүүхдэд түлхүү гол анхаарлаа хандуулах хэрэгтэй. Сургуулийн болон өсвөр насны хүүхдүүдэд үүнээс өөр шинж тэмдэг илэрнэ. Булчин татганах, орондоо шээдэггүй байсан хүүхэд дэлгэцийн хэт хэрэглээнээс болоод орондоо шээдэг болох, нойрны өөрчлөлтөд орох, архаг ядаргаа болох гэх мэт сэтгэцийн өөрчлөлтүүдээс гадна бие махбодын өөрчлөлтүүд гарч байдаг. Жишээ нь бодисын солилцооны өөрчлөлтөд орох, дархлаа сулрах, халдварт өвчинд өртөмтгий болох гэх шинжүүд гардаг. Мөн хоолны дуршил буурч болно. Байнгын дэлгэцийн хэрэглээтэй байхаар бодисын солилцоо удааширч, хоолны дуршилгүй болно. Тиймээс аажимдаа биеийн өсөлт буурах, удаашрах магадлалтай болдог. Өсвөр насны хүүхдүүдийн тухайд сэтгэл хөдлөл давамгайлсан зан төлөвийн өөрчлөлтүүд түгээмэл тохиолдож эхэлнэ. Хүүхдүүд их уур уцаартай, цочимтгой болох, дэлгэцээс холдуулахад уурлаж уцаарлан, сэтгэлээр унах шинж тэмдгүүд илрэх нь бий. Тэгэхээр нас насанд нь илрэх шинж тэмдгүүд өөрчлөгдөж байдаг гэсэн үг. Сэтгэцэд шинж тэмдэг нөлөөлөөд эхэлнэ гэдэг маань өөрөө ноцтой асуудал юм.

-Эцэг эх, үр хүүхдийн амьд харилцаа устаж үгүй болсон юм шиг санагддаг. Хүүхдэдээ анхаарал тавьж, хамт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж, ярилцдаг эцэг эхчүүд ховордож. Хүүхэд хараас хяналтгүй байдлаас шалтгаалж, гэмт хэргийн золиос болох магадлал их байдаг?

-Эцэг, эхчүүд хүүхдэдээ хараа хяналт тавих шаардлагатай. Аль болох бага хэрэглүүлэх талаар ойлгуулах хэрэгтэй. Өөрт хэрэгцээтэй үнэн бодит мэдээ, мэдээллийг холбогдох эх сурвалжаас нь авах нь чухал. Ингэхийн тулд эцэг, эхчүүд өөрсдөө үлгэрлэх ёстой. Ихэвчлэн хүүхдээ саатуулах байдлаар, хоолыг нь идүүлэх, уйлахыг нь болиулах зэргээр таблет, утас ашиглах нь буруу. Тухайн үед нь асуудлыг шийдэж байгаа мэт боловч дараагийн үед дахин давтагдах буюу утас өгнө гэсэн байдлаар хандах буруу ойлголтыг төрүүлдэг.

-Охид байнга селфидсээр байгаад энэ төрлийн өвчний эмгэгтэй болдог гэсэн. Энэ талаар?

-Цахим хэрэглээний тухай зөв мэдээлэл өгөөгүйн улмаас фэйсбүүк, инстаграмм хуудсаар танихгүй хүмүүстэй холбогдож гэмт хэрэгт холбогддог. Түүнээсээ шалтгаалж өөрсдөө хохирох тохиолдол маш их гардаг. Цахим донтолт нь бие махбодь, сэтгэлзүйн хувьд хараат байдал үүсгэдэг. Цацраг туяа нь утас, таблет, компьютер зэргээс ялгардаг. Энэ нь нүдний холын хараанд нөлөөлдөг. Сэтгэлзүйн хувьд хараат байдал бий болгож, түүнийг хэрэглэхгүй бол уур бухимдал үүсгэх зэргээр хариу урвал гаргаж эхэлдэг.

-Манай улс “COVID 19”- ийг дотроо алдчихлаа. Иргэдэд дор бүрнээ хариуцлагатай байж, Эрүүл мэндийн яамнаас өгч буй зөвлөмжийг хэрэгжүүлэх ёстой. Эмч хүний хувьд энэ хэцүү цаг үед үр хүүхдэдээ хэрхэн анхаарал тавих талаар зөвлөгөө өгнө үү?

– “C O V I D – 1 9 ” – т э й холбоотойгоор Улсын Онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас бодит мэдээллийг авч байх ёстой. Хамгийн гол нь, сэтгэлзүйгээ тайван байлгах нь дархлаа унахаас сэргийлнэ. Хүүхдүүдийн хувьд хөл хориотой, гэртээ байгаа учраас теле хичээлтэй холбогдуулж өдөртөө хоёр цагийн телевизор үзэхэд зарцуулж байна. Бусад үед нь гэрийн нөхцөлд өөрт тохирсон ажлыг хийх шаардлагатай. Бага насны хүүхдүүдийг тоглох хэрэгцээг нь хангаж өгөх нь эцэг, эхийн үүрэг. Үүнд эцэг, эхчүүд өөрсдөө хараа хяналтыг сайн тавих ёстой.

С.Ичинхорлоо

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    8 цаг 32 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    11 цаг 53 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    11 цаг 58 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Өчигдөр 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Өчигдөр 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Өчигдөр 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Өчигдөр 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Өчигдөр 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Өчигдөр 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Өчигдөр 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Өчигдөр 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Өчигдөр 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Өчигдөр 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Өчигдөр 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Өчигдөр 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Өчигдөр 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    Өчигдөр 10 цаг 56 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
  • Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК