Аргентин улс цар тахлын хүнд нөхцөлд 200 сая песо буюу 2.5 сая ам.долларын хөрөнгөтэй хүмүүсээс нэмэлт татвар авахаар болжээ.
Уг татварыг тус улсын 12 мянган иргэн төлөх бөгөөд цугларсан мөнгийг эм бэлдмэл худалдан авах, жижиг дунд бизнес эрхлэгчдэд туслахад зарцуулах аж.
Аргентинд коронавирусний халдвар авсан хүний тоо 1.5 саяд хүрээд байгаа юм.