Pfizer/Bion Tech-ийн вакцин харшилтай хүмүүст тохирохгүй Pfizer/Bion Tech-ийн вакцин хашилтай хүмүүст хариу урвал үзүүлж байгааг “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Дэлхийд хамгийн анх хүн амаа вакцинжуулж эхэлсэн Их Британийн Эрүүл мэндийн яамнаас тус вакциныг харшилтай хүмүүст хийхгүй байх түр зөвлөмж гаргаад буй ажээ.
Учир нь, Pfizer/Bion Tech-ийн вакцин хийлгэсэн хүмүүсийн хоёрынх нь биед сөрөг нөлөө илэрсэн байна. Сөрөг нөлөө илэрсэн хоёр хүн хоёулаа харшилтай хүмүүс байжээ.
Иймээс ямар нэгэн харшилтай хүмүүст Pfizer/Bion Tech-ийн вакциныг хийхгүй байх түр зөвлөмж гаргаад байгаа юм байна. Уг хоёр тохиолдлыг вакцин үйлдвэрлэгчид нарийн судлахаар болсон байна.
Б.Лхам